Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 125/ШШ2025/0069

 

 

 

 

 

 

    2025        11           04                                     125/ШШ2025/0069

 

МОНГО******* У*******СЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь *******ахиргааны хэргийн анхан шатны шүүгч С.Оюунгэрэл би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын дүгнэлттэй,

Хариуцагч: *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдох,

Гомдлын шаардлага: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах дүгнэлттэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.******* /цахимаар, хариуцагч *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэг /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******.*******атжав /цахимаар/ болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙ*******ОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэг нь 2025 оны дугаар сарын -ны өдөр ажлын байран дээрээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байхдаа буюу ******* ******* улсын дугаартай зорчигч тээврийн автобусанд хяналт шалгалтыг хийх явцдаа зорчигч *******. нь хаяг шошгын зөрчилтэй гэх нийт 384ш хийжүүлсэн ундааг дагалдах бичиг баримтгүйгээр гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

1.2. Улмаар 2025 оны дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч *******.т *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

1.3. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын *******өрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******.******* нь зөрчлийн материалыг хянаад *******улган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн 2025 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийг  шүүхэд ирүүлсэн.

Хоёр: Хэргийн оролцогчдын тайлбар:

2.1. Ховд аймгийн *******улган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор *******.*******ос шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор 3. ******* би, *******улган дахь гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн бүртгэлийн 83 дугаартай *******аатаржав овогтой т холбогдох зөрчлийн материалыг 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянахад дараах үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 Нэгдүгээрт: Шударга ёсны зарчимд нийцээгүй талаар Эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны дугаар сарын -ны өдөр илрүүлэн шалгасан "*******аатаржав овогтой нь 330 мл-ээр савласан 14 хайрцаг буюу 336 ширхэг, 300 мл-ээр савласан 48 ширхэг нийт 384 ширхэг хаяг, шошгын зөрчилтэй хийжүүлсэн ундааг холбогдох, дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлон улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан" гэсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч *******.т 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 384 ширхэг хийжүүлсэн ундааг хураан авч шийдвэрлэсэн шийдвэр нь *******өрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "*******өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн "шударга ёсны" зарчимд нийцээгүй гэж дүгнэлээ. Тодруулбал иргэд хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохироогүй байна.

Хоёрдугаарт: *******өрчлийг нотлох ажиллагаа хангалтгүй хийгдсэн талаар Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос авсан мэдүүлгээс дүгнэхэд зөрчилд холбогдогч *******. нь тухайн хийжүүлсэн ундааг ямар зорилгоор Хятад улсаас гаалийн хилээр оруулж ирсэн нь тодорхойгүй, энэ талаар тодруулан мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн агуулга хэт товч, холбогдогч *******. нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гаалийн мэдүүлэг материалд нотлох баримтаар авагдаагүй,

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл гэсэн баримтуудад "...хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон" тухай зөрчил илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч уг бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаарх баримтыг материалд тусгаагүй.

Эдгээр нөхцөлүүд нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой", 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэх журмуудад нийцээгүй зөрчил бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэхээр байна. Иймд *******улган дахь гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгийн холбогдогч *******.т 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 384 ширхэг хийжүүлсэн ундааг хураан авч шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн гэжээ.

2.2 Хариуцагч *******улган дахь гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын байцаагч миний бие импорт, зорчигчийн гар тээш, дагалдах ачаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ бид гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны / дугаар тушаалын дагуу зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дагуу зорчигчийн гар тээш болон дагалдах ачаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэдэг байгаа. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны / дугаар тушаалын 1.1-д зааснаар зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, гаалийн хилээр нэвтрүүлэх тоо хэмжээ, ачааны үнийг энэ журмаар баримталж гаалийн хяналт шалгалтыг хийдэг.

Тухайн зорчигч *******.ийн авч орсон хувийн хэрэглээний эд зүйл нь уг журмын 2.2-т зааснаар зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй буюу өөрөөр хэлбэл арилжааны зориулалттай хүнс, өөрийнх нь мэдүүлж байгаагаар нотлоогүй гэж байгаа боловч тухайн хүн хэзээ ч би үүнийг арилжааны шинж чанартай авч гарч байгаа гэж хэлдэггүй учраас энэ бол хар дээр цагаанаар бичсэн журмаараа зохицуулагдана. Түүнээс биш байцаагч цагт баригддаг зорчигч тээвэрлэлтийн автобусыг шалгахдаа түүний хойноос дахин тогтоогоод явах асуудал бидний ажлын онцлогт байдаггүй. Хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд өөрөө хүлээн зөвшөөрч байгаа болон нотлох баримттай үед маш хурдтай шийдвэрлэдэг байгаа. Тухайн зорчигч өөрийн суусан газраас очих газар хүртэлх хүнсийг хүнсэндээ авч явах ёстой.

Гэтэл тухайн зорчигч Такшикен боомтоос *******улган боомт руу очих хооронд 384 тооны ундаа нь зорчигчийн хэрэглээний ачаа биш болох нь журмаараа нотлогдож байгаа. Ийм их хэмжээний ундааг зорчигч тухайн газрын хооронд хэрэглэх ямар ч боломжгүй. Харин арилжих боломжтой. Улсын хилээр зөвхөн өөрийнхөө хэрэглээний хүнсийг нэвтрүүлэх ёстой болохоос түүнээс их хэмжээний хүнсийг нэвтрүүлэх боломжгүй. Нэгдүгээрт хүний ходоод гэдэг хогийн сав биш. *******и яагаад "импортлоод" гэдэг үгийг оруулсан гэхээр зорчигчийн хэрэглээнээс хэтэрсэн их хэмжээний тоо ширхэгтэй байсан учраас энэ үгийг оруулсан байгаа. Хууль бус гэж яагаад хэлсэн гэхээр хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд импортлох ёстой. Гэтэл *******. хувийн хэрэглээний ачаанаасаа илүү давсан ачааг импортлоод хууль бусаар дагалдах холбогдох бичиг баримтгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх үйлдлийг нь би илрүүлээд зохих арга хэмжээг нь авсан.

Хүнсний аюулгүй байдлыг хангахгүйгээр хэн нэгний амьжиргааг залгуулах гэж хилээр хүнсийг нэвтрүүлсэн юм шиг тайлбарлаж болохгүй. 1 ширхэг өндөг, хиаманд ч хүн хордож амь насаа алдах эрсдэлтэй байдаг учраас хүнсийг хилээр нэвтрүүлэхдээ эрсдэлд суурилсан шалгалтыг хийдэг байгаа. *******орчигч өөрийн хэрэгцээт хүнсийг хилээр нэвтрүүлэх боломжтой байсан боловч 384 ширхэг ундааг хилээр нэвтрүүлсэн нь Гаалийн ерөнхий газрын даргын дугаар тушаалаар баталсан журмын дагуу арилжааны шинж чанартай хүнсэнд орж байгаа юм. рилжааны шинжтэй хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно гэж заасан байдаг.

Уг журмын 11.1-д зааснаар *******НХУ-ын үйлдвэрийн хүнс байх ёстой эсхүл зөвхөн гэрээт борлуулагчтай гэрээ хийсний үндсэн дээр тухайн зорчигч өөрийн хэрэглээнээс давсан хүнсийг хилээр нэвтрүүлэх ёстой. Гэтэл тухайн хүний нэвтрүүлсэн 384 ширхэг ундаа нь дагалдах бичиг баримт байхгүй. Хамгийн эхний шаардлага болох арилжааны шинжтэй хүнсийг монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд импортолж, экспортлох ёстой гэсэн шаардлагыг хангаагүй учраас тухайн зорчигч дээр арга хэмжээ авсан. Хаяг, шошгын зөрчил нь бидний хийж байгаа хяналт шалгалтын явцад үзэж байгаа бүх зөрчлүүдийг бичдэг. Энэ нь прокурор дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хаяг шошгын зөрчилтэй байсан тухайн тээвэрлэж байгаа хүнснийхээ хаяг, шошгыг бичих ёстой байсан.

Гэтэл хятад хилээр бичиж оруулж ирсэн байсан. Энэ талаар хаяг, шошгын байдлын тухай хуульд тодорхой заасан байдаг. Гэтэл ямар хилээр гэдэг нь тодорхой бус, ямар нэртэй бүтээгдэхүүн гэдэг нь тодорхойгүй нотлох баримтгүй бүтээгдэхүүнийг тухайн иргэн оруулж ирсэн. Намайг тухайн иргэнийг нотлоогүй гээд байх юм. *******. байнгын арилжааны шинжтэй хүнсийг хилээр оруулж ирдэг. Маш олон удаа сануулгын арга хэмжээ авсан. Сүүлдээ өөрөө санаатай нэвтрүүлсэн гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Тэгээд хүнс импортолж оруулж ирдэг яагаад гэхээр тухайн хүнсийг оруулж ирэхэд импортолж оруулж ирж байгаа газартай гэрээ хийж тэдэн ширхэг хүнсийг, тэдний өдөр тийм тээврийн хэрэгслээр оруулж ирнэ гэсэн тодорхой дагалдах бичиг баримттай байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй бол хүнсний хувьд хилээр оруулж ирнэ гэдэг ойлголт байж болохгүй. Гэрээгээ байгуулсны үндсэн дээр тухай хүнсийг улсын хилээр оруулж ирэх үндэс нь бүрдэнэ. Гэтэл хаяг, шошго нь  тодорхойгүй, тэгээд англи, орос хоёр хэлний аль нэг дээр заавал орчуулагдсан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй байсан. гааль мэдүүлсэн нь тодорхойгүй гэж байгаа юм. Гэтэл *******. нь нуун дарагдуулсан шинжтэй оруулж ирсэн.

 Тухайн зорчигч нь өөрийн хариуцаж орж ирсэн бараанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Тэгээд автобусны жолооч ирээд бараагаа шалгуулахад *******. ирээд миний бараа мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Өөрөө тухайн үед нуун далдалж орж ирсэн бараагаа гаальд мэдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гааль талаасаа бол гарал үүслийн гэрчилгээнээс эхлүүлээд шаардлагуудыг хангаагүй. *******арим бүтээгдэхүүнд дээр тусдаа бичиг баримтуудыг дахин шаарддаг. *******. тухайн бараа бүтээгдэхүүнийг гаалиар нэвтрүүлэхдээ тохирлын бараа бүтээгдэхүүнд хамруулсан байх ёстой боловч хамруулаагүй. Монгол улсын хилээр хийжүүлсэн ундааны төрлийн зүйл нэвтрэх ямар ч боломжгүй. Тийм учраас дагалдах бичиг баримтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн оруулсан учраас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

Тухайн хүн хуулийн дагуу хүнс оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлтээ хийгээд түүний дагуу хүнсийг оруулж ирэх ёстой. Гэтэл *******. хүн хуулийн дагуу хүнс оруулж ирсэн бол гаалийн бүрдүүлэлтээ хийгээд түүний дагуу хүнсийг оруулж ирэх ёстой. *******. нь гаалийн хилээр ундааг нэвтрүүлэх гэж байгаа бол хуулийн дагуу баримтуудаа бүрдүүлээд гаальд мэдүүлээд дараа нь лабораторийн дээж аваад шаардлага хангасан тохиолдолд гаалиар оруулах бусад бичиг баримтаа бүрдүүлж, татвараа төлөөд бүх шаардлагыг хангасны дараа улсын хилээр нэвтрэх боломжтой байгаа. Гэтэл *******.т анхан шатны шаардлага хангахгүй байсан учраас *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авсан. *******. нь хамгийн гол үзүүлэлтийг хангаагүй байсан учраас шийтгэл оногдуулсан. 25-30 минутын дотор зорчигч тээврийн автобус шалгагдаад улсын хилээс гараад явчихдаг учраас тэр үед бараа бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд маш хурдтай тухайн зөрчилд арга хэмжээ аваад гаргах ёстой байдаг. *******өрчлийг шалгах явцдаа би тухайн иргэнд хөтөлсөн асуулт тавих, тулган шаардах эрх байхгүй. Гэтэл тухайн иргэн өөрөө хүлээн зөвшөөрөөд миний ачаа мөн гээд хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд түүнийг нотлох ёстой гуйвуулж болохгүй. *******орчигчоос тулган шаардаж мэдүүлэг авч болохгүй гэж боддог гэв.

2.3 Хариуцагчийн өмгөөлөгч *******.*******атжаваас шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:  Хоёр оршил хэлээд хууль зүйн үндэслэлтэй фактаар тайлбараа хэлье.

Нэгдүгээрт: *******и хууль гэдгийг ярьдаггүй шүүгч, шүүгч гэдэг ярьдаг хууль гэж ойлгодог. Тийм учраас монгол улсын иргэд 8 наснаас 80 настай бүх иргэд энгийнээр ойлгохоор ойлгомжтой бичсэн бөгөөд үүнийг монгол улсын бүх иргэд дагаж мөрдөх ёстой гэж ойлгодог.

Хоёрдугаарт: Жирийн иргэд санаатай, санамсаргүй байдлаар хууль зөрчдөг. *******ид өнөөдөр иргэн *******.ийн хууль зөрчсөн үйлдлийн тухай ярьж байгаа. Харин хуульч, хууль сахиулах, хэрэглэх, хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнууд хууль зөрчиж болохгүй гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр прокурор өөрөө хууль хэрэглэж, хэрэгжүүлсний төлөө хүчингүй болгох дүгнэлт гаргасанд нь би дүгнэлт хийж байна. Үүнийг нотлох баримттайгаар хэлье. Шүүх хуралдаанд тэмдэглүүлэх үүднээс 3 эрх зүйн акт, фактуудаар тайлбарлая.

Нэгдүгээрт: *******өрчлийн тухай хуулийн 6.14 дэх заалтыг зөрчсөн нь буруу байна. Түүнийгээ тайлбарлахдаа олон талаас нь янз бүрийн тайлбар хийж байна.

*******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд “*******өвшөөрөлгүйгээр экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байна. Хүнсийг импортлох, экспортлох гэдэг нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно.” гэж заагаад бусад шаардлагыг доош нь жагсаасан байна. Хамгийн чухал зүйл нь тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д “стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх, эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай гэрээтэй байх.” гэсэн шаардлагыг зөрчсөн байна. Уг шаардлагыг зөрчсөн байх юм бол тухайн хүнсийг хураана гэж заасан байна. Устгах тухай байхгүй байхад прокурор юуг устгах тухай яриад байгаа юм бэ? уг асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэсний дараа буруу бол буцааж өгөх, зөв бол устгах эсэх асуудал яригдана.*******өрчилд холбогдогчийг хууль зөрчсөн гэж үзээд 1,000,000 төгрөгөөр торгоод, барааг хураан авсан байна. Холбогдогч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Үүний юун буруу байгаа юм бэ?

Гуравдах эрх зүйн акт нь Гаалийн ерөнхий газрын даргын журам батлах тухай 2019 оны 10 сарын 30-ны өдрийн / дугаар журам байгаа. Уг журмын 2 дахь хэсэгт зааснаар зорчигчийн хувийн хэрэглээнээс хэтэрсэн бараа бүтээгдэхүүн гаалийн хилээр нэвтрэхэд албан татварыг ногдуулах хэмжээг тогтоож, хураан авах ажиллагааг гаалийн байцаагч хий гэсэн байна. Тэгээд үүний дагуу гаалийн байцаагч ажлаа хийсэн байна. Уг журмын 2.1-д зааснаар зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл /шинэ, хуучин/, очих газар хүртэл хэрэглэх дахин боловсруулахыг шаардахгүй хүнсийг тухайн зорчигчийн аяллын зорилгоос шалтгаалан оруулна гэж байгаа юм. Тухайн зорчигчийн оруулсан 384 ширхэг ундааг 1000 үржихэд 1 тонн литр ундаа болж байна лээ. Тэгэхээр тухайн зорчигч 2 боомтын хооронд тонн литр шингэн зүйл уух юм уу? Эрх бүхий албан тушаалтан энэ нөхцөл байдлыг тогтоогоод хуулийн дагуу хариуцлага тооцсон байхад ямар хууль зөрчсөн гээд байгаа юм бэ? энэ гурван эрх зүйн акттай холбоотойгоор үйл баримт прокурорын дүгнэлтэд тайлбар хэлэхэд прокурор 2 үндэслэл ярьсан байна лээ.

Нэгдүгээрт нь: Шударга ёсны зарчимд нийцээгүй гэсэн зүйлийг 1,000,000 төгрөгөөр торгосон байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж тайлбарласан. Үүнээс харахад зорчигчийн авч явсан 1 тонн ундаа хувийн хэрэглээ гэж хэлээд байгаа юм уу? тодруулбал иргэд тухайн барааг хувийн хэрэглээндээ зарцуулах эсхүл худалдан борлуулах эсэхийг тогтоохгүйгээр ажиллагаа явуулж хураан авч, шийтгэл оногдуулсан нь зөрчлийн хэмжээнд тохирохгүй гээд байгаа нь зөрчлийн хэмжээнд тохирохгүй гэж байна. Ямар зориулалттайг нь асуу гээд байх юм. Үүнийг асуух шаардлагагүй шүү дээ. Тухайн эрх бүхий албан тушаалтан нь хууль хэрэглэж байгаа гаалийн улсын байцаагч шүү дээ. Хуульд зорчигчийн хувийн хэрэглээнд 1 тонн шингэн зүйл орохгүй учраас импортлох асуудал яригдана. Гэтэл бараа бүтээгдэхүүнийг импортлоход тус хуулийн  6.14-д зааснаар монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд хүнсийг гаалиар оруулна гэж заасан. Тэгвэл *******. нь зөвшөөрөлгүй, хуулийн этгээд биш иргэн байна. Оруулж ирсэн бүтээгдэхүүний сав нь зурагтай зураггүй гээд хамааралгүй зүйлийг прокурор яриад байх юм. Энэ чинь огт хамааралгүй зүйл шүү дээ. Тэгээд тухайн барааг худалдан борлуулах, устгах асуудлыг яриад байх юм. тус хуулийн 6.14-д зааснаар хүнс экспортлох, импортлоход тавих хууль зүйн шаардлагыг заагаад зөрчсөн бол 1,000,000 төгрөгөөр торгоно гэж заасны дагуу улсын байцаагч хуулийг биелүүлж ажилласан байна. Гэтэл энд зөрчлийн шинж чанар, хохирлын хэмжээ, нөхцөл байдал яриад байх шаардлагагүй. Хууль тогтоогч юу гэж заасан юм бэ? гэхээр хүнс импортлох, экспортлох шаардлагыг зөрчсөн иргэнийг 1,000,000 төгрөгөөр торго гэж заасан байна. Юуг зөрчсөн байх юм бэ? гэхээр хувийн хэрэглээнээс давсан байх юм бол эд зүйлийг хураагаад, торго даваагүй байх юм бол хилээр нэвтрүүл гэсэн байна. Тэгтэл *******.ийн авч гарсан эд зүйл нь хувийн хэрэглээнээс давсан байна.

Хоёрдугаарт нь: *******өрчил нотлох ажиллагаа хангалтгүй хийсэн гэж байна. Үүн дээр эрх бүхий албан тушаалтан зөрчилд холбогдогчийг гаалиар ямар зорилгоор ундааг оруулж ирснийг тогтоогоогүй, мэдүүлгийн агуулга товч байна гэж байна. Гэтэл мэдүүлэг авар шаардлагагүй байна. Нэг боомтоос нөгөө боомт руу явахад тонн шингэн зүйл хүний гэдсэнд багтахгүй нь бодит зүйл байна. Гудамжинд хүн үхсэн бол үхчихсэн л байна, машины цонх хагарсан бол хагалчихсан л байна энэ чинь бодит нөхцөл байдал шүү дээ. Үүнийг тогтоо гээд байгаа нь тодорхой байна.

Хаяг, шошгыг тэмдэглэсэн байх боловч энэ талаар үзлэг хийж, тэмдэглэлд тусгаагүй байна гэж байна. Сая хэргийн материал судлахад энэ талаар бичигдсэн байгааг судаллаа. Хятадаар бичигдсэн, ангил хэлээр бичигдэх шаардлагыг хангаагүй байна гэсэн байна. Иймд хаяг, шошгыг буруу бичсэн, дагалдах бичиг баримт байхгүй, зөвшөөрөгдөөгүй тээврийн хэрэгслээр нэвтрүүлсэн учраас *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байна. Хаяг, шошгын зөрчилгүй гээд бодчих, үзлэг тэмдэглэл хийхийг хаячих тэгсэн ч холбогдох бичиг баримт байхгүй гэсэн шаардлагыг хангахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл арилжааны зориулалтаар оруулж ирсэн байна. Үүнийгээ холбогдогч өөрөө хэлсэн байна. *******ориулалтын бус тээврийн хэрэгслээр нэвтрүүлсэн байна. Үүнд хүнс тээвэрлэх нэвтрүүлэх зориулалтын тээврийн хэрэгсэл байхгүй, гэрээ хийгдээгүй байна. Тэгээд арилжааны гэрээний зориулалттай оруулж ирсэн эд зүйлээ нийтийн зорчигч тээврийн автобусаар тээвэрлэсэн байгаа нь хууль зөрчөөгүй юм уу?

*******өрчлийн хуудас дээр тоо ширхэг бичээгүй ганц нэг алдаа байна. Гэхдээ энэ чинь *******өрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн бол хураа, торго гэсэн заалтыг үгүйсгэх үндэслэл биш байна шүү дээ. Устгах журам бас яриад байх юм тус хуулийн 6.14-д устгах талаар заагаагүй байна. Хэрвээ 6.14 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзэх юм бол тухайн эд зүйлийг буцааж өгөх асуудал яригдана. Устгах асуудлыг журмаараа шийдвэрлэнэ гэж заагаагүй байхад асуултаа асуугаад үндэслэлээ яриад байх юм. Хууль биелүүлж ажилласан байхад хэм хэмжээ яриад байгаа нь буруу. *******өрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйл, 6.2 дугаар зүйлд заасан зөрчил нь илэрхий, нотлох баримтаараа тогтоогдсон, зөрчилд холбогдогчийг журамд заасны дагуу мэдүүлэг аваагүй гээд юу тайлбарлаад байгаа юм бэ? Хуульд энэ талаар заагаагүй шүү дээ. Хуулийн этгээд биш, зориулалтын тээврийн хэрэгсэл ашигласан байна, арилжааны зориулалтаар авч оруулсан байна, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна, оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгуулийг төлсөн байна. Үүнд ямар хуулийг буруу хэрэглэсэн гээд байгааг ойлгохгүй байна.

Иймд прокурорын дүгнэлт үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргаж байна гэв.

ҮНДЭС*******ЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг судалж хууль зүйн дүгнэлт хийхэд прокурорын дүгнэлтийг хангах үндэслэл тогтоогдсонгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.******* нь /цаашид прокурор гэх/ Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай  дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

3. *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.11-д зааснаар гаалийн улсын байцаагч нь *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэх эрхтэй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.” гэж зааснаар прокурор дүгнэлт ирүүлсэн нь *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар тус шүүх харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна.

4. Хариуцагч гаалийн улсын байцаагчийн 2025 оны дугаар сарын 11-ний өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудастай хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн зөрчлийн материалыг Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газарт 2025 оны дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч прокурор 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлт бичсэнийг тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн байх тул *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

5. Прокурор дүгнэлтдээ 2 үндэслэлийг дурджээ. Үүнд:

Нэгдүгээрт, зөрчил гаргагч хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохироогүй байна.

Хоёрдугаарт, эрх бүхий албан тушаалтны цуглуулсан нотлох баримт зөрчил үйлдсэн гэж дүгнэхэд хүрэлцээгүй, хаяг шошгын зөрчилтэй болохыг нотолж тогтоосон баримт байхгүй, зөрчил бүрэн дүүрэн нотлогдоогүй.

6. Хариуцагч нь 2025 оны дугаар сарын -ны өдөр ажлын байран дээрээ хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байхдаа буюу ******* ******* улсын дугаартай зорчигч тээврийн автобусанд хяналт шалгалтыг хийх явцдаа зорчигч *******. нь хаяг шошгын зөрчилтэй гэх нийт 384ш хийжүүлсэн ундааг дагалдах бичиг баримтгүйгээр гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

7. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...*******өрчилд холбогдогч *******. нь Гаалийн ерөнхий газрын даргын  2019 оны / дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “*******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын хоёрдугаарт заасан улсын хилээр нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй, арилжааны зориулалтай хүнсний зүйлд хамаарах олон тооны хийжүүлсэн ундааг гаалийн хилээр оруулахаар завдсан нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хүнсний зүйлийг иргэн бус хуулийн этгээд зохих шаардлагыг хангуулж импортлох журмыг зөрчсөн нь *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулсан тул торгох шийтгэл оногдуулсан.” гэж тайлбарласан.

 8. *******өрчилд холбогдогч *******. 384 ширхэг хийжүүлсэн ундааг гаалийн хилээр нэвтрүүлэхээр авч явсан болох нь зөрчилд холбогдогчийн “...*******и 2025 оны дугаар сарын -ны өдөр ******* ******* улсын дугаар автобусаар нийт 384ш хийжүүлсэн ундаа оруулж ирсэн нь үнэн. Миний буруу. Дахин цаашид ийм зөрчил гаргахгүй.” гэх мэдүүлэг[1], эд зүйл баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[2] тус тус тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.

9. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн / дугаар тушаалын хавсралтаар “*******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байх ба тушаалын 2-д Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн бараанд гаалийн болон бусад албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгожээ.

10. Журмын 2.1-д “*******орчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна.” гэж, 2.2.6-д зааснаар арилжааны зориулалттай хүнс зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй гэжээ.

11. Эндээс үзвэл зөрчилд холбогдогч *******. нь нийтийн тээврийн автобусанд явсан зорчигч учраас энэ журамд зааснаар хувийн хэрэглээний эд зүйлээ зохицуулж авч явахаар байх тул 384 ширхэг ундааг хувийн хэрэглээний хүнс гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг ойлгохоор,11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно.” гэж тус тус заасан байх тул зорчигч нь хувийн хэрэглээнээс илүү хүнс гаалийн хилээр нэвтрүүлэх эрхгүй гэж үзнэ. 

13. Иймд *******өрчлийн тухай хуулийн  2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Хүнсний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл *******өрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заасан байх тул зөрчилд холбогдогчийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 14. *******өрчилд холбогдогч нь Хүнсний тухай хуульд заасан хүнс импортлох журамласан харилцааг зөрчсөн зөрчил ил тодорхой байх тул *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “*******өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, эсхүл стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь шийдвэрлэнэ...”,2-д “3өрчил үйлдэгдсэн нь тодорхой, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч учруулсан хохирлыг нотлох баримтаар тогтоох шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ.” гэж тус тус зааснаар хариуцагч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзлээ.

15. Мөн зөрчилд холбогдогч нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж торгуулийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

16. Иймд хариуцагч нь зөрчил холбогдогч *******.ийг *******өрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчилд холбогдуулан *******өрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-д заасан торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 06 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.14-д прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” гэж зааснаар прокурор шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

 

*******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 1 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, *******өрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалт, *******өрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор *******.лтансолонгын Ховд аймгийн *******улган дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч *******.*******атцэцэгт холбогдуулан гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 06 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. *******ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор *******ахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДРГ*******ГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНГЭРЭ*******

 

 

 

 

 

 

 

 

 

[1] хавтаст хэргийн 5-7 дахь талд

[2] хавтаст хэргийн 13-14 дэх талд