| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/01051/И |
| Дугаар | 312/шш2025/01340 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 312/шш2025/01340
2025 07 28 312/ШШ2025/01340
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2 дугаар хороо ******* ******* ******* гудамж ******* дугаар байр ******* тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар , утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум баг тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: , утас: ,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 224 458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь манай ******* ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,999,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Б. нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Б.ээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул зээлийн гэрээний хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргатал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.02.07-ны өдрийн 191/ШШ2025/01165 дугаартай шийдвэрээр хариуцагчийн оршин суугаа хаягийг ХУР системээс гаргуулсан лавлагаагаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 24 дүгээр баг, 72 дугаар байр 47 тоот хаягийг тогтоож мэдэгдэх хуудас хүргүүлэхэд өөрөө гардан авсан гэх шийдвэр гарсан байна. Иймд тухайн олдсон хаягаар нэхэмжпэл гаргаж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Б.ээс:үндсэн зээл 1,999,900 төгрөгөөс 799,292.91 төгрөг төлж, үлдэгдэл 1,200,607.09 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ныг хүртэл 1111 хоногийн үндсэн хүү 1,430,873.39 төгрөгөөс 603,266.81 төгрөгийг төлж, үлдэгдэл 827,606.58 төгрөг. Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 126,044.66 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,154,258.33 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Б. нь ******* ******* ******* ******* ХХК-с нэхэмжилж байгаа 2 224 458 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК, хариуцагч Б.эд холбогдуулан 2 224 458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 224 458 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх ******* хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2 224 458 төгрөгийг хариуцагч Б. хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 300 төгрөг, төрийн сангаас 25 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА