| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00380/И |
| Дугаар | 310/ШШ2025/00421 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 310/ШШ2025/00421
| 2025 оны 0******* сарын 2******* өдөр | Дугаар *******10/ШШ2025/00421 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, овогт ******* ******* /РД:/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, -р сууцны тоотод оршин суух, овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: 155140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, *******10/2025/00*******80/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: 2024 оны 12 сарын 02-ны шөнө дээд давхарын айл Б.ынхаас ус алдаж манай зочны өрөө, гал тогоо, коридорын дүүжин тааз, шал, ханын обой зэрэг бусад эд хөрөнгө бүгдээрээ усанд автсан. Бодит байдлыг 12 сарын 0*******-ны өлгөө Б. орж ирж үзсэн. Бид онцгой байдал, ******* суманд мэдэгдэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, *******-р багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарт үзүүлэхэд хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөгөө өгсний дагуу тухайн өдөр нь үнэлгээчинд хандахад ирж бодит байдлын зургийг авсан ба үүнээс хойш ******* удаа ирж усанд норж дэвтсэний улмаас шал, обой, дүүжин таазанд гарч буй өөрчлөлт гэмтлийн зургийг авсан. Тэгээд Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгүүлэхэд 580140 төгрөгийн үнэлгээг хийж ирүүлсэн. Үнэлгээ хийлгэсний төлбөрт 410000 төгрөг шилжүүлсэн. Мөн хими цэвэрлэгээ, угаалгын газраас бохирдсон эд хөрөнгүүдээ 20000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Угаалгын өрөөний гэрэл, залгуур, зурагтны доод удирдлагын мэдрэгч гэрэл шатсан. Үүнээс баримтаар нотлогдож байгаа нь *******5000 төгрөг, нийт хохирол 55140 төгрөг болсон. Б. 12 сарын 04-нд 5000000 төгрөг өгсөн тул үүнийг хасаад 155140 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
*******. Нэхэмжлэгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 12 сарын 02-ны өдрөөс 0*******-нд шилжих шөнө ******* дугаар багийн ******* дүгээр сууцны ******* тоотод оршин суух манай гэрийн дээрээс манай дээд айл болох Б.ын нойлын өрөөний зөвхөн энэ айлын хэрэглээг хангах зориулалттай уян холбоос тасарсны улмаас их хэмжээний ус алдаж нэлээдгүй хэмжээний хохирол учирсан.
Тэр үед манай дүү нас бараад эмнэлэгт байсан. Өглөө ******* цагт гэртээ орж ирэхэд коридор, том өрөө, эд хогшил, тааз, дэвсгэр дээгүүр битүү ус болсон байсан.
Дэвсгэр дээгүүр явахад шагайгаар татсан ус байсан. Дээд айлаас ус алдаж гээд дээд айлдаа хандахад байж байсан. Манайд орж болсон зүйлүүдийг харсан. Би яахаа мэдэхгүй байсан учир аймгийн онцгой байдалд хандахад суманд эд хөрөнгийн хохирлыг баталгаажуулдаг хүмүүс байгаа гэхээр нь сумын иргэдийн хурлын даргатай очиж уулзсан. Сумын иргэдийн хурлын дарга болон тухайн үед манай багийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэдэг хүмүүстэй газар дээр нь уулзаж зургийг нь авч нүдээр харсан. Яах ёстой вэ гэхэд тусгай эрх бүхий үнэлгээнд хандаж үнэлгээ хийлгэх ёстой гэж хэлсэн. Тэр дор нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэдэг хүнд хэлсэн. Тэгэхэд бодит байдлыг фото зургаар баталгаажуулж явсан. Энэ байдал бүтэн өдөржин үргэлжлээд орой 18 цаг гэхэд бид цэвэрлэсэн. Бид бүтэн 2 өдөр цээрлэсэн. Төрсөн дүү маань нас бараад дүүгийн минь ажил явдал манай гэрт өнгөрөөх байсан учраас бид маш хурдан хугацаанд цэвэрлэсэн. Хими цэвэрлэгээнд өгөхийг нь өгч хатаахыг нь хатаасан. Хөшиг, буйдангийн зөөлөн эдлэл гэх мэт бүгд тэр чигээрээ норж, таазны шохой замасак эмүстэй урсаж орж ирсэн. Бүх юм бохирдсон байсан. Хүн хөлсөлж орон гэр цэвэрлэх ёстой болсон учир бухимдсан. Хохирлыг хурдан түргэн барагдуулаарай бидэнд одоо ч мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. 12 сарын 04-нд 5000000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш хохирлын үнэлгээ хийх эрх бүхий этгээд манайд ******* удаа ирж ямар өөрчлөлт гарахыг нь харсан. Яг ямар зүйлүүдийг солих шаардлагатай байна гэдгийг шалгасан. Материалыг хохирлын эрх бүхий үнэлгээ хийдэг компани руу явуулж тайлан нь 12 сарын 20-нд миний гар дээр ирсэн. Хохирлын дүнг 580140 төгрөг гэж гаргасан. Энэ дээр хохирлын үнэлгээ хийлгэсэн 410000 төгрөг төлсөн. Буйдангийн зөөлөн эд химид өгсөн 20000 төгрөг, ракетка, гэрэл эдгээр зүйлийг хийсэн. Би зөвхөн баримттай материалыг нэмэхэд 55140 төгрөг болсон. Энэ үнийн дүнгээр нэхэмжилсэн. д яагаад ийм үнэлгээ гарсан гэж хэлээгүй вэ гэхээр манай дүү өнгөрөөд 4******* хоног нь болоогүй байсан. Удахгүй шинэ жил тэгээд цагаан сар болсон. Би тэр үед 5000000 төгрөг өгсөн учир баяр ёслол таарлаа гэж бодоод нэхээгүй. Манайхыг яаж байна гэж асуугаагүй энэ дээр сэтгэл дундуур байсан. 4 сард хэлэхэд би 5000000 төгрөг өгсөн одоо өгөхгүй гэж хэлсэн. Нийт 55140 төгрөгөөс Б.ын өгсөн 5000000 төгрөгийг хасаж тооцон 155140 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
4. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болох 55140 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч хуульд зааснаар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн хөрөнгийн үнэлгээ нь тухайн эд хөрөнгийг хэдий хэрийн хугацаанд ашигласан, хуучирсан эд хөрөнгөд ямар хэмжээний элэгдэл, хорогдол үүссэн болон ус нэвчирсэнээс болж эд хөрөнгөд хохирол учирсан эсэхийг тодорхой дүгнээгүй. Нийтийн орон сууцны сан техникийг нийтийн хөрөнгө гэж үзэж болно. Иймд ус алдсанаас болж учирсан хохирлыг миний бие дангаараа хариуцах ёсгүй. Шөнийн цагаар ус алдаж муудаж хуучирсан сан техникийн асуудал нь нийт оршин суугчдын цаг тухайдаа сольж засварлаагүй асуудал гэж бодож байна. Миний зүгээс нэхэмжлэгчид байнга доромжлуулаад байсан учир 5000000 төгрөг өгсөн. Үүнээс давсан хохирол учирсан гэдэг нь нотлогдохгүй байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хохирлын хэмжээг бууруулах нөхцөл байдал байгааг шүүгч харж үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үүрийн 0 цагт унтаж байхад ус алдсан байсан. Нойлын өрөөнд ус алдсан байхад нь цэвэрлэсэн. 0******* цагт доод айлын хаалгыг тогштол хүн байгаагүй. Унтаж байсан болохоор доошоо нэвтрээгүй юм байх гэсэн бодолтой буцаж орсон. Өглөө ******* цагт охиноо хүргэж өгөөд хаалгыг нь тогшиход хүн байхгүй байсан. 10 цагийн үед ажил дээрээ байхад доод айлаас хүн орж ирлээ доод айлд ус орж ирсэн гэж байна гэж хэлсэн. Тухайн үед учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн. ******* эгчийн хувьд надаас цочролд орсон байдалтай уурлаад *******0000000 төгрөг өг гэж хэлж байсан.
Манайх *******0000000 төгрөгөөр засвар хийсэн. Надад яг одоо *******0000000 төгрөг гаргаж өг тэгж байж би тайвшрах гээд байна гэж хэлсэн. Би одоогийн байдлаар танд өгөх мөнгө байхгүй учир ярилцъя гэж хэлсэн. 2 цагийн дараа сумын хурлын дарга болон төлөөлөгч нарыг дагуулж орж ирээд мөнгө гаргаж өг гэж дахиж хэлсэн.
Эхлээд хөрөнгийн үнэлгээ хийлгэх бодолгүй шууд *******0000000 төгрөгийг нэхсэн.
Тэгээд хөрөнгийн үнэлгээ хийлгэе гэж шийдсэн. Эхний хөрөнгийн үнэлгээ дээр би хам орсон. Унтлагын өрөөнд ямар ч ус нэвчээгүй байсан. 2024 оны 12 сарын 04-ний өглөөний 10 цагт би ******* эгчийн данс руу 5000000 төгрөг хийсэн гэв.
. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Р.******* нь, Б.аас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 155140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.ын гэрт 2024 оны 12 сарын 2-ноос *******-нд шилжих шөнө ус алдсанаас болж манай гэрт ус алдаж эд хөрөнгөд хохирол учирсан. 2024 оны 12 сарын 4-ний өдөр Б. 5000000 төгрөг өгсөн.
Хохирлын үнэлгээ тогтоосон үнэлгээгээр 580140 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Үнэлгээчинд 410000 төгрөгийн хөлс төлсөн. Цахилгааны монтаж гэмтсэн учир гэрэл шатаж, *******5000 төгрөгөөр лед гэрэл авсан. Тухайн үед буйдан хөшиг зэргийг хими цэвэрлэгээнд өгч 20000 төгрөгийн зардал гаргасан. Эдгээр нь зөвхөн баримттай гарсан зардал. Баримтгүй маш их зардал гарсан, хохирол учирсан. Нийт 55140 төгрөгөөс Б.ын өгсөн 5000000 төгрөгийг хасаж тооцон 155140 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байна.
Хариуцагч нь 2024 оны 12 сарын 2-ноос *******-нд шилжих шөнө манай гэрийн ариун цэврийн өрөөнд ус алдсанаас болж Р.*******гийн гэрт ус нэвтэрч эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримтад маргахгүй. Тухайн үед 5000000 төгрөг өгсөн.
Хохирлын үнэлгээ гарсны дараа хэдэн төгрөгний үнэлгээ тогтоогдсон тухай надад хэлээгүй. Шүүхэд ирсний дараа баримтыг үзэхэд ус нэвтрээгүй өрөөний талбайн хэмжээгээр учирсан хохирлыг тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Боломжоороо 5000000 төгрөг өгсөн, одоо нэмж мөнгө өгөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн учирсан хохирлыг Р.*******гийн гэр бүлийн хүн, хүүхдүүд нь нэхэх байтал Р.******* нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж татгалзлаа үндэслэжээ.
Хэрэгт ирүүлсэн 00214******* дугаартай гэрчилгээний хуулбараар нэхэмжлэгч Р.******* нь уг орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүн болох нь нотлогдож байх ба орон сууцны өмчлөгч цын ийн эхнэр болох нь Ч.э, Р.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ийн , ийн нарын эх болох нь төрөл садангийн лавлагаа баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод байрлах орон сууцанд ус алдсанаас үүссэн хохирлын үнэлгээг тогтоосон Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-г ирүүлсэн байна. Энэхүү үнэлгээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд нийт 580140 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ. Мөн ын гийн харилцах дансанд Үнэлгээний төлбөр гүйлгээний утгатайгаар 410000 төгрөг төлсөн баримт лед гэрэл худалдан авсан гэх *******5000 төгрөгийн зарлагын баримт, 20000 төгрөг төлсөн хими цэвэрлэгээний үйлчилгээний хуудсыг ирүүлсэн байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэж үзвэл нийт 15140 төгрөг болж байх ба үүнээс өмнө төлсөн 5000000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 155140 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Бусдад учруулсан хохирлоо төлөх боломжгүй гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй учир хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51.1.4, *******5******* дүгээр зүйлийн *******5*******.1, *******5*******.*******-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 4************** дугаар зүйлийн 4**************.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч аас 155140 /нэг сая таван зуун жаран таван мянга нэг зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ****************************2 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас ****************************2 /гучин есөн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн *******511.1-д зааснаар зохигч шийдвэрийг гардуулснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ