| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 125/2025/0066/З |
| Дугаар | 125/ШШ2025/0067 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 125/ШШ2025/0067
20 10 27 1/ШШ20/0067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь *******ахиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын дүгнэлттэй,
Хариуцагч: *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******д холбогдох,
Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 20 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******, *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******, гэрч *******.******* /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.нхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.******* нь Ховд аймгийн *******улган сум дахь гаалийн газрын Ярант боомтын гаалийн хяналтын бүсэд ******* ХХК-нийн нэр дээр ирсэн нэг төрлийн барааны *******--- тоот мэдүүлгийг шалгаад мэдүүлэгч *******. нь “...барааны онцлог шинж, савлагаа агууламж, зориулалтыг дэлгэрэнгүй бичих гэж нэг мэдүүлэг нэг төрлийн алдааг засуулахаар 3 удаа буцаалгасан” гэх зөрчлийг илрүүлж, шалгуулахаар 20 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газарт шилжүүлжээ.
1.2. Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* нь дээрх зөрчлийг шалгах ажиллагаа явуулснаар 20 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч *******.т *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар 300.000 /гурван зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
1.3. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын *******өрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь зөрчлийн материалыг хянаад *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******гийн 20 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:
2.1. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд прокурорын дүгнэлтийг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Улсын байцаагч зөрчилд холбогдогч *******.т *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж дүгнэсэн.
*******өрчилд холбогдогч *******. нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтаас харвал гаалийн мэдүүлэгч гэх статустай. Прокурорын дүгнэлтийн гол үндэслэл нь *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гаалийн зуучлагч, мэдүүлэгч нь Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл байх ёстой. Нөгөө талаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг хэтрүүлсэн гэх 2 шинжийг хангаж, тухайн зөрчил нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой.
Прокурор зөрчлийн материалыг хянахад *******. нь Гаалийн тухай хуулийн аль зүйл заалтыг, мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмын аль заалтыг ямар хэлбэрээр, хэрхэн яаж зөрчсөн гэдэг үйл баримт нотлогдохгүй байна. Мөн түүнчлэн хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэх үйл баримт зөрчлийн материалыг хянах явцад тогтоогдохгүй байна.
*******өрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Гэтэл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулж чадаагүй.
*******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон байх гэж заасан заасан. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар нотлогдон тогтоох гэсэн процесс нотлогдоогүй байхад тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ямар ч боломжгүй. Үүнийг эрх бүхий албан тушаалтан анзаарч дүгнэлт хийж чадаагүй гэж ингэж дүгнэж байна.
*******өрчлийн материалын 11-16 дугаар хуудсанд байгаа бичмэл нотлох баримт нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй. Хаанаас, ямар хүнээс, ямар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ямар үйл баримтыг нотлох зорилгоор цуглуулсан нотлох баримт болох нь тогтоогддоггүй. Мөн харагдах байдлын хувьд уншигдахгүй байдалтай байна. Ийм нотлох баримтын хүрээнд хүний эрхийг зөрчиж шийтгэл оногдуулж болохгүй гэж прокурор үзсэн учраас эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзсэн.
Эрх бүхий албан тушаалтан бол *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүргийг хүлээдэг. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Гэвч энэ нотлох ажиллагааг хийж чадаагүй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр *******.т шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогчийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
2.2 Хариуцагч *******улган дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Гаалийн ерөнхий газрын даргын 20 оны /19 дугаартай “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих” нийтлэг журам байдаг. Тус журмын 4.1-д мэдүүлэгчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн. Мөн Гаалийн тухай хуулийн 57.1 дүгээр зүйлийн 57.1.2-т мэдүүлэгч нь барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих, мөн хуулийн 57.2.1-т гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах гэсэн эрх, үүргийг дэлгэрэнгүй зааж өгсөн.
Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт хяналт, шалгалт хийж шийтгэл оногдуулсан гол үндэслэл нь “ ” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн *******. нь “*******” ХХК-ийн гаалийн мэдүүлгийг мэдүүлэхдээ тоо хэмжээг алдаж, удаа дараа буруу мэдүүлсэн гэх Гаалийн ерөнхий газрын *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.Жавзанпагмын бичиг баримтын шалгалт хийсэн тухай тэмдэглэлийн дагуу *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг үндэслэн шийтгэл оногдуулсан.
Үүнийг нотолсон нотлох баримтын хувьд Монгол Улсын гаалийн байгууллагуудын ашигладаг цахим программд энэ талаар баримт баталгаажиж харагддаг. *******ичиг баримтын бүрдүүлэлт хийсэн болон хяналт шалгалт хийсэн байцаагч нар бүгд тухайн бүрдүүлэлт дээр ямар алдаа гаргасан, хэдэн удаа буцаасан, яаж үнэлгээ хийгдсэн талаар бүгд дэлгэрэнгүй харагддаг. Тиймээс Гаалийн ерөнхий газрын *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.Жавзанпагмын зөрчил шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу шилжүүлсний дагуу нотлох баримтыг үндэслэн шийтгэл оногдуулсан.
Мэдүүлэгч нь Гаалийн тухай хууль болон бусад холбогдох эрх зүйн хэм хэмжээг тодорхой түвшинд эзэмшиж суралцсаны үндсэн дээр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн болж эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Эрх, үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа Гаалийн тухай хууль болон бусад дагалдах дүрэм, журмуудыг дагаж мөрдөнө гэж хууль болон дүрэм, журамд зааж өгсөн. Гэтэл холбогдогч нь *******. нь Гаалийн тухай хуулийг зөрчсөн.
Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн мэдүүлэгч болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нь тухайн мэдүүлэгчийн гаргаж өгсөн баримт нотолгоонд үндэслэн гаалийн байгууллагын Каис цахим программд мэдүүлэх эрх бүхий тусгай эрхээрээ нэвтрэн ороод мэдүүлгээ бичихдээ тухайн барааныхаа бараатайгаа урьдчилан танилцах боломжтой. Урьдчилан танилцах гэдэг нь хэмжих, үзэх, харах эрхтэй. Хэрвээ тухайн бараатай танилцах боломжгүй бол барааны дээжээс явуулах эрхтэй байдаг. Энэхүү хуульд заасан эрхийнхээ дагуу тухайн барааг хэмжиж үзэж, нотлох баримтыг аж ахуйн нэгж, иргэдийн өмнөөс тухайн мэдүүлэгч бүгдийг хийж гүйцэтгэдэг.
Тухайн мэдүүлэгч тээврийн хэрэгсэлд ачигдсан 28 боодол фанер гаалиар орж ирсэн. Гэтэл энэ бараанд хэмжилт хийгээгүй. Хэмжилт хийхгүйгээр тухайн барааг 201,6 метр куб гэж мэдүүлсэн. Гэтэл бодит байдал дээр тухайн тээврийн хэрэгсэлд машин яагаад ч 201,6 метр куб фанер багтах боломжгүй.
Мэдүүлэгч нь 3-5 удаа барааг мэдүүлсэн боловч буцаагдсан. Тэгээд намайг *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримтын байцаагч “та хяналтынх нь байцаагч юм байна. Мэдүүлэгч хэмжилтээ зөв хийхгүй, барааныхаа ангиллын тоо хэмжээг буруу гаргаад байна. Та хэмжээд өгөөч” гэсний дагуу би өөрөө, жолооч болон өөр хүнийг дагуулан хэмжилт хийж өргөн, урт, өндөр, зузаан гээд 3 хэмжээснийх нь хэмжээг авсан. Тэгээд бодоход нэг боодол нь 80 ширхэгтэй, 28 боодол фанер байсан. *******и өөрийн хяналт шалгалт болон баримт бичгийн байцаагчийн зөвлөмжийн дагуу хэмжилтийг хийж тухайн барааны ангиллын тоо хэмжээг нягтлан бүрдүүлэлтийг дуусгасан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг судалж хууль зүйн дүгнэлт хийхэд прокурорын дүгнэлтийг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
2. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.******* нь /цаашид прокурор гэх/ Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******д холбогдуулан 20 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 20 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
3. *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д зааснаар гаалийн улсын байцаагч нь *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлд заасан “гаалийн тухай хууль хууль тогтоомжийг зөрчих” зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй байх ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж зааснаар прокурор дүгнэлт ирүүлсэн нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.
4. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч *******.т холбогдуулан 20 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ******* шийтгэлийн хуудсыг гаргасан байх ч зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалыг Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газарт 20 оны ******* дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч прокурор 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүгнэлт бичсэнийг тус шүүхэд 20 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн байх тул *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.
5. Прокурор дүгнэлтдээ 2 үндэслэлийг дурджээ. Үүнд:
Нэгдүгээрт, зөрчил гаргагч *******. нь гаалийн хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчсөн, хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.
Хоёрдугаарт, эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримт зөрчил үйлдсэн гэж дүгнэхэд хүрэлцээгүй, зарим нотлох баримтууд шаардлага хангаагүй гэжээ.
6. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.******* нь Ховд аймгийн *******улган сум дахь гаалийн газрын Ярант боомтын гаалийн хяналтын бүсэд ******* ХХК-нийн нэр дээр ирсэн нэг төрлийн барааны *******--- тоот мэдүүлгийг шалгаад гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн буюу мэдүүлэгч *******. нь тухайн барааны онцлог шинж, савлагаа агууламж, зориулалтыг мэдүүлэхдээ удаа дараа алдаа гаргаж буцаагдсан зөрчил гаргасныг шалгуулахаар 20 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харьяаллын дагуу *******улган дахь гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан шилжүүлснээр хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
7. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-д зааснаар мэдүүлэгч нь барааг бодитой мэдүүлэх зорилгоор нь барааг мэдүүлэхээс өмнө үзэх хэмжих эрхтэй, 57.2.1-д зааснаар гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, эсхүл төлөх баталгаа гаргах үүрэгтэй. Мэдүүлэгч үүргээ биелүүлээгүй, удаа дараа алдаатай мэдүүлсэн тул шийтгэл оногдуулсан.” гэж тайлбарлан маргана.
8. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн буюу мэдүүлэг гаргагч *******. нь *******-2281004--R тоот мэдүүлгээр нэг төрлийн барааг мэдүүлэхдээ барааны нэр, марк, зориулалт, үнэ, тоо хэмжээ, барааны кодыг удаа дараа алдаатай мэдүүлсэн болох нь гэрч *******.Жавзанпагмын “...мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг үнэн зөв бөглөөгүй алдаа гаргасныг залруулах талаар тайлбарлаж буцаахад удаа дараа алдаатай мэдүүлэг илгээгээд байсан гэх мэдүүлэг[1], зөрчилд холбогдогч *******.ийн “...*******арааны тоо хэмжээг метр куб хэмжих нэгжээр илэрхийлж мэдүүлэхдээ буруу бодож мэдүүлсэн. Эхний удаа жолооч нь барааны тоо хэмжээний мэдээллийг буруу өгсөн байсан. 2 дахь удаа гэрчилгээ, итгэмжлэл зэрэг дагалдах баримт бичгийг буруу оруулсан байснаа хэлж би өөрөө засварт буцаагаад өгөөч гэж хэлж буцаалгасан. 3 дахь удаагаа барааны тоо хэмжээг буруу бодсон шалтгаанаар засварт буцаасан. *******үрдүүлэлтийн цахим төвийн бичиг баримтын бүрдүүлэлтийн гаалийн улсын байцаагч над руу залгаад удаа дараа нэг алдаагаа давтаад буруу бичээд байна гэж хэлсэн. Надад бичсэн чатууд нь байгаа. 5 дахь өдрийн орой 19 цаг 07 минутад яараад мэдүүлгээ илгээхдээ тоо хэмжээгээ дахин буруу явуулсан байсан.” гэх мэдүүлэг[2] шүүхээс cais.ecustoms цахим системд хийсэн үзлэгээр[3] тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.
9. Харин прокурор зөрчилд холбогдогч гаалийн мэдүүлэг гаргахдаа удаа дараа алдаа гаргасан нь мэдүүлэгчийн ур чадвартай холбоотой байх тул “Гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн” гэх зөрчлийн шинжтэй тохироогүй, тогтоогдоогүй гэж дүгнэжээ.
10. Гаалийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн зүйлийн 68.1-д Гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан иргэнд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний гэрчилгээ олгоно.” гэж заасан байх ба зөрчилд холбогдогч *******. нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний анхан шатны сургалтанд хамрагдаж 20 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Г*******М / дугаартай гэрчилгээ авсан гаалийн харилцаанд оролцогч этгээд байна.
11. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.” 55.3-д “Мэдүүлэгч нь энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ.” 55.4-д “Гаалийн мэдүүлгийг мэдээллийн сүлжээгээр нөхөн бичиж хүргүүлнэ.” гэж тус тус заасан ба мөн хуулийн 55.5-д “Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж зааснаар Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн / дугаар тушаалын хавсралтаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн маягт, мэдүүлгийг нөхөн бичих заавар, мэдүүлгийг шалгах заавар зэргийг баталжээ.
12. Эндээс үзвэл мэдүүлэгч нь дээрх хууль тогтоомжид зааснаар мэдүүлгийг гаргахаар байх ба Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д мэдүүлэгч нь гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийг үнэн зөвийг хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан бол мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д зааснаар гаалийн албан тушаалтан нь мэдүүлгийг хүлээн авсан даруйд гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой, хоорондоо тохирч байгаа эсэхийг шалгаж үзэх үүрэгтэй байна.
13. *******өрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.
2. Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно. гэжээ. тус тус зааснаас үзвэл зөрчилд холбогдогч нь мэдүүлэг гаргагчийн хувьд гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдүүлэх хуулиар журамласан харилцааг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Учир нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны / дугаар тушаалаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааг мэдүүлэх маягт, түүнийг нөхөх зааврыг баталсан байхад түүнийг дагаж мөрдөх үүрэгтэй буюу биелүүлэх бүрэн боломжтой, мөн гаалийн албан тушаалтнаас удаа дараа тайлбарлан сануулж хэлсээр байхад алдааг залруулах арга хэмжээ аваагүй удаа дараа алдаатай мэдүүлсэн нь мэдүүлэгчийг *******өрчлийн тухай хуулийн 14.21 дүгээр зүйлийн 14-д заасан “... мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн” гэж зөрчилд хамаарна гэж үзлээ.
15. Шийтгэлийн оногдуулах нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох зорилготойгоос гадна хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой.
16. Мэдүүлэгч нь мэдүүлэгт алдаатай мэдээлэл илгээснээр гаалийн хилээр бараа нэвтрүүлж байгаа хуулийн этгээдийн гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх, талаар гаалийн хууль тогтоомжид заасан эрх, хууль ёсны ашиг хөндөгдөх буюу гаалийн бүрдүүлэлттэй холбоотой зөрчил үүсч болзошгүй талаар хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
17. Иймд зөрчилд холбогдогч нь гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн талаар гаалийн автоматжуулсан удирдлагын системд бүртгэгдсэн, зөрчил ил тодорхой байх тул *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “*******өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ…”, 2-д “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар хариуцагч нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
18. Мөн зөрчилд холбогдогч нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж торгуулийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй байна.
19. Иймд зөрчил холбогдогч *******.ийг *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-д заасан зөрчилд холбогдуулан *******өрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-д заасан торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын 20 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 20 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.14-д прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 57 дугаар зүйлийн 57.2.1 дэх заалт, *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 11.21 дүгээр зүйлийн 14 дэх заалт, *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******д холбогдуулан гаргасан 20 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 20 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” ******* дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор *******ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДРГЛГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ