Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/52

 

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар.шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
  4.  Эрүүгийн 1836000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.*******аас 1265854 төгрөг, шүүгдэгч Ц.Бат- Эрдэнээс 265854 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б.Алтаншагайд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, цалингийн зээлийн болон тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

б.Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн саарал өнгийн буйдан битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 05 - ны өдрийн 5/ 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн эзэмшлийн шарх шүүгээг битүүмжилсэн прокурорын 2018 оны 03 сарын 05 - ны өдрийн 5/30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжпэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1- д зааснаар шүүгдэгч Ц.*******, А.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.