| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/07662/И |
| Дугаар | 191/ШШ2025/04092 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04092
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, Ж******* ******* овогт Б******* Ц******* /регистрийн дугаар:УХ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, Гайр овогт *******гийн З/регистрийн дугаар: ХИ/-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөн торгууль 6,000,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 816,972 төгрөг, ширмэн плитка, хөргөгч эвдсэн хохирол 5,600,000 төгрөг, нийт 24,416,972 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц******* өөрийн өмчлөлийн Нийслэлийн Б******* дүүргийн тоогын , м2 талбай бүхий 2023 онд ашиглалтанд орсон, бүрэн тавилгатай 2 өрөө шинэ орон сууцыг иргэн Л.Зэс- Эрдэнэд 202,3 оны 11 сарын 09-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, байр болон тавилгын хамт хүлээлгэн өгч хөлслүүлсэн.
Б.Ц******* уг байрандаа анх амьдрахаар бүрэн тохижуулсан байсан ба амьдралын нөхцөл байдал, шалтгаанаар уг байрыг хөлслүүлэхээр болж Үнэгүй зар мн сайтаар дамжуулан сарын 1,5 сая төгрөгөөр 3+1 (3 сарын урьдчилгаа хөлс, 1 сарын барьцаа) гэсэн нөхцөлтэй хөлслүүлэхээр зар өгсөн юм. Зарын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Л.З гэгч иргэн(байр хөлслөхөөр ирэхдээ тэрээр өөрийгөө барилгын компаний гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлдэг гэж танилцуулж байсан) тухайн байрыг өөрийн биеэр ирж үзээд Нэг жилийн хугацаатай хөлсийг бөөнөөр нь төлөөд шууд өнөөдөр нүүгээд орьё гэсэн тул саналыг хүлээн авч, тэрээр 2023 оны 11 дүгээр сарын 9-иий өдрөөс эхлэн хугацаа, хөлсийг тооцохоор тохиролцоод байранд нүүн орж амьдарч эхэлсэн.
Гэтэл Л.З нь 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр 3 сарын хөлс буюу 4,500,000 төгрөг, мөн барьцааны 1,5 сая нийт 6 сая төгрөгийг олон удаа шаардуулж нэхүүлж байж хэд хэдэн удаа хэсэгчлэн шилжүүлсэн.
Харин үлдэгдэл 12 сая төгрөгийг тэрээр Оны өмнө төлнө гэсэн боловч 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 12-ний өдрийг хүртэл бүтэн 4 сарын туршид янз бүрийн шалтаг, шалтгаан тоочсоор тсийн хөлсийг өнөөг хүртэл төлж барагдуулаагүи байгаагаар зогсохгүй 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тэрээр гар утас болон вайбераа салгах, хариу өгөхгүй байх зэрэг үйлдлийг гаргадаг болсон.
Энэ хугацаанд хөлслүүлэгч Ц******* байрны тсийн хөлс болон байрны төлбөр төлөлтийн асуудлаар хөлслөгч Зтэй биечлэн уулзаж болон гар утас, вайбераар холбогдож удаа дараа шаардаж байсан болно. Тухайлбал:
1. Ц*******гийн зүгээс Л.Зд Орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч тэрээр Тсийн хөлсийг бүтэн жилээр бөөнд нъ асуудалгүй төлөх тул гэрээ байгуулах шаардлаггүй, нотариат дээр очих ч завгүй байна гэсэн шалтаг, шалтгаанаар уулзахаас татгалзаад байсан тул миний бие арга буюу 2024 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр гэрт нь очиж Орон сууц хөлслөх гэрээ-г харилцан тохиролсоны үндсэн дээр байгуулж, хоёр талын гарын үсгээр баталгаажуулсан болно.
2. 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Л.Зтэй утсаар холбогдож, байрны тсийн хөлс төлөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болсон талаар сануулахад, тэрээр: Цагаан сарын бэлтгэл базаагаад яг одоо мөнгөггүй байна. Энэ сарын 20-ныг гаргаад төлье гээд хугацааг хойшлуулахыг хүссэн.
3. 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр уг асуудлаар Л.Зтэй биечлэн уулзахаар очиход гэрт нохой оруулчихсан, том өрөөний цонхны хөшиг салчихсан, мөн гэрийн хананд өлгөөстэй байсан жаазтай уран зураг байхгүй байсан. Энэ талаар лавлахад, тэрээр: иГоё зураг байна лээ. Манай компани дээр гадаадын зочид ирэхээр болсон тул ажлын өрөөндөө аваачаад өлгөчихсөн байгаа. Аваад ирнээ. Хөшигний хувьд тэгж байгаад тогтоочихно, сүртэй ш дээ гэх зэргээр үл тоомсорлосон байдал гаргаж асуудлыг хүндрүүлээд байсан тул миний зүгээс асуудлыг аль болох хурцдуулахгүйгээр эв зүйгээр шийдвэрлэхийн тулд хөлслөгчийн зүгээс гаргасан санал, хүсэлтийг хүлээн авахаар болж, энэ талаар гэрээний нэмэлт өөрчлөлт хэсэгт Л.З нь өөрийн гараар баталгаа гаргаж өгсөн болно.
4. Ингээд тохиролцсон ёсоор миний бие тухайн иргэнтэй 2024 оны 3 дугаар сард утсаар холбогдож лавлахад тэрээр: Ирэх 4 дүгээр сард барилгын ажил эхлэнгүүт мөнгө орж ирнэ, тэгээд үлдэгдэл 12 сая төгрөгийг гэрээний дагуу нэг мөсөн төлнө гээд мөн хугацааг хойшлуулахыг хүссэн.
5. 2024 оны 4 дүгээр сарын сүүлчээр мөн асуудлаар утсаар холбогдож лавлахад, тэрээр: Уучлаарай тсийн мөнгийг андуураад өөр хуний дансруу шилжүүлчихсэн байна. Учрыг олоод эргээд хариу хэлье гээд сураггүй, холбоогүй алга болсон.
6. 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уг асуудлаар Л.Зтэй ажил дээр нь биечлэн уулзахаар цаг тохироод очсон боловч тэрээр байхгүй байсан тул утсаар холбогдоход: иГадуур ажилтай явна. Дээр нь сургуулийн хүүхдийн төгсөлт, хүүхдийн баярын бэлтгэл хангах гээд завгүй байна. Надад хэд хэдэн машин байдаг юм. Тэгээд нэг машинаа худалдахаар зар өгсөн тул зарагдангуут энэ 5 сардаа багтаагаад хөлсийг бөөнд нъ найдвартай шилжүүлнэ гэсэн тул миний зүгээс хариуд нь: Байрны тсийн хөлс болон байрны төлбөр төлөлтийн асуудлаар өөртэй чинь биечлэн уулзаад эцсийн хугацааг тохиролцох гэсэн юм. Хэрвээ уулзах боломжгүй байгаа бол энэ талаар өөрийн гараар баталгаа гаргаад миний вайберийн хаягаар явуулнауу гэсэн боловч тэрээр Тэгъе, ах гээд мөн сураггүй болсон.
7. Ингээд 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Л.Зтэй вайбэраар холбогдоход тэрээр: Өнөөдөр маргаашгүй мөнгө орж ирэхээр болсон. 2-3 хоног хүлээх хэрэгтэй байна. Дахин хугацаа гуйхгүй ээ, ах. Эцсийн хугацаа 6 сарын 10-ний өдөр ажлын цагт багтаагаад хөлсийг бүрэн төлж барагдуулна, найдвартай гээд мөн л сураггүй болсон.
8. Иймд 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний бие иргэн Л.Зтэй ажил дээр очиж биечлэн уулзахад, тэрээр 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл дахин хүлээчих. Мөнгө баталгаатай орж ирнэ гэхлээр нь иАсуудлыг хүндрүүлэлгүйгээр байрыг сулалсан байгаарай гэхэд тэрээр За за байрыг чинь хүүхэд дуудаад цэвэрлүүлж байгаа. Орой 18 цагт ажил тарахаар би яваад очье, тэгээд байраа хүлээж аваарай гэсэн тул тохиролцсон цагт байрны гадаа очоод Зрүү залгахад утсаа авахгүй байсан тул гэрийн хаалгыг тогшиход нэг залуу хаалга онгойлгосон. Түүнээс З ирсэн үү, өнөөдөр байраа хүлээлцэхээр тохиролсон юм гэхэд Ирээгүй байна. Надад тийм зүйл хэлээгүй. Иймд өөртэй нъ уулзаж шийдээрэй гээд хаалга хаасан. Ингээд Зтэй холбогдох гэсэн боловч утсаа салгасан байсан.
Гэтэл 2024 оны 06 сарын 12-ны шөно З хөлслүүлэгчид ч хэлэхгүй, байраа ч хүлээлгэж өгөхгүй эд зүйлсээ аваад нүүгээд яваад өгсөн, байрны түлхүүрийг байрны доод талын Эмийн санд үлдээгээд хаяаад явсан байсан.
Тэгээд Ц******* 2024 оны 06 сарын 13-нд байрны урд байрлах эмийн сангаас учирлаж байж байрныхаа түлхүүрийг аваад байрандаа орж үзтэл, байранд ашиглаж байсан хөргөгч, ширмэн плитка 2 эвдлээд хаяаад явсан байсан, эд хөрөнгө эвдээд хаясан талаар нь Зэс- Эрдэнэд мессэжээр мэдэгдсэн.
Мөн тухайн байрны ашиглалтын төлбөр төлөлттэй холбоотой асуудлаар миний бие Юнивейшн, Б******* ХҮТ, М СӨХ, Контор зэрэг газраар биечлэн орж лавлагаа авахад 2023 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш 2024 оны 5 сарын байдлаар СӨХ-ийн төлбөр 215,416 төгрөг, цахилгааны төлбөр 151,969.85 төгрөг, юнивишн 376,587 төгрөг, цэвэр бохир ус, дулааны хөлс 63,000 төгрөг буюу нийт 816,972 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн төлбөрийн нэхэмжлэлийг тус тус гаргаж өгсөн болно.
Иймд тухайн байрны интернет, цахилгаан, цэвэр бохир усыг таслуулахаар нөхцөл үүссэн тул уг байрыг хүнд хөлслүүлэх битгий хэл өөрсдөө ч амьдрах боломжгүй болсон байна. Энэ талаар Л.Зд хэлэхэд тэрээр: Өнөөдөртөө багтаагаад төлчихнөө гэж уцаарлангуй хэлээд мөн утсаа салгаад сураггүй болсон.
Өмнө нь Б.Ц******* нь Л.Зд холбогдуулан уг нэхэмжлэлээ 2024 оны 06 сарын 18-ны өдөр Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нгүүхэд гаргасан боловч хариуцагч Л.З нь нэхэмжлэлд дурдсан хаягт буртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Б******* дүүргийн 26-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 17-ны өдрийн 101/Ш32024/18795 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймээс 2024 оны 08 сарын 15-ны өдөр Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нгүүхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих Л.З эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн аваад 2024 оын 08 сарын 22-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 08 сарын 29-ны өдөр шүүхээс хариуцагчаар оролцох Л.З оршин суух дээрх хаягаар дуудан ирүүлсэн байгаа ба шүүхэд З бичгээр өөрийн оршин суух хаягийн талаар тайлбар тодорхойлолт гаргаж, холбогдох лавлагаа/иргэнмы үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, би энэ хаяг дээрээ оршин суудаг нъ үнэн болно гэсэн баталгааг гараар бичин нотлох баримт) нгүүхэд гарган өгсөн байна.
Мөн тус шүүхээс нгүүгчийн захирамжаар Хур төрийн мэдээлэл солилцооны системээс Л.З оршин суух хаягийн лавлагаа авсан ба 2024 оны 09 сарын 04-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар иргэн Л.З оршин суух хаягийн Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоот хаягтаа оршин суудаг болохыг тодорхойлсон баримт, 2024 оны 08 сарын 27- ны өдрийн нгүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авсан зэрэг баримтаар харицагч Л.З нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаг болох нь тогтоогдсон тул дахин нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд уг маргаантай асуудлыг хоёр тал цаашид эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Орон сууц хөлслөх гэрээ-ний үүргээ хөлслөгч талаас удаа дараа зөрчсөний улмаас иргэн Б.Ц******* надад учруулсан хохирлыг гаргуулахаар Орон сууц хөлслөх гэрээний 10.1.2-т заасан хөлс 12.000.000 төгрөг, мөн гэрээний 3.3-д заасан гэрээний үүргээ зөрчсөн торгуульд 6.000.000 төгрөг, гэрээний 5.3-т заасан байрны ашиглалтын зардал 816.972 төгрөг, гэрээний 5.7-д заасны дагуу ширмэн плитка, хөргөгч эвдсэн хохиролд 5.600.000 төгрөг нийт 24.416.972(хорин дөрвөн сая дөрвөн зуун арван зургаан мянга есөн зуун далан хоёр) төгрөгийг иргэн Л.Зэс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц хөлслөх гэрээ, СӨХ-ны төлбөр, ашиглалтын төлбөр, хөргөгч болон плитка эвдсэн, үзлэг хийсэн засварчин болон үнэлгээчний дүгнэлт зэргийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлага 12 сая төгрөг болох тсний төлбөрийг нэхэж байгаа, Байрны үнэлгээ өссөн тул 50,000,000 төгрөг төлөх нөхцөл үүссэн учраас байраа бүхэлд нь жилээр тслэсэн. Тсийн мөнгөө өгөхгүй байсан учраас 2024 оны 7 сарын 3-ны өдөр банк бусад байраа барьцаанд тавиад 15,000,000 төгрөг зээлсэн. Энэ хүн өөрийн өмч хөрөнгийг хөлслүүлчхээд хохироод явж байгаа. Хөлслөгч ашиглаагүй 4 сарын хөлсийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. 8 сар суусан учраас илүү сарын төлбөр төлөхгүй гээд байгаа нь Иргэний хуулийн 227.3-т заасны дагуу бүтэн жилээр нь би өөр хүнд тслүүлсэн байсан бол эсвэл 6 сараас хойш цааш нь тслэх нөхцөл бололцоотой байрыг хүлээлгэж өгсөн байсан бол олох ёстой байсан орлого гэж 4 сарын тс болох 6 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана уу гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 9 дүгээр сард тус байранд тсээр орж, тсийн хугацаанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 5 дугаар сарын 10-нд байрыг бүрэн суллаж өгсөн. Иймд 8 сар тслэн суусан төлбөр 12,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг хасч 6,000,000 төгрөг төлөх үүргээ хүлээж байна.
Мөн амьдрах хугацааны 816,972 төгрөг төлнө. Эд хөрөнгө эвдэрсэн тухайд шүүхийн шинжээчээр ашиглалтын элэгдэл хорогдол уу, зориуд эвдэлж хагалсан уу гэдгээ тогтоолгох хүсэлтэй. Байр хөлслүүлэх гэрээний үүрэг зөрсөн гэх торгууль болох 6,000,000 төгрөгийн асуудал төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Орон сууц хөлслөх гэрээ 2024.01.20№01, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, орон сууцны фото зураг, М СӨХ-ны 2024.06.17№23/ нэхэмжлэх, Юнивишн төлбөрийн нэхэмжлэх, Б******* ХҮТөвийн кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Х ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, засварчин гэх М.М, Г.Б нарын оношлогоо хийсэн гэх тэмдэглэл, Л.З иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Л.З Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суудаг гэх 2023.08.29 огноотой Л.З тайлбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.Ц*******гоос О.С олгосон 2024.08.13 итгэмжлэл, байрны тавилга, эд хогшлын байдлыг тслүүлэхийн өмнө ба дараах үетэй харьцуулсан фото зураг, Л.Зтэй харилцсан гэх зурвасын зураг /үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлээгүй, нэг талын баримт/, М СӨХ-ны 2024.11.11№23/59 мэдэгдэл,
Хариуцагч талаас: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Хөрөнгийн үнэлгээний үнэлгээ ХХК-ийн 2025.04.01№11/25 албан бичиг, шинжээчийн 2025.04.09№25/0019 дүгнэлт,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Л.Зд холбогдуулан, Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,000,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөн торгууль 6,000,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 816,972 төгрөг, ширмэн плитка, хөргөгч эвдсэн хохирол 5,600,000 төгрөг, нийт 24,416,972 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 6,000,000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 816,972 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг эс зөвшөөрч байна.
4. Талууд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, хөлслүүлэгч Б.Ц******* нь өөрийн өмчлөлийн, Б******* дүүргийн *** тоот , м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай, сард 1,500,000 төгрөгөөр Л.Зд хөлслүүлэхээр харилцан тохиролцжээ.
5. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Л.З 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр 3 сарын хөлс буюу 4,500,000 төгрөг, барьцааны 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг оны өмнө төлнө гэсэн боловч 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 12-ны шөнө байрыг хүлээлцэхгүй орхиж, сэм нүүж явах хүртлээ байранд амьдарсан, төлбөрөө төлөөгүй, харилцаа холбоогоо тасалсан хэмээн тайлбарласан.
7. Хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 10-нд байрыг суллаж өгсөн гэх боловч уг тайлбараа нотлоогүй, орон сууцыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй байх тул 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь орон сууцанд суусан гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Орон сууц хөлслөх гэрээний 2.1.-д зааснаар орон сууцыг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 1 жилийн хугацаанд хөлслүүлэхээр заасан, нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээр 3 сарын хөлс буюу 4,500,000 төгрөг, барьцааны 1,500,000 төгрөг нийт 6,000,000 төгрөг авснаа тайлбарласан, гэрээний төгсгөл хэсэгт 2-р сарын 10-ны дотор 1 сарын мөнгө өгөөд 3 сарын 10-ны дотор 2-3 сараар өгье, 4-р сард ажил эхлэхээр мөнгө бөөн ороод ирвэл 6 сараас 1 жилээр бөөн хийх саналтай байна. Л.З хэмээн гараар бичсэн байх тул 2024 оны 02 дугаар сараас хойш 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны буюу нийт 5 сар байранд суусан хөлс 7,500,000 төгрөг төлөгдөөгүй гэж үзнэ.
9. Орон сууц хөлслөх гэрээний 3.3-т хөлслөгчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд хөлсийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 1,5 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцсон байх тул дээрх 7,500,000 төгрөгийн дүнд ногдох торгуулийг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.
10. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232.5.-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж тус тус тус зааснаар 2024 оны 02 дугаар сараас хойш 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хөлс 7,500,000 төгрөгийн тал хувиар хариуцагч торгууль төлнө.
11. Хөлслүүлсэн орон сууцанд байсан плитка, хөргөгч эвдэрсэн талаар зохигч талууд хэн аль нь тайлбарласан бөгөөд хариуцагч нь тухайн эвдрэл нь элэгдэл хорогдол, эсхүл зориуд эвдсэн эсэхийг тогтоолгох хүсэлтэй хэмээн шүүхэд тайлбар гаргасан.
12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар, орон сууц ашиглалтын зардал болон эвдэрсэн хөргөгч, плитканы хохирлыг хариуцагч хариуцан төлөх үндэслэлтэй байна.
13 Вeko брэндийн хөргөгч, Oishi брэндийн ширмэн плитка зэрэг хөрөнгийн эвдрэл, гэмтлийг тогтоох, эвдрэл гэмтлээс уг эд хөрөнгийг цаашид ашиглах боломжтой эсэх, засвар авах боломжтой эсэх, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг хөрөнгийн үнэлгээний ХХК-иар дүгнүүлэхэд, хөргөгч хаалга нь салж унасан, керамик плитканы шилэн тавцан хагарсан, цаашид ашиглах боломжгүй тул тухайн цахилгаан бараануудын зах зээлд борлуулагдаж байгаа хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, хөргөгчийг 410,000 төгрөг, керамик плиткийг 393,333 төгрөгөөр тус тус үнэлсэн.
14. Хариуцагч нь орон сууцанд суусан хугацааны ашиглалтын зардал 86,972 төгрөг гаргуулах шаардлагын талаар маргаагүй бөгөөд М СӨХ-ны 2024.06.17№23/ нэхэмжлэх, Юнивишн төлбөрийн нэхэмжлэх, Б******* ХҮТөвийн кодтой хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Х ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан хэрэгт авагдсан тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
15. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нийт 14,366,972 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 10,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Л.Зэс 14,366,972 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 10,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,000 төгрөгийн 280,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 965 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Л.Зэс улсын тэмдэгтийн хураамж 229,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА