| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/09342/И |
| Дугаар | 191/ШШ2025/04412 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/04412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, У******* овогт Б******* Н******* /регистрийн дугаар: ЕЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, Ц******* туг овогт Б З/регистрийн дугаар:ТЕ/-д холбогдох,
20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Н******* нь өөрийн найз Б овогтой Зд байрны үнийн урьдчилгаа болгон 20,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, хадам дүүгийн нөхөр Л.Х нэрийн өмнөөс түүн рүү шилжүүлсэн 20,000,000.00 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, нийт 40,000,000.00 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр банкны тоот өөрийн данснаас тоот Б.З дансанд шилжүүлсэн юм.
Б.З нь тухайн үед Б.Н*******т утсаар ярьж, түүний найз А /А/ нь А хөгжлийн банкинд ажилладаг ба түүний ажлын шугамаар 2 хотхонд хямд байр авах боломж гарлаа, өөрийн нэр дээр орон сууцгүй хүмүүс уг хямд үнэтэй байрыг авах боломжтой юм байнаа, чи хэрвээ хүсч байвал И монголиагаас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй, мөн банкны зээлгүй гэсэн лавлагаа аваад явуулбал найз нь байр бүтээгээд өгье гэсний дагуу би түүнд итгэн дээрх лавлагаа материалуудыг гаргаж өгсөн юм. Улмаар чи шаардлага хангаж байна гэнээ, одоохон урьдчилгаа мөнгөө шилжүүлээд жагсаалтад нэрээ оруулаад баталгаажуулчих, 14 хоногийн дотор байраа авчих юм байна гэсэн тул би дээрх мөнгийг шилжүүлсэн болно. Мөн хадам дүүдээ ийм боломж байна гэж мэдээлэл дамжуулсны дагуу миний хадам дүү Д.Г болон түүний нөхөр Л.Х нар мөн байр авахаар шийдэж, өөрийн данснаас 20,000,000.00 төгрөг, миний дансаар дамжуулж 20,000,000.00 төгрөгийг /дээр дурдсан/ З руу шилжүүлсэн.
Улмаар байрны асуудал шийдэгдэхгүй, байнгын шалтаг тоочиж хойшлуулсаар зөндөө удсан тул бид мөнгөө буцааж авъя гэсэн шаардлага тавьсан ч З нь мөнгийг тэр дор нь цаашаа А, Э гэгч хүмүүс рүү шилжүүлсэн, тэд нар буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрлээ.
Тухайн үед байрны гэрчилгээ тун удахгүй гарна, үлдэгдэл мөнгөө бэлдэж бай гэсний улмаас би өөрийн хашаа байшинг, Х нар нь ээжийнхээ байрыг яаран зах зээлийн үнэлгээнээс хямд үнээр зарж давхар хохироод байна.
Иймд Б.Згаас уг мөнгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20,000,000 төгргөгийг Б.Н*******ээс Б.Згийн эзэмшдэг банк дахь тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн баримт, Б.Н******* иргэний үнэмлэхийн лавлага, иргэний үнэмлэхийн хуулбар, Z нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан гэх зурвасын зураг /үзлэг хийгээгүй/, Б.Н*******ээс А.Сд олгосон 2025.05.07 итгэмжлэл,
Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд: иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Згаас Б.Б олгосон 2025.02.19 итгэмжлэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Б.Зд холбогдуулан, 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Б.З нь хямд байр авах боломж гарлаа, мөнгө шилжүүлбэл найз нь бүтээгээд өгье гэснээр уг мөнгийг Б.Зд шилжүүлсэн боловч байрны асуудал шийдэдэхгүй, мөнгийг бусдад шилжүүлсэн, тэд буцааж өгнө гээд өгөөгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
3. Хариуцагч Б.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******д оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч талд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******д ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Хэрэгт авагдсан, Б.Н*******ээс 20,000,000 төгргөгийг Б.Згийн эзэмшдэг банк дахь тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн баримтаас үзэхэд, хариуцагч Б.З нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан болох нь тоогтоогдож байх бөгөөд ийнхүү мөнгө шилжүүлсэн үйл баримт, мөнгөн шилжүүлэх болсон үндэслэлийн талаар хариуцагч үгүйсгэж мэтгэлцээгүй.
7. Нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцтай болоход нь туслана, орон сууцны үнийг төлөхөд шаардлагатай мөнгийг өг хэмээн 20,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа үүссэн банйа.
8. Хариуцагч нь дээр дурдсан үүргээ гүйцэтгээгүй буюу гүйцэтгэсэн эсэхээ нотлоогүй тул нэхэмжлэгч нь үүрэг бүхий хэлцлээс татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Згаас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Згаас тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У