Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/шш2025/01332

 

 

 

 

 

 

 

 

2025 07 28 312/ШШ2025/01332

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Парисын гудамж ******* ******* ******* ******* 13 давхар, ******* тоотод *******лах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, баг тоотод оршин суух овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9 831 684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч А. нь манай компанитай 2023 оны 9 сарын 27-ний өдөр өдөр L13201162/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7800208209 зээлийн дансны дугаартай,1 049 000 /нэг сая дөчин есөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5098126853 банкны тоот дансанд;

2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 7100501110 зээлийн дансны дугаартай, 3 190 000 /гурван сая нэг зуун ерөн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5098126853 банкны тоот дансанд;

2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 7100496728 зээлийн дансны дугаартай, 4,000,000.00 /дөрвөн сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5098126853 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Иймд зээлдэгч А.аас үндсэн зээлийн төлбөрт 7,374,109.49 /долоон сая гурван зуун далан дөрвөн мянга нэг зуун есөн төгрөг дөчин есөн мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,302,707.62 /хоёр сая гурван зуун хоёр мянга долоон зуун долоон төгрөг жаран хоёр мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 130,577.35 /нэг зуун гучин мянга таван зуун далан долоон төгрөг гучин таван мөнгө/ төгрөг, шимтгэл 16,790.00 /арван зургаан мянга долоон зуун ерөн төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 9,831,684.46 /есөн сая найман зуун гучин нэгэн мянга зургаан зуун наян дөрвөн төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие А. нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилж байгаа 9 831 684 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.т холбогдуулан 9 831 684 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 9 831 684 төгрөгийг хариуцагч А. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 257 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас 86,128.5 төгрөг, төрийн сангаас 86,128.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА