| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00017/И |
| Дугаар | 310/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 310/ШШ2025/00408
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 310/ШШ2025/00408 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч:******* аймгийн******* сумын*******-р баг,******* тоотод оршин суух, овогт /РД:/
Хариуцагч:******* аймгийн сумынр баг, тоотод оршин суух, овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө учирсан гэм хорын хохирол 6785000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,ийн 2000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, 310/2025/00017/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: миний бие 2024 оны 11 сарын 17-ны өдөр 21:30 цагт Улаанбаатар хотоос******* аймгийн******* сумын чиглэлд өөрийн эзэмшлийн улсын дугаартай маркын машинтайгаа төрсөн дүү ийн хамтаар гарсан. Тэгээд 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 00:50 цагт******* аймгийн төвөөр дайрч өнгөрсөн.******* аймгаас баруун тийм 18 км явж байтал эсрэг урсгалаас тод гэрэлтэй нэг машин зөрсөн. Тухайн машинтай зөрж өнгөрөхөд зам дээр, миний явж байсан урсгал дээр нэг үхэр зогсож байсан. Тэгэхээр би машиныхаа тормосыг гишгэж, зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч амжилгүй үхрийг очиж мөргөсөн. Удалгүй******* аймгийн Цагдаагийн газраас очиж, хэргийн газрын хэмжилт хийж, миний машиныг журмын хашаанд хийсэн. Миний бие замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчөөгүй, 60-70 келометр орчим хурдтай явж байсан бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын байцаагч шалгалтын ажиллагааг явуулсан.
Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад ШУТИС-ын Механик, Тээврийн сургуулийн шинжээчдийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 08/88 дугаартай дүгнэлт гарч, тухайн осол болох үед намайг 69.58 км/цаг хуртай явж байсныг тогтоож, уг осол нь үхрийн эзэн МУ-ын ЗХД-ийн 27.2-ын 3-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон гэж дүгнэсэн.
Тухайн үхрийг мөргөж, осол гарснаас болж миний эзэмшлийн улсын дугаартай маркийн авто машинд 6785000 төгрөгийн хохирол учирсан. Энэ Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 2289 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон. Иймээс үхрийн эзэнээс гэм хорын хохиролд 6785000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:нгийн нэхэмжлэлтэй хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа.нгийн хувьд эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол гаргуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл 2024 оны 11 сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад Улаанбаатар хотоос******* аймгийн чиглэлдн нь явж байсан. улсын дугаартай маркийн машинтай өөрийн төрсөн дүүийн хамт явж байсан. 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 00 цаг 50 минутад******* аймгийн төвөөр дайраад хоол унд идчихээд******* аймгийн сумын чиглэлд 18 километр явж байхад зам дээр хурц гэрэлтэй машин өнгөрсөн гэж ярьж байсан. Энэ машин өнгөрсний ар дээр тухайн зам дээр 1 үхэр зогсож байсан. Гэтэл тоормос гишгэх арга хэмжээ болон самбаачлах арга хэмжээ авах боломжгүй байдалтай болоод үхрийг мөргөсөн. Уг зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгаад тухайн үхрийн эзнийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ийн 3 дэх заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон. Үхрийн эзний буруутай үйлдлээс болжнгийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Уг хохирлыг Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн үнэлгээгээр 6785000 төгрөгөөр үнэлэгдсэн. Хэрэгтнтэй холбоотой замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу хурд хэтрүүлсэн байна уу гэдгийг техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтооход 69.58 км/цаг хурдтай явж байсан нь тогтоогдсон. Хотын гаднах чулуун зам дээр 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг.
Түүнээс хэтрүүлсэн тохиолдолд дүрэм зөрчсөн гэж үздэг.н нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, үхрийн эзэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-ын 3 дэх заалтыг зөрчсөний улмаас болсон байна гэж дүгнэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
4. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчнгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ жолоочийн өөрийн буруутай үйлдлээс болж зам дээр явж байсан үхрийг маш хүчтэй мөргөсөн. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн хэргийн газар намайг очиход машин байгаагүй замын хажуу руу шууд унаад үхсэн үхэр мөн 2 эвэр салж унасан. Миний үхэр залуу өсвөр насны эзэндээ үр ашгаа олон жил өгөх мал байсан. Би үхрээ 10-аас дээш жил үр төлөө өгөх байсан гэж тооцож 10000000 төгрөгөөр үнэлэнэ гэжээ.
5. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай хязаалан насны хээлтэй үхрийг 2024 оны 11 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө улсын дугаартай маркийн автомашин хүн дайрсан байсан. Тэр хүн тус шүүхэд машины эвдрэлийн үнэ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Гэвч би мөн тус ослоос болж хязаалан насны үхрээрээ хохирсон. Энэ жолооч замын хөдөлгөөны дүрмийн дагуу анхаарал болгоомжтой яваагүйгээс болон хурдаа тохируулж яваагүйгээс үхрийг маань дайрч алсан. Би үхрийнхээ ашиг шимийг нэхэлгүйгээр үхрээ тэр үеийн ханш болох 2000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байна. Үхрийн үнэлгээг хариуцагч тал зөвшөөрөхгүй бол шүүхийн журмаар шинжээч томилуулж үнэлгээг тогтоолгох болно гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:ийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаж байна. Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад ШУТИС-ын Механик, Тээврийн сургуулийн шинжээчдийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 08/88 дугаартай дүгнэлт гарч, тухайн осол болох үед намайг 69.58 км/цаг хуртай явж байсныг тогтоож, уг осол нь үхрийн эзэн МУ-ын ЗХД-ийн 27.2-ын 3-р заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн ослын шалтгаан болсон гэж дүгнэсэн.
Тиймээс үхрийн үнийг нэхэмжлэгч хариуцах үндэслэл байхгүй болно гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зүйл байхгүй. Гэмт хэрэг буюу зам тээврийн осол нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хэдэн төгрөгийн үхэр нэхэмжилж байгаа гэдэг нь тодорхойгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2024 оны 11 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед******* аймгийн сумаас баруун тийш 18 км-т зам дээр нэхэмжлэгч нь улсын дугаартай автомашин жолоодож яваад хариуцагчийн нэг тооны үхрийг дайрсан осол гарсан үйл баримт тогтоогджээ. Уг осолд хариуцагчийг буруутай болохыг тогтоон 20000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 0025510 дугаартай шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.
9. Хариуцагч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчгийн автомашинд гэмтэл учруулаагүй гэж маргаж байх боловч энэхүү тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
10. Хариуцагчийн өмгөөлөгч нь зөрчлийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байхад 17 төрлийн эд анги гэмтэж, хохирол учирсан гэсэн атлаа 32 эд анги жагсаан 6235000 төгрөгийн хохирлын үнэлгээ гаргасан. Шүүхэд хүсэлт гаргаснаар шинжээч томилуулахад Дамно үнэлгээ ХХК 18 төрлийн эд анги эвдэрсэн гэж тооцон 3926500 төгрөгийн хохирол учирсан үнэлгээ гаргасан байна. Дамно үнэлгээ ХХК-ийн үнэлгээ илүү бодитой гарсан гэх тайлбарыг гаргажээ. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Ашид билгүүн ХХК-ийн гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан баримтын*******-рт автомашины 18 эд анги эвдэрсэн гэж тодорхойлсон боловч 32 эд ангид учирсан хохирлын үнэлгээ гаргасан байна. Дамно үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр 18 эд ангийн үнэлгээг 3926500 төгрөгөөр тогтоон ирүүлсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэж Дамно үнэлгээ ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тооцов.
11. Хариуцагч нь ослын улмаас үхсэн үхрийн үнэ 2000000 төгрөгийг нэхэмжлэгчгээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч, осолд хариуцагч нь буруутай болох нь тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчгийн нэхэмжлэлээс 3926500 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123510 төгрөгийг, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******6950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 3926500 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, нэхэмжлэгчд олгож шийдвэрлэлээ.
13. Хариуцагчт шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй мөн нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.4, 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 759.3, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн*******97 дүгээр зүйлийн*******97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагчээс 3926500 /гурван сая есөн зуун хорин зургаан мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгож, нэхэмжлэгчгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2858500 /хоёр сая найман зуун тавин найман мянга таван зуун/ төгрөг гаргуулах хэсгийг, хариуцагчийнгээс 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123510 /нэг зуун хорин гурван мянга таван зуун арван/ төгрөгийг, хариуцагчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******6950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчээс 77774 /далан долоон мянга долоон зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ