Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

                             “*********************” ХХК, нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор К.Нанжинханд

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат   

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны*******024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн*******9 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК, шүүгдэгч нарт холбогдох*******118001980170 дугаартай эрүүгийн хэргийг*******024 оны*******4 дүгээр сарын*******2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан шийдвэрийн огноо, дугаар:*******012 оны*******9 дүгээр сарын5-ны өдрийн*******1 дугаартай компанийн дүрмийн дагуу үүсгэн байгуулагдсан, Гэрчилгээ, регистрийн дугаар:557197 регистрийн дугаартай,011483143 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай,

 

Төрөл: Компани,

Үйл ажиллагааны чиглэл: Үсчин салоны үйлчилгээ явуулах үйл ажиллагааны чиглэлтэй, Аялал жуулчлалын үйл ажиллагаа, хүнсний бөөний худалдаа, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаа,

Албан ёсны хаяг: Улаанбаатар хотын *******зүрх дүүргийн2 дугаар хороо амины орон сууцны*******-72 тоот,

Үйл ажиллагаа явуулж байгаа байршил: Дархан-Уул аймгийн сумын баг,

 

Хуулийн этгээдийн оноосон нэр: “************** Өв” хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Монгол улсын иргэн,982 оны*******6 дугаар сарын*******5-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн,*******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “******* Талын*******” ХХК-ийн уурхайн даргаар ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын, *******гол дүүргийн, дугаар хороо,*******1 дүгээр байрны7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Хариад овогт******* /РД: /

 

Шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: “*********************" ХХК, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн, дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

-Шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК /РД:557197 /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар, газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар, газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийг*******0,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг,400 нэгж буюу,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийн “техникийн болон биологийн нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах” эрхийг жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.3 дугаар зүйлийн*******, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш6 сарын хугацаанд сар бүр50,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.5 дугаар зүйлийн,, дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх ННКНZB12НС0000156 арлын дугаартай,9-98 УН улсын дугаартай, шар өнгийн экскаваторын үнэлгээ болох*******5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгож, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь00900013040 тоот дансанд төвлөрүүлж,

-Шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,*******023 оны*******3 дугаар сарын*******7-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”*******3 дугаар прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах гомдолдоо:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн*******024/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч “*********************” ХХК-ийн захирал, нарын өмгөөлөгч А.Мөнхбатаас эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх “*********************” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нь “*********************” ХХК-ийн уурхайн даргаар ажиллаж байхдаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдах гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байсан гэж дүгнэжээ. Хавтас хэрэгт авагдсан гэрчийн хүчингүй болсон гэрчийн мэдүүлгийг гэм буруутайд тооцоход тусгасан нь үндэслэлгүй ба энэ талаар зөвтгөх шүүгчийн захирамж хавтаст хэрэгт авагдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.3-р зүйлийн*******-т зааснаар өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заажээ. Энэ нь гэмт хэргийн*******-н шинжийн нэг буюу субьектив санаа зорилгыг илэрхийлжээ. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэрчээр болон яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт компанийн эрх ашгийн болон нэрийн өмнөөс биш өөрөө бие дааж малчдад туслах зорилгоор хуучин ухсан байсан газрыг ухаж буцааж булах ажил хийж байсан субьектив санаа зорилгоор мэдүүлсэн нь хуулийн этгээдтэй хамтарсан, эрх ашгийн төлөө байсныг үгүйсгэж байгааг шүүх анхаарч дүгнэсэнгүй. Шүүгдэгч, өмгөөлөгч А.Мөнхбат нь түүний гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хуулийн этгээд “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчд холбогдох гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат гомдолдоо:

2024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдэлд гэм буруутайд тооцсон. Мөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруутайд тооцоход маргаж мэтгэлцэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Хуулийн этгээд “*********************” ХХК-н хууль ёсны төлөөлөгч нь ял хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцсэн. Шүүхээс шийдвэр гаргаж компанийг болон иргэнийг гэм буруутайд тооцсонд “*********************” ХХК-г Эрүүгийн хууль буруу хэрэглэж ял хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг энэ нь*******024 оны*******1 дүгээр сарын*******5-ны өдрийн*******024/ШЗ/42 дугаартай захирамжаар оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байна гэж үзэж тухайн гэрчийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэсэн үндэслэлээр зөвтгөж дахин мэдүүлэг авах талаар шүүгчийн захирамж гарсан. Гэтэл*******024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн шийтгэх тогтоолын үндэслэлд хүчингүй болгосон гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгосон. Ингэж үндэслэл болгохдоо шүүгдэгч нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж газрын хэвлийд халдсан гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн*******.3 дугаар зүйлийн*******-т зааснаар өөрийн үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдийн субьектив санаа зорилгыг тодорхойлно гэж тайлбарлаж байгаа. Шүүгдэгч нь компанийн нөхөн сэргээлт хийхээс өөр газар /уг нөхөн сэргээлт хийж байгаа газар нь Сэлэнгэ аймгийн *******гол сумын нутаг/ буюу Дархан-Уул аймгийн нутагт малчдад туслах зорилгоор “би өөрөө дураараа шийдвэр гаргаж, өөрийнхөө нэрийн өмнөөс энэ газрыг ух гэж ухуулсан юм” гэж гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө удаа дараа өөрийнхөө субьектив санаа зорилгыг хуулийн этгээд ямар ч хамаагүй бие даан малчдад туслах зорилгоор нүхийг нь ухсан. Яагаад гэвэл тэр нүхэнд мал унаж үхээд байсан учир манай газартай ойролцоо юм, үгүй бол манай газар ч юм болов уу гэж бодсон гэх мэтчилэн өөрийнхөө ухсан шалтгаанаа тайлбарлаж байгаа. Ингээд ухчихсан учраас энд компани ямар ч хамааралгүй хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ч гэсэн хамааралгүй. Уурхайн даргын ажлыг хийж байсан. Уурхайн даргын ажил дээр хэн ч маргахгүй. Уурхайн дарга байсан гэдгээр нь “*********************” ХХК-ийн нэрийн өмнөөс тухайн газрыг хууль бусаар ухаж газрын хэвлийд халдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтыг үндэслэж ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үүнийг зөвтгөж хуулийн этгээдэд ял хариуцлага оногдуулсан заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор К.Нанжинханд дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Энэ хэрэг*******021 онд үйлдэгдсэн хэрэг. Анх хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн газар дээр ажиллаж байсан тухайн компанийн ажилчид болох, нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахад “*********************” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж байсан талбайгаас гадна газар ухаж байсан нөхөн сэргээлт явуулах зардлаа нөхөхийн тулд ашигт малтмал олборлох гэж байсан талаар мэдүүлэг өгсөн.*******021 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.*******023 онд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд, нар нь гэж хүнд хамаагүй юм энэ хүн тухайн үед Улаанбаатар хотод байсан бид хоёр ийм ажиллагаа явуулсан гэж мэдүүлсэн. Яагаад гэрч, нараас дахин  мэдүүлэг авах шалтгаан болсон бэ гэхээр Эрүүгийн хуулийн*******1.2 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт орсон хэсгийг сануулахгүйгээр хуучин хуулиар мэдүүлэг авсан байсан тул дахин мэдүүлэг авъя гэж шүүх хуралдаан хойшилжөөс мэдүүлэг авахад өөр байдлаар мэдүүлсэн. Тухайн үед захирал тухайн газрыг ухахыг мэдээгүй байсан, нөхөн сэргээлт явуулж байсан талбайгаасаа өөр газар гэдгийг мэдэхгүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үүнд үндэслэж энэ гэмт хэргийг үйлдэхэд хувь хүн талаасаа давхар оролцсон байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.ийн тухайд шүүх хуралдааныг хойшлуулсан 60 хоногийн хугацаанд дахин мэдүүлэг авахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй, холбогдох боломжгүй байсаар байгаад шүүх хуралдааны товлогдсон хугацаа болж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хүчингүй болгосон гэж хүний мэдүүлгийг үндэслэж шүүх шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй байна гэж байна. Гэрч гэж хүн шүүх хуралдаанд, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хойшлуулшгүйгээр мэдүүлэг өгсөн. Энэ хоёр мэдүүлгийн алийг нь үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх хуралдаанд хүчингүй болгох юм уу, нотлох баримтаар үнэлэхгүй гэсэн асуудал огт яригдаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийг үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. “*********************” ХХК-н захирал, уурхайн дарга гэж хүн байгаа. Тухайн үед энэ компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж үйл ажиллагааг нь явуулж байсан хүн бол байсан. тухайн компанийн нэрийн өмнөөс нөхөн сэргээлт явуулах талбай дээр үйл ажиллагаа явуулж, холбогдох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан. Энэ компанийн нэрийн өмнөөс тухайн компанийн үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн асуудал яригдаж байгаа. Түүнээс гэж хүн өөрөө хувиараа экскаватор түрээслээд, эсвэл хувиараа ашиг олохын тулд ажиллуулж ашиг олоогүй.ийн хувьд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахын тулд тухайн газрыг ухаад ухсан шороогоо угааж ашиглаж тэндээс ашигт малтмал илрэх юм бол тэр зардлаар нөхөн сэргээлт явуулдаг гэдгийг мэдэж байгаа. Сэлэнгэ аймгийн *******гол сумын нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээний хугацаа дуусчихсан байсан. Тэр гэрээнд заасан нөхөн сэргээлтийн талбайг албан ёсоор хүлээлгэж өгч хүлээлцсэн, хүлээлцээгүй байж байгаад сумын нутаг дэвсгэр дээр ямар ч гэрээгүйгээр, тусгай зөвшөөрөлгүйгээр газар ухаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн*******9 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлтэй эсэхийг Давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас “*********************” ХХК-ийг*******021 оны*******6 дугаар сарын*******5,*******6-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн сумын баг Буянт гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор эрэл хайгуул явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэж Эрүүгийн хуулийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар,ийг  “*********************” ХХК-ийн уурхайн даргаар ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч*******021 оны*******6 дугаар сарын*******5,*******6-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн сумын баг Буянт гэх газар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн******* дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч хуулийн этгээд болох “*********************” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүйгээр, газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.2 дугаар зүйлийн******* дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүйгээр, газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК-ийг*******0,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу*******0,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн*******4.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг,400 нэгж буюу,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

 

Шүүгдэгч “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчгийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “.... шүүгдэгч нь компанийн нөхөн сэргээлт хийх явцдаа өөр газар орон нутагт буюу Дархан-Уул аймгийн сумын нутаг дэвсгэрт амьдрах малчид ухсан нүхэнд мал орж үхээд байгаа тул нүхийг бөглөж өгөхийг хүссэний дагуу газар шорооны ажил хийсэн. Энэ ажил нь Сэлэнгэ аймгийн *******гол сумд болсон. Тэгэхээр хэрэг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэж Сэлэнгэ аймгийн шүүхээр шийдвэрлүүлэх байсан. Хэргийн харьяалал зөрчсөн.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч,   нарын мэдүүлгүүдийг урьд гарч байсан шүүгчийн захирамжид “...оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байх тул гэрчүүдийн мэдүүлэг хууль бус.” гэх дүгнэлтээсээ буцаж гэрч, нарын мэдүүлгүүдийг үндэслэл болгож “*********************” ХХК-г эрүүгийн хариуцлагад татсан нь буруу гэсэн тайлбар өгчээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан

доорх дүгнэлтийг хийсэн болно.

 

“*********************” ХХК нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******.2 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэг Дархан-Уул аймгийн сумын баг Буянт гэх газар үйлдэгдсэн байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчөөгүй байна.

 

Мөн “*********************” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тус нутаг дэвсгэрт газрын нөхөн сэргээлт хийх ёстой байтал 6 метрийн гүнтэй карьер ухаж, овоолго үүсгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... малчдад туслах зорилгоор ухсан нүхийг буцаан булж байсан...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.  

 

2023 оны*******9 дүгээр сарын4-ний өдрийн Давж заалдах шатны шүүхийн хуралдаанаас гаргасан*******023/ДШМ/35 дугаартай магадлалд:

 

 Эрүүгийн хэрэгт “*********************” ХХК нь ашигт малтмал олборлох, ашиглах эрхгүй этгээд бөгөөд алт олборлох зорилгоор 6 метрийн гүнтэй карьер ухаж овоолго үүсгэсэн байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдож байна.

 

Түүнчлэн газрын хэвлийд хууль бусаар халдах шийдвэрийг “*********************” ХХК-ны захирал гаргасан гэж гэрч шууд заасан /энэ талаар анхан шатны шүүх үгүйсгээгүй/ зэргээс үзэхэд гэмт хэргийн санаа сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нь тодорхой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн. -Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа,... шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.

 

 Эрүүгийн*******118001980170 дугаартай хэргийн30-133,56 дугаар талуудад “************** Өв” ХХК гишүүнтэй, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл болон гүйцэтгэх захирлын болон эцсийн өмчлөгчийн мэдээлэл, “************** Өв” ХХК-н хууль ёсны төлөөлөгч Дагва овогтой Бямбасүрэн болохыг тодорхойлсон компанийн тамга бүхий албан бичиг хавсаргасан байх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.1 дүгээр зүйлийн*******-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой байна гэж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн*******023 оны*******9 дүгээр сарын4-ний өдрийн*******023/ДШМ/35 дугаартай магадлал гарснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулийн үйлчлэл дуусаж байх тул анхан шатны шүүх урьд гарсан дүгнэлтээсээ буцсан гэж давж заалдах шатны шүүх үзэхгүй байна.  

 

Давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар нь “хэргийг тал бүрээс нь бүрэн сайн шалгаагүй, гэрчийн мэдүүлэг хууль бус”  гэсэн байдлаар” гэж хяналтын гомдол гаргасан ба Монгол улсын дээд шүүхийн*******023 оны1 дүгээр сарын*******8-ны өдрийн57 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.

 

Иймд Давж заалдах шатны шүүхийн*******023 оны*******9 дүгээр сарын4-ний өдрийн*******023/ДШМ/35 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасан заалтын дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болсон.

 Энэ дагуу анхан шатны шүүхийн 2024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн*******9 дугаар шийтгэх тогтоол нь гарсан нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч хуулийн этгээд “*********************” ХХК, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул*******9 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч “*********************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн.1, 39.9 дүгээр зүйлийн*******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн*******024 оны*******3 дугаар сарын*******5-ны өдрийн*******9 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. “*********************” ХХК-ийн өмгөөлөгч А.Мөнхбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш4 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         З.ТӨМӨРХҮҮ

 

       ШҮҮГЧИД                                                       С.ЦЭЦЭГМАА                                                       

                                                                               Б.МАНЛАЙБААТАР