| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/05000/И |
| Дугаар | 191/ШШ2025/04803 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн ш шүүгч Б.У******* даргалж, тус ш танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, **** гудамж ******* банк ХК төв албаны байранд байрлах *******банк ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, ***** тоотод оршин суух, М******* ******* ХХК /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүрэг, **** тоотод оршин суух, Б овогт П О /РД:ЧЖ/-д тус тус холбогдох,
175,568,701.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн П.О, М******* ******* ХХК нар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******банктай тоот зээлийн гэрээг байгуулан 150,000,000.00 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр холимог зориулалтаар авсан.
Банк нь 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч М******* ******* ХХК-ийн *******Банк дахь тоот дансанд 150,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 10,523,786.40 төгрөг, зээлийн хүүд 16,759,950.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,890.41 төгрөгийг тус тус төлсөн.
Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж эхэлсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 153 хоног хугацаа хэтрүүлээд байна.
*******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж зээл төлөх боломж олгож байсан бөгөөд зээлдэгч нар нь гэрээний үүргээ санаатайгаар биелүүлээгүй байна.
дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн -01 дугаартай Ипотекийн гэрээгээр дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
П.Оийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээтэй Н С******* дүүргийн *** тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.
Үндсэн зээлийн төлбөр 139,476,213.60 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 13,633,881.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,768.75 төгрөг, нийт 153,310,863.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нь огт төлөлт хийгээгүй.
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нэмж тооцогдсон үндсэн хүү 21,203,441.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,054,396.89 төгрөг, нийт 22,257,838.37 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул 175,568,701.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч нар нь сайн дураар ш ийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулна уу гэв.
Хариуцагч М******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******Банк ХК-ийн нэхэмжлэлтэй М******* ******* ХХК болон иргэн П.О нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараахь тайлбарыг хийж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 175,568,701.83 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь М******* ******* ХХК болон иргэн П.О нар нь *******банктай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тоот Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг48 сарын хугацаагаар байгуулсан бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах санаачлага гэрээний талуудаас гаргаагүй. Иймээс тухайн зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байгаа болно гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэсн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******банктай 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14700087091 тоот зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээ нь 48 сарын хугацаатай. Хариуцагч нарын маргаж байгаа асуудал нь гэрээ хүчинтэй, гэрээ цуцлагдаагүй, хуваарийн дагуу төлөгдөөгүй зөрчил үүссэн үнэн. Гэхдээ 4 жилийн хугацаатай гэрээ цуцлагдаагүй байхад бүхэлд нь нэхэмжлэл гаргаж байгаад маргаж байгаа. Харин тухайн зөрчил гаргасан хугацааны хүү, алдангийг нэхэмжлэх нь зүйтэй, түүнээс бүхэлдээ нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн үндэслэл болон хэрэгт авагдсан баримтад аль зүйл заалтыг үндэслэж гэрээ цуцалсан эсэх, цуцлагдсан мэдэгдэл байгаа эсэх, хэзээ цуцлагдсан эсэх гээд гэрээ цуцлагдсан талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Хугацааны хувьд хэтрүүлсэн зээлээ төлөх үнэн гэсэн байр суурьтай байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Б олгосон 2024.05.21№47/829 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөх эрх олгосон тушаалууд, 2023.04.20№ Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2023 оны дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нэмэлт нөхцөл 2023.04.20, ипотекийн гэрээ 2023.04.20№-01, П.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, М******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, П.Оийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2014.05.23№ гэрчилгээ, М******* ******* ХХК-ийн дансны хуулга, хасбанкны захирлын 2024.03.27№А-314 тушаал, хариуцсан захирлын тушаал 2020.02.28№Б/211, 2020.04.06№А5/356, Э.Ад олгосон 2024.10.23№147/28 итгэмжлэл, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: П.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар, М******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, П.Оээс Б.Бд олгосон 2025.03.13 итгэмжлэл, М******* ******* ХХК-иас Б.Бд олгосон 2025.03.14№25/04 итгэмжлэл, М******* ******* ХХК-ийн гаргасан тайлбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М******* ******* ХХК болон П.Од холбогдуулан, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний үүрэгт 175,568,701.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгааг зөвшөөрөхгүй, зөрчил гаргасан хугацааны хүүг нэхэмжлэх нь зүйтэй, гэрээг цуцлаагүй тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэмээн маргаж байна.
4. ******* банк нь М******* ******* ХХК болон П.Отэй 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээг байгуулж 150,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэй байхаар харилцан тохиролцож, зээлийг олгожээ.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн -01 дугаартай Ипотекийн гэрээг талууд байгуулж, П.Оийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн дугаар гэрчилгээтэй Н С******* дүүргийн **** тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.
6. Дээрх зээлийн болон ипотекийн гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.,
мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ш ийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
7. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурьдсан хуульд нийцүүлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр үйлийн 19.8.-д Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана., мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөхийг шаардах эрхтэй.
9. Мөн хариуцагч нар нь нэхэмжлэгчийг гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлах мэдэгдэл өгөлгүй нэхэмжлэл гаргасан гэх агуулгаар маргасан боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үүрэгтэй тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
10. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.
12. Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
13. Хариуцагч тал 4 жилийн хугацаатай гэрээ цуцлагдаагүй байхад бүхэлд нь нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, тухайн зөрчил гаргасан хугацааны хүү, алдангийг нэхэмжлэх нь зүйтэй хэмээн маргасан нь үндэслэлгүй байна.
14. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгож Үндсэн зээлийн төлбөр 139,476,213.60 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 13,633,881.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,768.75 төгрөг, нийт 153,310,863.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан лэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нэмж тооцогдсон үндсэн хүү 21,203,441.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,054,396.89 төгрөг, нийт 22,257,838.37 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул 175,568,701.83 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж буй нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдсон.
15. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ш ийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээ тус бүрт тусгагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
16. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.
17. Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ипотекийн гэрээний дагуу барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М******* ******* ХХК, П.О нараас 175,568,701.83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч нар нь ш ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, П.Оийн өмчлөлийн, Н С******* дүүргийн ***тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэгч *******банк ХК-д олгохыг Н Ш газарт даалгасугай. Үүнд:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,264,705 төгрөгийн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 761 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч М******* ******* ХХК болон П.О нараас улсын тэмдэгтийн хураамж 1,263,944 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь ийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Н Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У