| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00379/И |
| Дугаар | 310/ШШ2025/00422 |
| Огноо | 2025-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2025/00422
| 2025 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 310/ШШ2025/00422 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХК /РД:/-д 13492183.13 /арван гурван сая дөрвөн зуун ерэн хоёр мянга нэг зуун наян гурван төгрөг арван гурван мөнгө/ төгрөгийг 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 2600000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 2900000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 2892183.13 /хоёр сая найман зуун ерэн хоёр мянга нэг зуун наян гурван төгрөг арван гурван мөнгө/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225411 /хоёр зуун хорин таван мянга дөрвөн зуун арван нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 112706 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун зургаан/ төгрөгийг, хариуцагч*******аас 112706 /нэг зуун арван хоёр мянга долоон зуун зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ