| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00227/И |
| Дугаар | 157/ШШ2025/00208 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 157/ШШ2025/00208
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн - сум дахь сум дундын шүүхийн ******* шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг ******* ******* ******* гудамж ШХ-*******-******* хаягтай, “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймаг - сум дугаар баг 5- тоотод оршин суух, холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,,749.******* (долоон сая таван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* нь харилцагч цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндэслэн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 201011741 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 7,229,000 /Долоон сая хоёр зуун хорин есөн мянган/ төгрөгийг 500584652 тоот дансанд жилийн 20.4 хувийн хүүтэй, 0 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 780,955 төгрөгийг төлсөн. *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 166 хоног хугацаа хэтрүүлэн 2,144,494.6 төгрөгийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний Хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 201011741 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:
Үндсэн зээл: 6,747,066.68 төгрөг, зээлийн хүү: 74,00.22 төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 14,679.82 төгрөг, төлбөрийн нийт дүн: 7,,749.******* төгрөг.
Зээлийн гэрээний үүрэгт 7,,749.******* ( Долоон сая таван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө)-ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие овогтой нь нөхөр 4-н хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нуруугаа хугалж бага охин хөлөө хугалж -н сар хэвтэрт сахиж ажил хийх боломжгүй байлаа. Одооноос л ажил хийж ирэх 8-н сараас төлөх хүсэлтэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Б. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 7,,749.******* (долоон сая таван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
.Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Б. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,,749.******* (долоон сая таван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,,749.******* төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
6.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 7,,749.******* төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,026 төгрөгийн тал хувь болох 67,51 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 67,51 төгрөгийг, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж 67,51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 7,,749.******* (долоон сая таван зуун дөрвөн мянга долоон зуун дөчин есөн төгрөг далан хоёр мөнгө)-ийг хариуцагч Б. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,026 төгрөгийн тал хувь болох 67,51 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 67,51 төгрөгийг, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамж 67,51 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ