Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2025/00178

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:   

1. Нэхэмжлэгч О.Н хариуцагч Ч.Д холбогдуулан гаргасан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгийг хуваалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Нолгосугай.      

3. Захирамжийг зохигч талуудад гардуулан өгөхийг шүүгчийн туслах Б.Энхриймаад  даалгасугай.    

4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

                     ШҮҮГЧ                                            Б.УРТНАСАН