Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137/ШШ2025/00358

 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох авто машин захисан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч,  2025 оны 06 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц овогтой Г миний бие 2024 оны 11 сарын 30-ны өдөр Н овогтой Б-д Toyota Hijet машин худалдаж авахаар Х банкны 5600000000 тоот Э-ын Х гэсэн дансанд 8,000,000 төгрөг шилжүүлсэн. Н.Б нь захиалсан өдрөөс хойш 45 хоногийн дотор машиныг хүлээлгэж өгнө гэж анх ярилцсан боловч одоог хүртэл гааль дээр байгаа өөр 2 машины төлбөр ороогүй тул танай машиныг өгөхгүй байгаа гэсэн шалтгаанаар машин хүлээлгэж өгөхгүй удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул Н.Б-д шилжүүлсэн 8,000,000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц  овогтой Г  миний бие Н  овогтой Б-д холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Г  нь хариуцагч Н.Б-д холбогдуулан авто машин захисан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Г  нь авто машин захисан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

           Нэхэмжлэгч Ц.Г  нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-д холбогдох авто машин захисан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                   Э.Б