| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/00835/И |
| Дугаар | 312/шш2025/01219 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 312/шш2025/01219
2025 07 01 312/ШШ2025/01219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа лж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас:*******/,
Нэхэмжлэгч: аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/,
Нэхэмжлэгч: аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух овогт /регистрийн дугаар: , утас:/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, 3 дугаар хороо, , тоотод байрлах, - ХХК /регистрийн дугаар: , утас:/,
Хариуцагч: аймаг Баян-Өндөр сум баг 7 дугаар хороололд байрлах, ХХК /регистрийн дугаар: , утас:/,
Хариуцагч: аймаг Баян-Өндөр сум баг 7 дугаар хороололд байрлах, ХХК-ийн салбарын захирал Б. /утас:/,
Хариуцагч: аймаг Амарын талбай Нутгийн удирдлагын ордонд байрлах /утас: / нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.******* нь ХХК, нарт холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 30 067 200 төгрөг, алданги 15 033 600 төгрөг, нийт 45 100 800 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч В., Б. нар нь ХХК, түүний захирал Б. нарт холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 21 024 000 төгрөг, алданги 10 512 000 төгрөг, нийт 31 536 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч - ХХК нь ХХК-д холбогдуулан байрны урьдилгаанд төлсөн 68 328 000 төгрөг, алданги 34 164 000 төгрөг, нийт 102 492 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******, В.
Нэхэмжлэгч - ХХК-ийн өмгөөлөгч М.баатар /цахимаар/
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Отгонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч Б., хариуцагч ХХК-ийн салбарын захирал Б., нарт шүүх хурлын тов мэдэгдсэн боловч ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
С., ХХК-ийн захирал Д. нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр захиалагч тал нь өөрийн эзэмшлийн Баян-Өндөр сумын баг, 7-р хороололд байрлах Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар эзэмшиж буй 800 м.кв, Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн эзэмшиж буй 800 м.кв засаг даргын тамгын газрын эзэмшиж буй 800 м.кв талбай бүхий газруудад баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг холбогдох байгууллагаар батлуулан 216 айлын орон сууцны барилгыг барих эрхийг гүйцэтгэгч талд олгох, захиалгчийн эзэмшлийн газар дээр баригдах 216 айлын орон сууцны 80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах боломжийг бий болгоно гэж харилцан тохиролцсон байна. Тус гэрээгээр С. нь барилга барих боломж нөхцөлийг бүрдүүлж, барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээг үндэслэн гэрээний нэг тал болох ХХК төрийн албан хаагчид болон иргэдтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Иймд барилга барих боломжийг бүрдүүлсэн, цаашлаад төрийн албан хаагчид иргэд ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон. Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний нэг тал даргыг ( тай гэрээтэй тул даргын орлогч М.) хамтран хариуцагчаар татаж байгаа болно. Миний бие Б.******* нь ХХК-тай 2021 оны 05 сарын 26-ны өдөр №210526-1 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр аймаг Баян-Өндөр сум 11-р баг 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай аппартмент 72 айлын орон сууцны А байрны 11 давхарт 065 тоот 3 өрөө 74.24 м.кв орон сууцыг 1м.кв нь 1.350.000 төгрөг нийт 100.224.000 /нэг зуун сая хоёр зуун хорин дөрвөн мянган төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 30.067.200 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг нөхөр Л. Хаан банкин дахь 5090445754 данснаас ХХК-ийн Хаан банкин дахь 5119161141 тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээний 2.2-т зааснаар Гүйцэтгэгч тал орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч А блок нь 2 давхарын угсралт дээрээ зогссон байдалтай байна. 3 жил орчим ямар ч ажил хийгдээгүй. Одоогоор барилгын ажил зогссон, ямар ч ажил хийгдэхгүй байгаа бөгөөд барилгын талаар ямар ч мэдээллийг болоод ХХК-иас өгөхгүй, утсаа огт авахгүй байгаа болно. Гэрээнд заасны дагуу орон сууцыг 2022 оны 03 дугаар улиралдаа багтаан ашиглалтанд орно гэж бодсон. Гэтэл одоог хүртэл барилгын ажил хийгдэхгүй бүрэн зогссон байдалтай байгаа бөгөөд байр ашиглалтад орох боломжгүй болсон гэж бодож байгаа тул Орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд өгсөн 30.067.200 төгрөг гэрээний 8.2- т заасны дагуу нийт 563 хоног (нэг хоногийн 0.1 хувийн алданги 30.067.2 төгрөг) 16.927.833.6 төгрөг, хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 50 хувь буюу 15.033.600 төгрөг, нийт 45.100.800 төгрөг болж байна. Иймд засаг , ХХК-иас урьдчилгаанд төлсөн 30.067.200 төгрөг, алданги 15.033.600 төгрөг, нийт 45.100.800 төгрөгийг хариуцагч нараас олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2. Нэхэмжлэгч В., Б. нар нэхэмжлэлдээ: ...Миний бие В. нь 2022 оны 02 сарын 23-ний өдрийн 220223-2 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг ХХК-тай болон түүний салбарын захирал Б.тэй байгуулсан болно. Тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-д аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг, 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент 72 айлын орон сууцны Б блокийн 9-р давхарт, 54 тоот 1 өрөө байр сууцны батлагдсан зургийн дагуу 32.00м2 талбай бүхий сууцыг захиалагч талд хүлээлгэж өгөхөөр зааснаар гэрээ байгуулсан байдаг. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 3-р /лиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн байна. Гэтэл гүйцтэтгэгч компани нь гэрээнд заасан цаг хугацаандаа хүлээлгэж өгөх байтугай орон сууц барих гүйцэтгэл зогссон байна. Барилгаа ашиглалтад оруулахгүй байсаар өдгөө 2024 оны 05 сар болчихоод байна.
Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д м2 талбайн үнэ 2.190.000 төгрөг, 1 өрөө байрны талбайн хэмжээ 32 м2 байх бөгөөд нийт үнэ 70 080 000 төгрөг болохыг заасан ба үүнээс урьдчилгаа 30% - 21 024 000 төгрөгийг тус компаний тээвэр хөгжлийн банкны 9000013369 тоот дансанд 2022.02.21-ний өдөр нөхөр Б.ын Голомт банкны 4005114432 тоот данснаас шилжүүлсэн байдаг. Орон сууц ашиглалтад орсноор үлдэгдэл төлбөр болох 70%-ийг бүрэн төлснөөр түлхүүрийг гардуулахаар гэрээнд заасан боловч орон сууцыг ашиглалтад оруулахгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.
Тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-д талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр заасан байдаг тул энэ хариуцлагыг нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, байрны урьдчилгаа болох 21 024 000 төгрөгийг, хуульд нийцүүлж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%- иас хэтрүүлэхгүйгээр алданги 10 512 000 төгрөгийг, нийт 31 536 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч - ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - ХХК нь ажилтан Б.ыг орон сууцтай болгох үүднээс аймаг Баян-Өндөр сумын 11-р баг 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент 72 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэгч ХХК-тай 2021 оны 11 сарын 25-ны өдөр №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, апартмент 72 айлын орон сууцны В блокын 2-р давхар 010 тоотын 48 метр квадрат 2 өрөө орон сууцыг 100,032,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.
-ухаа ХХК нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20 064 000 төгрөгийг компанийн Худалдаа хөгжлийн банкны 463026429 тоот данснаас ХХК-ийн Тээвэр хөгжлийн банкны 9000013369 тоот дансруу шилжүүлсэн. Үүнээс хойш урьдчилгаа төлбөрийг оруулан нийт төлбөрт 68,328,000 төгрөгийг нэхэмжлэгч -ухаа ХХК нь төлсөн байна.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2 дах хэсэгт гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж, орон сууцны түлхүүрийг захиалагчид гардуулж өгөхөөр болсон. Тохирсон хугацаа өнгөрөөд 1.8 жил болсон бөгөөд одоо ч хариуцагч нь орон сууцыг ашиглалтанд оруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээний 8.2 дах хэсэгт талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 68,328,000 төгрөг, түүнд оногдох алданги 34,164,000 төгрөг /68,328,000 х 0.1% =68,328 х 500 хоног = 34,164,000 төгрөг/, нийт 102,492,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Зураглал ХХК-иас 2021 оны 11 сарын 25-ны өдрийн №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нийт төлсөн 68,328,000 төгрөг, түүнд оногдох алданги 34,164,000 төгрөг, нийт 102,492,000 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож өгнө үү... гэжээ.
4. Хариуцагч ХХК, Б.*******ын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар: ... Манай байгууллага нь нэхэмжлэгч талын захиалсан орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдийн тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн засвар, шинэчилэлтийн улмаас барилга угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэх боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлийн ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон.
ХХК-ны гүйцэтгэх захирал Д.ын зүгээс иргэн Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин урьдчилгаа болох 30.067.200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 15 033 600 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч Б.******* нь 2021 оны 05 сарын 26-ны өдрийн №210526-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-д заасан Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцпах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана" гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно.
Б.******* нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний 7.1-т заасан Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно" гэсний дагуу арга хэмжээ авах болно.
Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана, 231.1.1-т анз, 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээлүй тохиолдолд анз төлөхөөс гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх туп алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх туп хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.
5. , Б.*******ын нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар: ...Миний бие М. нь нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч , Зураглал ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
ХХК-ын захирал Б. нар нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 1.1.2-т ...80 ширхэг орон сууцыг захиалагч талын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр гэрээний дагуу захиалах, 1.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн хөнгөлөлттэй үнээр авах орон сууц, хямдралтай үнээр худалдан авах дулаан зогсоолоос бусад орон сууц, дулаан зогсоолыг өөрийн эзэмшилд авна гэж заасан.
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай гэрээний 1.1.2-т заасны дагуу төрийн албан хаагчид ХХК-ийн орон сууцны А блокийн барилгад орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан.
ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23/03/20- 001 дугаар албан бичгээр Ковидын цар тахалтай холбоотой үнийн өсөлтөөс шалтгаалж хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон тул 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх орон сууц захиалагчийн төлөөгүй байгаа үлдэгдэл төлбөрийн 1м.кв тутамд 350.00 төгрөг нэмэгдүүлэх буюу 1м.кв-ын үнийг 1.700.000 төгрөг болгох мөн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 23/04/03-005 дугаар албан бичгээр гэрээ сунгах хүсэлтийг тус тус ирүүлсэн.
ХХК-аас ирүүлсэн хүсэлтүүдийн дагуу гэрээний талууд уулзалт зохион байгуулж орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай үнэ нэмэх болон гэрээний хугацааг сунгах асуудлыг ХХК харилцан тохиролцож шийдвэрлэсэн тохиолдолд хүсэлтийг судалж, шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Ийнхүү ХХК нь орон сууц захиалсан төрийн албан хаагчидтай харилцан тохиролцож нэмэлт гэрээнүүд байгуулсан тул ХХК-тай анх байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ-ний нэмэлт гэрээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд нэмэлт гэрээний 1.3-т "... барилга угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч барилгыг ашиглалтад оруулна гэж заасан. Иймд гэрээний хугацаа дуусч, ЗДТГ-аас иргэний хэргийн шүүхэд компанийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа болно. Иргэдтэй байгуулсан гэрээнд оролцоогүй бөгөөд иргэдийн байрны асуудлаар ХХК-тай үүрэг хүлээж, ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас д холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
6. ХХК, В., нарын нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар: ... Манай байгууллага нь нэхэмжлэгч талын захиалсан орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдийн тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 7 сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн засвар, шинэчилэлтийн улмаас барилга угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэх боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлийн ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон.
ХХК-ны гүйцэтгэх захирал Д.ын зүгээс иргэн В.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин урьдчилгаа болох 21 024 000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 10 512 000 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч В. нь 2022 оны 02 сарын 23-ны өдрийн №220223-2 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.1-д заасан Энэхүү гэрээний аль нэг тал нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцпах тухай нөгөө талдаа хуанлийн 14 хоногийн өмнө саналаа зөвхөн бичгээр гаргана" гэсний дагуу гэрээ цуцлах хүсэлтээ өнөөдрийг хүртэл бичгээр гаргаж өгөөгүй болно.
В. нь гэрээ цуцлах хүсэлтээ өгснөөс хойш Орон сууц захиалгын гэрээний 7.1-т заасан Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон эсхүл Захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцны төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгч талд төлөх ба уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн худалдан авагчид худалдан борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг захиалагчид буцаан олгоно" гэсний дагуу арга хэмжээ авах болно.
Мөн хууль зүйн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 231.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана, 231.1.1-т анз, 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.7-т Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээлүй тохиолдолд анз төлөхөөс гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ дурдсан тул алданги шаардах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл анз буюу алданги нь гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос цуцлагдсан гэрээ буюу гэрээнээс татгалзсаны төлбөр биш бөгөөд хууль зүйн хувьд гэрээ цуцлагдсан тохиолдолд алданги бус хохирол шаардах эрхтэй болохыг хуульд заасан байх туп алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байх туп хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.
7. ХХК, ХХК-ийн нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар:...Манай байгууллага нь нэхэмжлэгч талын захиалсан орон сууцны төслийг хэрэгжүүлэх явцад 2021 онд Ковид-19 цар тахал болон Хил, гаалийн хорио цээр, эдийн засгийн тогтворгүй байдал, бараа материалын үнийн огцом өсөлт зэргээс шалтгаалан, мөн 2022 оны 07 сарын 18-ны өдрөөс Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн засвар, шинэчилэлтийн улмаас барилга угсралтын аж ахуйн нэгжүүдэд цемент нийлүүлэх боломжгүй болж үйлдвэрлэл зогссон зэргээс хамаарч манай төслийн гүйцэтгэлийн ажил тус тус зогсож, хугацааны хувьд хоцрогдолтой болсон. ХХК нь урьдчилгаа болох 68,328,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 34,164,000 төгрөгийг гаргаж өгөх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Захиалагч ХХК нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл гэрээний хавсралтад заасны дагуу төлбөрийг төлөх ёстой байсан. Гэтэл ХХК 2023 оны 09 дүгээр сар хүртэл төлөлт хийж байгаад үүнээс хойш төлөлт хийгдээгүй мөн бусад захиалагч нар бас төлөлт хийгдээгүйгээс болж барилгын ажил удааширсан. Тиймээс захиалагч тал үүргээ мөн биелүүлээгүй гэж үзэж байна. Манай байгууллага гэрээнд заасны дагуу орон сууцыг ашиглалтад оруулаагүй нь захиалагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчснөөс үүдэлтэй гэж үзэж байгаа учир манайх мөн адил гэрээнээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.2 дах хэсэгт талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан байдаг хэдий ч гэрээнээс татгалзснаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болж байгаа учир гэрээний алдангийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй учир алданги гаргуулахаар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэжээ.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 41/, ХХК, Б.******* нарын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 210526-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-4-7/, ХХК, В. нарын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 220223-2 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-44-46/, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүсэн хуулбар, ХХК-ийн ХХК-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-66-89/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүсэн хуулбар /хх-11/, ХХК-ийн дүрэм /хх-12-14/ итгэмжлэл /хх-21, 51-54/, ХХК, С. нарын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний хуулбар /хх-27-35/, итгэмжлэл /хх-50/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ХХК, нарт холбогдуулан байрны урьдчилгаа төлбөр 30 067 200 төгрөг, алданги 15 033 600 төгрөг, нийт 45 100 800 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч В., Б. нар нь ХХК, түүний захирал Б. нарт холбогдуулан байрны урьдчилгаанд төлсөн 21 024 000 төгрөг, алданги 10 512 000 төгрөг, нийт 31 536 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч - ХХК нь ХХК-д холбогдуулан байрны урьдилгаанд төлсөн 68 328 000 төгрөг, алданги 34 164 000 төгрөг, нийт 102 492 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.
2. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ХХК нар эвлэрлийн гэрээндээ: ...Энэхүү гэрээг нэг талаас аймаг, Баян-Өндөр, Чандмань баг, 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент" 72 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, барилгын ажлыг гүйцэтгэгч регистрийн дугаартай " " ХХК /цаашид Гүйцэтгэгч гэх/-ийг төлөөлж, " ХХК-ийн салбарын захирал Б., Нөгөө талаас сүх овогтой ******* /РД: *******, /цаашид Захиалагч гэх/ бид нар /цаашид хамтад нь талууд гэх/ Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3 дахь заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож энэхүү гэрээний нэмэлтийг байгуулав.
Нэг.Ерөнхий зүйл
1.1. Талууд нь энэхүү нэмэлт гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг үндсэн гэрээгээр зохицуулахаар тохиролцсоныг үүгээр хүлээн зөвшөөрөв.
1.2. Энэхүү нэмэлт гэрээгээр тохиролцсон хугацаа нь үндсэн гэрээний эцсийн хугацаа болно.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1. Үндсэн гэрээний 2.2-т заасан хугацааг хүчингүйд тооцож, гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2026 оны 06 дугаар сард багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, барилгыг ашиглалтад оруулна.
Гурав. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
3.1 Гэрээний 2.1-д заасан хугацаанд Захиалагчийн А байр, 11 давхарт, 65 тоот, 73,24 м2, 3 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулах үүрэгтэй.
Дөрөв. Гэрээний үнэ, төлбөр тооцоо
| № | Төлбөрийн хувь хэмжээ | Тайлбар | Төлөх хугацаа | Нийт төлбөр |
| 1 | 20,4 % | Урьдчилгаа төлбөр | 2021-05-26 | 30 067 200 |
| 2 | 79,6 % | Үлдэгдэл төлбөр - Ашиглалтанд ороход | 2026-06-30 | 117 226 400 |
| Нийт | 100,0 % |
|
| 147 293 600 |
4.1.
Тав. Маргаан шийдвэрлэх журам
5.1. Энэхүү гэрээний харилцаатай холбоотой аливаа асуудлыг Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулж, тайлбарлана.
5.1. Энэхүү гэрээнээс болон түүг гэй холбогдож үүсч болох бүх маргаан, санал зөрөлдөөнийг талууд хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэлцэл үр дүнгүй тохиолдолд талууд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ... гэжээ.
3. Нэхэмжлэгч В., Б., хариуцагч ХХК нар эвлэрлийн гэрээндээ: ...Энэхүү гэрээг нэг талаас аймаг, Баян-Өндөр, Чандмань баг, 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент" 72 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, барилгын ажлыг гүйцэтгэгч регистрийн дугаартай " " ХХК /цаашид Гүйцэтгэгч гэх/-ийг төлөөлж, " ХХК-ийн салбарын захирал Б., Нөгөө талаас Ваня овогтой /РД: , /цаашид Захиалагч гэх/ бид нар /цаашид хамтад нь талууд гэх/ Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон Орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.3 дахь заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож энэхүү гэрээний нэмэлтийг байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Талууд нь энэхүү нэмэлт гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг үндсэн гэрээгээр зохицуулахаар тохиролцсоныг үүгээр хүлээн зөвшөөрөв.
1.2. Энэхүү нэмэлт гэрээгээр тохиролцсон хугацаа нь үндсэн гэрээний эцсийн хугацаа болно.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1. Үндсэн гэрээний 2.2-т заасан хугацааг хүчингүйд тооцож, гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлыг 2025 оны 10 дугаар сард багтаан барьж, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, барилгыг ашиглалтад оруулна.
Гурав. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг
3.1 Гэрээний 2.1-д заасан хугацаанд Захиалагчийн Б байр, 9 давхарт, 54 тоот, 32,00 м2, 1 өрөө орон сууцыг барьж, ашиглалтад оруулах үүрэгтэй.
Дөрөв. Гэрээний үнэ, төлбөр тооцоо
| № | Төлбөрийн хувь хэмжээ | Тайлбар | Төлөх хугацаа | Нийт төлбөр |
| 1 | 24,54 % | Урьдчилгаа төлбөр | 2022-02-21 | 21 024 000 |
| 2 | 75,5 % | Үлдэгдэл төлбөр - Ипотек | 2025-10-31 | 64 960 000 |
| Нийт | 100,0 % |
|
| 85 984 000 |
4.1.
Тав. Маргаан шийдвэрлэх журам
5.1. Энэхүү гэрээний харилцаатай холбоотой аливаа асуудлыг Монгол улсын хууль тогтоомжоор зохицуулж, тайлбарлана.
5.1. Энэхүү гэрээнээс болон түүг гэй холбогдож үүсч болох бүх маргаан, санал зөрөлдөөнийг талууд хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэлцэл үр дүнгүй тохиолдолд талууд шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэжээ.
4. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ХХК нар нь хариуцагч компанийн 2026 оны 06 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах А байр, 11 давхарт, 65 тоот 73,24 м2, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмнө нь төлсөн 30 067 200 төгрөгийг 20,4 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл төлбөр буюу 79,6 хувийн төлбөр 117 226 400 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр эвлэрсэн байна.
5. Мөн нэхэмжлэгч В., Б., хариуцагч ХХК нар нь хариуцагч компанийн 2025 оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах Б байр, 9 давхарт, 54 тоот 32,00 м2, 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмнө нь төлсөн 21 024 000 төгрөгийг 24,5 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 75,5 хувийн төлбөр 64 960 000 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч нар төлөхөөр тус тус эвлэрсэн байна.
6. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ХХК, нэхэмжлэгч В., Б., хариуцагч ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
8. Иймд Б.*******, В., Б. нарын ХХК-тай байгуулсан эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Б.*******, д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч В., Б. нар нь хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч - ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: - ХХК нь ажилтан Б.ыг орон сууцтай болгох үүднээс аймаг Баян-Өндөр сумын 11-р баг 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай Апартмент 72 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэгч ХХК-тай 2021 оны 11 сарын 25-ны өдөр №211125-1 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, апартмент 72 айлын орон сууцны В блокын 2-р давхар 010 тоотын 48 метр квадрат 2 өрөө орон сууцыг 100,032,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. - ХХК нь 2021 оны 11 сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөрт 20 064 000 төгрөгийг, үүнээс хойш урьдчилгаа төлбөрийг оруулан нийт төлбөрт 68 328 000 төгрөгийг төлсөн.
Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.2 дах хэсэгт гүйцэтгэгч нь барилгыг 2022 оны 03 дугаар улиралд багтаан байнгын ашиглалтад оруулж, орон сууцны түлхүүрийг захиалагчид гардуулж өгөхөөр болсон. Тохирсон хугацаа өнгөрөөд 1.8 жил болсон бөгөөд одоо ч хариуцагч нь орон сууцыг ашиглалтанд оруулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Мөн гэрээний 8.2 дах хэсэгт талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 68,328,000 төгрөг, түүнд оногдох алданги 34,164,000 төгрөг /68,328,000 х 0.1% =68,328 х 500 хоног = 34,164,000 төгрөг/, нийт 102,492,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
10. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч - ХХК-ийн нэхэмжилсэн 102 492 000 төгрөгөөс урьдчилгаанд төлсөн 68 328 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 34 164 000 төгрөгийг төлөхөөс татгалзсан.
11. Шүүх - ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч ХХК нь ХХК-с 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №211125-1 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний шаардах эрхийг шилжүүлэн авсан байна. /хх88/
13. Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр №211125-1 тоот гэрээгээр ХХК-тай Баян-Өндөр сум 11-р баг 7-р хорооллын нутаг дэвсгэрт байрлалтай апартмент 72 айлын орон сууцны В блокын 2-р давхарт, 010 тоот 2 өрөө 48 м2 орон сууцыг 100 320 000 төгрөгөөр худалдан авахаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд 68 328 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй байна.
14. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
15. Хариуцагч ХХК нь Б. гэрээ байгуулахдаа орон сууцыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байх ба орон сууц тохирсон хугацаанд ашиглалтад ороогүй өнөөдрийг хүрсэн байна.
16. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцлах, нэхэмжлэгчийн төлсөн 68 328 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч алданги төлөхөөс татгалзсан.
17. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.2.-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
18. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 222.7.-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч ХХК нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
19. Нэхэмжлэгч - ХХК-ийн ажилтан Б. байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 8.2.-т Талууд гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлөхөөр харилцан тохиролцсон байна.
20. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлд, хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анзын гэрээг бичгээр хийнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан, талууд алдангийн талаар хуулийн шаардлагад нийцүүлэн бичгийн гэрээ байгуулжээ.
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь хариуцлагын нэг төрөл бөгөөд гэрээнд зааснаар нэг тал үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хүлээх хариуцлагыг тохиролцсон гэж үзнэ. Тодруулбал хариуцагч ХХК, нэхэмжлэгчийн байрны урьдчилгаанд төлсөн 68 328 000 төгрөгийг 2021 оноос хойш ашигласан, одоогийн байдлаар 2021 онд зарагдах үнийн дүнгээр орон сууц захиалах, худалдан авах боломжгүй болсон, орон сууцны үнэ өссөн, нэхэмжлэгч хохирсон байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
21. Иймд нэхэмжлэгч - ХХК-ийн ажилтан Б. урьдчилгаанд төлсөн 68 328 000 төгрөгийн 0,1 хувийн алдангийг 2022 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаагаар тооцож, урьдчилгаа төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 34 164 000 төгрөг, нийт 102 492 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
22. Нэхэмжлэгч - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 670 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч - ХХК-д, нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 454 төгрөг, нэхэмжлэгч В., Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 383 454 төгрөг гаргуулан Б.*******д, 315 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В., Б. нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ХХК нар нь хариуцагч компанийн 2026 оны 06 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах А байр, 11 давхарт, 65 тоот 73,24 м2, 3 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 30 067 200 төгрөгийг 20,4 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 79,6 хувийн төлбөр 117 226 400 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр,
нэхэмжлэгч В., Б., хариуцагч ХХК нар нь хариуцагч компанийн 2025 оны 10 дугаар сард багтаан барьж ашиглалтад оруулах Б байр, 9 давхарт, 54 тоот 32,00 м2, 1 өрөө орон сууцыг өмнө нь төлсөн 21 024 000 төгрөгийг 24,5 хувь буюу урьдчилгаа төлбөртөө тооцож, үлдэгдэл 75,5 хувийн төлбөр 64 960 000 төгрөгийг байр ашиглалтад ороход нэхэмжлэгч төлөхөөр тус тус эвлэрсэн эвлэрлийг,
нэхэмжлэгч Б.******* нь д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч В., Б. нар нь хариуцагч Б.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасныг баримтлан хариуцагч ХХК-с 102 492 000 төгрөг гаргуулан ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч - ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670 410 төгрөг, нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 454 төгрөг, нэхэмжлэгч В., Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-с 383 454 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, 315 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В., Б. нарт, 670 410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч - ХХК-д тус тус олгосугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА