Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/16

 

 

 

Г.Ц*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд

 

Прокурор: М.Сайнзаяа,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.С*******,

Хохирогч, иргэний хариуцагч: Ш.Энхээ,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний хариуцагчийн

өмгөөлөгч: Г.Алтанчимэг,

Шүүгдэгч: Г.Ц*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.С*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.

 

Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Ц*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000308 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Монгол Улсын иргэн, Г*******гийн Ц*******.

 

Г.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд Б аймгийн Х-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчихдоо *******-******* ******* улсын дугаартай Nissan Note загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Б аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн Б гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.б, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.Агийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Эгийн амь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Б аймгийн прокурорын газраас Г.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Г*******гийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  2 хүний буюу Л.О, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний буюу Ш.Энхээгийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.Эгийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 / гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******г оршин суугаа газраас буюу Б аймгийн Х-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ш.Энхээгээс 11.047.215 /арван нэгэн сая долоон зуун дөчин долоо мянга хоёр зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн болон хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч Б.С*******д олгохоор, шүүгдэгч Г.Ц*******гоос 102.300.00 /зуун хоёр  сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С*******д олгохоор, шүүгдэгч Г.Ц*******гоос 74.971.228 /далан дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Энхээд олгохоор, 15.755.*******9 /арван таван сая долоон зуун далан далан таван мянга далан есөн/ төгрөгийг Ш.Энхээгээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Дүүрэнбаяр нарт тус тус олгохоор, хохирогч Ш.Энхээ цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч Г.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.Ц*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 761596 тоот үнэмлэхийг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Л.О, М.З нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц*******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад

“Шүүгдэгч Г.Ц*******гоос 102,300,000 /нэг зуун хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С*******д олгохоор” гэснийг хасаж,

74,971,228 /далан дөрвөн сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун хорин найман/ төгрөг гэснийг 42,261,228 /дөчин хоёр сая хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун хорин найм/ төгрөгийг гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ

 

                               ШҮҮГЧИД                                 Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                Л.ХИШИГДЭЛГЭР