| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00373/И |
| Дугаар | 310/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 310/ШШ2025/00412
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 310/ШШ2025/00412 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт // нь******* ББСБ ХХК //-д 2320808.68 /хоёр сая гурван зуун хорин мянга найман зуун найман төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг 2025 оны 08 сарын 15-ны өдөр 580200 /таван зуун наян мянга хоёр зуун/ төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 580200 /таван зуун наян мянга хоёр зуун/ төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 580200 /таван зуун наян мянга хоёр зуун/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 580208.68 /таван зуун наян мянга хоёр зуун найман төгрөг жаран найман мөнгө/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52083 /тавин хоёр мянга наян гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 26042 /хорин зургаан мянга дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч*******аас 26042 /хорин зургаан мянга дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ