| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0092/э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,
шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М холбогдох 201719000380 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Төв аймаг Батсүмбэр сум 2 дугаар баг ферм 2 дугаар тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Г М. /Регистрийн дугаар: / гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Байтгын 205 тоотод оршин суух Ц.Бат-Отгоны гэрт хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, орос хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж бусдад 900000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Г.М холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
1.Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Отгоны: “2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Лүн суманд хонь хариулахаар хүн байна гэхээр нь М гэх залуутай уулзсан. Тэгээд мал маллуулахаар болоод Лүн сумын төвд байдаг гэртээ 1 хонуулаад маргааш нь хөдөө дүү Буянбаатарынд аваачиж өгсөн юм. Тэгээд тэндээ малаа маллаад үлдсэн. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би Улаан-Үүд яваад ирчихээд Улаанбаатар хотод байж байтал дүү Буянбаатар над руу залгаад танайд хулгай орсон байна мал маллуулахаар авчирсан М танай гэр лүү орж хулгай хийсэн байна гэсэн тэгээд цагдаад мэдэгдээд Мг бариулсан юм. Манайхаас мөнгөн аяга хромон гутал зэрэг эд зүйл хулгайлсан байсан алдагдсан эд зүйлүүдээ би тэр дор нь буцааж авсан. Манай хүү Дашпэлжээ гэртээ үлдсэн юм. Мг гэрлүү ороход гэртээ байгаагүй гэрээ онгорхой орхисон хойгуур нь гэрийн хаалгаар ороод том өрөөнд байсан хром гутал, мөнгөн аяга зэрэг эд зүйл авсан байсан. Би эд зүйлүүдээ бүрэн хүлээж авсан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-09-10 тал/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Дашпэлжээгийн: “2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Байтын 205 тоотод гэртээ байж байсан. Би гэртээ ганцаараа байсан тэгсэн гаднаас нэг хүн дуудаад байсан тэгээд би гэрээс гартал М ах гадаа морьтой ирчихсэн архи уучихсан байдалтай согтуу байсан. Тэгээд намайг морь барьж бай би ус ууна гээд надад морио бариулаад манай гэр лүү яваад орчихсон би гадаа үлдсэн удалгүй М ах гарч ирээд морио унаад явах гэхээр нь та аавын гутлыг өмссөн байна гэхэд чамд ямар хамаатай юм гээд морьтойгоо давхиад яваад өгсөн” гэх мэдүүлэг / хх-11тал/, ..Би 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Байтын 205 тоотод гэртээ ганцаараа байж байтал гэрийн гадаа нэг хүн ирээд гараад ир гээд дуудаад байсан ба би гэрээс гараад очиход М ах архи уучихсан гэрийн гадаа морьтой ирээд зогсож байсан. Тэгээд намайг морь барьж бай би ус ууна гээд байсан ба М ах гэрт сэмхэн ороод гарсан байсан. Би тухайн үед морийг нь бариад байж байтал М ах морио унаад явах гэтэл би түүнд хандан та аавын гутлыг өмссөн байна шүү дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд цаашаагаа давхиад явчихсан. Би М ахад гэрт орох зөвшөөрөл өгөөгүй ба М ах гэрт сэмхэн орчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-60 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаярын “М 10 гаран хоногийн өмнө ирээд өмгөөлөгч аваад хэргээ шийдүүлчихлээ одоо хүн шиг амьдарна дахин хулгай хийхгүй, хаширсан гээд л ирсэн одоо гэрээсээ явахгүй гээд 10 гаран хоног ойр зуурын юм хийгээд байж байсан юм тэгээд 2017 оны 08 дугаар сарын 22-ны үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон өмнө ч яваад өгдөг алга болчихдог байсан тэгээд золбин болоод байгаа явлаа ч гэж хэлэхгүй байцаагч дуудаад байна гээд л яваад өгдөг ахин ирээгүй одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. М бол худал их ярьдаг цэрэгт яваад худлаа ухаан алдаж унаад цэргээс халагдсан. Би гэр орноосоо хөөж тууддаггүй эрхийн балай хүүхэд 8 сартай байхад нь өргөж авсан юм. Ажил хийдэггүй эрхлээд дэмий тэнээд худлаа яриад явж байдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-44 тал/,
-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-07 тал/,
-Эд зүйлийн үнэлгээ, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13 тал/,
-Хохирогч Ц.Бат-Отгоны хүсэлт/хх-65 тал/,
-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47А дугаартай “сэжигтнээр баривчлах тухай” захирамж /хх-19-20 тал/,
-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47Б дугаартай “сэжигтнээр цагдан хорих тухай” захирамж /хх-21-22 тал/,
-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 47Д дугаартай “цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамж /хх-23 тал/,
-Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07/1В-1 дугаартай “цагдан хорих 1 дүгээр хугацааг сунгах тухай” захирамж /хх-58-59 тал/,
-шүүгдэгч Г.Мг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр /хх-27 тал/, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-29 тал/, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-33-34 тал/, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар дахин /хх-61 тал/ байцаасан тэмдэглэлүүд,
-2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” проурорын тогтоол /хх-32 тал/,
-Шүүгдэгч Г.Мял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-35 тал/,
-2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн мөрдөгч Б.Жаргалын Г.Мг баривчилсан тухай “Илтгэх хуудас” /хх-53 тал/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
-Шүүгдэгч ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд
Гурав.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч: Шүүгдэгч Г.М-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан байна.
Шүүгдэгч Г.М нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Байтгын 205 тоотод оршин суух Ц.Бат-Отгоны гэрт хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, орос хромон гутал зэрэг эд зүйл хулгайлж бусдад 900000 мянган төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Бат-Отгоны: “ ....2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би Улаан-Үүд яваад ирчихээд Улаанбаатар хотод байж байтал дүү Буянбаатар над руу залгаад танайд хулгай орсон байна мал маллуулахаар авчирсан М танай гэр лүү орж хулгай хийсэн байна гэсэн тэгээд цагдаад мэдэгдээд Мг бариулсан юм. Манайхаас мөнгөн аяга хромон гутал зэрэг эд зүйл хулгайлсан байсан алдагдсан эд зүйлүүдээ би тэр дор нь буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-09-10 тал/,
мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Б.Дашпэлжээгийн: “Би 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Байтын 205 тоотод гэртээ ганцаараа байж байтал гэрийн гадаа нэг хүн ирээд гараад ир гээд дуудаад байсан ба би гэрээс гараад очиход М ах архи уучихсан гэрийн гадаа морьтой ирээд зогсож байсан. Тэгээд намайг морь барьж бай би ус ууна гээд байсан ба М ах гэрт сэмхэн ороод гарсан байсан. Би тухайн үед морийг нь бариад байж байтал М ах морио унаад явах гэтэл би түүнд хандан та аавын гутлыг өмссөн байна шүү дээ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд цаашаагаа давхиад явчихсан. Би М ахад гэрт орох зөвшөөрөл өгөөгүй ба М ах гэрт сэмхэн орчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-60 тал/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаярын “...М 10 гаран хоногийн өмнө ирээд өмгөөлөгч аваад хэргээ шийдүүлчихлээ одоо хүн шиг амьдарна дахин хулгай хийхгүй, хаширсан гээд л ирсэн одоо гэрээсээ явахгүй гээд 10 гаран хоног ойр зуурын юм хийгээд байж байсан юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 22-ны үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болчихсон” гэх мэдүүлэг /хх-44 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-07 тал/, Эд зүйлийн үнэлгээ, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-13 тал/, зэргээр нотлогдон тогтоогдсон шүүгдэгч Г.Мгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М нь хохирогч Ц.Бат-Отгоны гэрээс хулгайлсан 5 ширхэг мөнгөн аяга, орос хромон гутал зэргийг хохирогчид буцаан өгсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
-Улсын яллагчаас Г.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох дүгнэлтийг гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтанд үндэслэн Г.М эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байх ба Шинэчлэн найруулийн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т “ ..орон байр..нэвтэрч үйлдсэн бол 2 жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хүнд гэмт хэргийн ангилалд багтаж 2015 оны Эрүүгийн хууль хүндэрч байх тул шүүгдэгч Г.Мнь хууль үйлчлэх цаг хугацанаас өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул 2015 онд батлагдсан Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгч Г.Мэрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас Г.Мг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэргийг харгалзан түүнд 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан 2 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Тав. Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мнь бусдад төлөх төлбөргүй, 55 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Г М-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.М-д оногдуулсан 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.М-н цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн 201719000380 тоот хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.М оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.М тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Г.М нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Г.М хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ