| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2025/0035/з |
| Дугаар | 119/ШШ2025/0043 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 119/ШШ2025/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргин анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **,
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** /цахим/, **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501011312 дугаартай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Баг-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2х63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Захиргааны байгууллага нь аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчимд нийцсэн шийдвэр гаргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан хуурамч баримт бичигт хамаарах магадлалтай байх тул” гэх хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тухайн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байхад өөрийн үзэмжээр тухайн асуудалд дүгнэлт хийсэн, улсын байцаагчийн шийдвэр гараагүй байхад магадгүй гэсэн субьектив үнэлэлт хийсэн хэмээн тайлбарлан маргасан
3. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны шийдвэр буюу захиргааны актыг гаргахдаа дараах хууль тогтоомжийг зөрчсөн. Үүнд:
1. Захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь манай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4 дэх заалтад “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” шаардлагыг хангаагүй буюу “холбооны инженер **-ын дипломын асуудал нь хуулийн 56.5.1-д заасан хуурамч баримт бичигт хамаарах магадлалтай байх тул” дээрх шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн.
Захиргааны байгууллага нь аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчимд нийцсэн шийдвэр гаргах үүргийг хүлээдэг. Энэхүү зарчимд хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмууд багтдаг. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэр нь хуульд үндэслээгүй болно. Тухайлбал хуульд үндэслэх гэх ойлголт нь захиргааны байгууллага өөрийн дур зоргоор буюу субьектив үнэлэмжээр шийдвэр гаргахгүй байх, зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу аливаа шийдвэр гаргаж ажиллах ойлголт юм. 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны шийдвэрт дурдсан “хуулийн 56.5.1-д заасан хуурамч баримт бичигт хамаарах магадлалтай байх тул” гэх хэсэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тухайн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу эрх бүхий байгууллага шийдвэрлээгүй байхад өөрийн үзэмжээр тухайн асуудалд дүгнэлт хийж худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана: худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөлд хамаарах эсэх асуудлаар улсын байцаагчийн шийдвэр гараагүй байхад магадгүй байна гэсэн субьектив үнэлэлт хийсэн нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна.
2. Дараагийн зарчим болох зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тухайд. Дээрх тендерийн тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ийн 19.2.1-д “холбоо мэдээллийн технологийн инженер: ажлын туршлага 3 жил, хүний тоо 1” гэх шаардлагыг захиалагчийн зүгээс тавьсан.
Манай компанийн зүгээс холбоо мэдээллийн технологийн инженерийн албан тушаалд ** овогтой **, ** овогтой ** нар ажилладаг бөгөөд бид тендерт уг хоёр инженерийг санал болгосон. Захиалагч нь ** овогтой ** шаардлага хангахгүй байх магадлалтай гэж үзсэн ч гэсэн нөгөө инженер болох ** овогтой ** тухайн шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэх ёстой бөгөөд ** нь ТШЗ-ийн 19.2.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа. Тухайлбал шаардлага хангахгүй байж магадгүй гэж захиалагчийн үзсэн ** овогтой **-ын мэдээлэл шаардлага хангаагүй байсан ч манай компанийн илгээсэн тендер ТШЗ-ийн 19.2.1-д заасан шаардлагыг бүрэн хангаж байхад тухайн шаардлагыг хангаагүй мэт дүгнэсэн нь захиалагчийн “холбоо мэдээллийн технологийн инженер: ажлын туршлага 3 жил, хүний тоо 1” гэх шаардлагатай уялдахгүй буюу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүдээр захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны шийдвэр буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заасны дагуу эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна.
Хэрэв захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” хууль бус захиргааны актыг гаргаагүй байсан бол манай компани тус тендер шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх авах байсан юм. Тухайлбал манай компанийн хүргүүлсэн тендерээс дээр дурдсан нэг л үндэслэлээр татгалзсан юм.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийн зүгээс дараах 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэгдүгээрт: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, хоёрдугаарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээ барьж байгуулах ажил”-ын “Багц-3 Үйлдвэр технологийн парк-ийн 110/35/6 кв-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын “Багц-3 Үйлдвэр технологийн парк-ийн 110/35/6 кв-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах шаардлага гаргасан.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани дээр дурдсан тендер шалгаруулалтад оролцсон. Эхний удаа шалгараад, гомдол гараад гомдол шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Үүний дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн маргаан бүхий захиргааны актыг манай компанид хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь дараах хуулийн зөрчилтэй захиргааны акт байна. Тухайн захиргааны акт дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан хуурамч баримт бичигт хамаарах магадлалтай байх тул тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан байх” гэдгийг хангаагүй гэдэг үндэслэлээр бидэнд мэдэгдэл өгсөн. Энэ мэдэгдэл нь ямар хуулийг зөрчсөн гэхээр нэгдүгээрт захиргааны байгууллага бол Захиргааны ерөнхий хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл энэхүү зарчмуудаа баримтлаагүй. Захиргааны байгууллага хуульд үндэслэсэн байх ёстой. М-ТБ-134-12/9781 тоот мэдэгдэл нь хуульд үндэслээгүй буюу дур зоргын шинжтэй, субъективээр үнэлсэн байна. Учир нь тухайн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “56.5.1-д заасан хуурамч баримт бичигт хамаарах “магадлалтай” гэж байгаа. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа магадлалтай байх гэдэг шийдвэр гаргах ёсгүй. Зөвхөн эцэслэн тогтоосон буюу хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой. 56.5.1-д заасан нөхцөл байдлыг хэн тогтоодог вэ гэвэл худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтооно. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн эрхийг эдлэх этгээд биш. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй байхад магадлалтай гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүх ингэж үзэж магадгүй юм байна гэдэг үндэслэлээр шүүхийн өмнөөс шийдвэр гаргаад байгаатай ялгаагүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчиж байна. Хоёрдугаарт энэ мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь зорилгодоо нийцээгүй. Маргаад байгаа тендер шалгаруулалтын баримт бичиг буюу зааварчилгаа гэдэг зүйл байгаа. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ямар шаардлага хангасан тендерт оролцогчийг шалгаргуулах вэ гэдэг ерөнхий баримжаа буюу шалгуур үзүүлэлтүүд гэсэн үг. Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн нэг үндэслэлээр буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу хэрэв захиалагч тендерээс татгалзаж байгаа бол ямар ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа нэг бүрчлэн заах ёстой байдаг. Энэхүү маргаад байгаа албан бичигт нэг л үндэслэлээр буюу Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.2.1-д заасан холбоо мэдээллийн технологийн инженерүүдийн хүний нөөц буюу ажиллах хүчний шалгуур үзүүлэлтийг хангахгүй байна гэж татгалзсан. Ажлын туршлага нь 3 жил ажилласан, холбоо мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй нэг л хүнийг захиалагч шаардсан. Одоо ч нэг л хүн шаардсан байгаа. Манай компанийн зүгээс яг 19.2.1-д заасантай холбоотой **, ** гэдэг 2 хүний мэдээлэл илгээсэн. Хэрэв **ын мэдээлэл буруу байлаа ч гэсэн ** гэдэг хүний илгээсэн мэдээллээрээ энэ шаардлагыг хангасан байгаа. Бид 3 жилийн ажлын туршлагатай ** инженерийн мэдээлэл илгээсэн байхад зорилгодоо нийцсэн шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гаргаагүй гэсэн үг. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48.2.3-т заасны дагуу үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих эрхийг хэрэгжүүлдэг. Яг энэ хянан шалгаруулалттай холбоотой захиалагч хяналт хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу Үнэлгээний хороо зөвхөн захиалагчид зөвлөмж хүргүүлэх үүргийг хэрэгжүүлдэг. Эцэст нь энэ этгээд шаардлага хангаж байна, энэ этгээд хангахгүй байна, үүнтэй гэрээ байгуул эсвэл байгуулахгүй гэдэг эцсийн шийдвэр гаргадаггүй.
Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулдаггүй. Яагаад гэвэл Үнэлгээний хорооны шийдвэр нь гадагш чиглээгүй. Зөвхөн захиалагчид зөвлөмж хүргүүлж, зөвлөмжийг хүлээн авсан захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т заасны дагуу Үнэлгээний хорооны зөвлөмж хуульд нийцсэн байгаа эсэх талаар хяналтыг хэрэгжүүлдэг. Захиалагчийн зүгээс хяналтыг хэрэгжүүлээд Үнэлгээний хорооны “**” ХХК хамгийн сайн тендер ирүүлсэн этгээд байна гэдэг зөвлөмжийг хүчингүй болгосон. Дахин зөвлөмж өг гэдэг чиглэлийг өгөөд хүчингүй болгосон. Эндээс үзэхэд Үнэлгээний хорооны шийдвэр нь заавал захиргааны актын шинжийг агуулдаггүй. Энэ тендер шалгаруулалт дээр ч гэсэн Үнэлгээний хорооноос “**” ХХК хамгийн сайн тендер ирүүлсэн байна гэж 2 ч удаа шийдвэр гаргасан боловч захиалагчийн зүгээс удаа дараа хуульд нийцээгүй зөвлөмж ирүүллээ гэж буцаасан байдаг. Хэрэв захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мэдэгдэл хүргүүлэх тухай хууль бус захиргааны акт гаргаагүй байсан бол “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай дээрх тендер шалгаруулалттай холбоотойгоор гэрээ байгуулах эрх зүйн боломж нь бүрэн нээлттэй байгаа. Хэрэв нэг шаардлага хангахгүй байна гэж үзсэн захиалагчийн шийдвэр хүчингүй болчихвол бидний хууль ёсны эрхээ сэргээх нөхцөл боломжоор хангагдахаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү .”гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОХУ-ын ямар ч хамаагүй сургуулиас Монгол улс дурын бичиг авах боломжтой. Сүүлийн үед ОХУ-ын ямар ч эрх зүйн хэм хэмжээний актыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхөө больсон. 1999 оноос өмнө төгссөн хүмүүсийн лавлагааг авъя гээд Эрхүү хот руу хүсэлт явуулахад одоо хүртэл ирэхгүй 1 жил болж байна. Гэтэл та нар ийм хурдан түргэн авдаг, дээрээс нь он сар нь буруу байсан. 1999 онд төгссөн гэж байхад 2020 онд төгссөн гэж бичихээр байхгүй л гэж хэлнэ шүү дээ. Албан бичгийг Сангийн яам өөрөө ОХУ-н гадаад харилцааны яамаар дамжуулж авдаг журамтай. Хувь хүний нууцын тухай хууль зөрчиж эрх бүхий хүн мөнгө төлөөд авсан л бичиг байна. Үүнийгээ та нар одоо зогсоо. ОХУ-с ямар ч бичиг яаж ч авч болохоор байна. Тэр хүн манай компанид 10 жил ажилласан, энэ чиглэлээрээ ажиллаад Алтангадас одон, хөдөлмөрийн гавъяа авсан тэр хүнийг шалгах ямар ч эрх байхгүй. Мөн та нар яагаад 3 тэрбум төгрөгийн зөрүүтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэмнэлттэй байхад, бид өөрсдөдөө алдагдалтай ч чанартай зүйл хийж өгдөг байхад заавал 3 тэрбум төгрөгөөр илүү компаниудтай гэрээ хийх гээд байгаа нь сонин санагдаад байна. Хэмнэлтийн хууль гэж гараад байна, та нар ч гэсэн тэгж боддоггүй юм уу.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээ барьж байгуулах ажил”-ын “Багц-3 Үйлдвэр технологийн паркын 110/35/6 кв-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын ЭҮТӨҮГ202501011312 дугаартай тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дээр зарлаж 2025 оны 07 дугаар сарын 01-ний өглөө тендерийг нээхэд “**” ХХК, “**” ХХК, ... “**” ХХК, “**” ХХК-ийн түншлэлүүд тус тус тендер ирүүлсэн байдаг. Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаад тендер ирүүлсэн компаниудын тендерийг хянан үзэж, үнэлгээ хийж, хуралд оролцсон гишүүдийн саналаар “**” ХХК, “**” ХХК-уудын ирүүлсэн тендерийг шаардлага хангасан тендер гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг үндэслэн үнийн саналаар эхэнд эрэмбэлэгдсэн “**” ХХК-ийг мөн хуулийн 28.1-д заасны дагуу 28,989,027,560 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч хүргүүлж шийдвэрлэсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн М-ТБ-134-12/9031 дугаартай албан бичгээр “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн. Хуулийн дагуу ажлын 5 хоногийн дотор Сангийн яманд гомдол гаргах эрх бүхий зохицуулалттай. Үүний дагуу тухайн тендерт оролцогч “**” ХХК гомдол гаргасан. Сангийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д тендерийн шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай, холбогдох баримтууд ирүүлэхийг даалгасан бичиг хүргүүлсэн. Сангийн яам “**” ХХК-ийн гомдлыг хянан үзээд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7335 дугаартай албан бичгээр Сангийн яамны 02/7572 дугаартай шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ирүүлсэн. Энэ нь “**” ХХК-иас холбоо мэдээллийн технологийн инженерт санал болгосон **ын ОХУ-ын Иркутск хотын техникийн их сургуулийн холбооны сүлжээ болон шилжих системийн инженер мэргэжлээр суралцсан ** дугаартай диплом 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, мөн бүртгэлийн дугаар ** гэж, харин дипломын хавсралтад төгссөн огноо 1999 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, бүртгэлийн дугаар ** гэж зөрүүтэй байх тул **ыг дээрх шаардлагад нийцэхгүй гэж хянан үзэж, харин **гийн мэдээлэлд үндэслэн дээр дурдсан шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн байна. **ын дээрх боловсролын нотлох баримт зөрүүтэй байгаа асуудлыг нягталж “**” ХХК хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д нийцэхгүй тендер ирүүлсэн бол хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10-т “энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх” гэж заасныг хэрэгжүүлж ажиллана уу гэсэн байна. Иймд 59.10.1-д заасныг үндэслэн захиалагчийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн М-ТБ-134-12/9131 тоот шийдвэрийг хүчингүй болгож байна. Хуулийн 59.10.2-т заасныг үндэслэн тендер шалгаруулалт хийж хянан үзэх ажиллагааг дахин хийхийг мэдэгдье гэсэн шийдвэр ирүүлсэн. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А253 дугаар тушаалын хавсралтаар Тендер шалгаруулалтыг хянан шийдвэрлэх журам баталсан. Үүнд тухайн шийдвэртэй холбоотой оролцогчоос Сангийн яаманд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журам байна. Энэ журмын 1.3-т гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэж хуульчилсан. Тухайн тендерт оролцсон оролцогчоос Сангийн яаманд гомдол гаргах юм бол Сангийн яам шийдвэр гаргана. Ямар шийдвэр гарахаас үл хамаараад захиалагч заавал биелүүлнэ гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж заасан. Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу **ын диплом зөрүүтэй асуудлаар тодруулга авахаар 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ГЁ134-12/3550, ГЁ134-12/3551 дугаартай албан бичгүүдээр **ын диплом үнэн зөв эсэх, холбооны инженер мэргэжлээр ОХУ-ын Эрхүү хотын техникийн их сургуулийг төгссөн эсэх талаар нотлох баримтыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэх тухай албан бичгийг “**” ХХК болон тухайн төгссөн сургууль руу нь явуулсан. Эрхүү хотын үндэсний техникийн их сургуулиас ямар хариу ирсэн бэ гэвэл “Эрхүү хотын үндэсний судалгааны техникийн их сургуулийн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №11-4130/25 дугаартай албан бичгээр ** **ын диплом нь манай сургуульд бүртгэгдээгүй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу ирсэн. Ийм учраас Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад тендерт оролцсон бүх компанийн материалыг дахиж хянаж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан шаардлагад нийцээгүй тендер гэж үзэж, мөн хуулийн 28.4-т заасны дагуу бүх тендерээс татгалзаж дахин зохион байгуулах зөвлөмж гаргасан. Захиалагчийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 дугаар албан бичгээр “**” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй гэдэг үндэслэлээр тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “**” ХХК-иас нэхэмжлэлтэй холбоотой баримтууд ирүүлсэн юм байна. Тэр баримтыг судлаад үзэхэд манай мэдэгдэлтэй холбоотойгоор Сангийн яаманд гомдол гаргасан юм байна. Сангийн яам “**” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 178/2025 гэдэг албан бичгээр тухайн захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдол 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 02/8435 “Гомдол буцаах тухай” албан бичгээр “Танай гомдолтой танилцлаа, “**” ХХК-иас “**” ХХК-д эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх тухай 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/25, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 147/25 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг тус яам хянан үзэж Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 тоот албан бичгээр шийдвэрлэсэн байх тул танай компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасны дагуу гомдлыг буцааж байна” гээд өмнөх “**” ХХК-ийн гаргасан гомдолд хариу өгсөн Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 тоот шийдвэрийг “**” ХХК-д хүргүүлсэн. Эндээс харахад нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй гэж үзээд байгаа юм байна. Сангийн яамнаас “**” ХХК-тай гэрээ байгуул гэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. “**” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу 02/7572 дугаар шийдвэрээр “**” ХХК-д олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүчингүй болгосон. Дээр нь нэмээд **ын диплом хуурамч гэсэн асуудлыг нягтлаад хуульд заасны дагуу ирүүл гэж үүрэг болгосон. Холбогдох газраас тодруулга авахад бүртгэлгүй байна гэсэн хариу ирсэн. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сангийн яаманд холбогдох материалыг хүргүүлсэн. Дээр дурдсанчлан Сангийн яам холбогдох ажиллагааг хийх гээд явж байгаа юм байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа манай компани шаардлага хангачихаад байхад шаардлага хангахгүй байна гээд татгалзсан, ** гэдэг хүний диплом хуурамч байсан ч бай үгүй ч бай манайх шаардлага хангасан гэж үзэж байгаа, бусад материалууд тендерийн шаардлагад нийцсэн” гэж байна. Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрт Сангийн яам үзэхдээ ** шаардлага хангасан байна, **ын диплом зөрүүтэй байгаа нь тухайн тендер шалгаруулах ажиллагаанд нөлөөлөхгүй гэдэг байдал огт гаргаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 хүний баримт ирүүлсэн гэж хэлсэн. Сангийн яам тендерийг бүхэлд нь хянасан. Бүртгэлгүй байгаа гэдэг асуудлаар гаргасан гомдлыг нь Сангийн яам ч хүлээж аваагүй. Учир нь “**” ХХК гомдол гаргаад шийдсэн байна гэсэн. “**” ХХК-ийн гаргаад байгаа эхний шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Эрх бүхий байгууллагаас гэрээ байгуулах шийдвэр гараагүй. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг гэрээ байгуул гэж эрх бүхий байгууллага шаардсан юм уу гэвэл үгүй. Сангийн яам бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагчийн шийдвэрт хяналт шалгалт хийдэг, үнэлдэг, хуульд нийцсэн бол баталгаажуулдаг дээд шатны байгууллага. Хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж заасан байна. Эндээс нэг л зүйлийг анзаарах юм бол тухайн тендерийг бүхэлд нь үнэлнэ гэж байна. ** шаардлага хангасан юм чинь ** хамаарахгүй гэж үзэхгүй бүхэлд нь үнэлнэ. Яг энэ утгаараа Сангийн яамны шийдвэр гарсан. Захиалагчийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.”гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэсэн зөвлөмжийг Үнэлгээний хороо гаргасан нь зөв. Гэтэл Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаар албан бичиг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн. Энэ албан бичигт дурдсан зүйлүүдийг ярьлаа. Гэтэл **ын асуудал эргэлзээтэй гээд дахин үнэлгээ хий гэж явуулсан. Бид төрийн захиргааны дээд байгууллагын шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж заасны дагуу Эрхүүгийн их сургууль руу тодруулга явуулсан. Хариу нь удаж байж ирсэн. Бид тодруулгын хариуг хүлээж авахад ** нь ** гэдэг дипломын дугаартай хүн манай сургуулийг төгсөөгүй гэсэн утга бүхий албан бичгийг авсан хэр нь бид тухайн байгууллагатай гэрээ байгуулах ямар ч боломжгүй. Биднийг улсын байцаагчийн ажлыг хийгээд байна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Хэрэв улсын байцаагчийн ажлыг хийсэн бол тэр мэдэгдлээ “магадлалтай байна” гэж биш “хуурамч материал ирүүлсэн байна” гэж бичих байсан байх.
Иймд бид хуурамч материал ирүүлсэн байх магадлалтай гэж татгалзсан нь үндэслэлтэй. Гэрээ байгуулчих юм бол дараа нь асуудалд орно. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч тал өөрсдөө алдагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч боломжгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/176 дугаар ”Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалаар “Үйлдвэрлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил +” /ЭҮТӨҮГ/202501011312/ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, тендерийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зарласан.
4. Тендерийн үнэлгээний хороо анх 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн материалуудыг хянан үзээд, “**” ХХК, “**” ХХК-иудын ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” зааснаар эхэнд эрэмблэгдсэн “**” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.3 “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих:” зааснаар ““Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202501011312 дугаартай тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “**” ХХК-ийн тендерийг шалгарсан шийдвэр гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн М-ТБ-134-12/9131 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байна.
6. Дээрхи шийдвэрийг тендерт оролцогч “**” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ... “**” ХХК-ийн холбоо, мэдээллийн технологийн инженерт **, ** нарыг цахим системээр санал болгосон байх бөгөөд **ын дээд боловсролын дипломын мэдээлэл цахим системд татагдаагүй, ...**ын дээд боловсролыг нотлох баримт бичиг зөрүүтэй байгаа асуудлыг нягтлах ...” гэсэн үндэслэлээ захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан.
7. Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, хуульд заасны дагуу тодруулга авч, дахин хуралдахаар шийдвэрлэж, “**” ХХК-ийн мэдээллийн технологийн инженерт санал болгосон **ын диплом үнэн зөв эсэх талаар ОХУ-ын Эрхүү хотын техникийн их сургуулиас тодруулга авахаар албан бичиг явуулсан ба үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан шаардлага хангасан тендерийг ирүүлсэн **” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
8. Захиалагч үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт хийж, Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 02/7572 дугаартай шийдвэрт заасан **ын дээд боловсролын талаархи тодруулгыг авах нь зүйтэй гэж үзэн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж үзсэн.
9. ““Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж тодруулга авахаар, 08 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж “шаардлага хангасан тендер ирээгүй, дахин тендер зохион байгуулах” тухай зөвлөмж, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж “... бүх тендерээс татгалзаж, дахин тендер зохион байгуулах “ зөвлөмж тус тус гаргасан байна.
10. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.4.4-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр “**” ХХК-ийн тендер 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д зааснаар захиалагчийн шийдвэрийг “**” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/8435 дугаар “Гомдол буцаах тухай” албан бичгээр “ ... шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана.” гэсэн үндэслэлээр гомдлыг буцаажээ.
12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.” гэж зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагчаас баталжээ.
13. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно” 17.2.3-д “гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл” заажээ.
14. Дээрхи хуулийн дагуу тендерийн баримт бичгийн 19-д “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт”, 19.1-д “Хуулийн 17.4-т зааснаар оролцогч Өгөгдлийн хүснэгтэд заасан техникийн болон туршлагын шаардлагыг хангасан байна.”, 19.2-т “Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.1, 17.2.3, 17.2.4-т заасан баримт бичгээс сонгож Өгөгдлийн хүснэгтэд заана.”, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийн жагсаалт”-ын 6-д “ Боловсрол, мэргэжлийн ур чадвар: Холбоо мэдээллийн технологийн инженер, Ажлын туршлага /жил/ 3, Хүний тоо: 1 /Холбоо мэдээллийн технологийн инженер/ гэж тусгажээ.
15. Нэхэмжлэгч “**” ХХК тендерийн баримт бичгийн ТШЗ 19.2.1-д заасны дагуу холбоо мэдээллийн технологийн инженерийн мэргэжилтнээр **, ** нарыг цахим системээр санал болгосон боловч **ын ОХУ-ын Иркутск хотын техникийн их сургуулийг холбооны сүлжээ болон шилжих системийн инженер мэргэжлээр төгссөн ** дугаартай дипломд “2022.06.27-ны өдөр, бүртгэлийн дугаар **” гэж, харин дипломын хавсралтад “төгссөн огноо: 1999.06.29, бүртгэлийн дугаар **” гэсэн зөрүүтэй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан.
16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж хуульд тус тус заажээ.
17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.”, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийн жагсаалт”-ын 6-д “ Боловсрол, мэргэжлийн ур чадвар: Холбоо мэдээллийн технологийн инженер, Ажлын туршлага /жил/ 3, Хүний тоо: 1 /Холбоо мэдээллийн технологийн инженер/ гэсэн дээрхи хуулийн заалтууд болон тендерийн баримт бичигт тус тус заасан шаардлагыг хангасан тендерийг “**” ХХК хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
18. Тодруулбал, тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.2.1-ийн “Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээллийн жагсаалт”-ын 6-д Хүний тоо: 1 /Холбоо мэдээллийн технологийн инженер/ гэж захиалагчаас шаардсан ба нэхэмжлэгч компани холбоо мэдээллийн технологийн 2 инженер санал болгосон, нэг инженер болох ** нь шаардлага хангаагүй боловч инженер ** нь захиалагчийн шаардлагыг хангасан байхад “**” ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.”, 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй.” гэсэн хуулийн заалттай захиалагчийн шийдвэр нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
19. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч “**” ХХК-ийн холбоо, мэдээллийн технологийн инженерт цахим системээр санал болгосон **ийн мэдээллийг шаардлагад нийцсэн, **ийн мэдээлэлтэй маргаагүй, шаардлага хангасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
20. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
21. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:”, ,56.5.1-д “ худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн” эсэхээр дүгнэлт гаргана гэж заасны дагуу “**” ХХК нь тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлж оролцсон эсэх талаар дүгнэлт гаргах ажиллагаа явагдаж дуустал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч энэ талаар шүүх Сангийн яамнаас тодруулга, холбогдох нотлох баримт гаргуулахаар 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 119/АБ2025/0253 дугаартай албан бичиг хүргүүлсэн, Сангийн яам 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02/9672 дугаартай албан бичгээр “...”**” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д дэх заалтад нөхцөл үүссэн эсэх асуудлаар худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтын ажиллагаа хийгдээгүй байх ба уг асуудлаар улсын байцаагчийн дүгнэлт гаргаагүй байна.” гэсэн хариу өгсөн болно.
22. Нэгэнт “**” ХХК-ийг “ ...хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байх магадлалтай байна.” гэх асуудлаар Сангийн яаманд хяналт шалгалт хийгдээгүй байхад шүүх дүгнэлт гарах хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хангаагүй болохыг дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2.3, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4, 26.6, 28 дугаар зүйлийн 28.1.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн М-ТБ-134-12/9781 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож манай компани буюу “**” ХХК-тай “Үйлдвэр технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн дэд станц, шугам сүлжээг барьж байгуулах ажил”-ын Багц-3 “Үйлдвэр технологийн парк”-ийн 110/35/6 кВ-ын 2x63 МВА чадалтай дэд станц, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамууд барих ажил”-ын гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА