2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/04581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* дарг*******ж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хур*******даанаар ,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин суух, Г******* ******* овогт Г******* Н******* /регистрийн дугаар: ЦГ*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн *** тоот хаягт оршин суух, Боржигон овогт Э О /регистрийн дугаар: ХЛ/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хур*******даанд: Нэхэмжлэгч Г.Н*******, шүүх хур*******дааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хур*******даанд гаргасан тайлбартаа: Би, Э.Од 2013 онд 25,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлж, бэлнээр өгсөн. Олон жил хэл сураггүй гадаадад байсан. 2023 онд Монголд байгаа гэсэн мэдээллийн дагуу хайж уулзан 2024 оны 5 дугаар сарын 23-нд 2024 оны 6 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна гэж гараар бат*******гаа гаргаж бичиж өгсөн. Үндсэн зээлсэн мөнгө 25,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч т*******аас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Н*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.Н*******т төлбөрийн бат*******гаа гаргах тухай Э.Оын гараар бичсэн 2024.05.23-ны өдрийн бат*******гаа, Э.Оыг эрэн сурв*******жлахаар шийдвэрлэсэн Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр шийдвэр, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татг*******зах тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023.09.29№5816 тогтоол, Э.Оын оршин суух хаягийг олж тогтоосон тухай Б******* дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн 2024.11.12№30Ш4-2/5402,

Хариуцагч т*******аас гаргасан нотлох баримт. Э.Оын иргэний үнэмлэхийн хуулбар,

 

Шүүх хур*******даанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч Э.Од холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Э.Од 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүргийг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гараагүй ба хэргийг хэлэлцэх шүүх хур*******дааны товыг тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх ш*******тгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх ш*******тгаангүйгээр шүүх хур*******даанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх т*******аар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.

5. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,

42.2.-т Зохигч нэг т*******ын гаргасан тайлбар, нотлох баримтын т*******аар эсрэг т******* өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,

42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч т******* гаргахдаа нөгөө т*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,

42.4.-т Нэг т*******ын гаргасан тайлбарыг эсрэг т******* эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

Дээр дурдсанаар, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

6. Т*******ууд 2013 онд хэлцэл хийж, нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч Э.Од 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байх бөгөөд зээлдэгч Э.О нь зээлийг эргүүлж төлөөгүй, улмаар 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор 25,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар зээлдүүлэгч Г.Н*******т 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Бат*******гаа гаргасан нь хэрэгт авагдсан Э.Оын гараар бичсэн гэх 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн бат*******гаа, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

7. Хариуцагч нь дээр дурдсанаар хариу тайлбар бичгээргаргаагүй буюу нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн т*******аар үгүйсгэж маргаагүй.

8. Т*******уудын хооронд байгуулагдсан 2013 оны Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн шаардсан үндсэн зээл 25,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Э.Ооос 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Н*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ооос 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Н*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хур*******даанд оролцогч т******* шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж за*******дах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж за*******дах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У