Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 312/шш2025/01336

 

 

 

 

 

 

 

 

*******5 07 29 312/ШШ*******5/01336

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, 11 дүгээр хороолол, 5 дугаар байр ******* тоотод оршин суух  ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* тоотод оршин суух ******* овогтой /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9 831 684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******5 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, *******5 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие М.******* нь *******4 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.тэй автомашины худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг гэрээгээр өөрийн өмчлөлд байсан Роrsche маркийн 09-33 УНГ улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч Э. нь уг машины гэрээ хийсэн өдөр өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан.

Гэрээний төлбөрийг хоёр хуваан төлөх ба эхний төлбөрийг *******4 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 60,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг *******4 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр Э. нь үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байх тул машины үнэ 120,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие М.******* нь д холбогдуулан 120 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг *******5 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Э. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Э. нь М.*******ы нэхэмжилж байгаа 120 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг *******5 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Э.д холбогдуулан 120 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М.*******ы нэхэмжилсэн 120 000 000 төгрөгийг хариуцагч Э. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ээс 378 975 төгрөг, төрийн сангаас 378 975 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА