| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05958/И |
| Дугаар | 191/ШШ2025/04177 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүйн Иргэний хэйн анхан шатны тоййн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүйн *** тоот хаягт оршин суух, Г******* овогт Д******* Б******* /регистрийн дугаар: ГЮ*******/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүйн *** тоот хаягт оршин суух, Г******* овогт П******* Д/регистрийн дугаар: ШЕ/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүйн *** задгайд оршин суух, Б овогт Ч О/регистрийн дугаар: МЗ/-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Б*******ийн нэр дээр гаргуулах тухай нэхмжлэлтэй,
Газар, хувийн сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэйг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б*******, П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагч Ч.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 11 сарын 03-ны өдөр П.Д, Д.Б******* нар нь Б******* дүүйн **** а хэсэг гудамж, *** тоот хаягт ЗАРНА ХЯМД гэсэн маш томоор хар өнгөөр бичсэн байсан Зарыг олж харсан.
Хямд зарна гэсэн зарын дагуу бид хашааны хаалга дээр томоор бичсэн байсан утасны дугаар луу залгаж, энэ хашаа байшинг зарах юм уу, гэж асууж ярьхад, Хямд зарна, Зарна ороод ир, уулзая гэснээр бид орсон. Энэ айлд ороход, Б.А гэгч нь өөрийн биеэр 20 000 000 төгрөгөнд энэхүү хашаа байшингаа хамтад нь нийлүүлээд зарна, дотор засал хийгдээгүй болохоор мөнгө хэрэгтэй байгаа учраас хямдхан зарчихна гэж хэлсэн. Улмаар Б.А нь, бид хоёрын утасны дугаарыг авч үлдсэн.
Гэтэл маргааш нь буюу 2020.11.04-ний өдөр Б.А залгаад, та манай байшинг сонирхож байгаа бол ярих яриа байна гэж хэлснээр, нөхөр П.Д нь Б.Аийн гэрт очсон.
Ингээд түүнтэй уулзтал, Б.А нь хоёр суга таягтай, 3 хүүхдийн хамт гэртээ байж байсан ба Зарна гзж зар тавьсан, байшин газар банкинд зээлтэй байгаа би сая аваарт ороод, банкны зээлээ төлж чадахгүй боллоо 2020 оны 07 сараас зээлийн төлөлтөө хийж чадахгүй, төлж чадахгүй өнөөг хүрсэн одоо банкинд хураагдах гээд байна, банк суллаж өг гээд шаардаад байна тийм болохоор 20 000 000 төгрөгөнд зараад, банкны зээлээ дараад, үлдсэнээр нь хоосон газар авья та 10,000,000 төгрөг бэлэн өгчихөөд миний зээл авсан банкны зээлийг минь миний нэр дээр төлөлтийг нь үргэлжлүүлэн хийгээд явчихаж болно, харин зээл нь төлөгдөж дуусвал би таньд нэрийг нь асуудалгүй шилжүүлж өгье гэж бидэнд хэлсэн.
Тэгээд бид хоорондоо ярилцаж байгаад Зарна гэсэн зар өгсөн энэ газар, хашаа байшинг худалдаж авахаар тохиролцож, маргааш нь өдөр нь бид энэхүү газар, хувийн сууц нь зээлийн барьцаанд байгаа гэсэн газар болох П ББСБ дээр Б.А, болон Д.Б*******, П.Д бид нар хамтдаа очсон.
Гэтэл дээрх зарна гэсэн газар, байшин нь П ББСБ-ын нэр дээр барьцаанд байсан ба П ББСБ-ын салбарын эрхлэгч гэх зээлийн мэргэжилтэн Мөнхтогтогтох гэдэг хүнтэй биечлэн уулзахад, М нь Б.Аийн манай ББСБ-аас зээлийн барьцаанд тавьсан газар, хашаа байшин нь одоо хураагдах хэмжээнд очсон байна, мөн Б.А нь эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй байгаа учраас манай ББСБ-ын зүгээс 8 520 000 төгрөгөнд хураах нь хайран бас өрөвдөөд байна, хураавал 8 520 000 төгрөгөнд л хураагдана өөр илүү дутуу мөнгө Б.Аэд өгөхгүй, Б.А бид нараас гуйгаад байна би өөрөө Зарна гэж Зар тавьсан байгаа, Б.А нь би өөрөө зараад танай байгууллагыг хохиролгүй болгоё гэж гуйгаад байгаа учраас, үнэхээр та нар л хоорондоо тохиролцсон бол зээлийн төлөлтөө ямар ч асуудалгүй төлөөд яваад байхын бол манай ББСБ-ын зүгээс ямар ч асуудал гаргахгүй гэж хэлсэн ба нэгэнт та гурав хоорондоо тохиролцсон бол алдангаа төлөөд, Гэрээгээ манай ББСБ-тай байгуулаад, цааш Б.А зээлийг үргэлжлүүлэн төлөөд явахад болно гэж зөвшөөрсөн.
Ингээд П" ББСБ-аас та хоёр тэгвэл алдангийг нь төлөөд, одоогийн байдлаар 1,610,000 төгрөг болсон байна, үүнийг төл гэсэн тул П" ББСБ-тай Б.Аийн үлдэгдэл зээлийн төлбөрийг, эхнэр Д.Б******* төлж, барьцаанд байгаа Б.А газар, хашаа байшинг худалдаж авахын тулд, Б.А зээлийг төлөхөөр, Д.Б******* нь П ББСБ-тай 2020 оны 11 сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар Зээлийн гэрээ-г албан ёсоор байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний 2.1-д зааснаар Б.Аийн П ББСБ-д төлөх ёстой 8,520,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 20 /хорин/ сарын хугацаатайгаар цааш Зээл эргэн төлөх хуваарийн дагуу үргэлжпүүлэн төлөхөөр бид, Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд ББСБ-аас мөнгө бол зээлж аваагүй юм.
Бүр тодруулбал иргэн Б.А худалдаж авсан газар, байшингийн зээлийн төлбөр нь 2011 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар 8,520,000 төгрөг үлдсэн байсан тул Б.Аийн төлөх ёстой 8,520,000 төгрөгийн үлдэгдэл дээр П ББСБ-д дээрх үл хөдлөх хөрөнгө болох газар, хашаа байшинг барьцаалан зээл авсан зээлийн төлбөрийг үргэлжпүүлэн төлөх ёстой уг мөнгөн дүнд, Зээлийн гэрээг Д.Б******* нь, П ББСБ-тай байгуулсан учиртай.
Мөн Б.Аийн П ББСБ-д төлөх ёстой зээлийн төлбөрийн алданги 1 610 000 төгрөг гарсан байсан учраас, бид 2020.11.06-ны өдөр алданги 1,610,000 төгрөгийг Пкапиатал ББСБ-д бэлнээр, Д.Б******* нь төлж, гүйлгээний утга нь: А зээлийн хүү төлөв гэсэн утгатай төлсөн ба ББСБ-аас Б.Аийн зээлийг төлсөн баримтыг бидэнд эх хувиараа өгснийг, Б******* дүүйн Иргэний хэйн Анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн дугаар шийдвэртэй, иргэний хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа.
Б.А нь, нэхэмжлэгч бид хоёроор П ББСБ-д 1,610,000 төгрөгийг төлүүлсэн ба Б.А нь би газар, хашаа байшингаа суллаад, одоо П.Д, Д.Б******* нарт өглөө гэж П ББСБ-д тухайн үедээ хэлж байсан.
Мөн Б.А нь П ББСБ-ын салбар хариуцсан захирал Мын дэргэд, миний зээлийг энэ хоёр хүн болох П.Д, Д.Б******* нар нь бүрэн төлөөд дууссаны дараа, би ямар ч асуудалгүй, хэл ам гаргахгүйгээр нэрээ шилжүүлж өгнө гэж хэлсэн. Үүнийг нь сонссон захирал М нь Б.Аэд хандан би таныг эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас л таны хүсэлтийг зөвшөөрч, П.Д, Д.Б******* нараар таны зээлийг үргэлжпүүлэн төлүүлэхийг чинь зөвшөөрлөө, хэрэв ямар нэгэн асуудал гарвал би гэрчээр ороход бэлэн гэж өөрөө амаар хэлж байсан болно.
Үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2020.11.09-ний өдөр Б.А нь Д.Д руу утасдан та боломжтой бол хүрээд ирээчээ, ярих юм байна, гэснээр П.Д түүний гэрт нь очсон.
П.Дыг очиход, Б.А нь ах аа би хөл муутай, наашаа цаашаа эмнэлэг явмаар байна, байнга нүүрс түлээ авах гэхэээр машин тэрэггүй хэцүү байна, та үлдэгдэл 10,000,000 төгрөгтөө оролцуулан тооцуулан өгчих унах унаа машин тэрэг байна уу гэж асуусан. Тэгэхээр нь П.Д нь надад приус 10 байна, чи сонирхох юм уу гэтэл, Б.А нь тэгье гээд хүүгийнхээ хамт ирж, миний машиныг үзэж хараад, авахаар болоод бид тохиролцсон ба уг машиныг 1,500,000 төгрөгөнд тооцож Б.Аэд худалдахаар болж, 2020.11.10-ны өдөр Б.А нь надаас худалдаж авсан машинаа аваад явсан.
Намайг машинаа Б.Аэд зарснаас хойш, Б.А нь 2020.11.10-ны өдрөөс 2021.02.28-ны өдөр хүртэл буюу 3 сар гаруй машиныг минь унаж ашигласан. Тэгээд Б.А нь машин авсан хирнээ байшингаа суллаж өгөхгүй, ярьсан тохиролцоогоо биелүүлэхгүй болохоор нь бид ББСБ-д төлүүлсэн мөнгөө арга ядаад нэхсэн. Гэтэл Б.А нь ковид гарсан учир банкны зээл, хүү царцаагдсан учраас би газар байшингаа зарахаа болилоо гэхээр нь би тэгвэл одоо миний мөнгийг бүгдийг гаргаад өг гэсэн боловч Б.А нь миний мөнгийг гаргаж өгөөгүй, мөн байшингаа суллаж өгөөгүй учир би машинаа аргагүйн эрхэнд буцаагаад 3 сар гаруй хугацаанд Б.Аэд ашиглуулчихаад авсан. Гэвч Б.А нь намайг хуурч, залилж миний өмч хөрөнгө болох машиныг минь 3 сар гаруй үнэ төлбөргүй унаад ашигласанд би бас гомдолтой байгаа болно.
Б.А нь чухамхүү л эхнэр Д.Б******* бид хоёрыг дагуулж, П ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2020.11.06-ны өдөр байшингаа суллаад өгнө асуудалгүй гээд зөвшөөрч, тохиролцсон атлаа байшингаа суллаж өгөхгүй байсаар байгаад, 2021.05.11-ний өдөр буюу 6 сар гаруйн хугацааны дараа суллаж өгсөн ба Б.А нь дээрх тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, нийт 6 сар 5 хоног байшингаа суллаж өгөхгүй, хэлсэн ярьсан тохиролцоо, үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаа болох 6 сар 5 хоногийн хугацаанд бидний зүгээс байшингаа суллаж чөлөөлж өгөөчээ, бид байшиндаа орьё гэдэг шаардлагыг Б.Аэд байнга тавьж байсан боловч одоохон нүүлээ гээд биднийг хуураад байсан.
Ингээд Б.А нь байшингаа суллаж өгөхгүй 6 сар 5 хоног болсон энэ хугацаанд, бид өгөхгүй юм байна гэж ойлгоод, Б.А зээлийг П ББСБ-д төлөөгүй.
Гэтэл 2021 оны 01 сарын үеэр П ББСБ-аас Зээлийн гэрээг надтай байгуулсан Д.Б******* над руу залгаад, яасан бэ зээлээ төлөөчээ Гэрээ хийчихээд гээд байн байн залгаад байсан. Д.Б******* би хариуд нь Б.А нь банкны зээл ковидиын үед царцаасан учир газар байшингаа зарах шаардлаггүй боллоо гэж хэлсэн, одоо хүртэл бидэнд газар байшингаа суллаж өгөөгүй тул төлсөнгүй гэж хэлсэн.
Гэтэл зээлийн мэргэжилтэн М нь за тэгвэл би Б.Атэй ярья, та нарыг аль хэдийн байшиндаа ороод амьдарч байгаа гэж ойлгож байсан, тийм юм байхгүй, банкны зүгээс зээл царцаана" гэсэн гэсэн ойлголт байхгүй, зээлээ үргэлжлүүлэн төл гэсэн шаардлагыг зээлийн мэргэжилтэн Г.М, бидэнд тавьсан.
2021 оны 04 сарын 08-ны өдөр Б.А нь дахин П.Д над руу залгаад, ахаа таньтай уулзаа байна би өөрөө гарч чадахгүй байна та манайхаар хүрээд ир гэснээр П.Дын гэрт нь очсон. Гэрт нь очоод уулзтал, Б.А нь надад хандан хоёулаа наймаагаа хийдэгээрээ хийе гэхээр нь би хариуд нь чи яасан тоглоомтой юм бэ, хийвэл хийсэн шиг хий, эсвэл боливол больсон шиг боль гэж хэлсэн.
Гэтэл Б.А нь уучлаарай ах аа нэг хүн авья гэсэн чинь больчихлоо одоо хоёулаа наймаагаа тохиролцсоноороо үргэлжлүүлэн хийе, одоо ББСБ хураах гээд байна, сулла гээд байна гэдгээ дахин хэлсэн. Тэгэхээр нь би чи тэгвэл хэлсэн тохиролцоогоороо л бай л даа одоо байшигаа суллаач дээ гэтэл Б.А нь надад нүүх мөнгө байдаггүй, та надад ганц хоёр төгрөг шилжүүлчихээч дээ би гадуур буух газар хөөцөлдье гээд надаас мөнгө гуйгаад, 2021.04.08-ны өдөр 100 000 төгрөгийг, эхнэр Д.Б*******ийн данснаас, Б.Аийн данс руу шилжүүлсэн.
Дараа нь буюу 6 хоногийн дараа 2021.04.14-ний өдөр Б.А нь над руу утсаар ах аа би буух газар олчихлоо, та хүрээд ирээч гэснээр очсон. Очиход Б.А нь нүүхэд их мөнгө болох юм байна, та надад 2,000,000 төгрөг өгөөч гэхээр нь би тэгээд үнэн юм уу, яг үнэн юм уу гэсэн ба Б.А нь Үнэн үнэн баараагүй үнэн гэсэн. Тэгэхээр нь эхнэр Д.Б*******ийн данснаас 2021.04.14- ний өдөр 2,000,000 төгрөгийг Б.Аийн хаан банкны дансанд шилжүүлсэн.
Үүнээс хойш Б.А мөнгө аваад мөн л таг болчихсон.
Дараа нь 2021.05.08-наас 09-ний үед Б.А нь гэнэтхэн П.Д над руу утасдаад дахин ах аа хоёулаа хашаа байшингийнхаа наймааг хийх үү гэж ярьсан. Тэгэхээр нь би маш их уурлаж, чи залуу хүн байж ямар хариуцлагагүй юм бэ гэж хэлэхэд, Б.А нь одоо ямар ч асуудалгүй, би ганц худагийн тийшээ буухаар боллоо газар оллоо та тооцоогоо хийчих, би нүүлээ, хажуу гэртээ орьё, та ирээд энэ байшиндаа нүүж ороо гэж хэлсэн. Тэгээд П.Д би, Б.А гэрт очиж уулзахад, Б.А нь гэртээ хүүхдүүдийнхээ хамт байсан бөгөөд Б.А нь надад хандан дүү нь аваарт орсон суг таягтай, бөгсөн бие мэдээгүй болохоор эхнэр хаяад явсан, би таны мөнгөнүүдийг өгч чадахгүй, наймаагаа хийдгээрээ хийе" гээд надаас бас л гуйсан. Тэгээд манайх 2021.05.11-ний өдөр албан ёсоор худалдаж авсан хашаа байшин газартаа нүүж орсон ба маргааш нь буюу 2021 оны 5 сарын 12-ны өдөр бэлнээр 7 000 000 төгрөгийг, Б.Аэд хүлээлгэн өгсөн. Уг 7,000,000 төгрөгийг өгөх үед ковид гарсан хөл хорио ихтэй үе байсан бөгөөд албан газрууд, банкууд дийлэнх нь нарийн цагийн хуваарьт орсон, ажиллахгүй зогссон, эдийн засгийн хямралтай хүнд үеүд байсан. Иймээс өвчин хууч гарсан хүндрэлтэй үед Д.Б******* би өөрийн дүү Д.Н банкны хадгаламжаас 7 000 000 төгрөгийг банкны хүүтэй нь зээлж, Б.Аэд өгсөн учиртай. Энэ 7 000 000 төгрөгийг, Б.Аэд бэлнээр өгсөн учир нь 2021.05.12-ны өглөө П.Д, Д.Б******* бид нарыг банк руу явах гэж байхад, Б.А нь гэрээсээ гарч ирээд, ( энэ үед бид нүүгээд ирсэн, Б.А нь явтлаа хашаанд хоёр хоног гэр барьсан байсан ) бид хоёртой биечлэн уулзаад, миний данс руу 700,000 төгрөг хийгээд өгөөчээ, та нарыг яваад иртэл би хашаан доторх юмнуудаа зөөгөөд, цэгцлээд байж байя гэхээр нь, эхнэр Д.Б*******ийн данснаас, Б.Аийн данс руу шилжүүлж өгсөн.
Дараа нь бид хоёр Д.Б*******ийн дүү Д.Н хамт банк руу явж байтал, Б.А араас дахин утасдаад, ах аа та надад өгөх 7,000,000 төгрөгөө бэлнээр аваад ирээчээ гэхэд нь нөхөр П.Д яагаад бэлнээр гэж асуухад, Б.А нь би бусдад өртэй юмаа, миний бичиг баримт, картыг сая ирээд өртэй хүн маань аваад явчихлаа, та бэлнээр авчраад өгөөчээ, би дараа нь ямар нэгэн асуудал гаргахгүй би гуйж байна гээд уйлах шахам утсаар ярьсан. Тэгээд дүү Д.Н нь 2021.05.12-ны өдөр хаан банкнаас зээл авч, бид хоёрт бэлнээр өгөөд, бид хоёр Б.Аэд мөн бэлнээр аваачиж өгсөн ба Б.А нь гарын үсгээ зурж, П.Д, Д.Б******* нараас 7,000,000 төгрөг бэлнээр авсан бөгөөд уг мөнгийг Б.А, биднээс бэлнээр авахад, Б.А хүү хамт байсан болно.
Ер нь дашрамд дурьдахад, Б.А нь ковидийн хүнд үед нэхэмжлэгч / нөхөр / П.Даас байнга хоолны мөнгө нэхэж, та надад өгөх мөнгөнөөсөө хасаад тооцчихоорой гээд нэхээд гуйгаад, авдаг байсан бөгөөд, цувуулан бэлнээр 700,000 төгрөгийг, Б.А нь биднээс авсан байдаг.
2021.05.14-ний өдөр П ББСБ-аас зээлийн мэргэжилтэн М бидний нүүж ирсэн гэрт, биечлэн өөрөө ирээд, Б.А хаачсан бэ энэ газар хашаа байшинг албан ёсоор хураахаар ирлээ гэсэн. Тэгэхээр нь нөхөр П.Д нь, Б.А бид хоёр тохиролцсон тохиролцоогоороо би газар байшиг худалдаж авсан хэвээрээ байгаа, 7,000,000 төгрөгөө ч Б.Аэд төлсөн. Б.А ч газар байшингаа чөлөөлөөд, өмнөх өдөр нь буюу 2021.05.13-ны өдөр явсан гэж хэлсэн.
Гэтэл П ББСБ-ын зээлийн мэргэжилтэн одоо таны энэ амьдарч байгаа газар хашаа байшин чинь манай барьцаанд хэвээрээ л байгаа, та Б.Аэд бэлэн мөнгө 7,000,000 төгрөг өгөх байсан бол манай ББСБ-ыг дуудах байсан юм, манайх одоо тэр мөнгөнөөс чинь хүү, алдангаа бодож авах байсан юм, манай дээр ирээд, бодоод тооцоолоод үзээ гэхээр нь, бид дараа нь ББСБ дээр очиж уулзаад, өөрийн авсан газар хашаа байшингаа алдаж байхаар гэж бодоод, үнэхээр амьдрах газар орох оронтой болохын тулд Д.Б*******ийн хаан банкны данснаас 2021.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2021.06.21-ний өдөр 500,000 төгрөг, 2021.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2021.08.03-ны өдөр 500,000 төгрөг, 2021.09.24- ний өдөр 300,000 төгрөг, 2021.10.25-ны өдөр П ББСБ-ын Кассын орлогын баримтаар бэлнээр 1,393,650 төгрөг, мөн өдөр дахин бэлнээр 20,000,төгрөг, нийт 1,413,650 төгрөг, бүгд нийлээд 3,713,650 төгрөг, мөн П ББСБ-д 2020.11,06-ны өдөр төлсөн анхны алданги 1,610,000 төгрөг, бүгд нийлээд нийт 5,323,650 төгрөг ББСБ-д төлсөн.
Нэхэмжлэгч П.Д, Д.Б******* бид хоёроор 5,323,650 төгрөгийг П ББСБ-д төлүүлсэн нь Б.Аийн буруугаас болсон, түүний худал хэлснээс болж, бид нар 5,323,650 төгрөгийг төлж, эдийн засгаараа нэмж хохирол хүлээсэн.
Бүр тодруулбал Б.Аийн буруутай үйл ажиллагаа, худал үгнээс болж газар, хашаа байшингаа чөлөөлж өгөхгүй, удсанаас болж, түүний удаа дараагийн биднийг хуурсан худал үгнээс болж, бид ороод удаагүй байгаа газар байшингаа, П ББСБ-д алдахгүйн тулд аргагүйн эрхэнд дахин 2021 оны 10 сарын 25-ны өдөр дугаар гэрээний хавсралтаар, Д.Б******* нь П ББСБ-тай Зээл эргэн төлөх хуваарь шинэчлэн байгуулсан.
Дээрх шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваар-ийн дагуу баримтаас харахад, Б.Аийн хариуцлагагүй байдлаас болж, бид үндсэн төлбөр 8,520,000 төгрөгөөс огт хасагдахгүй, нэмж хүү алданги төлсөн ийм байдалд хүргэсэн нь Б.Аээс өөрөөс нь болсон асуудал юм.
Одоо бидний тооцоогоор, шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2021.11.25-ны өдөр 505,000 төгрөг, 2021.12.22-ны өдөр 505,000 төгрөг, 2022.01.24- ний өдөр 505,000 төгрөг, 2022.02.23-ны өдөр 505 000 төгрөг, 2022.03.22-ны өдөр 505,000 төгрөг, 2022.04.27-ны өдөр 515,000 төгрөг, 2022.05.25-ны өдөр 505,000 төгрөг, 2022.06.24-ний өдөр 505,000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 505,000 төгрөг, 2022.08.25- ны өдөр 505,000 төгрөг, 2022.09.24-ний өдөр 505,000 төгрөг, 2022.10.24-ний өдөр 505,000 төгрөг, 2022.12.01-ний өдөр 505,000 төгрөг, 2022.12.25-ны өдөр 505,000 төгрөг, 2023.01.26-ны өдөр 505,000 төгрөг, 2023.02.25-ны өдөр 505,000 төгрөг, 2023.03.29-ний өдөр 510,000 төгрөг, 2023.04.28-ны өдөр 510,000 төгрөг, 2023.05.25- ны өдөр 520,000 төгрөг, 2023.06.30-ны өдөр 510,000 төгрөг, 2023.08.01-ний өдөр 505,000 төгрөг, 2023.08.31-ний 520,000 төгрөг, 2023.10.01-ний 510,000 төгрөг, 2023.10.26-ны өдөр 470,000 төгрөг, нийт 12,145,000 төгрөгийг төлсөн байна.
Нэхэмжпэгч П.Д, Д.Б******* нараас Б.А П ББСБ-д төлөх ёстой 8,520,000 төгрөг төлөх ёстойгоос, одоо нийт 17,468,650 төгрөгийг П ББСБ-д төлж, ( П" ББСБ- д 5,323,650 + 12,145,000 = 17,468,650 төгрөг) Б.Аэд бэлнээр 7,000,000 + дансаар 2,800,000 + хоолны мөнгө гэж нэхэж авсан 700,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг, Бүгд нийлээд 27,968,650 төгрөгийг бүрэн төлж, зээлийг дуусган, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан тооцоо гарч байна.
Б.А нь ковидийн хүнд хэцүү үед өөрийн өмч болох газар, байшингаа П ББСБ-ын зээлийн барьцаанд 8,500,000 төгрөгөнд алдах дээрээ тулаад, нэхэмжлэгч бидэнд үнэ тохиролцон газар хашаа байшингаа 20,000,000 төгрөгөнд зарж, худалдсан тул бид хангалттайгаар, Б.Аэд болон П ББСБ-д давуулан нийт 27,968,650 төгрөгийг төлсөн байна. (шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг энэ үнийн дүнгээс бодсон болно)
Нэхэмжлэгч бид бүх зээлээ бүрэн төлсөн тул 2023.10.25-ны өглөө П ББСБ-д хандан, бид одоо зээлийн хамгийн сүүлийн төлөлтөө дуусгаад, нэр дээрээ шилжүулж авмаар байна гэж хэлэхэд, П ББСБ нь Гэрээ болон тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, Б.Аийн эхнэр гэгч хүн саяхан буюу 2023 оны 09 сард ирээд, Б.Аийн зээлийн төлөлтийг хаасан гэж хэллээ.
Иймээс нэхэмжпэгч бид нэгэнт П ББСБ-тай албан ёсоор Гэрээ байгуулсан, зээлийн төлөлтөө бүрэн төлж дуусангуут нэхэмжлэгч бидний нэр дээр буюу гэрээ байгуулсан Д.Б*******ийн нэр дээр асуудалгүй шилжүүлэн өгөхөөр тохиролцсон Тохиролцоо, улмаар Б.Аийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн төлж, зээлээ бүрэн төлсөн тул хариуцагчаар талийгаач Б.Аийн эхнэр Ч.О-г татаж байгаа болно.
Иймд Нийслэлийн Б******* дүүйн **** тоот хаягг байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч Д.Б******* мөн болохыг тус тус тогтоолгож, мөн дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд болон мөн дугаар газрын гэрчилгээнд Д.Б*******ийн нэрийг оруулахыг (Д.Б*******ийн нэр дээр болгуулахыг даалгуулах) даалгуулж өгнө үү.
Мөн Д.Б******* дангаар өмчлөх эрхтэй гэрчилгээ гаргуулахаар тодруулж байна. /өмнө нь ч өмнөх нэхэмжпэлүүддээ Д.Б*******ийн нэр дээр тогтоолгож, гаргуулна гэж гаргаж байсан/
Учир нь Д.Б******* нь П ББСБ ХХК-тай, Аээс худалдаж авсан, түүнийг барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зээлийг үргэлжлүүлэн төлж дуусгахаар, Зээлийн гэрээ байгуулсан буюу зээлийн харилцаа Д.Б*******, П ББСБХХК-ийн хооронд үүсээн байдаг.
Хамтран нэхэмжпэгчээр П.Дыг оруулсан учир нь анх Аээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүүдийг худалдан авахад, үзэж, худалдан авахаар болж, Атэй байнга харилцаж байсан учраас нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулахад, уламаар шүүх хуралдааныг Мэтгэлзэх үндсэн дээр явуулахад ач холбогдолтой учраас хамтран нэхэмжпэгчээр татсан учиртай.
Харин өмчлөгчөөр тус тус тогтоолгох, болон нэр оруулах /нэр дээр болгуулах/ шаардлага нь гэрээ байгуулсан, гэрээний харилцаа үүссэнээр Д.Б******* болно.
Нэхэмжпэгч нараас олон ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул цаг зав, зардал чирэгдэл ихээхэн гарч хугацаа алдаж, зүдэрч байгааг дурьдадж байна.
Нэхэмжпэгч бид дээрх худалдан авсан газар байшиндаа өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд уг байшиндаа арматур зангидаж бетон шал цутгасан, дотор засал хана тааз зэрэг засварын бүх ажпыг хийсэн ба засварын хөлс зардал 6,000,000 төгрөг орчим болсон байгаа. Мөн дүү Д.Н 7,000,000 төгрөгийн зээлийг авахдаа түүний хадгаламжийг нь цуцалж авсан учраас дүү Д.Н хүүтэй нь тооцож буцаан зээлээ төлөхөөр тохиролцсон болохыг дурьдаж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц худалдаж буй нөхцөлд насанд хүрсэн болон 18 наснаас дээш насны хүнийг оролцуулах ёстой. Яагаад энэ хүн оролцуулаагүй вэ? Тухайн үед би хөдөө байсан, миний том хүү цэрэгт явсан байсан. Бага насны 3 хүүхэд байсан. Гэр бүлийн гишүүдийг оролцуулалгүйгээр зарсан тул эсэргүүцэж байна. Банкны гэрээг би нөхөртэйгөө хийж байсан. Өв залгамжлагч гэдгээр хашаа байшингаа эргүүлж авмаар байна. Би 5 жил явж байна. Буцаагаад авмаар байна. Нөхрийгөө өнгөрсний дараа банк бус санхүүгийн байгууллагад 17,000,000 төгрөг сүүлд өгсөн. Банк бусын төлбөрийг төлсний дараа өв залгамжилж газар болон хашаа байшингийн гэрчилгээг өөр дээрээ авсан.
Ч.О миний бие Б******* дүүйн *** тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй тоот газар, тоот дугаартай хувийн сууцны өмчлөгч юм.
Дурдсан хөрөнгүүдийг Д.Б*******, П.Д нар нь ямар ч түрээс төлөхгүйгээр, хууль бусаар эзэмшиж ашиглаж байна. Дурдсан хашаа байшинг чөлөөлөх талаар мэдэгдэж байсан боловч худалдаж авсан учир өгөхгүй гэдэг тайлбар хэлсээр өнөөдрийг хүрлээ.
Иймд дурдсан хашаа байшинд хариуцагч нар амьдарч байгааг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйлээ ... өмчлөх эрх нь ямар гогэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулахаар, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигөөс шаардах эрхтэй гэснийг үндэслэн Ч.О миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсч байна.
Анхнаасаа худалдан борлуулах талаар гэрээ хэлцэл хийгдээгүй учир би өөрийн таван хүүхэдтэйгээ гэр орондоо амьдрахыг хүсч байна.
Б******* дүүйн ***** тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй тоот газар, гоот дугаартай хувийн сууцыг одоо амьдарч байгаа Д.Б*******, П.Д нарын хуул бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хэлэх гэж байгаа гол санаа нь энэ хөрөнгө нь гэр бүлийн дундын өмч байсан. Уг гэр бүлийн дундыг хөрөнгийг худалдан борлуулахад миний зөвшөөрлийг авах ёстой байсан, зээлийн гэрээнд миний нэр байхад яагаад намайг оролцуулахгүйгээр хэлцэл хийсэн бэ, энэ хэлцэл үндэслэлгүй, албан ёсны худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Би хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөгчөөр тогтоогдсон тул өмчлөлийн зүйлийг шилжүүлэх боломжгүй гэж хэлж байна гэв.
Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ч.О Сөрөг нэхэмжпэл гаргасан ба Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Д.Б*******, П.Д нар нь 2020 оны 11 сарын 06-ны өдөр Б.Аээс, Б******* дүүйн **** тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байршилтай 700 м.кв газрыг худалдаж авахаар, Б.Атэй тохиролцсон.
Ингээд бид Б.Атэй тохиролцсоны дагуу П.Д, Д.Б******* болон Б.А бид гурав, П ББСБ дээр биечлэн очиж, 2020 оны 11 сарын 06-ны өдөр, Б.Аийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалан зэээл авсан, зээлийн төлөх ёстой зээлийн үлдэгдэл төлбөр болох 8,520,000 төгрөгийг үргэлжлүүлэн, төлөхөөр, уг мөнгөний дүн болох 8,520,000 төгрөг дээр, Д. Б******* нь П ББСБ-тай Зээлийн гэрээ-г үргэлжлүүлэн төлөхөөр байгуулсан учиртай.
Ийм учраас Д.Б******* би, Б.Аийн зээлийн барьцаанд тавьсан үлдэгдэл 8,520,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатайгаар, П ББСБ-д үргэлжлүүлэн төлөхөөр, цааш Зээл эргэн төлөх хуваарийн дагуу мөн үргэлжпүүлэн төлсөөр, БА зээлийг төлж, бүрэн дуусгасан байдаг. Бүр тодруулбал, П ББСБ-аас Д.Б******* нь мөнгө зээлж огт аваагүй, Б.Аийн өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ, барьцаанд тавьж зээл авсан, түүний үлдэгдэл зээл, зээлийн хүүг төлөхөөр үргэлжлүүлэн, зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан.
1.Энэхүү дээрх 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 40-19121475 дугаар Зээлийн гэрээ болох нотлох баримтаар, Д.Б******* /П.Д/ бид, иргэн Б.Аээс газар, байшинг худалдаж авсныг нотлох юм. Бүр тодруулбал энэхүү Зээлийн гэрээ-г албан ёсоор П ББСБ-тай байгуулсан гэрээ болох нотлох баримтаар нотлогдож байгаа юм
Мөн дээрх зээлийн гэрээ байгуулсан энэ өдөр буюу 2020 оны 11 сарын 06-ны өдөр П.Д. Д.Б******* болон Б.А бид нарын хооронд мөн бичгийн баримт үйлдэж, бид гурвуулаа гарын үсэг зурсан.
2.Энэхүү бичгийн баримтаар мөн П.Д, Д.Б******* бид, иргэн Б.Аээс дээрх байшин, газрыг худалдаж авсныг мөн нотлох юм. / хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа /
Энэхүү нотлох баримтанд: Буянтогтох овогтой А миний бие БЗД 23-р хороо Баатархайрханы 2 а хэсэгт байршилтай. Улсын бүртгэлийн дугаар тоот 700 м кв газар болон тоот дугаартай 108 м/кв талбайтай үл хөдлөх хувийн сууц болох дотор засал хийгдээгүй, байшингаа газарын хамт бүхэлд нь нийлүүлээд, 20 000 000 сая төгрөгөөр иргэн Д, Б******* нарт зарахаар тохиролцлоо. Тохиролцоо нь: Би 10 000 000 сая төгрөгийг миний бие бэлнээр авч үлдсэн. 10 000 000 сая төгрөгийг миний П ББСБ-аас зээлж аваад төлж чадаагүй байгаа 10 000 000 төгрөгийг, хүүгийн хамт төлж дуусгаад төлбөрийг бүрэн дууссаны дараа гэрчилгээнүүдийг
П.Д, Д.Б******* нарын нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцлоо гэсэн, Аийн гарын үсэгтэй баримтаар нотолж байна.
3. Мөн Б.А нь Д.Б*******, П.Д бид хоёрыг 2021 оны 5 сарын 11-ний өдөр байшингаа суллаж оруулсан, энэхүү үйлдлээрээ, иргэн Б.А нь мөн дээрх байшин, газраа зарсан гэдгийг нотолж байна.
Бүр тодруулбал иргэн Б.А нь байшингаа суллаж оруулсны маргааш өдөр нь буюу 2021 оны 05 сарын 12-ны өдөр П.Д, Д.Б******* бид нараас, иргэн Б.А 7 000 000 төгрөгийг бэлнээр тоолж авсан ба бидний хооронд мөн мөнгө авсан баримт үйлдсэн. /хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа /
4. Энэхүү нотлох баримтанд: Буянтогтох овогтой А би өөрийн өмч болох хашаа болон байшингаа иргэн П.Дд зарж 7 сая төгрөгийг 5.12 ны өдөр бэлнээр тоолж авлаа. Мөнгө өгсөн. Пүрэв Д, эхнэр Б*******. Мөнгө авсан Б:.А гэсэн баримтаар мөн Д.Б*******, П.Д нарт дээрх байшин, газраа зарсан гэдгийг нотолж байна.
Мөн дашрамд дурьдахад, Хэрэв Б.А нь бидэнд зараагүй байсан бол юу гэж биднийг нүүлгэж газар, байшиндаа оруулахав дээ.
5.Мөн иргэн Б.А нь П.Д, Д.Б******* бид нарт өөрийн байшин, газраа зарсан гэдэг нь хавтаст хэрэгт, нотлох баримтаар өгсөн фото зургаар мөн нотлогдоно. /хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа /
Бүр тодруулбал 2020 оны 11 сарын 03-ны өдөр фото зураг авсан байдаг ба уг фото зурганд маш томоор ЗАРНА ХЯМД гэсэн зар тавьснаар, Д.Б*******, П.Д бид нарт, Б А нь дээрх байшин, газраа зарсан гэдгийг мөн нотолж байна.
6. Дээрх 2020 оны 11 сарын 06-ны өдөр Д.Б******* болон П ББСБ нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, Зээл эргэн төлөх хуваарь баримтыг анх байгуулсан өдөр буюу 2020 оны 11 сарын 06-ны өдөр Б.Аийн зээлийн төлөөгүй бүх тооцоолыг П ББСБ гаргаж, Б.Аийн төлөөгүй хуримтлагдсан алданги болох 1 610 000 төгрөгийг, ( 1 606 000 + 4 000 ) Д.Б******* надаар төлүүлсэн П ББСБ-ын Кассын орлогын баримтаар, П.Д, Д.Б******* нар нь иргэн Б.Аээс худалдаж авсныг мөн нотлогдоно. /хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа /
Бүр тодруулбал Д.Б******* нь дээрх нийт 1 610 000 төгрөгийг А Б ЗЭЭЛ ТӨЛӨВ утгатай төлснөөр, Д.Б******* нь цааш Б.Аийн зээлийг үргэлжпүүлэн төлөх эрхийг авч, П ББСБ-тай үргэлжпүүлэн, Б.А зээлийг төлөхөөр. дээрх гэрээг байгуулсан учиртай.
7. Дээрх Зээлийн гэрэз болон Зээл эргэн төлөх хуваарийн дагуу Д.Б******* нь Б.Аийн зээлийг үргэлжлүүлэн төлж, улмаар Б.Аийн хариуцлагагүй байдпаас болж, үндсэн төлбөр 8 520 000 төгрөгөөс огт хасагдахгүй, нэмжхүү алданги төлсөн байдалд хүрч, аргагүйн эрхэнд юмаа алдахгүйн тулд, дахин Шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваар байгуулсан баримтаар, мөн иргэн Б.Аээс, Д.Б*******, / П.Д / нар худалдаж авсныг нотлох юм.
Бүр тодруулбал П.Д, Д.Б******* бидний тооцоогоор, Шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2021.11.25-ны өдрөөс / нэхэмжлэлдээ дэлгэрэнгүй бичсэн байгаа / 2023 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл, 2 жил орчим хугацаатай, нийт 12 145 000 төгрөгийг төлсөн баримтаар нотлогдоно. /хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсарган өгсөн байгаа /
8 .Энэхүү нотлох баримтууд болох шинэчилсэн Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлсөн, П ББСБ-д бэлнээр төлсөн 2 баримт, шилжүүлгээр төлсөн 29 баримт, мөн Б.Аийн хаан банкны дугаарын дансанд 3 удаагийн шилжүүлгээр төлсөн баримт, мөн бэлнээр 7 000 000 төгрөг, хоолны 700 000 төгрөг өгсөн, нийт 10 500 төгрөг өгсөн эдгээр баримтуудаар, Б.Аээс дээрх байшин, газрыг, худалдаж авсныг мөн нотлох юм.
Ер нь тухайн үед буюу 2020 оны 11 сарын үеэр, Б.А нь Д.Б******* болон П.Д нарт зарсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ, дэлхийн нийтийн ковид хүнд өвчин хөл хорионы үед, П ББСБ-д барьцаалан авсан, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, алдангаа төлж чадахгүй байдалд орж, улмаар юу ч үгүй, аладх гээд, ашгийн төлөө байгууллага болох ББСБ-д өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдээ, алдах дээрээ тулж, аргагүйн эрхэнд, П.Д Д.Б******* нарт зарсан нь үнэн билээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр П.Д, Д.Б******* нар нь иргэн Б.Аээс түүний барьцаанд тавьсан, үл хөдлөх эд хөрөнгө болох дээрх байшин, газрыг худалдаж авсан тул, Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.
Ч.О нь тус Шүүхэд худал. Сөрөг нэхэмжлэл гаргасан ба Б.А болон П.Д, Д.Б******* бид нарын хооронд ямар нэгэн түрээсийн гэрээний харилцаа огт үүсээгүй болно.
Тухайн үед дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь Б.А байсан. Ч.О нь үүнд хамааралгүй бөгөөд, Б.Аийг нас барсны дараа болон зээлийн төлбөрүүд П ББСБ-д төлж дууссаны дараа гэнэт, эхнэр нь гэж гарч ирж, янз бүрийн арга заль гаргаж, түрээсэлсэн гэх мэтээр худал Сөрөг нэхэмжпэл гаргаж байгааг гайхаж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б******* дүүйн *** хэсэгт байршилтай, тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар болон дугаартай 108 м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууцны өмчлөгч тус тус мөн болохыг тогтоолгох, үл хөдлөхийн гэрчилгээнд нэрийг оруулахыг даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үндэслэл нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр Б******* дүүйн *** хэсэгт байршилтай, тоот улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв газар болон дугаартай 108 м.кв талбайтай үл хөдлөх хувийн сууцыг маш хямд зарна гэсэн саналыг Б.А тавьж, өөрийн эд хөрөнгөө зарах хүсэл зоригийн илэрхийллийг нотлох баримтаар илэрхийлсэн байна гэж үзэж байна. Талууд тохиролцож, банк бус санхүүгийн байгууллагад биечлэн очиж дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Энэ авсан зээлийн гэрээгээр Б.Аийн төлбөр төлөгдөөгүй буюу 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр 8,520,000 төгрөгийг үлдэгдэл төлбөрт Д.Б******* П капитал банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр 8,520,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 20 сарын хугацаатайгаар төлөхөөр тохиролцсон. Түүнээс биш Д.Б******* банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө зээлж аваагүй. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө зээлийн гэрээний алдангид 1,610,000 төгрөгийг төлсөн. Б.А П банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн гэрээг Д.Б******* үргэлжлүүлэн төлөхийг зөвшөөрч, өөрөө хүсэл зоригоо илэрхийлсэн. Б.А дунд нь эргэж буцсан. Б.Аийн хариуцлагагүй байдлаас болж зээлийн гэрээний төлбөр 8,520,000 төгрөгөөс мөнгө хасагдахгүй, дахин зээлийн шинэчилсэн гэрээг хийсэн. Дашрамд дурдахад 2020 оны 11 дүгээр сард 1,500,000 төгрөгт тооцсон машиныг 3 сарын хугацаанд үнэ төлбөргүй ашигласан боловч байшинг суллаж өгөөгүй үйл баримт талуудын мэтгэлцээнээр тодорхой болж байна. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр Б.А нэхэмжлэгч нар луу залгаж П капитал банк бус санхүүгийн байгууллагаас байшинг хураах гэж байх тул наймаагаа үргэлжлүүлье, мөнгө шилжүүлээч гээд 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөн түүний дараа 2,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б.Аийн дансанд хийсэн. 2021 оны 05 дугаар сарын 08-наас 09-ний хооронд наймаагаа үргэлжлүүлэн хийе гэж дахин дахин гуйж, 05 дугаар сарын 12-ний өдөр 7,000,000 төгрөгийг авсан. 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ах дүү нараасаа зээлж авсан тухай баримт хэрэгт хавсаргагдсан. 7,000,000 төгрөгийг Б.А бэлнээр авсан тул энэ тухай бичиг бичиж өгсөн. Мөн энэ өдөр хашаа байшингаа суллаж нэхэмжлэгч нарыг оруулсан нь давхар нотлогдож байна. Нэхэмжлэгч нар нэгэнт банк бус санхүүгийн байгууллага холбогдсон тул хамаг юмаа алдахгүйн тулд 5,323,650 төгрөгийг төлсөн. Анхны 20,000,000 төгрөгийн давуулан төлсөн. 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 4021092060 дугаартай гэрээний хавсралтаар гэрээг шинэчлэн байгуулсан. Шинэчилсэн гэрээний үндсэн зээлээс мөнгө хасагдаагүй. 8,520,000 төгрөгт гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл төлж байгаа. Өнөөдрийн шүүх хурлын өмчлөгчөөр тогтоолгох учир нь тухайн үед Б.Аийн авсан зээлийг тухайн үеийн он сараар гэрээ байгуулсан он сараар дүгнэх учиртай. Хэзээ хойно бүх зүйл дууссаны дараа одоо төлсөн нь ач холбогдолгүй. Тухайн үеийн зээлийн гэрээгээр хугацааг дүгнэх нь үндэслэлтэй. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу бүх төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлж дуусгасан. 2020 оны 11 сарын 06-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-нийг дуустал хугацаанд буюу 2 жил 11 сар 20 хоногийн хугацаанд нийт 17,473,365 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нар нь Б.Аэд 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл 1 сарын хугацаанд 10,500,000 төгрөгийг төлж дууссан ба нийт 27,973,365 төгрөгийг төлсөн байна. Өөрөөр хэлбэл 2 жил 11 сар 20 хоногийн хугацаанд төлсөн төлбөр нь Д.Б*******ээс төлөгдөж байсан. А зээл төлөв гэх утгатайгаар шилжүүлж байсан. А зээл төлөв гэх утгатайгаар шилжүүлсэн тул баримтыг нь өгөхөд сүүлийн ажилчид бол сайн мэдэхгүй учраас нэгэнт баримтаар компьютероо уншаад төлчихсөн гэж гарч ирж байх тул энэ баримтыг Ч.О төлсөн гэж үзэх үндэслэлгүй. Нэгэнт төлчихсөн тул тухайн баримтаар би төлбөрийг 100 хувь төлсөн гэж мэтгэлцэж байгаа нь нийцэхгүй байна.
Дотор засал хийгдээгүй байшинг бүхэлд нь нийлүүлээд анхны тохирсон 20,000,000 төгрөгөөс давуулж 27,976,365 төгрөгийг төлсөн буюу Иргэний хуулийн 243.1-д заасан үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн. Гэрээ байгуулсан он сараа хөөж үзэхэд яг гэрээний хугацаанд 100 хувь үүргээ биелүүлсэн. Хамгийн сүүлийн төлөлтөд 1 хоногийн зөрүү байгаа. Үүнийг нөлөөлөхгүй гэж бодож байна. Гэрээнд заасан үүргээ 100 хувь биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй учраас, нэгэнт худалдаж авч байгаа өмч хөрөнгөө 100 хувь төлсөн учраас өмчлөгчөөр тогтоолгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн баримт, 2021 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн баримт, хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн зураг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ний 4019121475 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөх хуваарь, 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн зээл эргэн төлөх хуваарь, 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн П капитал банк бус санхүүгийн байгууллагын кассын баримт, мөн өдрийн кассын орлогын баримт, 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдрийн П капитал банк бус санхүүгийн байгууллагын кассын орлогын баримт, мөн өдрийн 7968902311 дугаарт бэлэн орлогын баримт, Д.Б*******ийн банкны дансны хуулга зэрэг баримтаар Аээс байшин, хашаа худалдаж авсан нь бүрэн нотлогдож байна. Мөн эд хөрөнгө болон газар байшингаа барьцаанд тавьж авсан зээлээ төлж чадахгүй байдлын улмаас бусдад буюу нэхэмжлэгч нарт газар байшин болгосон үйл баримт нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Хангалттай гэдгийг бол өөрөө зориуд онцолж хэлмээр байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг мөн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн ба тохиролцсон ёсоор газар байшинг худалдан авсан мөнгийг төлж зээлийн гэрээ байгуулж, зээлийг бүрэн төлсөн тул тус тус өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг онцолж байна. Сүүлд хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн албан бичиг буюу зээл хаасан тухай тайлбар хэлье. Хэдийгээр зээл хаасан баримтыг Ч.О гэж өгсөн боловч зээлийн гэрээний үлдэгдэл 2,337,000 төгрөг байсан, үүнийг дараа иргэний журмаар тухайн байгууллагуудаас нь авах эрхтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хавтаст хэйн 17 дугаар хуудаст өгсөн гараараа бичсэн хэлцлийг хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэж дурдаж байна. Хариуцагчийн дүгнэлт бол Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхэд Б.А өөрөө гаргасан нэхэмжлэл хүсэл зоригийн бодит илэрхийлэл байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн агуулга нь үнэ тохиролцоогүй, энэ хүмүүс хашаа байшинд минь орчхоод мөнгийг нь минь өгөөгүй, одоо бид нар хашаа байшиндаа буцаад ормоор байна, албадан чөлөөлж өгөөч гэх агуулгатай нэхэмжлэл гаргаж байсан. Нас барсан Б.Аийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл нь зарах байсан юм уу эсхүл албадан чөлөөлүүлээд буцаагаад хашаа байшиндаа орох байсан юм уу гэдэг асуудал яригдаж байгаа. Цаг хугацааны хувьд авч үзэхэд гараар бичсэн тайлбараас Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл сүүлд он сартай байна. 2021 оны 02 дугаар сарын 28-нд хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. 2021 оны нэхэмжлэлд хүсэл зоригийн илэрхийлэл харагдаж байна. Шүүх хэйн нотлох баримтад үндэслэнэ гэж заасан. хавтаст хэйн 15 дугаар хуудаст байгаа гарын үсэг өнөөдөр ач холбогдолгүй гэдгийг тогтоосон зүйл байхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүйг биелүүлээгүй байна. Гарын үсэг эргэлзээтэй байна, гарын үсгийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн үедээ хүсэл зориг ийм байсан ч дараа нь өөрчлөгдсөн байх агуулгатай байна. Бодит хүсэл зориг өөр байна. Гэрч Г.М худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, бичгээр худалдах худалдан авах гэрээ харуулаагүй, тохироод орж ирсэн гэж хэлсэн. Талуудын хооронд маргаан бүхий хашаа байшин буюу газар, үл хөдлөх хөрөнгийг бодитоор худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй байна. Нэхэмжлэгч гараар бичсэн бичгээ гэрээ гэж үзэж байгаа нь хуулийн шаардлага хангахгүй байна. Хэрвээ нэхэмжлэгчийн ярьж буй шиг худалдах худалдан авах гэрээг хийсэн нөхцөл байдал байгаа юм бол Иргэний хуулийн 56.1.8-д дурдсан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна гэж үзэж байна. Хуулиар тогтоосон хэлбэр нь өөрөө нотариатаар гэрчлүүлнэ, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлнэ гэж Иргэний хуулийн 109.2, 110.1-т дурдсан. Энэ шаардлагыг хангаагүй бол Иргэний хуулийн 56.1.8-аар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцно. Үнэхээр хүсэл зоригийн илэрхийлэл байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Үнэхээр байсан гэж үзэх юм бол хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй учраас хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа би худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага өмчлөгчөөр тогтоолгох болохоос биш гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэйг шийдвэрлэх учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж харж байна. Бид засвар хийгээд орсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьж байна, зээлийн төлбөр төлснөөр өмчлөгч болох үндэслэл байхгүй. Хуульд ийм зохицуулалт байхгүй. Үнэхээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн юм бол нотариатаар ороогүй, нотариатаар орохоос татгалзсан үйл баримт хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар ковид гарсан тэгж байгаад нотариат орно гэж байсан гэж тайлбарлаж байна. Төлбөрөө бүрэн хийчихсэн байхад эсхүл дийлэнх хэсгийг нь хийчихсэн байхад Иргэний хуулийн 42.5-д заасан нөхцөл байдал үүссэн шиг эрс татгалзсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл байхгүй гэж харж байна. Нэхэмжлэгч Д.Б*******ээр тооцоо нийлсэн актыг дурдуулсан. Миний зүгээс 15.968.000 төгрөг төлсөн гэж хэлсэн. Энэ мөнгийг Ч.О төлсөн гэх баримт хэрэгт байгаа. Банк бус санхүүгийн байгууллагаас хамгийн сүүлд зээл хаасан төлбөр 2,000,000 төгрөгийг хийсэн. Түүний ардаас хавсаргаж өгсөн дансны хуулгад Ч.О энэ мөнгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Нэхэмжлэгч нар энэ мөнгөө ББСБ-аас шаардаад авах эрх нь нээлттэй байна. Завсар хийсэн гэж үзэж байгаа бол үүнийгээ тусад нь нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б******* дүүйн 35 дугаар хорооны Засаг даргын 2024.05.03№491, 2024.05.03№492 тодорхойлолт, дугаарт бүртгэлтэй хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт бүхэлд нь 20,000,000 төгрөгөөр П.Д, Д.Б******* нарт зарах, 10,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 10,000,000 төгрөгийг П капитал ББСБ-ийн зээл, хүүнд төлж, гэрчилгээг П.Д, Д.Б******* нарт шилжүүлэх тухай П.Д, Д.Б*******, А нарын гарын үсэгтэй 2020.11.06 огноотой бичиг, хашааны фото зураг, П капитал ББСБ болон Д.Б******* нарын хооронд байгуулагдсан 2020.11.06№40-19121475 дугаартай Зээлийн гэрээ, 2020.11.06 өдөр А зээлийн хүү төлөв утгаар 1,606,000 төгрөг, А зээл төлөв утгаар 4,000 төгрөг, 2021.10.25 өдөр 1,393,650 төгрөгийг зээлийн хүүд, 20,000 төгрөгийг А хуваарь өөрчилсний шимтгэлд тус тус Д.Б******* төлсөн тухай П капитал ББСБ-ийн Кассын орлогын баримт, Б.А хашаа байшинг П.Дд зарж 7,000,000 төгрөгийг 5.12-ны өдөр бэлнээр тоолж авсан гэх 2021.05.12 огноотой баримт, Зээлдэгч Д.Б******* П капитал ББСБ ХХК-д Зээл эргэн төлөх хуваарь 2021.10.25, банк болон Д.Н нарын хооронд байгуулагдсан 2021.05.12№ЗГ2105120242 гэрээ, Д.Б*******ийн эзэмшдэг банк дахь дансны хуулга, Д.Б*******ийн нэхэмжлэлтэй, П капитал ББСБ ХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хамтран хариуцагч татах, гэрч оролцууоха, нотлох баримт гаргуулахаар шүүхэд гаргаж байсан Д.Б*******ийн 2024.01.31 хүсэлт, Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхийн 2024.02.14№ шийдвэр, 2024.03.12 давж заалдах гомдол, Нийслэлийн Иргэний хэйн давж заалдах шатны шүүхийн 2024.04.08№ магадлал, 2024.05.03-ны өдөр Ч.Од холбогдуулан гаргасан Д.Б******* нарын нэхэмжлэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Б******* дүүйн иргэний хэйн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.10№101/ШЗ2024/13422 захирамж, Б дүүйн Иргэний хэйн анхан шатны шүхийн шүүгчийн 2024.02.29№ захирамж, 2024.04.19№102/ШЗ2024/08244 захирамж, 2024.05.16№ захирамж, 2024.05.31 өдөр Ч.Од холбогдуулан гаргасан Д.Б******* нарын нэхэмжлэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Б******* дүүйн иргэний хэйн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.06.07№ захирамж, Б дүүйн Иргэний хэйн анхан шатны шүхийн шүүгчийн 2024.06.04№ захирамж, 2024.08.15 Д.Б*******ээс 6,000,000 төгрөг, 2024.08.15-ны өдөр 11,473,650 төгрөгийг П капитал ББСБ ХХК-д шилжүүлсэн Мөнгөн шилжүүлгийн баримт, Д.Б*******ийн эзэмшдэг банк дахь дансны хуулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.08.23№5/10338 тоот албан бичиг, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхэд хариуцагч Д.Б*******ээс нийт 1,610,000 төгрөгийг П капитал ББСБ-д төлсөн баримт, Д.Б*******ийн эзэмшдэг банк дахь дансны хуулга, нэхэмжлэгч Д.Б*******ээс Б.Аэд нийт 27,968,650 төгрөг төлсөн тооцооны жагсаалт, П капитал ББСБ ХХК-ийн 2025.04.14№40/3532 албан бичиг, Ч.Од 11,568,650 төгрөгийг П капитал ББСБ ХХК-д шилжүүлсэн 2024.08.14 шилжүүлгийн баримт, Харилцагч Б.Аийн дансны хуулга, Зээлдэгч А Б тоот зээлийн дансны хуулга, Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.16№ захирамж, Д.А, Ц.О нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.А, Ц.О нар О.Ч 2024.09.26-нд төрүүлсэн тухай төрсний гэрчилгээний хуулбар, Д.А, Ц.О нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.Агийн төрсний гэрчилгээний хуулбар,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Ч.Ойн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, 2024.08.29-ний өдрийн дугаартай Ч.О өмчлөгчөөр бүртгэгдсэн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчөөр Ч.О бүртгэлтэй 2024.08.27-ны өдрийн дугаартай гэрчилгээний хуулбар, Б******* дүүйн Иргэний хэйн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.16№ захирамж, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хэйн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.04.04№5/4666 албан бичиг, уг албан бичгээр х үргүүлсэн дугаарт бүртгэлтэй хувийн сууц, дугаартай бүртгэлтэй газрын өмчлөгчөөр Ч.Ойг бүртгэхэд хувийн хэрэгт хавсаргасан нотлох баримтууд,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Б******* дүүйн **** тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч Д.Б******* мөн болохыг тус тус тогтоолгож, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг болон мөн дугаар газрын гэрчилгээг Д.Б*******ийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Б******* дүүйн **** тоот хаягт тус тус байршилтай 700 м.кв хэмжээтэй тоот газар, тоот хувийн сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргаж байна.
4. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаар тайлбарласан.
П.Д, Д.Б******* нар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б******* дүүйн *** тоот хаягт Зарна хямд гэсэн зарын дагуу Б.Атэй холбогдож, уулзахад Б.А нь уг газар, хувийн сууцыг 20,000,000 төгрөгөөр зарж банкны зээлээ төлөөд үлдсэнээр нь хоосон газар авна, 10,000,000 төгрөг бэлнээр өгөөд банкны зээлийг миний нэр дээр төлөлтийг үргэлжлүүлэн хийж болно, харин зээл төлөгдөж дуусвал нэрийг нь шилжүүлж өгье гэснээр газар, хувийн сууцыг зээлийн барьцаанд барьцаалсан П капитал ББСБ ХХК-тай уулзсан.
П капитал ББСБ ХХК нь бидний саналыг зөвшөөрч Б.А ба П капитал ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүйг үргэлжлүүлэн төлүүлэхээр болж, Д.Б******* нь П капитал ББСБ ХХК-тай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 40-19121475 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан ба ББСБ-аас мөнгө зээлж аваагүй. Д.Б******* нь уг зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөхдөө А зээлийн хүү төлөв гэсэн утгаар төлбөрөө төлсөн. Б.А нь үлдэгдэл 10,000,000 төгрөгийн дүнд оруулан тооцож өгөх унах унаа машин байна уу гэснээр приус-10 маркийн автомашиныг 1,500,000 төгрөгт тооцож өгсөн.
Б.Аийн П ББСБ ХХК-д төлөх ёстой 8,520,000 төгрөгөөс, одоо нийт 17 468 650 төгрөгийг П ББСБ-д төлж, ( П" ББСБ- д 5 323 650 + 12 145 000 = 17 468 650 төгрөг) Б.Аэд бэлнээр 7 000 000 + дансаар 2,800,000 + хоолны мөнгө гэж нэхэж авсан 700,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг, Бүгд нийлээд 27,968,650 төгрөгийг бүрэн төлж, зээлийг дуусган, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан хэмээн нэхэмжэгч нар тайлбарласан.
5. Нэхэмжлэгч П.Д, Д.Б******* болон Б.А нар дээр дурдсан газар ба хувийн сууцыг худалдах-худалдан авах талаар тохиролцсон боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж зааснаар, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой үйлдлийг хийх боломжгүй байжээ.
6. Тодруулбал, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүд нь Б.А П ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүйн гүйцэтгэлд барьцаалагдсан, уг үүрэг бүхий хэлцэл дуусгавар болоогүйгээс өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалж, худалдах-худалдан авах гэрээг гэрээг бичгээр байгуулаагүй, улмаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүйн гүйцэтгэлд барьцаалсан П ББСБ ХХК-д П.Д, Д.Б*******, Б.А нар хандаж, Б.Аийн төлөх зээлийн үлдэгдэлийг П.Д, Д.Б******* нар төлж дуусгахаар тохиролцож, Д.Б******* нь П ББСБ ХХК-тай 2020 оны 11 сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, 8,520,000 төгрөгийг 20 сарын хугацаанд 30 хоногийн 3,5 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон, зээлийн гэрээний дагуу Д.Б******* мөнгө аваагүй болох нь зохигчийн тайлбар болон уг 40-19121475 дугаартай зээлийн гэрээг байгуулсан П ББСБ ХХК-ийн салбарын захирлаар ажиллаж байсан Г.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдлоо.
7. Нэхэмжлэгч П.Д, Д.Б******* болон Б.А нар газар ба хувийн сууцыг худалдах-худалдан авах талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүйг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцээгүй буюу эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх боломжгүй нөхцөл байдалд ийнхүү тохиролцсон байна.
8. Ийнхүү хэлцэл хийж буй Б.А нь Б******* дүүйн **** тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчилж байсан нь хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн , 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
9. Гэвч дээр дурдсанаар, П.Д, Д.Б******* болон Б.А нар газар ба хувийн сууцыг худалдах-худалдан авах талаар тохиролцох тухайн үедээ үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан П ББСБ ХХК, Б.А нарын байгуулсан зээлийн төлбөрийг төлөх буюу үүрэг ногдуулсан хэлцлийг дуусгах бус Б.Аийн төлөх зээлийн үлдэглийг Д.Б******* үргэлжлүүлэн төлөх буюу 2020 оны 11 сарын 06-ны өдөр 40-19121475 дугаар Зээлийн гэрээ-г байгуулж, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлж авахгүйгээр тогтсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар төлбөрийн үүрэг гүйцэтгэгдэж, Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
10. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 109.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй., 109.2.-т Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. гэж заасан.
11. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж тухайлан заасан бөгөөд П.Д, Д.Б******* болон Б.А нар газар ба хувийн сууцыг худалдах-худалдан авах талаар тохиролцсоны дагуу Б.Аийн өмчлөх эрх дуусгавар болоогүй.
12. Харин Б.А 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нас барж, Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдэд зааснаар, түүний эхнэр болох Ч.О нь Б******* дүүйн *** тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй газрыг Нийслэлийн тоййн 180 дугаартай нотариатч П.Б үйлдсэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0002, 0016 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өвлөн авч, хөрөнгө тус бүрийн өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон.
13. Дээр дурдсанаар, П.Д, Д.Б******* нарт хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй, Б.Аийн өмчлөх эрх дуусгавар болоогүй, хариуцагч хариуцагч Ч.О өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчилж байна.
14. Ч.Ойн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг П.Д, Д.Б******* эзэмшиж, ашиглаж, хувийн сууцанд амьдарч байгаа нь зохигч талуудын тайлбар, ...Б.А нь Д.Б*******, П.Д бид хоёрыг 2021 оны 5 сарын 11-ний өдөр байшингаа суллаж оруулсан... гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нар ийнхүү хувийн сууц, газрыг эзэмшиж буй нь хууль бус байна.
15. Иргэний хуулийн 106.1 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,
106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна,
106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус зааснаар хариуцагч нь шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, Б******* дүүйн **** тоот хаягт байршилтай, 108 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн болон мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөгч Д.Б******* мөн болохыг тус тус тогтоолгох, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг болон мөн дугаар газрын гэрчилгээг Д.Б*******ийн нэр дээр гаргуулахыг хариуцагч Ч.Од даалгуулах тухай Д.Б*******, П.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******* дүүйн **** тоот хаягт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Б******* дүүйн **** тоот хаягт бүртгэлтэй, 108 м.кв талбайтай хувийн сууцыг Д.Б*******, П.Д нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438,198 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Б*******, П.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэйн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У