| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00482/И |
| Дугаар | 312/шш2025/01327 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 312/шш2025/01327
2025 07 28 312/ШШ2025/01327
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 15 336 574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн МN970030003095019272 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ -г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 13 775 000 /Арван гурван сая долоон зуун далан таван мянган / төгрөгийн зээл авсан. Б.******* нь зээл авснаас хойш үндсэн зээлд 5,307.68 хуримтлагдсан хүүнээс 351,892.032 төгрөг нийт 357 200 төгрөг төлөгдсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөхгүй байна.
Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн МN970030003095019272 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-ний өрийн үлдэгдэл 2025 оны 02-р сарын 20-ны байдлаар дараах үлдэгдэлтэй байна.Үүнд: үндсэн зээл 13,769,692 /Арван гурван сая долоон зуун жаран есөн мянга зургаан зуун ерэн хоёр / төгрөг, хуримтлагдсан хүү: 1,535,184 /Нэг сая таван зуун гучин таван мянга нэг зуун наян дөрвөн/ төгрөг. Үндсэн зээл: 31,698 /Гучин нэгэн мянга зургаан зуун ерэн найман/ төгрөг. Нийт 15,336,574 /Арван таван сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун далан дөрвөн/ төгрөг байна. Иймд хариуцагчаас 15 336 574 төгрөгийг гаргуулж ******* *******ийг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Б.******* ******* ******* ХК-с нэхэмжилж байгаа 15 336 574 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 15 336 574 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 15 336 574 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас 117,316.5 төгрөг, төрийн сангаас 117,316.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА