Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Э.Э,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч С.Д нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Д

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсгийг зөрчин 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг И ХХК-ний хашаан дотор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас .... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө 2 автомашины завсар иргэн Э.Э-г хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед засварчин байсан. Тэрэнд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа гэж ойлгоогүй. Чиг үүрэг өгөөд сануулах үүднээс бичсэн. Хөдөлмөр хамгаалал хэн хяналт тавих юм үүрэг өгөх юм гэсэн. Ямар хөдөлмөр хамгаалал дээрээс нь хэдэн цагийн дотор тэр ажлыг хийх ёстой гэдгийг зааж өгөх ёстой. Зураг схем шаардлагагүй гэж ярьж байгаа. Ямар ч машин байхгүй. ...улсын дугаартай шар өнгийн машин замын хажуу талд ямар ч зөвшөөрөлгүй засварчин аваад эд ангийг тайлж болох юм уу? үүнийг ойлгохгүй байна. Би хэргээ хүлээхгүй байгаа юм биш хүлээж байгаа гэхдээ үүнийг ойлгохгүй байна....  гэв,

 

Хохирогч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: .... ажил дээрээ засвар хийж байсан. П жолооч ахдаа түлхүүр багаж аваад өг гэхээр нь авч өгөх гэж байхад дайруулсан. Д-с 4000 000 төгрөг нэхэмжлэж байна гэв. 6 сар юу ч ажил хийгээгүй гэртээ хэвтсэн. Д архи уусан байсан. Үүрээр 5 цагт орж ирээд 21 цаг 30 минут хүртэл ажил дээрээ байсан. .... Анх осолд ород Д намайг хот руу авч явж үзүүлсэн, эмчилгээний төлбөрт 1 000 000 төгрөг өгсөн. 2017 оны 09 сарын 29-ны өдрөөс хойш ажил хийхгүй байж байгаад 2018 оны 03 сард ажилдаа орсон, 2017 оны 10 сараас хойш ажлаас гаргаж өгсөн байранд үнэгүй амьдарч байгаа.  2018 оны 06 дугаар сарын 01 хүртэл үнэгүй амьдарч бай гэсэн...  гэв,

 

Шүүгдэгч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....... улсын дугаартай улаан өнгийн норд бенз маркийн тээврийн хэрэгслээ асаагаад чиргүүл холбочихоод И ХХК-ний хашаанд байх цэнхэр өнгийн дээвэртэй сендвичин байх луу гагнуур хийлгэх гээд тийшээ явж байхад замын хойд талд шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгсэл кабинаа өргөчихсөн зогсож байсан. Би зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад хажуугаар нь гараад уг тээврийн хэрэгслийн урд талд нь зогсож гагнуур хийлгэх гээд өнгөрч зогсох гэж байгаад чиргүүлийн баруун гар талаараа шахаж эргэсэн тэгтэл зогсож байсан шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгслийн толийг шүргэчихсэн тэгсэн урд явж байсан хүн гараа даллахаар нь толиндоо хараад тээврийн хэрэгслээсээ буутал манай ажлын засварчин залуу шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгслийн урд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П-с би машины аль эд ангийг тайлах вэ гэж асууж байсан. Би уг том тэрэгний зүүн талд буюу машины кабиныг сөхөөд газар зогсож байсан юм. Би уг машины зүүн талын дугуйн дээгүүр П жолооч кабин дотор буюу дугуйны голд юм хийж байсан ба тэрийг нь хараад зогсож байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь том тэрэгний чиргүүл орж ирээд хоёр машины хооронд хавчуулагдсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэрч П.Ан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... И ХХК-д ажил дээрээ машин дотроо сууж байтал машины урд төмөр түжигнээд дуугарах шиг болохоор нь машин дотроосоо хартал улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл засаж байсан манай ажлын залуу Эрхэмбаяр ... улсын дугаартай Санг ёонг маркийн машины урд газар хэвтэж байхыг нь хараад эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь автомашинд хавчуулагдах үед бол 30-40 метр зайд хараад зогсож байсан. Тухайн үед Д замд тээвэрт гарах гээд өөрийн .... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаа жолоодоод гарах гэж байгаад Э-г хоёр автомашины голоор хавчсан байсан... Манай И ХХК-ний хашаанд бол зааварчлага өгөх шаардлага бол байхгүй. Энд бол автомашин парклах л үйл ажиллагаа явагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд засвар хийхээр Э засварчинг авч 10 цаг өнгөрч засварын ажлаа эхэлсэн. Тэгээд би... улсын дугаартай байх Санг Ёонг автомашинаас жанамыг нь тайлж авах гээд кабин сөхөөтэй байх үед би урд дугуйн дээр нь гарч суугаад харин Э нь миний ард зогсоод надад түлхүүр багаж дөхүүлж өгөөд зогсож байсан. Тэр үед харин Д нь автомашинтайгаа эргэх үйлдэл хийгээд миний жанам тайлж байсан автомашины хажуугаар өнгөрч байсан. Тэгээд Д нь автомашиныхаа толгойг гаргаад баруун гар тийш огцом дарсны улмаас чиргүүл нь Э бид хоёрын зогсож байсан автомашинтай наалдаж Э-г дугуйтай хавчсан. Харин би дотогшоогоо үсрээд буусан. Тэгээд би сандраад орилоод Э-г татаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Э.Э-н эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Э.Э-н биед аарцаг ясны хугарал, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн .... дугаартай “...С.Д нь хашаан дотор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/-ыг зөрчсөн байна....” гэсэн дүгнэлт /хх-ийн 220-221 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 9-13 дугаар хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсгийг зөрчин 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн орчимд Сайншанд сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг И ХХК-ний хашаан дотор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас .... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрөхдөө 2 автомашины завсар иргэн Э.Э-г хавчиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Д өгсөн: “....... улсын дугаартай улаан өнгийн норд бенз маркийн тээврийн хэрэгслээ асаагаад чиргүүл холбочихоод И ХХК-ний хашаанд байх цэнхэр өнгийн дээвэртэй сендвичин байх луу гагнуур хийлгэх гээд тийшээ явж байхад замын хойд талд шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгсэл кабинаа өргөчихсөн зогсож байсан. Би зүүнээс баруун чиглэлтэй явж байгаад хажуугаар нь гараад уг тээврийн хэрэгслийн урд талд нь зогсож гагнуур хийлгэх гээд өнгөрч зогсох гэж байгаад чиргүүлийн баруун гар талаараа шахаж эргэсэн тэгтэл зогсож байсан шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгслийн толийг шүргэчихсэн тэгсэн урд явж байсан хүн гараа даллахаар нь толиндоо хараад тээврийн хэрэгслээсээ буутал манай ажлын засварчин залуу шар өнгийн Санг ёонг маркийн тээврийн хэрэгслийн урд хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Э өгсөн: “...Би уг том тэрэгний зүүн талд буюу машины кабиныг сөхөөд газар зогсож байсан юм. Би уг машины зүүн талын дугуйн дээгүүр П жолооч кабин дотор буюу дугуйны голд юм хийж байсан ба тэрийг нь хараад зогсож байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь том тэрэгний чиргүүл орж ирээд хоёр машины хооронд хавчуулагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... И ХХК-д ажил дээрээ машин дотроо сууж байтал машины урд төмөр түжигнээд дуугарах шиг болохоор нь машин дотроосоо хартал улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл засаж байсан манай ажлын залуу Э ... улсын дугаартай Санг ёонг маркийн машины урд газар хэвтэж байхыг нь хараад эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э нь автомашинд хавчуулагдах үед бол 30-40 метр зайд хараад зогсож байсан. Тухайн үед Д замд тээвэрт гарах гээд өөрийн .... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаа жолоодоод гарах гэж байгаад Э-г хоёр автомашины голоор хавчсан байсан... Манай И ХХК-ний хашаанд бол зааварчлага өгөх шаардлага бол байхгүй. Энд бол автомашин парклах л үйл ажиллагаа явагддаг...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинд засвар хийхээр Э засварчинг авч 10 цаг өнгөрч засварын ажлаа эхэлсэн. Тэгээд би... улсын дугаартай байх Санг Ёонг автомашинаас жанамыг нь тайлж авах гээд кабин сөхөөтэй байх үед би урд дугуйн дээр нь гарч суугаад харин Э нь миний ард зогсоод надад түлхүүр багаж дөхүүлж өгөөд зогсож байсан. Тэр үед харин Д нь автомашинтайгаа эргэх үйлдэл хийгээд миний жанам тайлж байсан автомашины хажуугаар өнгөрч байсан. Тэгээд Д нь автомашиныхаа толгойг гаргаад баруун гар тийш огцом дарсны улмаас чиргүүл нь Э бид хоёрын зогсож байсан автомашинтай наалдаж Э-г дугуйтай хавчсан. Харин би дотогшоогоо үсрээд буусан. Тэгээд би сандраад орилоод Э-г татаж авсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн .... дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох И ХХК ны даргын тушаалууд, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан бичгэн баримтууд, ажилчдад цалин олгож байсан гэх банкны девит дансны гүйлгээний хуулга гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч, хохирогч нар нь иргэний хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн харилцааны эрх зүйн байдал болох  ажилтан ажил олгогч  нарын харилцаагаар ажил үүрэг гүйцэтгэж байсан байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь хэсэгт “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан нь өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй” гэж заасан заалтыг шүүгдэгч зөрчсөн гэж үзсэн шинжээч нарын дүгнэлт үндэслэлтэй байна.  

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Д-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч С.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч С.Д-т холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгийн торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ Д-с 4000000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримт авагдаагүй ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар И ХХК тогтоогдсон тул хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4 000 000 / дөрвөн сая / төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй дурдлаа.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй нөхцөл байдлаас хамааран шүүгдэгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг  ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь 600000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-с 4 000 000 төгрөг нэхэмжилсэн хохирогч Э.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч С.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4 000 000 / дөрвөн сая / төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч И ХХК-д  холбогдуулан гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Х.ГАНБОЛД