| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 191/2025/04747/И |
| Дугаар | 191/ШШ2025/04804 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, М******* овогт Э******* У*******/регистрийн дугаар: УШ*******/, Боржигон овогт Б******* О*******/регистрийн дугаар: МД*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн У.Э*******, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн У.Мө******* нарыг эх Б.О*******гийн асрамжид үлдээж, эвлэрлийн гэрээнд заасан 1,080,000 төгрөгийн тэтгэлэгийг хүүхүүд насанд хүртэл сар бүр эцэг Э.У*******аас гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, хүүхдүүдийн сургалтын төлбөр 6,000,000 болон 8,000,000 төгрөг буюу нийт 14,000,000 төгрөгийн 50 хувь буюу 7,500,000 төгрөгийг эцэг талаас насанд хүртэл хариуцан төлж байх, эцэг Э.У*******ын төлбөрийн чадвар эрс муудах, осол аваарт өртөх, хавдар, харвалт гэх зэрэг бусад хүнд хэлбэрээр өвдөж төлбөрийн чадвар эрс муудсан тохиолдогщ хүүхдийн сар бүрийн тэтгэлгийг энд дурьдсан илүү хэмжээгээр бус гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр төлөх, нэмэлт зардал болох сургалтын төлбөрөөс төлбөрийн чадвартай болох хүртэлх хугацаанд чөлөөлөгдөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.У*******т, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.О*******д тус тус даалгасугай.
5. Зохигч талууд гэр бүлийн дундын өмлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүйг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.У*******т олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У