| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00815/И |
| Дугаар | 320/ШШ2025/00686 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00686
| 2025 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00686 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975.26 (нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00815/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.Үүнд:
1 2024.06.13-ны өдөр ЗГ*** тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утас (цаг, чихэвч)-ийг нийт 1,708,000 төгрөгийн зээлээр 15 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд зээлийн гэрээний үрэгт нийт 1,784,975.26 төгрөгийг хариуцагч Г***-ын Б***-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б*** миний бие Т*** ББСБ ХХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975 төгрөг 26 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Б***од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975.26 (нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975.26 (нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,510 (дөчин гурван мянга таван зуун арав) төгрөгөөс 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***оос 43,510 (дөчин гурван мянга таван зуун арав) төгрөгийн тал хувь болох 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б***од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975.26 (нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,784,975.26 (нэг сая долоон зуун наян дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,510 (дөчин гурван мянга таван зуун арав) төгрөгөөс 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***оос 21,755 (хорин нэгэн мянга долоон зуун тавин тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА