Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 208/ма2021/00024

 

 

Сэлэнгэ аймгийн ******* сумын*******

******* ******* ******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2021/00052/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Г.Бат-******* /цахим/

Хариуцагч *******

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн ******* сумын******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй *******д холбогдох Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай 150/2021/00052/И индекстэй, 1 хавтас иргэний хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Бэлэндалай багийн иргэн ******* нь сумын******* даргаас Монгол Улсын Тариалангийн тухай хууль, МУЗГ-ын Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай 131 дүгээр тогтоолыг тус тус хэрэгжүүлэхээр сумын******* ******* 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжаар ******* асуудлыг шийдвэрлэсээр байтал уг захирамжийг эс зөвшөөрөн өөрийн дураар Тариалангийн тухай хуулийн 24.2 дахь заалтыг зөрчин зөвшөөрөлгүй газарт өвөлжөөгөө барьж улмаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж сумын******* ******* 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулж, газар эзэмших эрхийг сэргээх мөн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. Дээрх гомдлыг Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 34 тоот шийдвэр, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 87 тоот магадлалаар тус тус хэрэгсэхгүй болгосон. *******д ******* сумын******* ******* 2008 оны 145 дугаар захирамжаар Сүжийн гуунд байрлах өвөлжөө, хаваржааны зориулалт бүхий 7850 м.кв ******* эзэмших эрхийг дуусгавар болгож, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутагт Сүжийн гууны зүүн урд талд өвөлжөөний зориулалтаар 7800 м,кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн шат шатны шүүхийн шийдвэр болон сумын******* ******* захирамж шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул, Монгол Улсын ******* тухай хуульд заасны дагуу газар чөлөөлөх сумын******* ******* 2020 оны 06 дугаар сарын 29-ны А/84 тоот захирамж гарч Сайхан сумын сум сумдын цагдаагийн хэлтэстэй хамтран албадан нүүлгэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч 2020 оны 11 дүгээр сард өөрийн дураар өвөлжөөг чөлөөлсөн газарт буцаж нүүж ирэн өвөлжсөн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 тоот магадлалыг үндэслэн ******* сумын******* ******* 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/62 тоот захирамжаар *******д ******* сумын 2 дугаар багийн нутаг Сүжийн гууны зүүн урд талд өвөлжөөний зориулалтаар 7800 м.кв эзэмшүүлсэн газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан нүүлгэж захирамжийн хэрэгжилтийг хангуулж өгнө үү. гэжээ.

 Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь иргэн Тулга миний нэхэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Учир нь ******* сумын ******* удирдлагын хэлтсийн дарга ******* болон ******* албаны мэргэжилтэн ******* нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 02/405 дугаар дүгнэлт хүргүүлэх тухай албан тоотыг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүгч Ж.Бурмаад илгээж шүүх бүрэлдэхүүнд бодит бус хуурамч мэдээлэл гаргаж өгсөн. Тус албан тоотод дурдсанаар Тулга миний одоо байгаа шинээр барьсан өвөлжөөг газар тариалангийн талбайгаас 500 м дотор буюу газар тариалангийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж өгсөн. Улмаар хоёр шатны шүүхээс газар тариалангийн тухай хуулийн дагуу тариалангийн талбайгаас 500 метр дотор байна гэж ойлгоод шийдвэр гаргасан. Гэтэл миний шинээр барьсан одоогийн өвөлжөө маань 587,9 метр зайтай буюу ямар ч хууль зөрчөөгүй. ******* сумын засаг дарга Г.Бат-******* нь иргэн Тулга намайг газар тариалангийн тухай хууль зөрчсөн гэж дүгнээд газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхэд энэ хариу тайлбарын хамт одоо байгаа шинэ өвөлжөөг харуулсан байр зүйн кадастрын зургийг хууль ёсны зөвшөөрөлтэй хөндлөнгийн компаниар хийлгэн хүргүүлж байна. Монгол улсын иргэн Г. Тулга, малчин миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгөхийг Монгол улсын шүүхээс хүсэж байна. Иргэн би яагаад өнөөдөр мал маллаж, хэнд ч хор учруулалгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр шударга амьдарч байхад буруутай болж байгаагаа ойлгохгүй байна. 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл бүтэн 3 жил гарган хугацаанд малчин би хууль шүүхийн байгууллагад дуудагдаж, маш их сэтгэл санаа болон эд хөрөнгөөр хохирч байна. Би тэгээд малаа хаанаа маллаж, хаана өвөлжиж, хаанаас хадлангаа бэлдэх болж байна аа, ингэж малчин хүний гол амь зуулга болсон малаа маллах газаргүй болгож хясан боогдуулж байгаад маш их гомдолтой байна. гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг Мангирт Сүжийн гуу гэх газарт байгаа өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 87 дугаартай магадлал, Сэлэнгэ аймаг ******* сумын******* ******* А/62 тоот захирамжийн дагуу хариуцагч *******г албадан нүүлгэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтээр албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч түүний өмгөөлөгчөөс доорх давж заалдах гомдлыг аргаж байна. Үүнд:

1. Шүүх нь ИХШХШТХ-ийн 115-р зүйл, 116-р зүйлд 116.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3.Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлээс хальж, нэхэмжлэлд заагаагүй газар буюу Сэлэнгэ аймаг ******* сумын 2-р баг Мангирт Сүжийн гуу гэх газарт байгаа өвөлжөө, хаваржааны газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй газрыг нэхэмжлэлийн шаардлага болгон шүүх санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг зохион гаргаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй газрыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч яг ямар нэхэмжлэл. хаанаас. ямар газрыг иргэн Г. Тулга хууль бусаар эзэмшиж байгааг чөлөөлүүлэх гэж буй нь тодорхой бус. нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад нэхэмжлэлд дурдаагүй газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнэсэнгүй. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч тус бүр 2 өөр кадастрын зургийг нотлох баримтаар гарган өгсөн байхад шүүх аль кадастрын зургийг хүчинтэй гэж үзэж дүгнэснээ шийдвэрт тусгаагүй. Энэ талаар бодит байдлаар зов үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагч. нэхэмжлэгч нарын зүгээс******* ******* газар эзэмшлийн талаар гаргасан захиргааны 2 актыг үндэслэн хариуцагч 3 удаа нүүдэл хийсэн байтал шүүх хариуцагчийн одоогийн буусан, эзэмшиж байгаа газар нь хаана ямар газар байгаа байршлыг тогтоож чадаагүй атлаа нэхэмжлэлд дурдаагүй газраас хариуцагчийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх нь хариуцагч нь Газрын тухай хуулийн 27.1, Иргэний хуулийн 102.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэж, хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хариуцагч нь аль газрыг одоо эзэмшиж буйг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх хуулиудыг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлээс ч энэ нь харагдахгүй байгааг шүүх анхаарч үзэлгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, дэлгэрэнгүй тайлбарлах болно. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 05-р сарын 24-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Энэ удаад Захиргааны бус Иргэний хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн. Өмгөөлөгчийн ярьж байгаа нь нэг талдаа хууль бус газар байгаагаа ойлгоод байгаа юм шиг хэр нь нөгөө талаар хүчингүй мэт ярьж байна. ******* нь 3 удаа нүүсэн гэж ярилаа. Энэ тал дээр бол Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул сумын засаг дарга албадан нүүлгэх зохицуулалтын хүрээнд Сайхан сумын цагдаагийн хэлтэстэй хамтарч албадан нүүлгэсэн. Албадан нүүлгэхэд тариалангийн талбайгаас 500 метр зайд өвөлжөө, хаваржаа барихыг хориглосон хуулийн заалттай тул энэ зайнаас гадагш гаргасан. 2 жилийн хугацаанд харилцан ярилцах боломжтой байсан ч тэгээгүй улмаас тухайн үедээ албадан нүүлгэсэн. Гэвч өөрөө дахин нүүж одоо байгаа газраа очсон юм. Тэрнээс биш бид нүү гэж 3 удаа нүүлгэсэн зүйл байхгүй. Тариалангийн талбайд хэрэг Захиргааны шүүхэд байхад мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэсэн байдаг. *******гийн хувьд тариалангийн талбайгаас 500 метр хол л бол гэсэн бодолтой дураараа нүүсэн. Бид эрх ашгийг нь хөндсөн зүйл байхгүй одоо ч гэсэн Сүжийн гуу гэх газартаа л байрлаж байгаа. Тариалангийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн ******* 131 дугаар тогтоол зэргээр Сэлэнгэ аймгийн 16 сум, 52 багийг бүхэлд нь газар тариалангийн бүс нутаг болгосон байдаг. *******д зөвшилцөх маш олон боломж байсан ч зөвшөөрөөгүй учир сумын засаг ******* захирамжаар газар олгож шийдсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын******* дарга нь тус сумын иргэн *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарласан байна.

 Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн ******* сумын дасаг ******* 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай захирамжаар тус сумын иргэн *******д ******* сумын 2 багийн нутаг дэвсгэр Сүжийн гуу хэмээх газарт 7800 м2 талбай бүхий газрыг 60 жилийн хугацаатай өвөлжөө хаваржааны зориулалтаар олгосон байна.

Монгол Улсын Засгийн ******* 2018 оны 131 дугаар тогтоолоор тухайн сумын 1, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон тогтоосонтой холбоотойгоор Тариалангийн тухай хууль болон Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол зэргийг хэрэгжүүлэх үүднээс сумын засаг дарга нь 2018 оны 08 сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамж гарган тариалангийн бүс нутагт өвөлжөө хаваржааны зориулалтаар урьд малчин өрхөд эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийг цуцалжээ.

Хариуцагч ******* нь сумын засаг ******* газар эзэмших гэрээг цуцалсан тухай А/113 дугаартай захирамжийг хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Захиргааны хэргийн шүүхээс *******д урьд олгосон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн хариуцагчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******гийн газар эзэмшүүлэх эрхийг цуцалсан тухай засаг ******* захирамжийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл бүхий хэрэг нь Захиргааны хэргийн хоёр шатны шүүхээр шийдвэрлэгдсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Ийнхүү хариуцагч *******д 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 багийн нутаг Мангирт Сүжийн гуу хэмээх газарт олгосон 7800 м2 талбай бүхий газрыг эзэмших эрх нь Сумын засаг ******* 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаартай захирамжаар дуусгавар болжээ.

 Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг ******* 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/62 дугаартай захирамжаар *******д тус сумын 2 дугаар багийн нутаг Сүжийн гуу гэх ******* зүүн талд /Ч.Очирдоржийн өвөлжөөнөөс зүүн урд тийш/ өвөлжөөний зориулалтаар 7800 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч ******* нь шинээр эзэмшүүлэхээр олгосон газар нь үржил шим муутай мал маллахад тохирохгүй гэсэн үндэслэлээр урьд эзэмшиж байсан Сүжийн гуу гэх газарт өвөлжөөнийхөө ******* байршлыг өөрчлөн барьж тухайн газрыг чөлөөлөхөөс татгалзсанаар зохигчдын хооронд маргаан үүсэж улмаар сумын засаг дарга Г.Бат-******* нь хариуцагч *******д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн. гэж заасан тул Сумын засаг дарга Г.Бат-******* нь төрийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэж үзнэ.

Мөн Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасны дагуу төрийн өмчийн ******* эзэмшил, ашиглалттай холбоотой шаардлага гаргах эрхийн хүрээнд сумын засаг дарга нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь хөрөнгөө /газрыг/ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. гэж зааснаар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх...өвөлжөө байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчөөгүй одоо барьсан өвөлжөө нь тариалангийн талбайн захаас 800 метр түүнээс их метрийн зайд байрлаж байгаа тул хууль зөрчөөгүй гэж,

хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч чөлөөлүүлэх гэж байгаа газраа нэхэмжлэлдээ тодорхой заагаагүй, хариуцагч ******* нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан газраас өөр газар өвөлжөө барьсан байхад шүүх тус шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зөрчсөн... гэж тайлбарласан.

 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь хэдийгээр тариалангийн талбайн захаас гадагш 800 метрийн зайд өвөлжөө барьсан байгаа боловч Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг Мангирт Сүжийн гуу гэх газарт түүнд эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй тул түүнийг тухайн ******* хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ чөлөөлүүлэх тухай ******* байршлыг тодорхой нэрлэж заасан байх ба хариуцагч ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2-р баг Мангирт Сүжийн гуу гэх газрыг эзэмших эрх нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болсон байхад төрийн эрх бүхий байгууллагаас газар эзэмших, ашиглахтай холбогдуулан тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, улмаар сумын засаг ******* захирамжаар эзэмшүүлсэн газраас өөр газарт өөрийн дураар бууж газрыг хууль бусаар эзэмшилдээ авч байгаа нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзнэ.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН