Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2025/00226

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Х******* аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч У******* хот ******* дүүрэг ******* дугаар хороо *******ын талбай 2, ******* тауэр ******* давхарт хаягтай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х******* аймгийн *******-******* сум дугаар баг ******* -04 тоотод оршин суух, холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 757,601.15 (долоон зуун тавин долоон мянга зургаан зуун нэг төгрөг арван таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-07-02-ны өдөр 214791 тоот “******* кредит” үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

214791 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000.0 төгрөг, үндсэн хүүнд 20,794.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 25,*******06.6 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 757,601.15 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч Б. нь “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 756,796 төгрөгийг төлж барагдуулсан тул “******* ББСБ” шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэв.

 

.Хариуцагч *******жигон овогт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Б. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Уг нэхэмжилсэн мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 756,796 төгрөгийг төлж барагдуулсан. Би энэ мөнгийг бүрэн төлж дууссан тул дахин төлөх шаардлагагүй.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 757,601.15 (долоон зуун тавин долоон мянга зургаан зуун нэг төгрөг арван таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч Б. нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 757,601.15 (долоон зуун тавин долоон мянга зургаан зуун нэг төгрөг арван таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 757,601.15 төгрөгийг төлсөн талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Б. нь 757,601.15 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна.

 

            6.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.ыг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлбөрийг төлсөн талаар тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,72 төгрөгийн тал хувь болох 11,66 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө хариуцагч нь төлбөрийг төлсөн байх тул хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75******* дугаар зүйлийн 75*******.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б. холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 757,601.15 (долоон зуун тавин долоон мянга зургаан зуун нэг төгрөг арван таван мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,72 төгрөгийн тал хувь болох 11,66 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ