| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05107/И |
| Дугаар | 191/ШШ2025/04308 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, шүүгч Б.Б*******, Д.Я******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн **** тоот хаягт оршин суух, Ж******* овогт Ч******* Г/регистрийн дугаар: ВЗ/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, Е овогт О М/регистрийн дугаар: УП/-д холбогдох,
Гэм хорын хохирол 21,006,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Мгээс 21,006,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч хариуцагч нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн хаяган дээрээ байхгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 00732 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Улмаар Х******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасаны дагуу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 00687 дугаартай шийдвэр гарч цагдаагийн байгууллага ажиллагаа явуулсанаар хариуцагчийн хаягийг Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** тоот гэж олж тогтоосны дагуу нэхэмжпэлийг гаргаж байгаа ба хариуцагчтай холбогдоход хаягийг мессэжээр явуулж гаргасан даруйд ирж гардаж авна гэснийг тэмдэглэж байна.
Б******* дүүрэг, *** замд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 50 минутын үед Е овогт О М нь улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа нэхэмжлэгч миний эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөн гэмтээж зам тээврийн осол гаргасан.
Осол гаргасан даруйдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй болно. Түүний гэм буруутай үйлдэлд дугаартай зөрчлийн хэрэг үүсэж зөрчилд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0011404 дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэсэн.
Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол учирсан эд хөрөнгөнд шинжээчээр үнэлгээ тогтоолгоход 19,781,800 (арван есөн сая долоон зуун наян нэгэн мянга найман зуу) төгрөгөөр үнэпсэн ба үнэлгээ хийлгүүлэхэд 1,154,000 төгрөг, эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн.
Иймд хариуцагч О.Мгээс нийт 21,006,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Гээс Д.Дд олгосон 2023.11.29 итгэмжлэл, Зөрчлийн хэрэг нээх тухай 2023.02.08№ тогтоол, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай 2023.01.31 өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал 2023.01.30, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, О.Мгийн оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, О.Мгийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, О.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, холбогдогчоос мэдүүлэг авсан 2023.02.04 тэмдэглэл, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг сэлбэгийн талаар ХХК-ийн нэхэмжлэх/үнийн санал 2023.01.31, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2023.02.05 тогтоол, 2023.02.18 Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, уг магадлагааг оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл 2023.02.18, Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл 2023.02.18№ЗТО-ын58-0000, Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас 2023.02.8№0011404, 2023.02.18-нд Хэргийн материал танилцуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 1,154,000 төгрөгийг төлсөн тухай А б******* ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт 0000395, А б******* ХХК-ийн үнэлгээний тайлан 2023.02.04№306, 2024.01.29 өдөр 70,200 төгрөг төлсөн баримт, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.04№ захирамж, О.Мг эрэн сурвалжлах тухай Х******* дүүргийн анхан шатны шүүхийн 2024.02.08№ шийдвэр, банкны 2023.12.13№5121/585 Тодорхойлолт, Зөрчлийн хэргийн материалыг тус тус хэрэгт нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч нь өөрийн Иргэний үнэмлэхийн лавлагааг нотлох баримтаар гаргасан.
Шүүх бүрдүүлсн нотлох баримт: банкны 2025.02.21№5121/19 тодорхойлолт,
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч О.Мд холбогдуулан зам тээврийн ослын улмаас түүний өмчлөлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэлд 19,781,800 төгрөгийн хохирол учирсан, эд хөрөнгийн хохирлын үнэлгээ хийлгэхэд 1,154,000 төгрөгийн, хариуцагийг эрэн сурвалжлуулахад 70,200 төгрөгийн зардал гаргасан хэмээн нийт 21,006,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч О.Мд 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3940 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Тодруулбал, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хэрэгт авагдсан Б******* дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 3-29 а тоот хаягаар хүргүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6.-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна. гэж зааснаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 3940 тоот албан бичгийг Б******* дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад хүргүүлсэн бөгөөд дурдсан хаягт хариуцагч оршин суудаггүйг хороодын засаг дарга тодорхойлсон.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно. гэж зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч оршин байрлах хаягийн мэдээллийг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байна.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
7. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
8. Хариуцагч О.М 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 50 минутын үед Б******* дүүргийн 26 дугаар хороо, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замд ** маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлөөний дүрмийн 11.14 дүгээр зүйлд Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. гэж заасныг зөрчиж, Б.Нандинцэцэг жолоочтой маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан байна.
9. Уг зам тээврийн осол гарахад хариуцагч нь Замын хөдөлгөөний дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн болох нь О.Мд холбогдох дугаартай Зөрчлийн хэргийн материал, Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Холбогдогч жолоочоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
10. Зам тээврийн осол гарах үед Б.Нандинцэцэг жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг нэхэмжлэгч Ч.Г нэхэмжлэх эрхтэй болох нь ...Ч.Г нь банк ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/ тоот зээлийн гэрээ болон ФД/ тоот фидуцийн гэрээний үндсэн дээр зээлээр худалдан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээг банкны нэр дээр гаргуулан барьцаалсан байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон, тус банкны нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй байх хугацаанд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нэхэмжлэлтэй холбоотой асуудалд банк хамааралгүй, зээлдэгч нь тээврийн хэрэгслийн эзэмшигч шаардах эрхтэй... хэмээн тодорхойлсон банкны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5121/19 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ч.Гт учирсан хохирлыг хариуцагч О.М хариуцан арилгах үндэслэлтэй байна.
12. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн А б******* ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлыг үнэлгээний тайлангаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 19,781,800 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг дүгнэлтийг гаргуулах зардал 1,154,000 төгрөгийг А б******* ХХК-д төлсөн болох нь Бэлэн мөнгөний орлогоын баримтаар тогтоогдож байна.
13. Нэхэмжлэгч нь хариуцагч О.Мд холбогдуулан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмнө нь хандсан байх ба хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүйд хүрч, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Мг эрэн сурвалжлах тухай Х******* дүүргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн № шийдвэрээр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
14. Иргэний хулуийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж түүнд олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 58 дугаар зүйлийн 58.1.-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 280 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Б******* дүүргийн Татварын хэлтсийн дансанд нөхөн төлүүлж, хариуцагчаас 262,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.Мгээс 21,006,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 280 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Б******* дүүргийн Татварын хэлтсийн 1002003009411 тоот дансанд нөхөн төлүүлж, хариуцагч О.Мгээс 262,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У
ШҮҮГЧИД Б.Б
Д.Я