| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00183/И |
| Дугаар | 193/ШШ2025/00620 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 193/ШШ2025/00620
2025 07 18 193/ШШ2025/00620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, *******, *******ны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *******, *******, *******, ******* хаягт оршин суух, овогт ын /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, , ны ны од оршин суух, овогт ын /РД:/
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* , ын гудамжны од оршин суух, овогт гийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Г., Я. нар болохыг тогтоолгож, Городокийн ны орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч Г., Я. нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Гэрч: Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н. нь Я., Ч. нарт холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн , Городокийн ны байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: “...Н. нь 2024 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлийн , ны орон сууцыг худалдан зарж борлуулахаар өөрийн фэйсбүүк дээр зар оруулахад гэх эмэгтэй холбогдоод орон сууцыг сонирхож байна хэдэд өгөх вэ гэсэн. Би бэлэн мөнгөнд 95.000.000 төгрөгт өгнө гэхэд авмаар байна гээд манай эгчээс гийн нөхөр Ч. нь гэрийн түлхүүрийг аваад очиж үзээд эхнэртээ үзүүлнэ гээд түлхүүрийг авч үлдээд шууд байранд нь аав , ээж нарыг нүүлгэн оруулсан байдаг. Н. нь төлбөрөө шаардахад элдэв шалтаг хэлж хэл амаар доромжлосон. Н.г 2024 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаад залилан хийсэн гэж өргөдөл гаргасныг тус цагдаагийн хэлтэс хэрэгсэхгүй болгосон. Н. нь *******-д хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг хүүгийн эмчилгээний зардалд мөнгөний хэрэг гараад байраа зарах гэсэн боловч мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд байна. Үнэхээр шударгаар орон сууцыг өмчлөхийг хүссэн бол итгэмжлэгдсэн төлөөлөгч надад бүрэн итгэмжлэл байгаа гэхэд мөнгөө төлөх хүсэл зорилгогүй, бусдын орон сууцанд үнэ төлбөргүй өдийг хүртэл амьдарч байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшигч Я., Ч. нараас байрыг албадан чөлөөлүүлэхээр тодорхойлсон байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2024 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот Налайх дүүргийн , Гордок гудамжны ны байрыг худалдан борлуулахаар өөрийн фэйсбүүк дээр зар оруулахад гэх эмэгтэй холбогдоод зээлээр өгөх үү, байраа хэдээр өгөх үү гэж талууд хоорондоо ярилцаад нэхэмжлэгч нь Солонгос улсад амьдардаг учраас өөрийн төрсөн эгчдээ түлхүүрээ өгдөг. биш гэх хүн орон сууцыг үзээд эхнэртээ үзүүлье гэж түлхүүрийг авч үлддэг. Үүний дараа байранд гийн төрсөн аав болох н., ээж Я. нарыг нүүлгэн оруулсан. Төлбөрийн мөнгийг 70.000.000 төгрөг, 80.000.000 төгрөгөөр авна гэж дураараа авирлаж эхэлсэн. бол анхнаасаа бэлэн мөнгөнд 95.000.000 төгрөг зарна гэж тохиролцсон, та нар төлж чадахгүй бол орон сууцыг өг, мөнгөө буцаагаад ав гэж ярилцдаг. Н. өөрийн нөхрийн хамт Н.г ёс бус хэл амаар доромжилдог. Энэ талаар шүүхийг хүндлээд шүүхэд гаргаж өгөөгүй. Өмгөөлөгч гэх хүнээр яриулсныг бичиж авсан. Ахуйн маргааны талаар илүүц байх гэж үзсэн. 2024 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаад нэхэмжлэгчийг залилан хийсэн гэж цагдаад өгсөн. Итгэмжлэлийн дагуу мэдүүлэг өгсөн. Цагдаагаас залилах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, талууд харилцан тохиролцсон байна. Үлдэгдэл төлбөрөө өгөөгүй гэдэг талаар мөрдөгч тогтоогоод хэргийг хаадаг. Н. нь бага насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Байнгын хараа хяналтад байх шаардлагатай учраас өөрийн нэр дээрх орон сууцыг зарж хүүхдийн эмчилгээний төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэж байхад төлбөрийг төлдөггүй. Төлбөргүй төлөхгүй 6 сар өнгөрсөн. Орон сууцанд очоод үзээд өгөөч гэх хүсэлтийн дагуу очиход маргаан бүхий орон сууцанд гийн эцэг эх амьдарч байсан. Өндөр настай эцэг эхийг нь хүндлээд асуудлын талаар эвтэйхэн хэлэхэд аав нь танай төлбөрийг бүтэн өгсөн миний хүү, манай охин тэгж хэлсэн гэдэг. Ээж нь надтай коридортоо байхдаа г дуудъя гээд гаднаас настай эгч нь орж ирээд н.г утсаар дуудахад аав, ээж, ах эгч нарынхаа утсыг аваагүй. Авахгүй байж байгаад намайг тэр байрнаас гарахад над руу залгаад та итгэмжлэл авчихсан юм бол байрыг миний нэр рүү шилжүүлээд өг. Би банк бус санхүүгийн байгууллагад тавиад зээл аваад өгье гэж дураараа авирладаг. Хүний байрыг авчхаад банканд тавиад үлдэгдэл төлбөрийг өгнө гэдэг бол байж болохгүй. Талууд анх аман хэлэлцээр хийхдээ төлбөрийг бэлэн төлнө гэж ярьдаг. Чиний байранд утаанаас холдуулаад эцэг эхийгээ амьдруулчихсан, засвар хийсэн одоо бид нар гарахгүй гэдэг маргаан үүсдэг. Ийм учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар өмчилсөн Я., нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага, татгалзлалаа хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Яагаад шударга эзэмшигч гэж юм бэ гэвэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар харилцан амаар тохиролцсон, эд зүйлээ харилцан солилцсон гэрээ хийгдсэн байна. Гэрээ хийгдсэний үндсэн дээр нэг нь байраа өгч нөгөө этгээд нь төлбөрийн дийлэнх хэсгийг өгсөн. Улсын дээд шүүхийн тайлбар дээр төлбөрийн 50 хувиас дээш төлбөр төлөгдсөн тохиолдолд гэрээнээс татгалзахгүй гэж тайлбарласан байдаг. Иргэний хуулийн 202, 203, 204, 205 дугаар зүйл дээр байгаа. Гол маргаан нь Г., Ч., Я. нар төлбөрийнхөө дийлэнх хэсгийг буюу 60.000.000 төгрөгийг төлсөн. Баримт нь хавтаст хэргийн 62 дугаар талд байгаа. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн цахим сүлжээгээр ярьсан 86.000.000 төгрөгөөр тохирсон. Үлдсэн 10.000.000 төгрөгийг хэзээ өгөх вэ гэдэг нь зурвасаар нотлогддог. 2024 оны 2 дугаар сард тохиролцсон нь хэт өндөр үнэ. Ч., Г. нар амласандаа хүрч нотариат дээр 2 удаа очсон. Хэлцэл хийсэн хүмүүс нэг нь мөнгөө авч очдог. Нөгөөх нь ордероо авч очдог. Эхний удаа энэ хүмүүс түрээсийн гэрээ хийгээд байраа бусдад түрээсэлсэн байсан нь анхнаасаа энэ хүмүүс хуурч мэхлэх, залилах санаатай байсан нь нотлогдож байгаа. Нотариат үл хөдлөх хөрөнгийн лавлагааг цахимаар авахад өглөө түрээсийн гэрээ хийчихээд одоо яагаад хүн залилаад байгаа юм гэтэл би мэдэхгүй, эзэнтэй нь ярь гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч зугтаж байгаа юм. 2 дахь удаагаа нотариат дээр очоод 86.000.000 төгрөгөөс 9.200.000 төгрөгөөр засвар, хоол хүнс 3 хүнд орсон гээд 10.000.000 төгрөг болсон. Ингээд 76.000.000 төгрөг үлдсэн гээд нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн баримтад байгаа. Нотариат дээр очиход Солонгосын Элчин сайдын яамнаас гаргаж өгсөн итгэмжлэл дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний нэг дугаарыг зориудаар буруу бичсэн учраас нотариат гэрээ хийх боломжгүй болохоор нь энэ хүмүүс надад хандсан. Залилах гэмт хэргийн шинж байна. Гэрээгээр халхавчлаад залилан хийж байна. Балгас шиг байраа хүнээр засуулчхаад цахимд зураг тавиад хүн сонирхоод ирэхээр нь та нарыг жийгээд байж магадгүй гэж 50.000.000 төгрөг төлсөн газрынхаа дүүргийн цагдаад ханд гээд мэдүүлгийг авхуулсан. Манай эрүүгийн цагдаагийн мөрдөгч нар ард түмний 10 хэрэгтээ. А4 цаас дээр бичигдсэн гэрээ хэлцлийг ойлгодоггүй. Өнөөдрийн цагдаа, прокурорын байж байгаа царай ийм л байна. Олох сэтгэл ч байгаагүй. Ажилдаа дарагдаад хаягдсан учраас Иргэний хуулийн 94 дугаар зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг аваад дараа дараагийн хүнд нь үзүүлээд сууж байя гээд дээш нь гомдол гаргаагүй. Хүний мөнгийг аваад хэрэгцээнд хэрэглэчихсэн. Байрандаа засвар хийлгэчихсэн. Миний хариуцаж байгаа 3 хүн хэзээ ч хүн залилахаар хүн биш. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аав нь нас барлаа. Эцгийгээ амьд сэрүүн байхад нь орон байртай болгоё гэсэн болохоос хүний байрыг бүдүүлэг үгээр хэлээд авъя гэсэн бодол байгаагүй. Нүүр тулж хэлцэл хийчихээд нэг ч төгрөг өгөөгүй хүний байранд суучихсан агуулгатай нэхэмжлэл гаргасан байна. Огт мөнгө төлөөгүй биш төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Утсаар ярьж түлхүүрийг нь авчихсан мэтээр ярих нь үндэслэлгүй. Хэлцлээс татгалзах, цуцлах журам бий гэв.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Г. 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.тай , , ны од байрлах 47.08 м/кв // улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэн мөнгөөр 86.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Н.гийн нөхөр болох Ц.гийн тоот ХААН банкны дансанд 5.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ц.гийн тоот ХААН банкны дансанд 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын -ны өдөр Н.гийн тоот ХААН банкны дансанд 50.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж орон сууцанд өөрийн хөрөнгөөр 9.625.100 төгрөгийн засвар, тохижилт хийж орсон. Орон сууц худалдагчид Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдардаг тул тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Н.той 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр уулзахаар тохиролцон Баянзүрх дүүргийн *******ын Дархан минжийн 1 давхарт байрлах нотариат дээр очоод Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талд шилжүүлэхээр нотариатчид өгөхөд та өнөө өглөө өөр хүнд орон сууцны түрээсийн гэрээ хийчихээд яагаад залилан хийгээд дахиад аар хүнд орон сууц зарна гээд явж байдаг юм бэ, бүх нотариатууд онлайнд холбогдсон байдаг юм, битгий хууль бус зүйл хийж бусдыг мэхлээд бай, худалдах, худалдан авах гэрээ хийх ямар ч бололцоогүй гэж хэлэхэд тэрээр яаран сандран үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтаа орхин гарсан. Ингээд та яагаад өглөө нь өөр хүнтэй түрээсийн гэрээ хийчихээд намайг хуурч байгаа юм бэ гэхэд, би мэдэхгүй эзэнтэй нь ярь гээд яваад өгсөн. Арга буюу учир байдлаа тайлбарлаж нийгмийн сүлжээгээр холбогдож байж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх гээд нотариат дээр очиход эхлээд заавал үлдэгдэл мөнгөө хий тэгвэл итгэмжлэхээ явуулна гэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үлдэгдэл төлбөр болох 24.741.000 төгрөгийг бэлнээр харуулж, *******, 3 дугаар хороо, автобусны буудлын хажууд 9а байрны 2 давхар 201 тоотод байрлах нотариатч Г.Бадамсүрэн дээр очтол гэрчилгээний серийн дугаарын нэг тоог нь албаар буруу бичсэн байсан. Чи ийм итгэмжлэл хийчихээд яагаад заавал мөнгө хий гээд байгаа юм бэ гэхэд миний буруу биш Солонгос Улсад суугаа Монгол Улсын элчингийн ажилтны буруу гээд дахин холбогдоогүй. Энэ талаар 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байх хооронд надад зарж мөнгийг минь авсан хүмүүс үл хөдлөх хөрөнгийг бусдад зарахаар удаа дараа оролдлого хийсэн. Иймд Налайх дүүргийн , ны орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч Г., Я. нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үлдэгдэл төлбөрийг төлөөд байраа авъя гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан. 26.000.000 төгрөгийг нотариат дээр авч очсон байдалдаа ач холбогдол өгч маргааныг сунжруулаад байна. Г. болон Ч. нар төлөөлөгчдөө юу гэж хэлснийг би мэдэхгүй. Шүүхэд зориудаар худал мэдүүлж байна гэж харж байна. н. үл хөдлөх бүртгэлийнхээ баримтыг орхиод, мөнгө харуулаад байхад нь зугтсан гэж яриад байна. Мөнгө нь бэлэн байсан бол над руу ярихдаа зээл авъя гэж яагаад яриад байгаа юм бэ, мөнгө байсан талаарх баримт байна уу, ямар ч баримт байхгүй. Н. зар тавихаас өөр аргагүй байгаагүй, дахин зар тавьсанд ч маргахгүй. Хариуцагчийн байрны үнэд шилжүүлсэн мөнгийг буцааж өгье, та нар манай байрнаас гар, та нартаа бид нар ойлголцохгүй байна гэж хэлсэн байдаг. Тэгэхэд гарах хүсэл зорилго байгаагүй. 2 өрөө орон сууцыг хямдхан авна гэж яриад байгаа боловч авчихсан. Төлбөрийг анх талууд 95.000.000 гэж тохирсон. Г. дураараа үнийг буулгаж явсаар байгаад 86.000.000 төгрөгөөр авна, эсхүл татвараа чи төл гэдэг. СӨХ, Ус дулааны төлбөрийг жил төлөөгүй. Гэтэл энэ байранд жил хүн амьдраагүй. Сөрөг нэхэмжлэлд СӨХ-ын төлбөрт 895.990 төгрөгийг нэхдэг. Нэхэмжлэгч төлнө гэдэг. Гэтэл уг байранд нэг жил хүн амьдраагүй, эзэнгүй байр шүү гэдгийг сөрөг нэхэмжлэлээрээ нотлоод байна. Хүнгүй байсан газар хэндээ түрээслэх үү, нэхэмжлэгч шударгаар эгчийнх нь хүүхэд гадагшаа явахаар болсон тул түрээсийн гэрээ хийдэг гэхдээ зарахаар болмогц нь шууд татгалзсан. Хоёр ч удаа нотариат ороход мөнгө бэлэн байхад гэрчилгээ шилжүүлээгүй гэж хэлээд байна л даа. Гэтэл надад Н.гаас итгэмжлэл ирснээс хойш яагаад төлбөрөө төлөөд байраа шилжүүлж аваагүй юм бэ. Эгчийг нь өдөржингөө суулгаад энэ хүмүүстэй ойлголцохгүй юм байна, чам руу хэдэн төгрөг шилжүүлсэн байдаг юм, тэрийг нь өг, байраа буцааж ав. Битгий байраа зар гэдэг. Гэтэл өөрсдөө хүсэл зорилгоо илэрхийлээд байраа авчихаад эцэг, эхийгээ оруулчихсан байсан. Эцэг, эх нь ямар өвчтэй хэрхэн амьдарч байдаг гэдгийг Н. мэдэхгүй. Хатуухан хэлэхэд намайг очиход эцэг, эх хоёр нь архи уучихсан байсан. Тэр байрны хүн хажуунаас гарч ирээд та энэ айлтай ямар холбоотой хүн бэ гэхээр нь би Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, энэ хүмүүстэй уулзаж үлдэгдэл төлбөрөө авахаар ирсэн юм гэтэл та Н.д хэлээд өгөөч энэ айл архи их уудаг, байрны цонхоор архины шил шидээд байна гэж хэлсэн. Хувь хүний ухамсартай холбоотой асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. аавыг нь алчихсан мэтээр ярьж болохгүй. Хүний сэтгэл зүйд эмзэг тусна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Гэрч Н. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: , , 47 м.кв байранд гурвуулаа засвар хийсэн нь үнэн. Ажлын хөлсөнд 9.625.100 төгрөгийг цувуулж авсан гэв.
7. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч талаас: Налайх дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШЗ2025/07066 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, ХААН банкны 2024.09.19-ний өдөр Ч.ын тоот данснаас Ц.гийн тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, ХААН банкны 2024.09.20-ны өдөр Н.гийн тоот данснаас Ц.гийн тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, ХААН банкны 2024.10.-ны өдөр Н.гийн тоот данснаас Н.гийн тоот дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, ХААН банкны 2024.11.18-ны өдөр Н.гийн тоот данснаас Чандмань Налайх орон нутгийн өмчит ААТҮГ-ын тоот дансанд 895.990 төгрөгийг шилжүүлсэн баримт, ХААН банкны 2024.12.*******-ны өдөр Г.гийн тоот данснаас ийн тоот дансанд 363.000 төгрөгийг шилжүүлсэн баримт, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ийн ын 111005830369 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрч Н.ын мэдүүлэгийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2024 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлийн , ны орон сууцыг худалдан зарж борлуулахаар өөрийн фэйсбүүк дээр зар оруулахад гэх эмэгтэй холбогдоод орон сууцыг сонирхож байна үнэ хэд вэ гэсэн. Би бэлэн мөнгөнд 95.000.000 төгрөгт өгнө гэхэд авмаар байна гээд манай эгчээс Г.гийн нөхөр Ч. нь гэрийн түлхүүрийг аваад очиж үзээд эхнэртээ үзүүлнэ гээд түлхүүрийг авч үлдээд шууд байранд нь аав н., ээж Я. нарыг нүүлгэн оруулсан байдаг. Би төлбөрөө шаардахад элдэв шалтаг хэлж хэл амаар доромжилсон. Мөн намайг 2024 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаад залилан хийсэн гэж өргөдөл гаргасныг тус цагдаагийн хэлтэс хэрэгсэхгүй болгосон. Би *******-д хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг хүүгийн эмчилгээний зардалд мөнгөний хэрэг гараад байраа зарах гэсэн боловч мөнгөө авч чадахгүй хүнд нөхцөлд байна. Миний орон сууцанд үнэ төлбөргүй өдийг хүртэл амьдарч байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшигч Я., Ч. нарын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг үндэслэн Налайх дүүргийн , Городокийн ны байрыг чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч Я., Ч. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Яагаад гэвэл Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт “Шударга эзэмшигч, өөрийн шаардлага, татгалзлалаа хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан. Яагаад шударга эзэмшигч гэж юм бэ гэвэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн байрыг худалдан авахаар харилцан амаар тохиролцсон, эд зүйлээ харилцан солилцсон нь гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэний үндсэн дээр нэг нь байраа өгч, нөгөө этгээд нь төлбөрийн дийлэнх хэсэг болох 60.000.000 төгрөгийг өгчихөөд байхад гэрээнээс татгалзаж байна гэж яриад байна, Улсын Дээд шүүхийн тайлбарт төлбөрийн 50 хувиас дээш төлөгдсөн тохиолдолд гэрээнээс татгалзахгүй гэж тайлбарласан, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар 2 удаа нотариат дээр очсон, нэхэмжлэгч тал өөрөө залилан мэхэлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г. 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.тай , , ны од байрлах 47.08 м/кв // улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэн мөнгөөр 86.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, улмаар нийт 60.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж орон сууцанд өөрийн хөрөнгөөр 9.625.100 төгрөгийн засвар, тохижилт хийж орсон. орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар 2 удаа нотариат дээр очсон, нэхэмжлэгч тал өөрөө залилан мэхэлсэн тул Налайх дүүргийн , ны орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч Г., Я. нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...Үлдэгдэл төлбөрийг төлөөд байраа авъя гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлдөггүй, гэрээнээс татгалзаж байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. 2024 оны 9 дүгээр сард Г. нь Н.тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон ба уг хэлцлээр нэхэмжлэгч Н. өөрийн өмчлөлийн , ны од байрлах 47.08 м/кв орон сууцыг Г., Я. нарт худалдаж, худалдан авагч төлбөрийг төлөхөөр тохиролцсон, улмаар нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж хариуцагчийн эзэмшилд уг орон сууцыг шилжүүлсэн байна.
6.2. 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ч.ын эзэмшлийн Хаан банкны тоот данснаас Ц.гийн тоот данс руу 5.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Н.гийн эзэмшлийн тоот данснаас Ц.гийн тоот дансанд 5.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын -ны өдөр Н.гийн тоот данснаас Н.гийн тоот дансанд 50.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг орон сууц худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн, нэхэмжлэгч үүнтэй маргахгүй байна.
6.3. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хооронд байгуулсан гэрээгээр орон сууцны төлбөр төлж дуусмагц өмчлөлөө шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар тайлбарлаж байна.
6.4. Худалдан авагч болох Г., Я. нар үнийг бүрэн төлж барагдуулаагүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах шаардлага гаргаснаар маргаан гарсан, талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “...гэрээнд зааснаар хариуцагчийг орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхгүй учир гэрээнээс татгалзаж, хариуцагч нарыг уг орон сууцнаас албадан гаргуулна” гэж, хариуцагчийн хувьд “...гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр төлбөрийн дийлэнх хэсгийг төлчихсөн учир маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгана” хэмээн сөрөг шаардлага гарган маргаж байна.
6.5. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь худалдаж, худалдан авч буй зүйлийн үнэ байна. Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2019 онд амаар байгуулсан бөгөөд орон сууцны үнийн талаар зөрүүтэй тайлбарлах ба нэхэмжлэгч орон сууцыг 95.000.000 төгрөгөөр худалдахаар, хариуцагч 86.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэж маргаж байна.
6.6. Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа хэргийн 60-63 дугаар талд авагдсан цахим зурвасаар орон сууцыг 86.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон нь нотлогдоно гэх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул баримтыг үнэлэх боломжгүй.
7. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ч., Я. нарыг хариуцагчаар татсан боловч Ч. нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь 111005830369 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
8. Зохигчийн хооронд 2024 оны 9 дүгээр сард үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж дүгнэв.
8.1. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт “...байрыг 86.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, 60.000.000 төгрөгийг бэлнээр төлчихсөн, 9.625.100 төгрөгт байранд засвар хийсэн, үлдэгдэл 16.374.900 төгрөгийг төлнө, төлбөрийн дийлэнх хэсгийг төлсөн учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлгүй, урд нь 2 удаа нотариат дээр төлбөрөө төлөхөөр очсон боловч нэхэмжлэгчийн буруугаас болж төлөөгүй” гэж тайлбарлах боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах талаар хариуцагчид мэдэгдэж, улмаар шүүхэд хандан 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
8.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч уг орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа тул өөрийн шаардлага нь хангагдах хүртэл тухайн байрыг нэхэмжлэгчид буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь талууд орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг няцаагаагүй байна. Иймд уг үл хөдлөх хөрөнгийн үнэ бүрэн төлөгдөөгүй тул талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжих үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
8.4. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна.
9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зохицуулжээ.
9.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнд зааснаар орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа гэж тодорхойлсон байна.
9.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зохицуулсан.
9.3. Нэхэмжлэгч Н. нь маргаан бүхий байрны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байна.
9.4. Маргаан бүхий байр нь хариуцагч нарын бодит эзэмшилд байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Я., Ч. нарын хууль бус эзэмшлээс Налайх дүүргийн , ны орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй.
10. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагчийн шилжүүлсэн 60.000.000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан төлөх үүрэгтэй.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
1. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Налайх дүүргийн , ны орон сууцны өмчлөгчөөр Г., Я. нарыг тогтоолгож, уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г. 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.тай , , ны од байрлах 47.08 м/кв // улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэн мөнгөөр 86.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, улмаар нийт 60.000.000 төгрөгийн урьдчилгаа төлж орон сууцанд өөрийн хөрөнгөөр 9.625.100 төгрөгийн засвар, тохижилт хийж орсон тул Налайх дүүргийн , ны орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч Г., Я. нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
1.2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н. нь хариуцагч Ч., Я. нарт холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Я.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
1.3. Нэгэнт нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир хариуцагч гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчээс шаардах үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч нь орон сууцны төлбөр төлөх гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй тул хариуцагчийн сөрөг шаардлагыг энэ үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я., Ч. нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Налайх дүүргийн , Городокийн ны орон сууцыг хариуцагч Я., Ч. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн Налайх дүүргийн , Городокийн ны орон сууцны өмчлөгчөөр Г., Я. нар болохыг тогтоолгож, Городокийн ны орон сууцны хууль ёсны шударга эзэмшигч Г., Я. нарт өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилсэн Я., Г. нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.530 /хоёр зуун гучин гурван мянга таван зуун гучин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ