Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Б.Энхбат,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Онолтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч И.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Н-д холбогдох 1734005450042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтын тээврийн “Их хүрэн хар” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар хороо, 35-16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Т овогт И. Н. /Регистрийн дугаар: / гэв.

 

           Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч И.Н нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тоёото Харрер маркийн 26-15 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 8.2, 9.2 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Хово маркийн 47-31 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч Э.Сайханзулын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас И.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

Шүүгдэгч И.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Улаанбаатар хот руу би машинаа бариад явж байсан. Тэгээд шөнө харанхуй байсан урдаас гэрэл ирж явааг харсан тэгэд би гэрлээ шилжүүлээд явж байсан чинь гэнт л өөдөөс том машин ороод ирсэн. Тэгээд би тойрч гараад халит дарсан чинь талийгаачийн сууж явсан хэсгээр очоод мөргөсөн. Амжаагүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Талийгаач Э.Сайханзул бол миний нөхөр байгаа юм бид хоёрын дундаас хүүхэд гараагүй ч бид хоёр 7 жил хамт амьдарч байгаа гэрлэлтийн албан ёсны баталгаатай. Нөхөр маань Өмнөговь аймагт том машины жолооч ажилтай байсан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлүүгээ ирж явах замдаа Төв аймагт зам тээврийн осолд орж нас барсан. Би ийм зүйл болсонд маш их харамсаж байна надад хэлэх үг алга би нөхрөө алдсандаа их харамсаж байна. Нөхөр маань ганц амьдралаа авч явж байсан хүн байсан юм” гэх мэдүүлэг /хх-48 тал/,

Гэрч Б.Тулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн үед миний унаж явж байсан 1093 УНО дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл мотор цохиод Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт асфальтан зам дээр хөдлөх боломжгүй болоод зогссон тэгээд машиныхаа ард талд дугуйн дотор машинаасаа 100 метр зайд ослын тэмдэг байрлуулаад байж байсан тэгтэл 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө ойролцоогоор 23 цагийн үед байх машиндаа сууж байтал өөдөөс эсрэг урсгалд том машин ирж байсан ойролцоогоор 50 орчим метр л явж байсан байх өөдөөс явж байгаад гэрлээ шилжүүлсэн тэгтэл миний машины араас хурц цагаан гэрэл толинд туссан өөдөөс ирж явсан том машин миний машины кабины орчим л ирж тэгтэл тар түр хийсэн чимээ гарсан тэгээд би машинаасаа буугаад хартал Харрер маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсон байсан миний машины ард байсан ослын тэмдэгтэй дугуйг мөргөөд замын хажуу руу унагаасан байсан. Би кабиндаа хоол авч ирж өгсөн дүүтэйгээ сууж байсан. Харрер хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би машиныхаа ослын гэрлийг асааж байсан боловч акумлъятор суугаад асах боломжгүй байсан” гэх мэдүүлэг / хх-53 тал/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 14-ний орой Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Нэргүй ахын 26-15 УБТ дугаарын Харрер машинд дайгдаж суусан машинд надтай хамт ажилладаг Одгэрэл урд талын суудал дээр Нэргүй ах машин жолоодоод явж байсан би арын суудал дээр голд нь сууж байсан Нарангарав миний зүүн гар талд талийгаач Зулаа миний баруун гар талд сууж байсан тэгээд машинд явах замдаа би унтаад явж байтал нойрон дунд нэг баруун тийш нэг зүүн тийш дайвалзаад байх шиг болоод сэртэл Нарангарав ах миний дээрээс дарчихсан Зулаа миний доод талд дарагдсан байсан. Бид нар машины урд талын салхины цонхоор машинаас гарсан. Зулаа машин дотор нас барсан байсан машинаас гарахад машин замын хажуу руу онхолдсон байсан би урд шөнө нойргүй шахуу ажилласан болохоор замдаа машинд унтаж байсан. Бид тав Улаанбаатар орохоор явж байсан юм. Нэргүй ах цоо эрүүл байсан. Архи дарс огт уугаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-55 тал/,

            Гэрч Б.Саранбатын мөрдөн байцаалты шатанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Оюу-толгой гэх газар орохоор Хово маркийн 47-31 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй цемент ачаад явж байтал Улаанбаатар хотоос Дундговь аймгийн асфальтан зам дээр ойролцоогоор шөнийн 00 цагийн үед л байх эсрэг урсгалын зам дээр шатахууны сесчер машин эсрэг урсгалд өөдөө хараад зогсож байсан би хажуугаар нь өөрийнхөө эгнээгээр зөрөөд гараад явах гээд байж байтал нөгөө сесчирийн араас гэнэт машин гарч ирээд эсрэг урсгалд буюу миний талын эгнээ рүү өөдөөс гараад ирсэн би гэрлээ шилжүүлээд тооромс гишгээд замын хөвөө рүү бага зэрэг жолоогоо дарахад нөгөө машин миний унаж явсан машины баруун урд тал хэсгээр мөргөөд замын баруун талын хажуу руу унасан тийм зүйл болсон. Би машиндаа ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг / хх-58 тал/,

Гэрч Д.Цэрэнбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр манай хүргэн ах Тулгын сесчар машины мотор цохиод машин хөдлөх боломжгүй болсон байсан тэгээд би орой 23 цагийн үед хоол цай дөхүүлж өгөхөөр ирээд байж байсан юм. Тэгээд машины кабинд хэвтэж байтал тас хийсэн чимээ гарсан тэгтэл Тулга ах арын ослын тэмдэгтэй дугуйг машин мөргөх шиг боллоо очоод үзээдэх гэсэн би ч машинаас бууж дугуйг үзтэл ослын тэмдэгтэй дугуйг машин мөргөж замын хажуу руу гаргасан ослын тэмдэг нь салаад унасан байсан тэгээд дугуйг байранд нь байрлуулаад эргээд хартал замын баруун талын хажууд хар өнгийн харрер машин онхолдсон байдалтай байсан тэгээд тухайн машин дотор сууж байсан хүмүүс нь урд шил хагалаад машинаасаа бууж ирж байсан. Би яг осол хэрхэн болохыг нүдээр хараагүй” гэх мэдүүлэг / хх-58-59 тал/,

Гэрч П.Нарангаравын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 23 цагийн үед 26-15 улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад машиныг манай компани жолооч Нэргүй жолоодоод Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн цаг үед машины жолоочийн эсрэг талын арын суудалд унтаад урд Одгэрэл суугаад хажууд Ганзориг, түүний цаана талийгаач Сайханзул суугаад би унтаж  байсан чинь гэнэт түс тас гээд явчихаар нь сэрсэн чинь манай машин нэг машинтай мөргөлдөөд өнхөрч байх шиг байсан ба нэг мэдэхэд урд цонхоор нилээд хэдэн залуучууд ирчихсэн биднийг татаж гаргаж байсан. Түүний дараа нь сүлжээ барихгүй болохоор би жижиг тэргэнд сууж дуудлага өгөхөөр явсан ба тэндээсээ цагдаагийн постонд ирж талийгаачийн ар гэрийнхэнийг хүлээсэн. Бид нар ажил амраад гэртээ харьж амрахаар явцгааж  байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй унтаж явсан юм. Нөгөө талын машин лав том машин байсан гэсэн. Надад гомдол санал алга даа, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэргүй тухайн үед эрүүл байсан. Замдаа хоол л идсэн” гэх мэдүүлэг / хх-60 тал/,

Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 23 цагийн үед 26-15 улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад машиныг манай компани жолооч Нэргүй жолоодоод Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар хот руу ажил тараад явж байсан. Уг нь эхлээд Цагаан хаднаас Нэргүй бариад би болохоор Эрдэнэс Таван толгойгоос Цогт-Овоо хүртэл бариад дараа нь Нэргүй Цогт-Овоогоос бариад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орж ирээд Довын гуанзанаас би жолоочийн эсрэг талд суугаад унтаж явсан. Тухайн цаг үед унтаж байсан чинь гэнэт хүн орилоод сэрсэн чинь машин машинтай мөргөлдөөд би хөрвөөгөөд унаад жолооч талаараа газар унаад тогтсон. Би Нэргүйн дээрээс дараад хэвтчихсэн байхаар нь Нэргүй дээр дараад байхаар нь шил тулаад байж байсан. Тэгээд эхлээд Нэргүй орилоод дараа нь араас хоёр хүн орилоод талийгаач хадам ах Сайханзул орилохгүй байхаар нь заалны гэрэл асааж харсан чинь тархи нь цувчихсан байсан. Биднийг жижиг тэргэний жолооч нар гаргаж авсан. Би одоохондоо сайн мэдэхгүй байна. Жолоочоос бусад нь унтаж явсан. Надад гомдол санал байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, бие эрүүл байна. Нэргүй тухайн үед эрүүл байсан. Замдаа хоол л идсэн” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

Гэрч Ч.Пагмадуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би талийгаач Сайханзулын төрсөн ээж нь байгаа юм. Миний хүү 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт айлын том хүү болон мэндэлсэн бага насаа Дархан-Уул аймагт өнгөрөөж Архангай аймагт 10-р анги төгссөн. Дархан-Уул аймагт эхнэрийн хамт амьдардаг байсан жолооч гагнуурчин мэргэжилтэй. Өмнөговь аймагт том машины жолооч ажилтай байсан. Миний хүү доороо 2 дүүтэй айлын том хүү байсан. Миний хүү даруу төлөв амьдралын төлөө зүтгэдэг хүн байсан. Уг ослын хувьд талийгаачийн төрсөн ээжийн хувьд хамт олонтойгоо явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан хүүгийнхээ хойч буяныг бодоод ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй түргэн шуурхай энэрэнгүй зарчмыг баримтлан шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-62 тал/,

Гэрч Ч.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Талийгаач Э.Сайханзул бол миний төрсөн охин дүү болох Пагмадулам гэх хүний хамгийн том нь буюу анхны хүүхэд нь байгаа юм.  Би талийгаачийн авга ах нь байгаа юм. Миний талийгаач дүү маань 1980 онд Дархан-Уул аймагт төрсөн Өмнөговь аймагт том машины жолооч хийж байсан юм.  Эхнэрийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг хүн байсан” гэх мэдүүлэг /хх-63 тал/,

Гэрч Э.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:”Талийгаач Э.Сайханзул бол миний төрсөн ах байгаа юм ах маань 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осолд орж нас барсан миний ах 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт айлын том хүү болж төрсөн бага насаа Дархан-Уул аймагт өнгөрөөсөн ер нь Дархан-Уул аймагт л амьдарч байсан эхнэрийн хамт амьдардаг байсан. Өмнөговь аймагт том машины жолооч ажилтай байсан. Уг ослын хувьд талийгаачийн ар гэрийн зүгээс төрсөн аав ээж, ах дүү нарын зүгээс уг осолд холбогдуулан хэн нэгнийг буруутгамааргүй байна хэрэв буруутлаа гэхэд ял шийтгэлийг нь хөнгөрүүлж хуулийн дагуу энэрэнгүй зарчмыг баримтлан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-64 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “ 41-31 УБЧ улсын дугаартай ХОВО маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн машиныг Премиум Конорет ХХК-тай хамтарч тухайн компани цемент тээврийн ажлыг гүйцэтгэдэг байсан юм. Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Ханбогд сум руу тээвэрлэдэг байсан юм. Тухайн машиныг осол болох үед жолоодож явсан жолооч Б.Саранбат бол миний ажилтан байгаа юм. Бид хоёрын дунд хөдөлмөрийн гэрээ байгаа уг гэрээнд заасны дагуу Б.Саранбатыг цалинжуулдаг байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 41-31 УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж урд гупер, гэрэл, баруун талын хаалга зэрэг нь эвдэрч гэмтсэн байгаа мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээний дагуу тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг,

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-05 тал/,

-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-06 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/,

-2017 оны 12 дугаар сарын Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг УБ-Өмнөговь аймаг явах чиглэлийн замд 103-р км-ын шонгийн ойролцоо Т.Харрер маркийн 26-15 УБТ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож Э.Сайханзул 37 нас/эр нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 13 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-12, 14 тал/,

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн цогцосны задлан шинжилгээний тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19 тал/,

-хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн цогцосны хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-22 тал/,

-Хөдөлмөрийн гэрээ /хх-23-30 тал/,

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-32 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-34 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №466 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “2017.12.15 Итгэлтөгс овогтой Нэргүй 40/эр” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-68 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №259 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.Сайханзулын гэх цус нь ABO системээр O/I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /хх-70 тал/,

-2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №258 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “2017.12.15 Эрдэнэсайхан Сайханзул” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэх дүгнэлт /хх-71 тал/,

-2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №3 дугаартай дугаартай дүгнэлтэд

1.Талийгаач Э.Сайханзулын биед гавал тархины ил хугарал: Орой болон суурь яс олон хэсэгт хуваагдан бутарсан хугарал, тархины эдийн няцрал, урагдал, хатуу хальс, зөөлөн бүрхүүлийн урагдал, ховдолуудад цус, хуйханд шарх, цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, нүүрний олон ясыг хамарсан ил хугарал, зөөлөн эдийн дутагдалт шарх, баруун нүд болон зөөлөн эд үгүй болсон, хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн дутагдалт шарх, дээд урууланд шарх, цус хуралт, дээд эрүүний ясны хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, цус хуралт, цээжинд шарх, зулгаралт, эрүүнд шарх, зүүн бугалга, шуунд зулгаралт, зүүн сарвуу бугуйнд шарх, шивнүүр ясны хугарал, шөрмөсний урагдал, хэвлийд зулгаралт, өвчүү ясны булчин зөөлөн эдэд цус хуралт, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь осол болох үед үүссэн гэмтэл.

3.Талийгаач Э.Сайханзул нь гавал тархины ил хугаралын улмаас нас барсан байна. Бөөрний архаг өөрчлөлт үрэвсэлт өвчинтэй байсан байна.

4.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь O 1-р бүлгийн цустай байсан байна” гэжээ/хх-72-75 тал/,

 

-2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасагийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Харриер маркийн 26-15 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэв.

Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Харриер маркийн 26-15 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт тус тус зөрчсөн гэж үзэв.

Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хово маркийн 47-31 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

Хариулт 4. Хариулт 3-т хариулсан болно.

Хариулт 5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Норт Бенз маркийн 10-93 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Тулга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.

Хариулт 6. Хариулт 5-т хариулсан болно.

Хариулт 7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн зүйлгүй гэж үзэв.

Хариулт 8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёото Харриер маркийн 26-15 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

Хариулт 9. Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв” гэжээ/хх-81-82 тал/ ,

-Шүүгдэгч И.Нн ял шалгахад “ ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-90 тал/,

 

Шүүгдэгч И.Нн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлэв.

Гурав: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч И.Н нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Тоёото Харрер маркийн 26-15 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 8.2, 9.2 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан Хово маркийн 47-31 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож зорчигч Э.Сайханзулын амь насыг хохироосон гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тулгын мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн үед миний унаж явж байсан 1093 УНО дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл мотор цохиод Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт асфальтан зам дээр  ...... миний машины араас хурц цагаан гэрэл толинд туссан өөдөөс ирж явсан том машин миний машины кабины орчим л ирж тэгтэл тар түр хийсэн чимээ гарсан” гэх мэдүүлэг / хх-53 тал/, гэрч Б.Ганзоригийн мэдүүлсэн “..тэгээд машинд явах замдаа би унтаад явж байтал нойрон дунд нэг баруун тийш нэг зүүн тийш дайвалзаад байх шиг болоод сэртэл Нарангарав ах миний дээрээс дарчихсан Зулаа миний доод талд дарагдсан байсан. Бид нар машины урд талын салхины цонхоор машинаас гарсан. Зулаа машин дотор нас барсан байсан машинаас гарахад машин замын хажуу руу онхолдсон байсан” гэх мэдүүлэг /хх-55 тал/, гэрч Б.Саранбатын мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Оюу-толгой гэх газар орохоор “Хово” маркийн 47-31 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй цемент ачаад явж байтал Улаанбаатар хотоос Дундговь аймгийн асфальтан зам дээр ойролцоогоор шөнийн 00 цагийн үед л байх эсрэг урсгалын зам дээр шатахууны сесчир машин эсрэг урсгалд өөдөө хараад зогсож байсан би хажуугаар нь өөрийнхөө эгнээгээр зөрөөд гараад явах гээд байж байтал нөгөө сесчирийн араас гэнэт машин гарч ирээд эсрэг урсгалд буюу миний талын эгнээ рүү өөдөөс гараад ирсэн би гэрлээ шилжүүлээд тооромс гишгээд замын хөвөө рүү бага зэрэг жолоогоо дарахад нөгөө машин миний унаж явсан машины баруун урд тал хэсгээр мөргөөд замын баруун талын хажуу руу унасан тийм зүйл болсон” гэх мэдүүлэг / хх-58 тал/, гэрч Д.Цэрэнбатын мэдүүлсэн: “...тэгээд би орой 23 цагийн үед хоол цай дөхүүлж өгөхөөр ирээд байж байсан юм. Тэгээд машины кабинд хэвтэж байтал тас хийсэн чимээ гарсан тэгтэл Тулга ах арын ослын тэмдэгтэй дугуйг машин мөргөх шиг боллоо очоод үзээдэх гэсэн би ч машинаас бууж дугуйг үзтэл ослын тэмдэгтэй дугуйг машин мөргөж замын хажуу руу гаргасан ослын тэмдэг нь салаад унасан байсан тэгээд дугуйг байранд нь байрлуулаад эргээд хартал замын баруун талд замын хажууд хар өнгийн харрер машин онхолдсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-58-59 тал/, гэрч П.Нарангаравын мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 23 цагийн үед 26-15 улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад машиныг манай компани жолооч Нэргүй жолоодоод Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн цаг үед машины жолоочийн эсрэг талын арын суудалд унтаад урд Одгэрэл суугаад хажууд Ганзориг, түүний цаана талийгаач Сайханзул суугаад би унтаж  байсан чинь гэнэт түс тас гээд явчихаар нь сэрсэн чинь манай машин нэг машинтай мөргөлдөөд өнхөрч байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-60 тал/, гэрч Д.Одгэрэлийн мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 23 цагийн үед 26-15 улсын дугаартай “Тоёото Харрер” маркийн тээврийн хэрэгсэлд суугаад машиныг манай компани жолооч Нэргүй жолоодоод Өмнөговь аймгийн Цагаан хаднаас Улаанбаатар хот руу ажил тараад явж байсан ....Тухайн цаг үед унтаж байсан чинь гэнэт хүн орилоод сэрсэн чинь машин машинтай мөргөлдөөд би хөрвөөгөөд унаад жолооч талаараа газар унаад тогтсон” гэх мэдүүлэг /хх-61 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүй нь мэдүүлсэн “2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 41-31 УБЧ дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж урд гупер, гэрэл, баруун талын хаалга зэрэг нь эвдэрч гэмтсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-.../, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-05 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-06 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-07 тал/, 2017 оны 12 дугаар сарын Төв аймаг Баян-Өнжүүл сумын нутаг УБ-Өмнөговь аймаг явах чиглэлийн замд 103-р км-ын шонгийн ойролцоо Т.Харриер маркийн 26-15 УБТ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож Э.Сайханзул 37 нас/эр нас барсан гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11, 13 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлт /хх-12, 14 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15 тал/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-32 тал/,

-2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны №3 дугаартай дугаартай “цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-72-75 тал/,  2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасагийн №06 дугаар шинжилгээний дүгнэлт /хх-81-82 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч И.Н-г Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч И.Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж 1 хүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Шүүгдэгч И.Н нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Гэрэлцэцэгийн нэхэмжилсэн 13000000 төгрөгийн төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүйд 9310000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Дөрөв:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас И.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасч, 2 жил хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч И.Н нь миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэг нь болгоомжгүй байдлаас бий болсон хэрэг. Үүнийгээ өөрөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй зэрэг байдлыг нь шүүх харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү”  гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүх шүүгдэгч И.Н-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч И.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр  2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн болно.

 

Шүүгдэгч И.Н-д Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдан ирсэн №218887 дугаар бүхий жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шүүгдэгч И.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт И. Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт И.Н-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-г гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч И.Н-гээс 9310000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүйд олгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н-г иргэний нэхэмжлэгч Д.Бат-Ирээдүйд учруулсан  9310000 төгрөгийн хохирлыг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар И.Н-н жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар И.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн №218887 дугаар бүхий жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах М.Аруинтуяад даалгасугай

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, И.Н-н цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ц.ОТГОНЖАРГАЛ