| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/06525/И |
| Дугаар | 191/ШШ2025/04605 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С******* дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Д******* Б*******/регистрийн дугаар: ДЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, *** давхарт байрлах, Т******* ХХК /регистийн дугаар:/-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гэрч С.Э, Н.А, нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б******* нь Т г ХК-д 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежерээр томилогдон хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж ирсэн бөгөөд тус компанид ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Гэтэл 2023 оны 6 дугаар сарын сүүлээс эхлэн ажил олгогчийн зүгээс миний цалин хөлсийг өгөхгүй, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхгүй болж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор миний бие 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр компанид албан ёсоор цалин хөлсөө авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх талаар мэйлээр болон шуудангаар хандсан боловч 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн ажилтны мэйл хаягаас намайг Т х ХХК-рүү шилжүүлсэн учир хүсэлтэй тус компанид хүсэлт өгөөрэй гэнэ гэх хариуг өгсөн бөгөөд утсаар залгаж энэ талаар нь тодруулахад намайг Т г ХК-иас халж, өөр компани руу шилжүүлсэн талаар мэдэгдсэн боловч ажлаас халсан болон шилжүүлсэн тушаалыг өнөөдрийг хүртэл надад танилцуулж, хүргүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэж заасан байна.
Хэрэв ажил олгогч Т г ХК-ийн зүгээс намайг өөр компани буюу өөрийн хамаарал бүхий Т х ХХК-руу шилжүүүлэх шаардлага гарсан тохиолдолд энэ тухай надад мэдэгдэж, харилцан зөвшилцсөн тохиодолд тушаал гаргаж надад танилцуулах ёстой боловч миний зөвшөөрөлгүйгээр намайг өөр компани руу шилжүүлж, өмнө эрхэлж байсан ажпаас чөлөөлсөн тухай мэдэгдсэн нь хууль бус гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анх шүүхэд нэхэмжпэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24- ний өдрийн дугаартай Нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж татгалзсан ба захирамж бичгээр албаж гарсны дараагаар буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хариуцагчийн зүгээс намайг ажилд буцаан авахаас эрс татгалзсан учир эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг дахин гаргаж байна.
Иймд ажпаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжпэгчийн хуульд заасан эрхийг сэргээж, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 516 ажлын өдөр. Нэхэмжлэгчийн 3 сарын дундаж цалинг тооцоод нэг өдрийн цалин 79,545 төгрөг нийт ажилгүй байсан хугацааны цалин 40,886,130 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б*******ийн нэхэмжлэлтэй Т г ХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн төлөөлөгч Д.О миний бие дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Д.Б******* нь Т г ХК-д 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежер-ээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба Д.Б******* нь өөрөө тус гын харьяа Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүсэлтээ гарган, мөн зоогийн газар, лоунжийг хариуцан ажилпах, үр ашигтай ажиллуулах талаар Гүйцэтгэх захирал С.О болон ТУЗ-ын даргад санал дэвшүүлсэн бөгөөд түүний хүсэлтийг шийдвэрлэсэн.
Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Т г-д Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежер-ээр ажиллаж байсан Д******* Б*******ийг Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгг ажилд шилжүүлэн томилсон ба өөр ажилд шипжүүлсэн тушаалыг Д.Б*******өд танилцуулсан. Д.Б******* нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сахилгын зөрчил гаргаж ажиллаж байсан. Энэ байдлыг нь өөрт нь удаа дараа сануулж байсан. Ингээд Д.Б*******ийн хариуцаж байсан зоогийн газар болон лоунжид бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд бараа бүтээгдэхүүн дутсан зөрчил илэрсэн ба Д.Б*******ийг нягтлантай тооцоо нийлж акт үйлдэх шаардлагыг тавихад ажлаа хаяж явсан.
Иймд Д.Б*******ийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, тайлбар, Т г 2023.09.18№23/46 албан бичгийн хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, Б******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.09.27№55 тэмдэглэл, гурван талт хороонд гаргасан 2023.09.12 өргөдөл, М.Чт олгосон 2023.08.16 итгэмжлэл, Хөдөлмөрийн гэрээ 2022.02.14№33/22, Т г ХК-ийн нууцын гэрээ 2022.02.4№33/22, Ажлын байрны тодорхойлолт, Т г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.02.14№Б/09 тушаал /нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, өмгөөлөгч Ж.Э байгуулсан 2024.03.13№17 гэрээ,
Хариуцагч талаас: Д.Од олгосоно 2023.10.11№52/23 итгэмжлэл, хариу тайлбар, Т г ХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр 2023.04.03№1, Т г ХК-ийн 20023.06.19№08, 2023.06.13№07, 2023.04.04№08, 2023.06.05№А/03 тоот албан бичгүүд, Т г ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025.01.15№09/25 тушаал, Т г ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.11.14№9/14407 тоот, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа Т х ХХК,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б******* нь хариуцагч Т г ХХК-д холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
3. Нэхэмжлэгч нь Т г ХХК-ийн зүгээс намайг өөр компани буюу өөрийн хамаарал бүхий Т х ХХК руу шилжүүлэх шаардлага гасан тохиолдолд надад мэдэгдэж, харилцан зөвшилцөж тушаал гаргаж надад танилцуулах ёстой боловч миний зөвшөөрлийг авалгүй шилжүүлж, өмнө эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн тухай мэдгэдсэн нь хууль бус хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан:
- Д.Б******* нь Т г ХК-д 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежер-ээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба Д.Б******* нь өөрөө тус гын харьяа Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүсэлтээ гарган, мөн зоогийн газар, лоунжийг хариуцан ажилпах, үр ашигтай ажиллуулах талаар Гүйцэтгэх захирал С.О болон ТУЗ-ын даргад санал дэвшүүлсэн бөгөөд түүний хүсэлтийг шийдвэрлэсэн.
- Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр Т г-д Захиргаа, хүний нөөцийн албаны Хүний нөөцийн менежер-ээр ажиллаж байсан Д******* Б*******ийг Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд шилжүүлэн томилсон ба өөр ажилд шипжүүлсэн тушаалыг Д.Б*******өд танилцуулсан.
- Д.Б******* нь хариуцсан ажилдаа хариуцлагагүй ханддаг, удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, сахилгын зөрчил гаргаж ажиллаж байсан. Энэ байдлыг нь өөрт нь удаа дараа сануулж байсан. Ингээд Д.Б*******ийн хариуцаж байсан зоогийн газар болон лоунжид бараа бүтээгдэхүүний тооллого хийхэд бараа бүтээгдэхүүн дутсан зөрчил илэрсэн ба Д.Б*******ийг нягтлантай тооцоо нийлж акт үйлдэх шаардлагыг тавихад ажлаа хаяж явсан гэв.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигч талуудын төлөөлөгчдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноо мэдээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.
6. Т г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаар шийдвэрээр Б.Н Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушалааас чөлөөлж, Д.Б*******иийг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байна.
7. Т х ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б******* гарын үсэг зурсан 2023.06.19№08, 2023.06.13№07, 2023.04.04№08, 2023.06.05№А/03 тушаалууд хэрэгт авагдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь Т х ХХК-Ийн гүйцэтгэх захирлын эрх, үүрэг хэрэгжүүлж ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
8. Хэрэгт авагдсан Т х ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд Наранбаатар гэх хүн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байх боловч түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь Т г ХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2023.04.03№01 шийдвэрээр тогтоогдсон бөгөөд Т х ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх үүрэг хэрэгжүүлж ажилласан тухай албан бичгүүд, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.
9. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар өөр ажилд түр шилжүүлэх, ба мөн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сэлгэн ажиллуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59.1-д зааснаар сэлгэн ажиллуулсан хэмээн нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй байна.
10. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж зааснаар хөдөлмөр эрхэлэлтийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар, хариуцагч Т г ХХК-д холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА