Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцэл, мөн шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/21 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, 5 дахь заалтын “... 14 /арван дөрөв/ жилийн ...” гэснийг “ ...12 /арван хоёр/ жилийн ...” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Тогтоох хэсгийн “5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13” дахь заалтын дугаарыг “3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11” гэж өөрчилсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгддэгч *******гийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                               С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                          З.ЭНХЦЭЦЭГ