Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/39 

 

 

 

 

 

                                          

 

2024           4              25                                              2024/ДШМ/39                                      

 

 

Н.Цхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Х.Оюунцэцэг

Цагаатгагдсан этгээд Н.Цөмгөөлөгч Г.Тунгалаг, Ж.Тэгшмандал /цахим сүлжээгээр/

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн

/цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Батсайханы бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 дугаар эсэргүүцлийг үндэслэн Н.Цхолбогдох эрүүгийн 201219000567 дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 02-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  , регистрийн дугаар /ГВ:......./

 

2. Н.Цнь 2012 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт Д.О, Э.Онарын хамтаар Э.Оэзэмшлийн 21-32 УНМ улсын дугаартай Ланд Крузер-80 маркийн автомашинтай явж байхдаа архидан согтуурч, улмаар Э.Оцээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

3. Төв аймгийн прокурорын газраас Н.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Н.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Н.Цавсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасаар эрүүгийн 20120000567 дугаар 13 хавтас хэргийг, эд мөрийн хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн подволк 1 ширхэг, эрээн өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, Ланд-80 авто машины жолооны хүрдний саарал өнгийн бүрээс, жолооны арын болон хажуу талын суудлын бүрээснүүд, хүрэн өнгийн суран бүс болон шүүгдэгч Н.Цөмсөж явсан срочкон цамц 1 ширхэг, саарал өмд, цагаан өнгийн майк, саарал ноосон цамц, бараан өнгийн хүрэм, Аодом гэсэн бичиглэл бүхий торон гэр, хар өнгийн бакал 1 хос, хөлийн ороолт, бугийн эврэн иштэй хутга 1 ширхэг, хүрэн өнгийн хуй 1 ширхэг, хэргийн 1-6 дугаартай цус мэт улаан өнгийн зүйлтэй холилдсон шороо, жолоочийн эсрэг талын хайрцгаас авсан арчдас, машины дундах хайрцгаас авсан арчдас, 1,3,4,7,6 гэсэн суудал баганаас авсан арчдас, Д.Огийн гарын арчдас 3 ширхэг архины шил, шилэн аяганы хагархайнууд, байцаан шийтгэх ажиллагааны явцыг бэхжүүлж авсан CD 1 ширхгийн хамт хэрэг бүртгэлтэд буцааж,

Хэрэгт Н.Цнийт 1179 /нэг мянга нэг зуун далан есөн хоног/ цагдан хоригдсон, түүнийг иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Батсайханы 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр бичсэн 7 тоот эсэргүүцэлд болон тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг дүгнэлтдээ: “...Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт 2012 оны 9 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Э.Онь Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад цээжин тус газартаа хутгалуулсны улмаас амь нас нь хохирсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар амь хохирогч Э.Онь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогддог бөгөөд талийгаачийн биед учирсан, үхэлд хүргэсэн шарх гэмтлийг тээврийн хэрэгслийн хойд суудлын байрлалаас учруулсан байх боломжтой болох нь шинжээчийн дүгнэлтүүд, удаа дараа хийсэн мөрдөн байцаалтын туршилтууд болон шинжээч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг дурдаад Д.Огийн мэдүүлэг давхар няцаагдана гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд тодорхой дурдаагүй, ямар нотлох баримтаар Д.Огийн аль мэдүүлгийг няцааж, үгүйсгэж байгааг тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн байна гэсэн  эсэргүүцэл дээр нэмж хэлэхэд тухайн үед талийгаач Н.Ц, Д.Онар Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн Ар уртын бригад гэх газар өвс үзэх зорилгоор талийгаачийн эзэмшлийн Land Cruiser 80 маркийн тээврийн хэрэгслээр явж, Б.Шаравдоржтой хадлангийн талбай дээр нь очиж уулзсан байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар гэрч Б.Шаравдорж, Д.О болон Н.Цнар мэдүүлдэг. Н.Цнь Б.Шаравдоржоос салах үедээ машины арын суудалд сууж явсан. Харин Д.О нь жолоочийн эсрэг талд сууж явсан гэдгийг Б.Шаравдорж мэдүүлдэг. Энэ талаар шүүгдэгч нар маргадаггүй. Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт Н.Цнь согтуугаар Land Cruiser-80 маркийн тээврийн хэрэгслийн хойд суудалд сууж явахдаа тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Оцээжин тус газарт хутгалсан талаар Д.О мэдүүлдэг. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Д.О тухайн үед болсон үйл баримтын талаар тогтвортой мэдүүлдэг ба гэрч Б.Шхувьд өмнө нь юу болсон, хэн хэн хэдэн шил архи хувааж уусан талаараа мэдүүлдэг. Дараагийн үйл баримтын талаар мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт 4 удаа, мөрдөн шалгах ажиллагааны туршилтыг 5 удаа хийсэн. Энэ дүгнэлт, туршилтуудаар талийгаачийн биед үхэлд хүргэсэн гэмтлийг тээврийн хэрэгслийн хойд суудлаас үүсгэсэн байх боломжтой болох нь нотлон тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг зөрчсөн тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

6. Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүхэд хоёр үндэслэлээр байр сууриа илэрхийлж байна.

1. Давж заалдах шатны шүүх өмнөх магадлалаар хэрэгт хэтэрхий ерөнхий дүгнэлт хийсэн нь Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа бол анхан шатны шүүх ямар нотлох баримтуудыг эсрэг тавьж харьцуулж ямар нотлох баримтууд нь Н.Цг цагаатгагдаж байгаа үндэслэлээ нотолж чадахгүй байгаа талаар дэлгэрэнгүй, харьцуулсан дүгнэлтээ хийх талаар Улсын Дээд шүүх давж заалдах шатны шүүхэд үүрэг болгож магадлалыг хүчингүй болгосон. Түүнээс биш анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийг  зөв, буруу эсэх талаар дүгнэлт гаргаагүй.

2. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор гэрч Д.Огийн мэдүүлэгт тулгуурлан мөн хэргийг ямар нөхцөл байдалд үйлдсэн байж болох вэ гэдэг талаар олон удаагийн бүрэлдэхүүнтэй, бүрэлдэхүүнгүй шинжээчийн дүгнэлтээс ганцхан “машины арын суудалд гэдгээр үйлдсэн байх боломжтой” гэх дүгнэлтийг ач холбогдолтойд тооцож хоёрхон нотлох баримтаар Н.Цг хэргийг үйлдсэн нь нотлогдсон гэж үздэг.

Анхан шатны шүүх бусад нотлох баримтыг дүгнэхдээ Д.Огийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулж няцааж чадаагүй гэх дүгнэлт нь өрөөсгөл юм. Учир нь Д.О гэх гэрчийн мэдүүлгээс гадна арав гаран гэрч нарын мэдүүлэг байдаг. Эдгээр нотлох баримтаар Н.Цтухайн хэргийг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа. Д.Огийн ярьж байгаа зүйл худлаа байх магадлалтай гэдгийг ч нотолж харуулдаг.

Прокурор нотлох баримтуудаа бүгдийг нь дүгнэж чадахгүй байгаа. Эсрэгээрээ анхан шатны шүүх хэрэгт байгаа бүх нотлох баримтыг дараалуулан жагсааж эдгээрт дүгнэлт хийж цагаатгах тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

7. Цагаатгагдсан Н.Цөмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын Дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 123 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүх нотлох баримтуудын талаар зөв дүгнэлт хийгээгүй гэх асуудлыг тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв байна уу, буруу байна уу гэх асуудлыг огт яриагүй. Юу дүгнээд байгаа нь мэдэгдэхгүй, ямар хууль зүйн дүгнэлт хийгээд байгаа нь ойлгомжгүй гэж буцаасан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын 9 дүгээр хуудаст бүхий л байдлаар хууль зүйн дүгнэлт хийснийг нь өмгөөлөгчийн хувьд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл 3 хүн хамт яваад, 2 хүн сэжиглэгдэж, нэг хүн нас барсан. Энэ нас барсан асуудал дээр Д.О орой үдэшгүй, ийш тийш утсаар ярьж байгаад бүх зүйлийг зохион байгуулсан.

Мөрдөн байцаалтын туршилт явуулсан бүх ажиллагааг Д.О гэх хүний хүү Н.гийн найз Ш гэх мөрдөгч явуулсан байдаг. Ц.Сонинмөнх прокурор хяналт тавьсан. Сүүлд шүүхийн шатанд Ц.Сонинмөнх прокурорыг татгалзсан. Шинжээч Алтангэрэлийн дүгнэлт энэ хэргийг нотолж байгаа гэж прокурор эсэргүүцэл бичээд байна. Гэтэл Алтангэрэл гэх хүн задлан шинжилгээний дүгнэлт гаргасан. Энэ хүн ямар байдлаар амь нас нь хохирсон гэх дүгнэлт гаргасан болохоос биш хэн хэнийг хутгалж алсан талаар мөн шүүх хуралдааны шатанд дүгнэлт гаргаагүй. Харин мэдүүлэг өгөхдөө арын суудлаас хутгалагдсан байх боломжтой гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн. Хууль зүйн дүгнэлтийг шинжээч гаргахгүй. Н.Цхувцаснаас талийгаачийн цус илрээгүй. Д.Огийн хэлснээр талийгаач Э.Охутгалуулсны дараа хэсэг хугацаанд машин бариад явсан гэдэг. Сүүлд Д.О гурван цэг заадаг. Хоёр цэг зааж байсан хүн яагаад гурван цэг заах болсон гэх асуудал байна. Жолоо барьсан газарт цусны ул мөр байхгүй, харин жолоочийн эсрэг талд дүүрэн цус байгаа нь сонин байна. Мөрдөн байцаалтын туршилтыг хувийн сонирхолтой хүмүүс хийсэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй, шүүх шийдвэрээ гаргах байх гэв.

 

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг хүнийг нь цагаатгаж, нэг хүн нь нас барсан эзэнгүй хэрэг болсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахаар Н.Цэнэ хэргийг үйлдсэн мэт нотлох баримтуудыг бүрдүүлсэн байдаг. Шүүх олон жилийн хугацаанд олон шийдвэр гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгонхүүгийн сэтгэл зүй хүнд байдалд орсон. Энэ хэрэг их будилаантай байгаа тул хэргийн бодит үнэнийг тогтоогоогүй учраас прокурорт буцаалгах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзэхэд цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байгаа тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заасан.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.

 

2. Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

 

3.Н.Цхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл, 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цаг 40 минутын үед амь хохирогч Э.Онь өөрийн эзэмшлийн Ланд Круйзер-80 маркийн, 2132 УНМ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон Н.Ц, Д.О нарын хамт Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байх “Ар Уртын бригад” гэх газарт очин хадлан бэлтгэж байсан гэх Б.Шаравдоржтой уулзан, хадуулсан өвсөө үзэх явцаа бүгд нийлэн архидан согтуурсан, мөн өдрийнхөө оройн 21-22 цагийн үед Н.Ц, Д.О нарын хамт гэр рүүгээ буцах замдаа нас барсан байх ба түүний биед хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх цээжний урд зүүн дээд хэсгээр цээжний хөндий нэвтэрсэн, зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээн хатгагдсан шарх бүхий гэмтэл учирч, дотуур цус алдсаны улмаас 08-ны шөнө амь хохирсон гэх гэмт хэргийн үйл баримтын талаар тусгагдсан.

 

5.Прокуророос дээрх хэргийг Н.Цүйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан “...хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 8054, 55, 56, 57, 58, 59, 8104 тоот дүгнэлтүүд, амь хохирогч Э.О, Н.Ц, Д.О нарын явсан газрыг тогтоосон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 142 тоот, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 505 тоот, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 692 тоот нэмэлтээр гаргасан болон долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 561 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч Л.Алтангэрэл, Ж.Ганцэцэг, М.Энхбаяр, Т.Амартүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, гэрч .................................., Д.О нарын мэдүүлгүүд, цагаатгагдсан этгээд Н.Цанх цагдаагийн байгууллагад өгсөн тайлбар,

Мөн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 7981 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 7980 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2901 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2902 тоот, 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1241 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 8090 тоот, 8091 тоот, 8092 тоот, 8105 тоот, 8106 тоот, 8107 тоот, 8108 тоот, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1240 тоот дүгнэлтүүд,

Амь хохирогч Э.Оөмсөж явсан гэх саарал өнгийн футболк, түүний унаж явсан тээврийн хэрэгсэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, Мобиком ХХК-ний үүрэн утасны ярианы лавлагааны хуулбар, Мөрдөн байцаалтын туршилт хийсэн болон Д.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Харин Д.Ог Н.Цбиед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх үйлдэлд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж /12 дахь хавтаст хэргийн 340 дэх тал/, мөрдөн байцаалтын явцад прокуророос түүнийг үл ялих зүйлээр шалтаглан Н.Цг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэж дүгнэн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр түүнд урьд сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 болгон өөрчилснөөс гадна /13 дахь хавтаст хэргийн 649 дэх тал/ прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Д.Ог Н.Цтэй бүлэглэн Э.Оалсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллагдагчаар татаж /19 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/, улмаар прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор Д.Од холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

6.Дээр дурдагдсан гэмт хэргийн үйл баримт болох үед амь хохирогч Э.О, гэрч Д.О, цагаатгагдсан этгээд Н.Цнараас өөр хүн байгаагүй ба Д.Огийн гэрчээр өгсөн “...Н.Цталийгаачид хандан чи Б.Шаравдоржийг хээр, хөдөө ганцааранг нь үлдээлээ гэж хэлж байсан, би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байгаад унтаад өгсөн. Н.Царын суудал дээр сууж байсан. Тэгээд талийгаач намайг сэрээгээд Н.Цнамайг хутгалчихлаа гэж хэлсэн..., би өндийгөөд хартал талийгаач баруун гараараа цээжин дээрээ дарчихсан гарынх нь цаанаас цус гарч байсан. Би эргээд хартал Н.Царын суудал дээр голлоод суучихсан миний хутга голын хайрцаг дээр иш нь цус болчихсон байсан..., ...явдал дундаа би Н.Цчи хүн алчихлаа шүү дээ гэсэн чинь би алаагүй, чи алсан гэж өөдөөс хэлэхээр нь би их айсан, энэ хүн намайг гүжирдэх юм байна гэж айгаад гар утсаа аваад талийгаачаас эхнэрийнх нь дугаарыг хэлүүлж эхнэрт нь Н.Ц тгалчихлаа... гэж хэлээд утсаа талийгаачийн чихэн дээр тавиад эхнэртэй нь яриулахад Пэлжээ намайг хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх агуулга бүхий удаа дараагийн мэдүүлгүүд авагдсан ч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “дангаараа” нотлох баримт болохгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Огийн мэдүүлгийн дагуу “Мөрдөн байцаалтын туршилт”-ын ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээс үзвэл /1-р хх-ийн 100-104-р тал, 3-р хавтас 664-676-р тал, 4 дүгээр хавтас 944-951-р тал/ амь хохирогч Э.Обиед үүссэн шарх нь тэдний зорчин явсан тээврийн хэрэгслийн жолоочийн хажуугийн болон арын суудлын аль ч байрлалаас үүсгэгдэх боломжтой талаар тусгагдсан.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Огийн “...тэгээд нөхөртэй маань яриулсан, би нөхрөө миний хөгшин яасан бэ гэж асуухад хөгшин нь үхэх нээ гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Миний санаж байгаагаар 4 удаа залгасан. Нөхрийг маань надтай нэг удаа яриулсан, түүнээс Пэлжээ намайг хутгалчихлаа гэж хэлээгүй...” гэх мэдүүлгүүд нь Д.Огийн өгсөн дээрх “...Э.Оэхнэртэйгээ утсаар ярихдаа Н.Цнамайг хутгалчихлаа...” гэж хэлсэн гэх агуулга бүхий мэдүүлгээр үгүйсгэгдсэн.

Мөн гэрч М.Х-ийн “...Хэрэг гардаг өдөр О хөдөө явахдаа дисант өмдтэй цагаан малгайтай гарсан. Маргааш өглөө нь Н.гийн утас дуугараад гараад явсан. Тэгээд үдээс хойш нь Н. орж ирээд аавынхаа малгай гутал хоёрыг авч орж ирээд шатаана гэж байсан. Н.гийн найз Ш энэ хэргийг шалгаж байсан. Тэрэнтэй Н. байнга уулзаад мөнгө төгрөг өгч, ууж иддэг байсан. Н. 100.000 төгрөг аваад өг гэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чинь Шижирээд өгнө гээд энэ хэргээс болж байнга мөнгө нэхээд байх бий дээ гээд авч байсан. Д.О хөдөө анд явахдаа тэр дисант хувцас хантааз өмсдөг байсан. 9 сарын 7-ны өглөө анд явахдаа цагаан малгай хантааз ногоон эрээн судалтай цамц өмссөн байсан. Намайг маргааш нь бил үү нөгөөдөр нь ороход хадам ээж угаалгын машинд хийгээд тэр хувцсыг угааж байсан. Тэгээд Оюунчимэг гуай яанаа нил цус байна ш дээ гээд угаахдаа хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ш-ы “...Заяа, Бүжидмаа нар ярихдаа О манай ах байгаа юм, хувцсыг нь солиулж болох уу, цустай болсон хувцсыг нь өмсүүлээд баймааргүй байна солих гэсэн юм гэхээр нь тэг тэг гээд солиулчихсан...” гэх мэдүүлэг, хэргийн газраас хураан авсан хутганаас ямар нэгэн гарын мөр илрээгүй нь Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 50 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-240-р тал/-ээр тогтоогдсон байх бөгөөд эдгээр нь амь хохирогч Э.Оцагаатгагдсан этгээд Н.Цалсан гэх үйл баримтын илтэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

 

7. Анхан шатны шүүх нь прокуророос цагаатгагдсан этгээд Н.Цг яллах үндэслэл болгосон баримт бүр бусад баримтаар няцаагдан, үгүйсгэгдэж байгаа талаар нэг бүрчлэн үнэлэлт, дүгнэлт хийхдээ “...яллах дүгнэлтэд тусгагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын дүгнэлтээ тайлбарлан мэдүүлсэн мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан эсэх, амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь түүний амьд ахуй үед нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, цээжний хөндийд нэвтэрч зүүн уушгины дээд дэлбэнг гэмтээсний улмаас дотуур цус алдан нас барсан үйл баримтыг,

Гэрч Б.Шмэдүүлэг нь гэмт хэрэг гарахын өмнөх үйл баримтыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, гэрч Н.Э, Ц.О, Э.М, Д.М, Д, Ч.Ө, А.А нарын мэдүүлгүүд гэмт хэрэг гарсны дараах үйл баримтыг,

 Хэрэгт хийсэн хэд хэдэн удаагийн туршилтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн дүрслэх зорилгоор хийгдсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад Н.Цнь Э.Оцээжин тус газарт хутгалж алсан гэх үйл баримтыг шууд нотолсон нотлох баримт байхгүй.

Харин энэ гэмт хэргийн гэрч Д.О нь хэргийн ул мөрийг балласан баримтууд хэргийн материалд авагдсан нь түүнийг энэ хэрэгт хамааралтай байх боломжтой гэж үзэх ба Н.Цг амь хохирогч Э.Отай марган, зодолдсон ямар үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй, Н.Цямар үйлдэл, эс үйлдэлтэй хохирогчийн нас барсан үйл баримт шалтгаант холбоотой болохыг тогтоож чадаагүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй байх ба иргэдийн төлөөлөгчийн “...гэм буруугүй байна...” гэх дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн боломжгүй.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

 

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Н.Цхолбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх үндэслэл болов.

 

8. Иймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батсайханы бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 тоот “...анхан шатны шүүх цагаатгах үндэслэл болсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй, цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Батсайханы бичсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ЦЭРЭНХАНД

 

 

                            ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

 

 

                                                                                    З.ТҮВШИНТӨГС