2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04091

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар,

 

Нэхэмжлэгч: Улбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоотод оршин суух, Боржигон овогть Н******* О******* /рд:УШ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улбаатар хот, Б******* дүүрэг, *** тоотод оршин суух, Дайдий овогт С******* Н******* /рд:НР/-т холбогдох

 

9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралды нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбарт: М.Н*******тай 2023 оны 8 дугаар сарын 15-ны үед Шүдний эмнэлэг нээх талаар ярилцаж, С.Н******* нь эмнэлэг байгуулах, түрээслэх газар олох, үйл ажиллагааг нь удирдах, миний хувьд 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон. Би 2023 оны 8 дугаар сар бүх мөнгө бүгдийг өгч хөрөнгө оруулсан. Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс С******* дүүргийн Д автобусны эцсийн Х банк байрлах байрын 2 давхарт С.Н******* өөрийн нэр дээрх эмнэлэг нээх лицензээр эмнэлгээ нээж, би шүдний эмчээр 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. Би ажиллахдаа ямар ч цалингүй ажилладаг байсан, эхний 3 сар эмнэлгээ босгох гэж багагүй хүч хөдөлмөр зарцуулсан.

Би эхний гурван сар ажиллаж дуусаад байхад С.Н******* нь хамтарч ажиллахаа больё гэсэн. Сүүлийн хоёр сард нь би эмчээр нь тус эмнэлэгийг хариуцаж ажилласан.

Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 08-наас хамтарч ажиллахаа больж, миний оруулсан мөнгө болох 15,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны дотор буцааж өгнө гэж хэлсэн. 5,000,000 төгрөгйиг буцааж өгөөд үлдсэн 9,500,000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй байна.

Хамтарч аижллуулна гэсэн эмнэлгээ С.Н******* дангаараа ажиллуулж, үйл ажиллагаа нь тогтвортой болсон. Худлаа хэлж намайг хамтран ажиллуулахаас татгалзсан гэж үзэж байна. Мөнгөө нэхэхээр мөнгө байхгүй, мөнгөн өгөхгүй гээгүй, өгнө гэж хэлдэг. Иймд хамтран ажиллах гэрээнд оруулсан мөнгөнийн үлдэгдэл 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Н******* Н.О*******тэй 50/50 хувийн хөрөнгө оруулж, ашгаа 50/50 хүртэхээр тохиролцож эмнэлэг нээх ажлыг аман хэлэлцээрийн үндсэн дээр 2023 оны 8 дугаар сарын дундуур эхлүүлсэн. Гэвч нийт зардал 50 орчим сая болсон боловч Н.О******* мөнгө бүтэхгүй байна гэж 12 сая төгрөг хүнээс зээллээ жилийн хугацд сар бүр 1,280,000 төгрөг төлнө гэж хэлсэн. Мөн манай 1 дүгээр салбарт ажилласан 1 сарын цалин 3 сая төгрөгийг оруулаад нийт 15 сая болсон. Үлдсэн 35 сая төгрөгийг миний бие 2023 оны 08 дугаар сарын 20ны өдөр Х банкнаас 20 сая төгрөгийн зээл авсан. Мөн нөхрийхөө Мексер машин зарсан мөнгөнөөс 7 сая төгрөгийг оруулж эмнэлэгттохижилт хийлгэсэн. Энэ хугацд Салбар 1 эмнэлгийн ажилчдын цалингаа ч тавьж чадалгүйгээр 8 орчим сая төгрөгийг оруулсан. Энэ үед Н.О******* өөрийн ахын эмнэлгээс эмчилгээний 5,850,000 төгрөгний материал зээлж авч ирсэн. Зээлж авахдаа миний нэр дээр бичүүлж зээл авсан байсан. Яагаад миний нэр дээр бичүүлэв гэхэд надад бол өгөхгүй гэж хэлээд өнгөрсөн. Ингээд 2023.09.09- ний өдөр эмнэлгээ нээсэн. \ Энэ үед зарим зүйлс дутуу байсан\. Нээснээс хойш 11 сар дуустал ашиггүй ажилласаар байсан. Сар бүр тогтмол гардаг зардлууд: Түрээс- 4,500,000, Лиценз-800,000, Н.О*******ийн зээл -1,280,0000, Н.О*******ийн зээл- 600,000, С.Н*******ын зээл-770,000, Ажилчдын цалин 3,000,000 орчим.

Эдгээр зардлууд тогтмол гарж ашиггүй байсан тул би Н.О*******д үйл ажиллагаагаа зогсоохуу өдөр ирэх тусам өрөнд ороод байна гэж хэлэхэд ахиад хэсэг ажлуулаад үзье гэсэн. Тэгээд 2023.12.01-нээс Н.О*******д хариуцуулан үлдээсэн. Тэр үед би хэлж байсан. Ашиг муутай газар 2лаа цалин авсан юмгүй байж байхаар чи ажлуулаад надад оруулсан мөнгийг мь бага багаар гаргаад өгөхүү гэхэд тэгве гэсэн. Тэгээд 12 сарын 1-нээс 05 дугаар сарын 1н хүртэл түрээсийн төлбөрийг 2,7 сая болгож тохиролцоод 1 сувилагч, үйлчлэгчийг цомхтгож түрээс цалингийн зардлыг бууруулаад үлдээсэн. 12 дугаар сарын 1-нээс хойш Н.О******* надтай холбогддоггүй байсан. Тийм учраас би болоод л байна гэж ойлгоод явж байтал надруу 2024.01.30-ны өдөр Х банкнаас ПОС машин уншуулахгүй байна хураалгахуу гэж ярьсан. Тэгээд би Н.О*******рүү яриад яагаад ПОС уншуулахгүй байна вэ гэхэд уншуулах хүн орж ирэхгүй байгаа, би ээжийхээ тэтгэврийг авч түрээс энтэр болгож байна гэж хэлсэн. Тэрийг сонсоод чи ингэж болохгүй наад эмнэлгээ болье бүүр хэцүү байдалд орохоосоо өмнө гэж хэлэхэд чиний хэлж байгаа зөв юм байна гэж өөрөө хүлээн зөвшөөрөөд гарсан.2024.02.13- наас би эмнэлгийг хүлээж авахад 1 ширхэг материал байхгүй тоос шороондоо дарагдсан байдалтай байсан. Н.О******* нэхэмжлэл дээрээ худлаа хэлж хамтран ажиллахаастатгалзсан гэж бичсэн байсан. Тийм юм байхгүй болно.

Би эмнэлэг хүлээж аваад ажпуулж байх үед 2 ч хүн орж ирээд танайх ПОС машинтай болсон юм уу ашгүйдээ урд нь байхгүй гээд АТМ явуулаад байдаг байсан гэж хэлсэн. Мөн үйлчлүүлэгчээс мөнгө авчаад үзлэгийн картан дээр аваагүй гэж тэмдэглэсэн тохиоллууд гарсан. Энэ бүхнээс харахад орлгогоо нуусан гэж үзэж байна. Тэгээд энэ үед сар бүр тогтмол 1280000-ийг 5 сар төлсөн 6,400,000-аа хасаад 8600000 төгрөг өгөхөөр тохирсон. Өөрөө хүлээн зөвшөөрсөн чат нь байгаа. Энэ мөнгөнөөс 5,500,000-ыг Н.О*******д шилжүүлсэн. Үлдэгдэл 3,1 сая эмнэлгээ аваад төлнө гэсэн боловч Н.О*******ийг гарахад би зээл төлөлтийн мөнгө, лицензний мөнгө 2 аваагүй гаргасан. Дээр нь Н.О******* материалын өрнөөс мөнгө төлөөгүй байсан. Намайг эмнэлэг аваад эмх цэгцэнд оруулахтай зэрэгцэн материалын өр, зээл зэрэг өр төлбөрүүд нэхэгдэж эхэлсэн. Материалын үлдэгдэл 2,850,000 төгрөгнөөс би 1 саяыг төлсөн. Одоо гэхэд 1,850000 төгрөгний үлдэгдэлтэй явж байна. Эмнэлэг ажлуулах явцад би 35 сая төгрөг гаргасан хэрнээ 770,000 төгрөг зээлээ төлж байсан. Н.О******* сар бүр 1880,000 төгрөг зээлээ төлдөг байсан. Надад эмнэлгийн сар бүрийн орлогын хуудас баримтууд бүгд байгаа болно. Н.О******* ажлуулж байх хугацы сагхүүгийн баримтаа, мөн хиймэл шүдний орлогын цаасаа аваад явсан байсан. Ингээд энэ эмнэлгийн байрны түрээс 2024 оны 05 дугаар сарын 1 -нээс тохирсны дагуу 4,5 сая болсон учир төлж чадахгүй учраас 2024.05.24-ний өдөр байрыг суллаж өгөөд гарсан. Хуучин хэрэглэж байсан бараа материалууд учир үнд хүрэх зүйл байхгүй. Бүх зүйлийг хураасан байгаа. Ашигтай ч алдагдалтай ч хэн хэн нь хариуцлага хүлээхгүй гэж тохиролцсон болохоос би Н.О*******ийг албан шахалтаар оруулаагүй болно. Миний бичсэн бүгд баримт нотолгоотой. Би Н.О*******ийг ямар үндэслэлтэй 9,5 сая төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н.О*******ийн эзэмшдэг дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Эыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Н.О*******өөс Н.Эд олгосон 2025.04.13 итгэмжлэл,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, С.Н*******ын эзэмшдэг дансны хуулга, орлого гэх гараар бичсэн хувийн бүртгэл, М.Н******* Х банктай байгуулсан 2023.08.18№ЗГ Зээлийн гэрээ, №БГХ/ Барьцы гэрээ, Үзлэгийн журнал, чат гэх зурвасын зураг /үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлж аваагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй/

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Х банкны 2025.04.08№29/3755 албан бичиг, , тоот данснуудыг 2023.09.09-2024.05.30-ны өдрийг дуустал хугацаны хуулга,

 

Шүүх хуралдаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.О******* нь хариуцагч М.Н*******т холбогдуулан, шүдний эмнэлэг хамтран ажиллуулахаас татгалзсан тул оруулсан хөрөнгө оруулалт 15,000,000 төгрөгийн үлдэгдэл 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч хамтран ажиллахаас татгалзаж, өөрөө эмнэлгээ ажиллуулж, намайг эмнэлгээс гаргаж, миний оруулсан хөрөнгө оруулалт 15,000,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг буц өгч үлдэгдлийг өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх бөгөөд шүдний эмнэлэг байгуулах нийт зардал 50,000,000 төгрөг болсон боловч Н.О******* 12,000,000 төгрөг хүнээс зээлж, сар бүр 1,280,000 төгрөг төлнө гэсэн ба манай 1 дүгээр салбарт ажилласан 1 сарын цалин 3 сар төгрөгийг оруулаад нийт 15,000,000 төгрөг болсон, эмнэлгээс сар бүр тогтмол 1,280,000 төгрөгийг 5 сарын хугацд төлсөн 6,400,000 төгрөгийг хасаад 8,600,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 5,500,000 төгрөгийг Н.О*******өд шилжүүлсэн, үлдэгдэл 3,100,000 төгрөгийг төлнө гэсэн боловч Н.О*******ийг эмнэлгээс гарахад ээл төлөлтийн мөнгө, лицензийн мөнгө аваагүй, материалын үлдэгдлийг төлсөн, ашигтай, алдаглатай ажилласан ч хэн хэн нь хариуцлага хүлээхгүй гэж тохиролцсон хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд, Н.О*******, М.Н******* нар нь хамтран шүдний эмнэлэг ажиллуулахаар тохиролцож, Н.О******* 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон нь тогтоогдож байна.

5. Тайлбарлавал, талууд хөрөнгө оруулах хувь хэмжээг тохиролцсон талаар бичгээр үйлдсэн зүйлгүй боловч Н.О*******ийн хөрөнгө оруулахдаа бусдаас зээлсэн гэх зээлийн төлбөрт сар бүр 1,280,000 төгрөгийн зээлийг 5 сараар тооцож, 6,400,000 төгрөгийг хасаад 8,600,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон гэж дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Дээрх 15,000,000 төгрөгийн 6,400,000 төгрөгийг зээл төлөлтөд тооцож хасаад 8,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон, улмаар 8,600,000 төгөргөөс 5,500,000 төгрөгийг өгсөн гэх хариуцагчийн хариу тайлбар нь 5,500,000 төгрөг буцааж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбартай тохирч байна.

7. Нэхэмжлэгч нь сар бүр 1,280,000 төгрөгөөр нийт 5 сарын хугацд эмнэлгээс төлөгдсөн гэх 6,400,00 төгрөгийн төлөлтийг түүний оруулсан хөрөнгө 15,000,000 төгрөгөөс хасагдсан тухай хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж нотлоогүй тул Н.О*******ийн зээлэнд төлөгдсөн 6,400,000 төгрөгийг түүний оруулсан хөрөнгө 15,000,000 төгрөгөөс хасч тооцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар талуудын хэн алины тайлбарт дурдаж буй 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч буц авсан байх тул нэхэмжлэгчид буц өгөх 8,600,000 төгрөгөөс 3,100,000 төгрөгийг хариуцагч буц өгөөгүй үйл баримт тогтоогдлоо.

8. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасантай нийцэж байна.

9. Хамтран ажиллах гэрээнээс гарах талаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1.-д Гэрээнд хамтын үйл ажиллагы үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно., 479.4.-т Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана. гэж зохицуулсан.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтад зориулж бусдаас зээлсэн зээлийн төлбөрт 6,400,000 төгрөгийг эмнэлгээс төлсөн талаар үгүйсгэж нотлоогүй тул дээр дурдсанаар тогтоогдсон 3,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

11. Хариуцагч нь шүүх хуралды товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтггүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-д заасныг баримтлан, хариуцагч С.Н*******аас 3,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О*******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н*******аас 64,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О*******өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У