Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 215/МА2021/00022

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ЦАК” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00375 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багт байрлах ЦАК хадгаламж зээлийн хоршоо /цаашид ХЗХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт оршин суух, ДЭ............ регистрийн дугаартай, Ж овогтой Т.Ц,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт оршин суух, ШЖ............ регистрийн дугаартай С овогтой Д.Б нарт холбогдох,

Зээл 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,690,584.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЦАК хадгаламж зээлийн хоршоо нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Ц-тай гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай гэрээг байгуулан олгосон. Т.Ц нь 2020 оны 03 дугаар сард 147,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 46,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66,000 төгрөг, нийт 259,000 төгрөг төлсөн. Зээл хугацаа хэтэрсэн өдрөөс хойш удаа дараа шаардсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, нийт 1,660,584.25 төгрөгийг төлөөгүй. Мөн эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Т.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,200,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, нийт 259.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Ингээд ковидын улмаас ажил түр зогссон тул уг зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдалд орсон. Одоо үндсэн зээлийн төлбөр 941,000 төгрөг байгаа. Миний хувьд одоогийн байдлаар хөл хорионы улмаас ажил зогссон тул хүү төлөх боломжгүй бөгөөд барьцаа хөрөнгө болох истана машиныг өгөөд зөрүү мөнгийг нь “ЦАК” хадгаламж зээлийн хоршооноос авах хүсэлтэй байна гэсэн хариу тайлбарыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр Т.Ц-ын “Ц А К” хадгаламж зээлийн хоршооны зээлийн материалд хамтран зээлдэгчээр орсон болно. Уг зээлийг төлүүлэхэд миний зүгээс хамтран орсон учир орлоготой болсон үед төлөх хүсэлтэй байна. Одоогоор ковидтой холбоотой орлоготой болох үйл ажиллагаа, ажил хийхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж овгийн Т.Ц-аас 1,330,611 /нэг сая гурван зуун гучин мянга зургаан зуун арван нэг/ төгрөг 33 /гучин гурав/ мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Ц А К хадгаламж зээлийн хоршоонд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршоо болон хариуцагч С овгийн Д.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/ЗГ дугаар Зээлийн гэрээ болон 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 30 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршооны хариуцагч Д.Б-аас 1,690,584 /нэг сая зургаан зуун ерөн мянга таван зуун наян дөрөв/ төгрөг 25 /хорин тав/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршооны хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдох хэтэрсэн хугацааны хүү 359,972 /гурван зуун тавин есөн мянга есөн зуун далан хоёр/ төгрөг 92 /ерөн хоёр/ мөнгө гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,159 /дөчин нэгэн мянга нэг зуун тавин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цаас 36,239 /гучин зургаан мянга хоёр зуун гучин ес/ төгрөг, улсын орлогоос 11,449 /арван нэгэн мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршоонд олгож ..... шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00375 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Тус шүүхийн шийдвэрийн 3 дахь заалтаар буюу хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, зээлийн хэтэрсэн хугацааны хүүг буруу бодож, тус нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 30/ЗГ дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн огноотой 30/БГ дугаартай Барьцааны гэрээ, 30 дугаартай Фидуцийн гэрээг тус тус хариуцагч Т.Ц, Д.Б нартай байгуулан, 1.200.000 төгрөгийг, сарын үндсэн болон хэтэрсэн хугацааны 5 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Гэвч зээлдэгч Т.Ц, хамтран зээлдэгч Д.Б нар нь уг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй учраас Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 1.189.382 төгрөг, зээлийн хүүнд 471.202.25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30.000 төгрөг, нийт 1.690.584,25 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцээд үндсэн зээлийн төлбөрт 1.189.382 төгрөг, зээлийн хүүнд 111.229,33 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж 30.000 төгрөг, нийт 1.330.611,33 төгрөгийг хариуцагч Т.Ц-аас гаргуулж, зээлийн хүүний төлбөрөөс 359.972,92 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг зээлийн хүүгийн төлбөрийн зарим хэсэг буюу 359.972,92 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт цугларсан баримтыг дутуу үнэлж, нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж хэлсээр байхад зээлийн хүүгийн үнийн дүнг буруу тодорхойлж буюу хүү /213.211,33-101,982/=111.229,33 төгрөг1 гэж зээлийн эргэн төлөлтийг хэвийн журмаар, хуваарийн дагуу хийсэн тохиолдолд төлөгдөх ёстой байсан хүүгийн дүнгээр тооцож шийдвэрлэсэн бодит үнэнтэй нийцэхгүй байна.

Зээлдэгч нар нь авсан зээл болоод зээлийн хүүгийн төлбөрөө эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааны дагуу төлөөгүйн улмаас зээлийн үндсэн төлбөрөөс огт хасагдаагүй бөгөөд зээлийн хүү нь эхний сард төлөгдөх ёстой байсан төлбөр дараагийн сард мөн адил дүнтэй нэмэгдэн хуримтлагдаж байгааг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/ЗГ дугаартай Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлийн ерөнхий нөхцөлийн талаар тодорхой заасан бөгөөд тус зүйлийн 3.1.2-т “Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 5 хувь, жилийн 60 хувь” гэж тодорхой тусгасан учир зээлийн үндсэн болоод хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэмж нэгтгэн бодож нэхэмжилж байгаа талаар анхан шатны шүүхэд тайлбарласан боловч огт анхаарч үзээгүй байна.

Зээлдэгч Т.Ц, Д.Б нараас зээлийн хүүгийн төлбөрийг дараах байдлаар бодож нэхэмжилсэн. Үүнд:

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Зээлийн гэрээг үндсэн хугацаагаар 1 удаа сунгасан.

Үндсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь:

2020 оны 02 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 72.000 төгрөг нийт 372.000 төгрөг,

2020 оны 03 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 43.500 төгрөг нийт 343.500 төгрөг,

2020 оны 04 дүгээр сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 31.000 төгрөг нийт 331.000 төгрөг,

2020 оны 05 дугаар сарын 20-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 12.500 төгрөг нийт 312.500 төгрөг,

Нийт үндсэн төлбөр 1.200.000 төгрөг, хүүнд 159.000 төгрөг нийт 1.359.000 төгрөг төлөөд анхны гэрээ дуусгавар болох байсан.

Гэвч Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч нар хөнгөлөлт үзүүлэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрчилсөн. Үүнд:

2020 оны 04 дүгээр сарын 25-нд үндсэн төлбөр 0 төгрөг, хүүнд 45.977 төгрөг нийт 45.977 төгрөг,

2020 оны 05 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 0.0 төгрөг, хүүнд 59.970 төгрөг нийт 59.970 төгрөг,

2020 оны 06 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 400.000 төгрөг, хүүнд 61.969 төгрөг нийт 461.969 төгрөг,

2020 оны 07 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 400.000 төгрөг, хүүнд 39.970 төгрөг нийт 439.970 төгрөг,

2020 оны 08 дугаар  сарын 02-нд үндсэн төлбөр 399.400 төгрөг, хүүнд 5.325,33 төгрөг нийт 404.725,33 төгрөг,

Нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 1.199.400 төгрөг, хүүнд 213.211,33 төгрөг нийт 1.412.611,33 төгрөг төлөөд уг зээл, хүүгийн хамт дуусгавар болох ёстой байсан.

Гэвч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болоод хүүгийн төлбөрийг төлөөгүй учраас хүү хуримтлагдсан бөгөөд зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү нь сарын 5 хувийн хүүтэй байхаар гэрээнд заагдсан учир нэмж нэгтгэн дараах байдлаар тооцон нэхэмжилсэн.

2020 оны 03 дугаар сарын 31-нд зээл авснаас хойш 71 хоногийн дараа 147.000 төгрөгийг Т.Ц нь төлсөн.

Уг 147.000 төгрөгөөс үндсэн зээлээс 600 төгрөг, хүүнд 142.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.400 төгрөг төлөгдсөн.

1 өдрийн хүүг (1.200.000х5%хүү / 30хоног) = 2000төгрөг

2000төгрөг х71 хоног =142.000 төгрөгийн хүү бодогдсон.

Цар тахалтай холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулахдаа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл бодогдсон хүү болох 11.994 төгрөгийн хүүг хөнгөлж хассан. /2020 оны 04 дүгээр сарын 02-нд 3.998 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-нд 7.996 төгрөг, нийт 11.994 төгрөг/

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 46.000 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаа хэтрэлттэй.

1 өдрийн хүүг (1.199.400x5%хүү / 30хоног)=1999 төгрөг

1998 төгрөг х18 хоног = 35.982 төгрөгийн хүү бодогдсон.

Уг 46.000 төгрөгнөөс үндсэн зээлээс 10.018 төгрөг, хүүнд 35.982 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.189.382 төгрөг үлдсэн.

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66.000 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 35 хоногийн хугацаа хэтрэлттэй.

1 өдрийн хүүг (1.189.382х5%хүү / 30хоног)=1982.303 төгрөг

1982.303 төгрөг х35 хоног =69.380,616 төгрөгийн хүү бодогдсон.

Уг 66.000 төгрөгөөс үндсэн зээлээс төлбөр хасагдаагүй бөгөөд хүүнд 66.000 суутгагдаж -3.380,616 төгрөг үлдсэн.

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 236 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй.

1 өдрийн хүүг (1.189.382х5%хүү / 30хоног)= 1982.303

1982.303х236 хоног =467.823,58 төгрөгийн хүү бодогдсон.

467.823,58+3.380,616=471.204,616 төгрөгийн хүүгийн тооцоо гарч байгаа.

2020 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш цар тахалтай холбогдуулан хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү огт тооцоогүй болно.

 

Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу тодорхойлон дүгнэсэн буюу зээлийн эргэн төлөлт хэвийн журмаар, хуваарийн дагуу төлөгдөөгүй байхад хэвийн төлөгдсөн хуваарийн дагуу төлөгдөх ёстой байсан дүнгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийн 359.972 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00375 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Т.Ц, Д.Б нарт холбогдуулан зээл 1,189,382 төгрөг, зээлийн хүү 471,202.25 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг, нийт 1,690,584.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч Т.Ц нь 1 200 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг орлоготой болсон үед төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүхээс хариуцагч Д.Б нь ЦАК хадгаламж зээлийн хоршооны гишүүн биш байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэж, шийдвэрлэсэнтэй талууд маргаагүй байна.

 

Зээлдэгч Т.Ц зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хуваарьт заасан хугацааны дагуу төлөөгүйн улмаас зээлийн үндсэн төлбөрөөс хасагдаагүй бөгөөд зээлийн хүү нь эхний сард төлөгдөх ёстой байсан төлбөр дараагийн сард мөн адил дүнтэй нэмэгдэн хуримтлагдаж байгааг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/ЗГ дугаартай Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Зээлийн ерөнхий нөхцлийн талаар тодорхой заасан бөгөөд тус зүйлийн 3.1.2-т “Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 5 хувь, жилийн 60 хувь” гэж тодорхой тусгасан учир зээлийн үндсэн болоод хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нэмж нэгтгэн бодож нэхэмжилж байгаа талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

“Ц А К“ хадгаламж зээлийн хоршоо нь зээлдэгч Т.Ц-аас зээлийн хүүгийн төлбөрийг дараах байдлаар бодож нэхэмжилжээ.

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1.200.000 төгрөгийг 4 сарын хугацаатайгаар 5 хувийн хүүтэйгээр авснаас

Үндсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу

2020 оны 02 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 72.000 төгрөг нийт 372.000 төгрөг,

2020 оны 03 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 43.500 төгрөг нийт 343.500 төгрөг,

2020 оны 04 дүгээр сарын 25-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 31.000 төгрөг нийт 331.000 төгрөг,

2020 оны 05 дугаар сарын 20-нд үндсэн төлбөр 300.000 төгрөг, хүүнд 12.500 төгрөг нийт 312.500 төгрөг,

Нийт үндсэн төлбөр 1.200.000 төгрөг, хүүнд 159.000 төгрөг нийт 1.359.000 төгрөг төлөөд анхны гэрээ дуусгавар болох байжээ.

 

Ковид-19 цар тахлын улмаас зээлдэгч хөнгөлөлт үзүүлэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, зээлдэгчийн хүсэлтээр эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өөрчилж, Зээлийн гэрээг зээлдэгчийн хүсэлтээр үндсэн хугацаагаар 1 удаа сунгасан байна.  /х/х 99 дэх тал/ Үүнд:

 

2020 оны 04 дүгээр сарын 25-нд үндсэн төлбөр 0 төгрөг, хүүнд 45.977 төгрөг нийт 45.977 төгрөг,

2020 оны 05 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 0.0 төгрөг, хүүнд 59.970 төгрөг нийт 59.970 төгрөг,

2020 оны 06 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 400.000 төгрөг, хүүнд 61.969 төгрөг нийт 461.969 төгрөг,

2020 оны 07 дугаар сарын 25-нд үндсэн төлбөр 400.000 төгрөг, хүүнд 39.970 төгрөг нийт 439.970 төгрөг,

2020 оны 08 дугаар  сарын 02-нд үндсэн төлбөр 399.400 төгрөг, хүүнд 5.325,33 төгрөг нийт 404.725,33 төгрөг,

Нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн төлбөр 1.199.400 төгрөг, хүүнд 213.211,33 төгрөг нийт 1.412.611,33 төгрөг төлөөд уг зээл, хүүгийн хамт дуусгавар болох ёстой байжээ.

Гэвч зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болоод хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас хүү хуримтлагдсан бөгөөд зээлийн үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү нь сарын 5 хувийн хүүтэй байхаар гэрээнд заагдсаны дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийг дараах байдлаар тооцон нэхэмжилсэн байна.

2020 оны 03 дугаар сарын 31-нд зээл авснаас хойш 71 хоногийн дараа 147.000 төгрөгийг Т.Ц нь төлсөн.

Уг 147.000 төгрөгөөс үндсэн зээлээс 600 төгрөг, хүүнд 142.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.400 төгрөг төлөгдсөн.

1 өдрийн хүүг (1.200.000х5% хүү / 30 хоног) = 2000 төгрөг

2000 төгрөг х71 хоног =142.000 төгрөгийн хүү бодогдсон.

Цар тахалтай холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулахдаа 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл бодогдсон хүү болох 11.994 төгрөгийн хүүг хөнгөлж хассан. /2020 оны 04 дүгээр сарын 02-нд 3.998 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 06-нд 7.996 төгрөг, нийт 11.994 төгрөг/

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 46.000 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 18 хоногийн хугацаа хэтэрсэн.

1 өдрийн хүүг (1.199.400x5%хүү / 30хоног)=1999 төгрөг

1998 төгрөг х18 хоног = 35.982 төгрөгийн хүү бодогдсон.

Уг 46.000 төгрөгнөөс үндсэн зээлд 10.018 төгрөг, хүүнд 35.982 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.189.382 төгрөг үлдсэн байна.

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 66.000 төгрөг төлсөн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 35 хоногийн хугацаа хэтэрсэн.

1 өдрийн хүүг (1.189.382 х 5% хүү / 30 хоног)=1982.303 төгрөг

1982.303 төгрөг х 35 хоног =69.380,616 төгрөгийн хүү бодогдсон.

Уг 66.000 төгрөгөөс үндсэн зээлд төлбөр хийгээгүй бөгөөд хүүнд 66.000 суутгагдаж 3.380,616 төгрөг үлдсэн байна.

2020 оны 05 дугаар сарын 29-нөөс хойш ямар ч төлбөр төлөгдөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 236 хоногийн хугацаа хэтэрсэн. Зээлийн үндсэн болоод хүүгийн төлбөр огт төлөгдөөгүй.

1 өдрийн хүүг (1.189.382 х 5% хүү / 30 хоног)= 1.982.303

1982.303 х 236 хоног =467.823 төгрөг 58 мөнгөний хүү бодогдсон.

467.823,58+3.380,616=471.204,616 төгрөгийн хүүгийн тооцоо гарч байна.

 

2020 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш цар тахалтай холбогдуулан хугацаа хэтэрсэн зээлд нэмэгдүүлсэн хүү огт тооцоогүй байна. Шүүх нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг буруу тодорхойлон дүгнэсэн буюу зээлийн эргэн төлөлт хэвийн журмаар, хуваарийн дагуу төлөгдөөгүй байхад хэвийн төлөгдсөн хуваарийн дагуу төлөгдөх ёстой байсан дүнгээр тооцон нэхэмжлэлийн шаардлагаас хүүгийн төлбөрийн 359.972 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний үүргээ зээлдэгч зохих ёсоор биелүүлээгүй гэж зээлдэгчийн эргэн төлсөн мөнгөн хөрөнгөнөөс гэрээнд заасан хэмжээний хүү, үндсэн зээлд гэсэн дарааллаар эргэн төлөлтийг тооцож нэхэмжлэгч хүү, зээл нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү, алданги нэхэмжлээгүй байна. Эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хоршооноос төлсөн 30.000 төгрөгийг  хариуцагч Т.Ц-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх уг мөнгийг Т.Ц-аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк эрх хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан байна.

 

Эдгээрээс үндэслэн дүгнэвэл зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зээл, түүний хүүг гэрээгээр тохиролцсон хугацаанд хувиарын дагуу бүрэн төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 133/ШШ2021/00375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“ Т.Ц-аас 1,330,611 /нэг сая гурван зуун гучин мянга зургаан зуун арван нэг/ төгрөг 33 /гучин гурав/ мөнгийг гаргуулан ЦАК хадгаламж зээлийн хоршоонд олгосугай” гэснийг “1.660.584 төгрөгийг гаргуулан олгож, эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдон гаргасан үйлчилгээний хураамж 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг 3 болгон

“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ЦАК хадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-аас 41.519 төгрөгийг гаргуулж ЦАК хадгаламж зээлийн хоршоонд олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ЦАК хадгаламж зээлийн хоршооноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

 

                                 ШҮҮГЧИД                            Т.Ж

Ш.Б