| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05919/И |
| Дугаар | 191/ШШ2025/04410 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Б******* дүүргийн -**** тоотод оршин суух, ******* овогт Б.Б******* /РД: ЗЮ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн ***** тоотод оршин суух, Тайж овогт З******* Т******* /РЭ/-д холбогдох,
106,210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гарган нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарган талйбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаха өмнө нэхэмжлэгч тала хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага 424,922 төгрөгөөр баггаж байна. Нийт 105,785,078 төгрөгийг шаардаж байна.
Нэхэмжпэгч Б.Б******* нь Ө аймгийн фэйсбүүк группээс Барилгын улаан шугам нь тавигдсан, аймгийн төвд барилга барихад бэлэн, зурагтөсөл хийгдсэн газар худалдана гэх зарын дагуу хариуцагч З.Т*******тай уулзаж, тохиролцоод Барилга барих иж бүрэн төслийг газрын хамт 250.000.000 төгрөгөөр худалдаж авахаар 2022 оны 05 сарын эхээр аман хэлбэрээр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Тус гэрээгээр хариуцагч З.Т******* нь өөрийн эзэмшлийн Ө аймаг, А сум, Р гудамж, **** давхар нийтийн орон сууцны зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий 487 м.кв /га/ газрын эзэмшлийг Ө аймгийн Онцгой байдлын газраар хянуулсан 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн хамт нэхэмжпэгчид шилжүүлэн өгөх, харин нэхэмжлэгч нь газрыг 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төслийн үнэ буюу 250.000.000 төгрөгийг хариуцагчид дараах байдлаар төлөхөөр зохигчид харилцан тохиролцсон байдаг. Үүнд:
1. Гэрээний нийт үнэ 250.000.000 төгрөгийн 50% буюу 125.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэх,
2. Үлдэх 50% буюу 125.000.000 төгрөгт нэхэмжпэгч нь гэрээний зүйл болох газарт 24 айлын үйлчилгээтэй орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж хариуцагчийн сонголтоор 1 айлын орон сууц шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцсон.
Хариуцагч З.Түвшинжаргад гэрээний урьдчилгаанд 2022.05.02-ны өдөр 62,500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.
Хариуцагч анх уулзахдаа бичиг баримтуудыг үзүүлж ямар ч уулдалгүй, танайх ажпаа эхлүүлж бай би аймаг руу очихоор гэрээгээ бичгээр байгуулж, газраа шилжүүлж өгнө гэсэн.
Гэрээний дагуу нэхэмжлэгч тала өдрийн сайныг харж барилгын суурийн ажил буюу газар шорооны ажпыг 2022.05.15-ны өдөр эхэлсэн.
Нэхэмжпэгчээс газар шорооны ажлыг хийхэд дараах хөрөнгийг зарцуулсан. Үүнд:
1. Барилгын талбай цэвэрлэх, хамгаалалтын хашаа барьсан зардалд 560,000 төгрөг,
2. Барилгын суурийн газар шорооны ажлын зардалд 26.650.000 төгрөг,
3. Өв АЗЗА ТӨК-ны талын хананд бэхэлгээний хана барьсан зардалд 13.000.000 төгрөг,
4. 2 ширхэг шинэс мод буулгах, тээвэрлэх, шилжүүлэх, шилжүүлэн суулгах ажлын зардалд 280.000 төгрөг,
5. 3 шихрэг ули модыг суулгах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах ажлын зардалд 670.000 төгрөг,
6. Өндөр хүчдэл, шугам сүлжээ, цахилгаан хангамжийн ажлын зардалд 1.050.000 төгрөг,
7. Барилгын зураг төсөлд төсөв зохиолгох зардалд 1.000.000 төгрөг,
8. Хулдаан самбар хэвлүүлсэн зардалд 500.000 төгрөг буюу нийт 43,710,000 төгрөгийг зарцуулсан байна.
Гэтэл газар шорооны ажлыг бүрэн хийж дуусах явцад хариуцагчийн эзэмшлийн 487 м.кв /га/ газарт гуравдагч этгээдээс барилга бариулахгүй гэж маргаан үүсгэж, ажил үргэлжпүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Хариуцагчийн зүгээс: манай газартай холбоотойгоор шүүхэд маргаан гарсан, газар зөрчилгүй, анхан шатны шүүх хуралд манайх ялсан. Одоо давж заалдах шатны шүүх хурал Улаанбаатар хотод болно. Түр хүлээчих гэснээр нэлээд хугацаа өнгөрсөн.
Нэхэмжлэгч тала нэгэнт газрын сууриа тавьж, барилга барих хөрөнгө мөнгөө гарган байсан учир хариуцагчид итгэж, хүлээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжпэгчээс Барилга барих иж бүрэн төсөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 62,500,000 төгрөг, газар шорооны ажилд зарцуулсан 43,710,000 төгрөг, нийт 106,210,000 төгрөгийг шаардаж байна. Энэ төлбөрийг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрч, энэхүү төсвийн задаргааг нэхэмжпэгчээс гаргуулан авсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өгөөгүй болно.
Газар шорооны ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн болон бэлэн бусаар зарлага гарсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч уулгах, хариуцагча нотлох баримтын шаардлага хангуулсан материал гаргуулах зэрэг ажиллагаа хийлгэх бөгөөд нэхэмжлэлд хуулбар баримт гаргаж өгсөн байгааг анхаарч үзнэ үү.
Иймд хариуцагч нараас Барилга барих иж бүрэн төсөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 62.500.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу газар шорооны ажилд зарцуулсан 43.710.000 төгрөг, нийт 106.210.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарган ба хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага 424,922 төгрөгөөр баггаж, нийт 105,785,078 төгрөгийг шаардаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гарган тайлбартаа: Зохигчдын хооронд Иргэний 243 дугаар зүйлийн 243.1 заан худалдах худалдан авах гэрээг амраар байгуулсан. Хэрхэн нотлогдох вэ гэхээр, нэхэмжлэгчийн охин Б.Б хариуцагч н.Т*******ын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 63,500,000 төгрөг шилжиж орсон. Б.Б гэдэг хүүхэд н.Б*******ын охин мөн гэдэг нотлох баримтыг уншиж сонсгосон. Д овогтой н.Д н.Б******* нь 2016 оны 04 дүгээр сарын 25- ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө 1992 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр н.Б овогтой н.Б нь төрсөн байсан. н.Д охин гэдгийг нотолсон төрсний гэрчилгээний лавлагаа хэрэгт авагдсан. н.Б гэрээний урьдчилгаа гэж 62,500,000 төгрөг төсвөө гаргуулахад буюу Х гээд 24 айлын үйлчилгээтэй орон сууцны төсөв н.Т*******ын нэр дээр гарсан. Төсвийн мөнгө гэж 1,000,000 төгрөгийг шилжүүлээд 63,500,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдож байна. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээний баримт байгаа. Үнэлгээний баримтаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нотлогдоно. Яагаад гэвэл Х ХХК-ийн 24 айлын үйлчилгээтэй орон сууц, н.Т*******ын нэр дээр газрын гэрчилгээ байгаа. Иргэд хоорондоо худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдах худалдан авах гэрээгээр худалдагчийн эрхийн зөрчилгүйгээр түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгнө... гэсэн байдаг. Гэтэл урьдчилгаа төлбөрийг хийгээд газар шорооныхоо ажлыг хийж байх хугацаанд 24 айлын үйлчилгээтэй орон сууц нь н.Б*******ын нэр дээр шилжиж очоогүй нь өнөөдөр авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Ийм учра худалдагч өөрийнхөө үүргийг гүйцэтгээгүй учра худалдан авагч эрхийн доголдолтой эд хөрөнгө холбоотойгоор гэрээг цуцлах шаардлага үүссэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт ...худалдан авагчийн эд хөрөнгийн доголдлыг арилгуулах эсвэл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй... гэж худалдан авагчийн эрхийг тодорхойлж өгсөн. Иргэний хуулийн 256.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ үргийнхээ дагуу хариуцагч нь н.Б******* н.Т*******ын газар дээр гарган суурийн ажил хийсэн зардлыг нөхөн гаргах үүрэгтэй гэж үзэж байна. Гэрээний гол хөрөнгө нь доголдолтой бол бүхэлд нь гэрээг цуцалж болно. Гэрээний гол нөхцөл нь газар. Газрын эрхийг шилжүүлж өгөх үүрэг нь н.Т*******д байсан боловч шилжүүлж өгөөгүй. Тийм учра Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3, 256.1, 254.1, 243.1 дэх хэсэгт занаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой гэв.
Хариуцагч шүүхэд гарган хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдэж байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч тала гарган нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Б*******оос М.Од олгосон 2024.06.11 итгэмжлэл, Б.Б З.Т*******д 1,000,000 төгрөгийг 202.06.04-нд, 62,500,000 төгрөгийг 2022.05.02-нд шилжүүлсэн Х банк ны шилжүүлгийн баримт, Ө аймагт баригдах үйлчилгээтэй 24 айлын орон сууцны барилгын талбайд хийж гүйцэтгэсэн барилгын суурийн газар шорооны ажил хийхэд бэхэлгээний хана барихад зарцуулсан мөнгөн дүн, Х ХХК-ийн 24 айлын үйлчилгээтэй орон сууцны загвар зураг, Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн 2025 оны 01 сарын 13-ны өдрийн 25-03 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэргэшсэн төсөвчин Х.Н үйлдсэн Х ХХК-ийн 24 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын нэгдсэн төсөв, Бын Бийг Д.Д төрүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Д, Б.Б******* нарын гэрлэснийн бүртгэлийн лавлагаа,
Хариуцагч тала гарган нотлох баримт: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, өмгөөлөгч Б.А оролцуулах, хэрэгтэй танилцах шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагча 63,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 42,285,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 424,922 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч З.Т*******д холбогдуулан, Барилга барих иж бүрэн төсөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 62,500,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу газар шорооны ажилд зарцуулсан 43,710,000 төгрөг, нийт 106,210,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гарган ба хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын 424,922 төгрөгөөс татгалзаж, нийт 105,785,078 төгрөгийг шаардсан.
3. Хариуцагч нь нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбар гарган боловч татгалзлын үндэслэлийн талаар тодруулаагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаан тогтоогдоогүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гарган тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гарган тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гарган тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гарган тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заан.
5. Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг газар эзэмших эрхийг барилга барих иж бүрэн төслийн хамт 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 62,500,000 төгрөг, барилгын зураг төсөлд төсөв зохиолгохоор 1,000,000 төгрөг шилжүүлсэн, газар шорооны ажил хийхэд гарсан зардал хэмээн нийт 106,210,000 гаргуулахаар шаардсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагын 424,922 төгрөгөөс татгалзсан.
7. Нэхэмжлэгч нь Б.Бийн эзэмшдэг дансна З.Т*******ын эзэмшдэг тоот данс руу 1,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 04-нд, 62,500,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар 02-нд тус тус шилжүүлсэн нь Х банк ны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба шилжүүлгийн баримт дээрх мөнгө шилжүүлэгч Б.Б нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий бөгөөд Б.Б*******ын нэхэмжлэлд дурдаж буй мөнгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлттийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шаардаж буй 62,500,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Дээр дурдсанаар, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Худалдах-худалдан авах гэрээний дагуу газар эмших эрхийг шилжүүлж аваагүй хэмээн гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө болон гарсан зардлаа гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзлээ.
9. Тодруулбал, хэрэгт авагдсан Ө аймгийн онцгой байдлын газар хянан гэх тэмдэг дарагдсан, Х ХХК-ийн 24 айлын үйлчилгээтэй орон сууцны загвар зураг, шинжээч Д ХХК-ийн дүгнэлтэд хавсаргагдсан иргэн З.Т*******д газар эзэмшүүлэх дугаартай гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж буй худалдах-худалдан авах гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Тайлбарлавал, дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 63,500,000 төгрөгийг шилжүүлсэн, Ө аймгийн онцгой байдлын газар хянан гэх тэмдэг дарагдсан, Х ХХК-ийн 24 айлын үйлчилгээтэй орон сууцны загвар зураг үйлдэгдсэн, шинжээч Д ХХК-ийн дүгнэлтэд хавсаргагдсан иргэн З.Т*******д газар эзэмшүүлэх дугаартай гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд талууд худалдах-худалдан авах хэлцэл хийж, мөнгө шилжүүлсэн байдла үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж занаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
11. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн боловч гэрээнээс татгалзсан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу үүрэг хүлээсэн эсэх, үүргээ гүйцэтгээгүй эсэх талаараа хариу тайлбар гаргаагүй, шүүхэд нотлох баримт гаргаагүй.
12. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж аваагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заан үүргээ худалдагч тал биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заантай нийцнэ.
13. Ийнхүү гэрэнээс татгалсзаны үр дагаварыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.
14. Харин дээрх худалдах-худалдан авах гэрээний үүргийг хариуцагч гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж занаар хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т занаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж занаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 424,922 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д занаар, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 424,922 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн дугаар зүйлийн 227.3-т тус тус заныг баримтлан, хариуцагч З.Т*******а 63,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******од олгож, нэхэмжлэлийн шаардлага 42,285,078 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус занаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 690,000 төгрөгийн 689,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т*******а улсын тэмдэгтийн хураамж 475,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******од олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д занаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т занаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсна хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА