Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 03 цагийн орчим Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Б-н түрээслэн амьдардаг байранд хохирогч Г.Б-тай маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Юу болсон талаар мэдэхгүй байна. Би өөрийгөө удирдах чадвараа алдсан байсан. Нэхэмжилж буй хохирол төлбөрийг төлнө гэв,

 

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ээлжийн оператор хийдэг байсан. Намайг ажилтай байхад Э.Б манайд 2 найзтайгаа ирээд архи уугаад сууж байсан. Би ядраад байсан учраас архи уу гэхээр нь нэг татаад унтах гэж байтал утсаа өгчих гэхээр нь өгсөн. Гэтэл чамд яагаад манай эхнэрийн дугаар байдаг юм гээд гэнэт архины шилээр цохиж, араас нь заазуурдсан. Эмчилгээний зардал 2500 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ерөөл нэртэй архины шилээр толгой руу нь цохьчихсон. ...барьж байсан заазуурын ирний арын хэсгээс барьж байгаад дээш нь татсан чинь зүүн талын мөрийг нь зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 27-28-р хуудас/,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б миний утсаар ярьчихаад өгье гээд миний утсыг аваад залгаснаа чиний утсан дээр яагаад миний эхнэрийн дугаар байдаг юм бэ гэхээр нь би тийм юм байхгүй шүү дээ гэсэн чинь миний толгой руу архины шилээр цохиж заазуураар миний зүүн мөрөнд заазуурдсан. ... миний зүүн талын дал хатгаж өвдөж байна. Миний баруун талын нүд хавдаж язарсан, духны зүүн дээд хэсэгт 2 оёдол тавиулсан. Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна" гэсэн мэдүүлэг / хх-ийн 15-19-р хуудас /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Б-н биед баруун нүдний доод зовхи, зүүн чамархай, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх эгмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх-ийн 30-р хуудас/,

 

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б, Б хоёр хоорондоо маргалдаж байсан. ... би буруу хараад хэвтэж байсан чинь Б-н духны зүүн талаас цус гоожиж байсан. ...намайг заазуурдчихлаа гээд Б-г хэлэхээр харсан чинь зүүн талын мөрөн дээр нь заазуурдсан бололтой арьс нь ангайсан цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М дуудахаар нь сэрсэн чинь Б архины шилээр Б толгойг цохьчихлоо гэж хэлсэн ба Бийн толгойны хаанаас нь гараад байгааг мэдэхгүй цус гараад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-3-8/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шөнийн 03 цагийн орчим Даланжаргалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Б-н түрээслэн амьдардаг байранд хохирогч Г.Б-тай эхнэр Э-ы утсыг хадгалсан эсэх талаар маргалдан толгой, мөрөнд нь архины шил, заазуур зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Юу болсон талаар мэдэхгүй байна. Би өөрийгөө удирдах чадвараа алдсан байсан. Нэхэмжилж буй хохирол төлбөрийг төлнө гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ээлжийн оператор хийдэг байсан. Намайг ажилтай байхад Э.Б манайд 2 найзтайгаа ирээд архи уугаад сууж байсан. Би ядраад байсан учраас архи уу гэхээр нь нэг татаад унтах гэж байтал утсаа өгчих гэхээр нь өгсөн. Гэтэл чамд яагаад манай эхнэрийн дугаар байдаг юм гээд гэнэт архины шилээр цохиж, араас нь заазуурдсан. Эмчилгээний зардал 2500 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ерөөл нэртэй архины шилээр толгой руу нь цохьчихсон. ...барьж байсан заазуурын ирний арын хэсгээс барьж байгаад дээш нь татсан чинь зүүн талын мөрийг нь зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Б миний утсаар ярьчихаад өгье гээд миний утсыг аваад залгаснаа чиний утсан дээр яагаад миний эхнэрийн дугаар байдаг юм бэ гэхээр нь би тийм юм байхгүй шүү дээ гэсэн чинь миний толгой руу архины шилээр цохиж заазуураар миний зүүн мөрөнд заазуурдсан. ... миний зүүн талын дал хатгаж өвдөж байна. Миний баруун талын нүд хавдаж язарсан, духны зүүн дээд хэсэгт 2 оёдол тавиулсан. ...." гэсэн мэдүүлэг, Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б, Б хоёр хоорондоо маргалдаж байсан. ... би буруу хараад хэвтэж байсан чинь Б-н духны зүүн талаас цус гоожиж байсан. ...намайг заазуурдчихлаа гээд Б-г хэлэхээр харсан чинь зүүн талын мөрөн дээр нь заазуурдсан бололтой арьс нь ангайсан цус гарч байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...М дуудахаар нь сэрсэн чинь Бархины шилээр Б-н толгойг цохьчихлоо гэж хэлсэн ба Б-н толгойны хаанаас нь гараад байгааг мэдэхгүй цус гараад байсан” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

             Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасан байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар маргаангүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан  гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б-д холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 80 цагаар тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

 

Хохирогч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ эмчилгээний төлбөр 2 500 000 төгрөг нэхэмжилж байна ” гэсэн ба шүүгдэгч нь хохирол төлбөрийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Б-с 2 500 000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Г.Б-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б-с хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 400 / дөрвөн зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Б-с хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 10 хоногийг 80 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож эдлэх ялаас хасч, нийт 320 /гурван зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

6. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с 2 500 000 / хоёр сая таван зуун мянга / төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн гаргуулж хохирогч Г.Б-т олгосугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг устгасугай.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД