| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2418000000007 |
| Дугаар | 2024/ДШМ/37 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/37
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар даргалж, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор
Шүүгдэгч ******* /цахим/, түүний өмгөөлөгч /цахим/
Хохирогч *******, түүний өмгөөлөгч
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 241*******07 дугаартай эрүүгийн хэргийг оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* , оны 03 дугаар сарын 0-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймаг, сумын дүгээр баг, - тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч ******* нь оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сод Монгол” шатахуун түгээх станцын баруун талын хатуу хучилттай зам дээр 1- улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, биед нь баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун умдаг ясны доод салаа, цээжний баруун , 11, 12 дугаар хавирганы хугарал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд зулгаралт бүхий учрах үедээ амь
насанд аюултай хүнд гэмтэл учруулж, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүвээлгэж, хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг :үйлдсэн :бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 0 дугаар зүйлийн 0.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 13,207,39 төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум, баг, - тоотод оршин суух ******* //-д олгож, хохирогч ******* нь хор уршигтай холбогдох зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна, Үүнд:
Шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******, түүний өмгөөлөгчөөс хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршигт нийт 3.0.0 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэргийн 1*******-р талд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зөвшөөрлийн хуудас” гэх баримтыг хохирогчид танилцуулж, хохирогч уг хуудсанд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын оны 7 сарын 31-ний өдрийн А/28, А/27 дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралтаар батлагдсан "гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ийн 2.3-т зааснаар “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу танилцуулж, баталгаажуулаагүй.
Дээрх хамтарсан тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ийн 2.3-т зааснаар “мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын оны А/27 дугаар тушаалын Зургаадугаар хавсралтаар батлагдсан маягт, загварыг огт танилцуулаагүй. Журамд энэхүү ажиллагааг зөвхөн мөрдөгч танилцуулахаар зааж өгсөн байх бөгөөд Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг тусгаж өгсөн. Нотолбол зохих байдлуудад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлохоор хуульчилж өгсөн.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох дээрх ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар заасан.
Иймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн тооцох жишиг аргачлалын Тавдугаар зэрэглэлд тооцон, 12.0.0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхийн оны 02 сарын 27-ны өдрийн/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа:
2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тодорхой хэсэгт нь гомдол гаргасан. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасан зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******н зүгээс хохирол хор уршигтай холбоотой 3,0,0 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэргийн ******* дугаар талд мөрдөгчийн тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох зөвшөөрлийн хуудсыг хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулсан. Хор уршигтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хуулийг дагаж мөрдөж байгаа дүрэм журам, Улсын шүүхийн тогтоолоор сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон. Цаашлаад зэрэглэл тогтоосон зөвшөөрлийн хуудсыг танилцуулах ажиллагааны зохицуулалтыг оруулсан. Гэтэл тухайн журмын 2.3-т заасан хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан журмын дугаар хавсралтыг танилцуулаагүй орхисон байгаа. Гомдлын гол үндэслэл маань үүнд байгаа. дугаар хавсралт нь энэ журмын дагуу батлагдсан. Энэ маягт загварыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч танилцуулахаар журамлаж өгсөн. Үүнийг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох ажиллагаа нь хууль зөрчсөн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй. Нотлох баримтаар тооцох нь эргэлзээтэй байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн хохирлыг *******ын зүгээс ойлгож байгаа. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд 12,0,0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг өөрчилж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа: ...Хохирол төлбөрөө төлнө гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:
...Биеийн байдал бүрэн гүйцэд эдгээгүй. 3 сарын 21-ний өдөр эмнэлэгт үзүүлэхэд мод хагалж болохгүй, кг-аас дээшээ юм өргөж болохгүй, гам барь гэсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа:
...хохирогч *******н биед шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл учирсан. Өнөөдрийг хүртэл *******н эрүүл мэнд сайжраагүй. Анхан шатны шүүх хурал дээр хохирлын асуудал дутуу төлөгдсөн. Гэм хорын асуудал яригдахад шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар зөвшилцөж хохирлоос үлдсэн мөнгийг шүүх хуралдаан завсарлахгүйгээр төлье. Хоёрдугаарт гэм хорын хохирлын мөнгийг 04 дүгээр сарын -ний дотор төлж барагдуулъя гэж эвлэрлийн журмаар харилцан тохиролцсон учраас шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэм хорын хохирлыг тухайн шүүх хуралдааны үед төлсөн гэсэн үндэслэлээр ял шийтгэл хариуцлагыг оногдуулсан. Гэтэл хэлэлцэж ярьснаасаа буцаж 04 дүгээр сарын -ний дотор төлөх биш эсрэгээрээ гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй, хууль зүй дотоод хэргийн сайдын баталсан журмын дагуу явагдаагүй гэж гомдол гаргасан. Улсын шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 2 дугаар тогтоол байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тогтоохдоо гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийн зэрэг, бие махбод, хохирогчид учирсан сөрөг үр дагавар гэх мэт асар олон зүйлийг тооцож тухайн төлбөрийг болон доод хэмжээний нөхөн төлбөр оногдуулахыг шүүх оногдуулна. Энэ үндэслэлээр 3,0,0 төгрөгөөс шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж 13,207,39 төгрөг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:
...хохирогч *******д учирсан хохирлыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг тавдугаар хүснэгтийг хүлээн зөвшөөрч байна уу гэж хохирогчид танилцуулсан. Хохирогчийн зүгээс тавдугаар хүснэгтийг хүлээн зөвшөөрч дахин шинжээч томилуулахгүй хүлээн зөвшөөрсөн. Тухайн хохирогчид учирсан хохирол хор уршгийг нь тус зэрэглэлээр тооцож анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хохирогчийн зүгээс буруутай үйлдэлтэй байдлыг нь харгалзан үзэж тавдугаар зэрэглэлийн хамгийн доод дүн буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгөөр тооцож хохирогч *******д олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд хамааруулж шүүгдэгч ******* ял оногдуулсан. Мөрдөгчийн зүгээс тавдугаар зэрэглэлээр тогтоосон гэдгийг танилцуулсан хуудсыг батлагдсан журмаас өөр байдлаар танилцуулсан байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй байгаа. Иймд анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдол нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах нөхцөл байдал үүсэх боломжтой байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч ******* нь оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Дархан сум багийн нутаг дэвсгэрт 1- улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 12.2-д заасан “Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, биед нь баруун сүүжний тогоо дайрсан хугарал, баруун умдаг ясны доод салаа, цээжний баруун ,11,12 дугаар хавирганы хугарал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэвлий, нуруунд зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогоогдсон, хэргийн үйл баримтад анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч *******ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гээс... “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ийн 2.3-т зааснаар “мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын оны А/27 дугаар тушаалын Зургаадугаар хавсралтаар батлагдсан маягт, загварыг огт танилцуулаагүй. ...хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар заасан. Иймээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн тооцох жишиг аргачлалын дугаар зэрэглэлд тооцон 12.0.0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд оны 02 сарын 27-ны өдрийн/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж хуульчилжээ.
Хуульд заасанчлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/28, А/27 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл”-ийг баталсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг тогтоосон бөгөөд 2.1-т “Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно” гэж,
2.2-т “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно” гэж тус тус заажээ.
Дээрх аргачлалын 3.-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тавдугаар зэрэглэлээр тогтоосон хүснэгтийг хохирогчид танилцуулсан, зөвшөөрлийн хуудсаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, Шүүх сэтгэцийн шинжилгээний шинжээч томилохгүй гэж баталгаажуулж гарын үсэг зурсан байна. /1-р хх-ийн 179-1*******/
Хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын тавдугаар зэрэглэлд хамаарах ба анхан шатны шүүхээс уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож гаргахдаа хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан тавдугаар зэрэглэлийн доод хэмжээнээс хувь тэнцүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэсэнд нийцүүлэн тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Хэдийгээр мөрдөгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын оны А/27 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ын дагуу танилцуулж баталгаажуулаагүй ч хохирогч *******н сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн тооцох аргачлалыг тавдугаар зэрэглэлд хамаарч буйг танилцуулж, түүний зөвшөөрлийг зөвшөөрлийн хуудсаар баталгаажуулж авсан байх ба шүүгдэгч ******* нь хавтаст хэргийн материалтай оны дүгээр сарын 0-ны өдрийн 12 цаг минутад танилцсан байна. /1-р хх-ийн 221/
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн гэж дүгнээд анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан оногдуулах ялыг хүндрүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн үндэслэлээ зөв тайлбарлан хэрэглэсэн боловч тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журамлах заалтыг орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч *******ын өмгөөлөгч гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтад холбогдох өөрчлөлтийг оруулж бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж гэснийг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
З.ТӨМӨРХҮҮ