Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 125/ШШ2025/0068

 

 

 

 

 

    2025        10           27                                     125/ШШ2025/0068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь *******ахиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ховд аймгийн улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.Алтансолонгын дүгнэлттэй,

Хариуцагч: улган дахь Гаалийн газрын гаалийн хяналт, шалгалтын улсын байцаагч *******.******* холбогдох,

Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Ховд аймгийн улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******, улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нар оролцов.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ховд аймгийн улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “******* ******* *******” ХХК-нийн “...  гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримт засварласан...” гэх зөрчил илрүүлж, “******* ******* *******” ХХК-нд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаартай шийтгэлийн хуудсаар *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.2.Ховд аймгийн улган сум дахь сум дундын Прокурорын газрын *******өрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.Сэлэнгийн 2025 оны  9 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн.

   Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:

2.1. Ховд аймгийн улган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн улган сумын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* би Ховд аймгийн улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.Сэлэнгийн ******* дугаартай “******* ******* *******” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдох зөрчлийн материалыг хүлээн авч хянасан. Эрх бүхий албан тушаалтнаас “******* ******* *******” ХХК-д 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1028052 дугаартай шийтгэлийн хуудсаар *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 17 дахь заалтад зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон.

*******өрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрх бүхий албан тушаалтан *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан заалтыг ноцтойгоор зөрчсөн байна гэж прокурорын зүгээс үзсэн.

*******одруулбал тухайн зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа материалыг дүгнэж үзэхэд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хүн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “******* ******* *******” ХХК-ийг төлөөлөн оролцох эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоож чадаагүй байна гэж дүгнэсэн.

*******ус компанийн ерөнхий захирлаас .ийг хуулийн этгээдийг төлөөлөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн итгэмжлэл материалд авагдаагүй. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэх хуулийн агуулга зөрчигдсөн байна.

Мөн Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан төлөөлөлтэй холбоотой зүйл заалтууд ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр зохицуулагдсан зохицуулалт байна гэж үзэж байгаа учир энэ хуулийн зүйл заалтыг ойлгож хэрэглэх нь зүйтэй.

Гаалийн бүрдүүлэлтийн талаар Гаалийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу зохицуулагдана. *******өрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хууль гэх процессын хуулийн дагуу зохицуулагдаж явах ёстой. ие даасан тустай ойлголттой харилцаа юм.

*******өрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд .ийг оролцуулах агуулга нь уг итгэмжлэлд тусгагдаагүй учир зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагаанд .ийг оролцуулахыг тус компанийн гүйцэтгэх захирал зөвшөөрч итгэмжлэл олгосон нөхцөл байдал нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир дүгнэлтэд заасан шийдвэрээ дэмжиж байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны 1028052 дугаартай шийтгэлийн хуудсыг дүгнэлтэд заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2 Хариуцагч улган дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-д  гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг.

Гаалийн барааг олгохдоо гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах бичиг баримт бүрдсэн, гаалийн бүрдүүлэлтийн сонгосон горимын нөхцөл, шаардлага хангагдсан, гаалийн болон бусад татварыг төлсөн, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар гаргасан, гаалийн мэдүүлгийн дагуу бараанд гаалийн хяналт, шалгалт хийгдсэн, Гаалийн тухай хуулийн 71.1.4-т заасны дагуу хийсэн хяналт, шалгалтаар зөрчил илрээгүй бол гаалийн барааг олгоно гэсэн байдаг. *******өрчил илэрсэн учир барааг эзэнд нь олгох үндэслэлгүй байна.

Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.7-д гаалийн хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.  Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд оролцох эрх, үүргийг хязгаарлахгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх эдэлж, үүрэг хүлээж, түүнээс гарсан үр дагаврыг бие даан хариуцах эрх зүйн субъект юм.

Аж ахуйн нэгж байгууллага тухайн иргэнд өгсөн итгэмжлэл нь Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйл, 7 дугаар зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.1, 1.2, 1.3-д тус тус тусгасны дагуу тухайн хуулийн этгээд иргэн хоёрын хооронд хүсэл зоригийн илэрхийллээр хэлцэл хийгдсэн гэж үзэж байна.

Мөн Монгол улсын дээд шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн хуулийн этгээдийг төлөөлөх асуудлыг талаарх зөвлөмжийн 4 дахь заалтад заасны дагуу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д зааснаар итгэмжлэлийн шаардлага нь итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх,  итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх, олгосон он, сар, өдрийг заах, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах гэх мэт шаардлагуудыг хангасан байх ёстой.

Үүнээс гадна зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох гэх агуулга орж ирвэл итгэмжлэлийн утга санаа өөр болж байна. Итгэмжлэл нь иргэн, аж ахуй нэгж хоёр хоорондоо амаар эсхүл бичгээр үйлдсэн баримт байна гэж заасан байдаг. Гэтэл прокурорын дүгнэлт нь итгэмжлэлийн эрх хэмжээг буруу тайлбарласан гаалийн бүрдүүлэлтийн өргөн хүрээний ойлголтыг хязгаарласан байна гэж үзэж байна.

Иймд “******* ******* *******” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ховд аймгийн улган сум дахь Сум дундын Прокурорын газрын  зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.*******  Ховд аймгийн улган сум дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******д холбогдуулан 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлтийг тус шүүхэд ирүүлжээ.

2. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар *******өрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК-нийг “...гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримт засварласан...” гэх үндэслэлээр  3.000.000 төгрөгөөр торгосон байна.

4. Прокурор шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “******* ******* *******” ХХК -ныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхгүй .ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж, харин Ховд аймгийн улган сум дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.******* “... “******* ******* *******” ХХК нь .ийг  гаалийн хилээр оруулж буй бараа, материалд бүрдүүлэлт хийх эрхийг итгэмжлэлээр олгосон. Энэ итгэмжлэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд . нь “******* ******* *******” ХХК-ныг төлөөлөн оролцох эрхтэй гэж  тус тус тайлбарлан маргаж байна. 

5. “******* ******* *******” ХХК-ны  гаалийн байгууллагад мэдүүлсэн барааг шалгахад  гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримт засварласан гэх зөрчилд  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус ажиллагаанд “******* ******* *******” ХХК-ийг төлөөлүүлж .ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд  хууль ёсны  төлөөлөгчөөр тогтоосон  болох нь  эрх бүхий албан тушаалтны ”Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тухай тогтоолоор”[1]  тогтоогдсон.

6. *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д  дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэжээ.

7. Дээрхээс үзвэл эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдээс *******өрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор байна.   

8. “******* ******* *******” ХХК-ны 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн албан бичгээр[2] .т “******* ******* *******” ХХК-ны нэрийн өмнөөс НХАУ-ын *******айкешкен боомтоос Ховд аймгийн улган сумын улган боомтоор оруулж ирж байгаа тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт хийх, хүлээн авах, гаалийн болон бусад төлбөр тооцоог хийх, холбогдох бичиг баримтад  төлөөлж, гарын үсэг зурах итгэмжлэл олгожээ.

9. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно, 63.2-т *******өлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

10. Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь төлөөлүүлэгчээс олгосон  эрхийн хүрээнд  түүний нэрийн өмнөөс эрхийг хэрэгжүүлдэг.    

11. “******* ******* *******” ХХК-ны 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр .т олгосон итгэмжлэлээс үзэхэд “******* ******* *******” ХХК-нь .т нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг олгоогүй байна.

12. Иймд эрх бүхий албан тушаалтан буюу гаалийн байцаагч нь  *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д  дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэснийг зөрчин “******* ******* *******” ХХК-ны хууль ёсны төлөөлөгчөөр  .ийг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ. 

13. Өөрөөр хэлбэл “******* ******* *******” ХХК-нийг төлөөлөх эрх бүхий этгээдийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, хуульд заасан холбогдогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр тухайн компанид хариуцлага хүлээлгэсэн нь гэж үзэхээр байна.

14. Дээрхээс үзвэл прокурорын  09 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх тул Ховд аймгийн улган сум дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.Сэлэнгийн  2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох  нь зүйтэй гэж дүгнэлээ.

15. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл”-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн улган сум дахь Сум дундын Прокурорын газрын  зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.Алтансолонгын гомдлыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн улган сум дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.Сэлэнгийн  2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1028052 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хх-11 дахь тал 

[2] Хх-10 дахь тал