| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00237/И |
| Дугаар | 157/ШШ2025/00207 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00207
иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн ******* шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг ******* ******* ******* гудамж ШХ-*******-******* хаягтай, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
иуцагч ******* аймаг сум дугаар багт оршин суух, холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,479,245.5 (долоон сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг тавин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 0 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу иргэн *******тай 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 201011152 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 7,024,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.
Банк нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр гийн *******ны 5005827045 тоот дансанд 7,024,000 төгрөг шилжүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн.
Зээлдэгч нь Банктай байгуулсан 201011152 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 241 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 201011152 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох ,555,733.34 төгрөг, 2025 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүү 895,351.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,10. төгрөг, нийт 7,479,245.5 төгрөгийг хариуцагч гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.иуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Энхбаатар овогтой миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,479,245.5 (долоон сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг тавин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,479,245.5 (долоон сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг тавин зургаан мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,479,245.5 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
.иуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,479,245.5 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,18 төгрөгийн тал хувь болох 7,309 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,309 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 7,309 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 7,479,245.5 (долоон сая дөрвөн зуун далан есөн мянга хоёр зуун дөчин таван төгрөг тавин зургаан мөнгө)-ийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,18 төгрөгийн тал хувь болох 7,309 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 7,309 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 7,309 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ