Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00230

 

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

                                               хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч У******* хот С******* дүүрэг ******* дугаар хороо С*******ын талбай-02, ******* *******, *******-р давхарт хаягтай,“******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х******* аймгийн Б******* сумын ******* дүгээр багт оршин суух, Б О холбогдох “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,375,933.37 (гурван сая гурван зуун далан таван мянга есөн зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Б нь “*******” ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1.202******* оны 12 сарын 22-ны өдөр ЗГ202*******1222*******705******* тоот гэрээний дагуу IPhonel3_12*******GB, MagSafe Charger маркийн rap утас /цаг,чихэвч/-ыг нийт 2,*********************,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж. Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

22*******7225 тоот ******* кредит гэрээний үүргийн үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүнд 113,095.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6.769.62 төгрөг, шимтгэлд 2000.0 төгрөг. Нотариатын төлбөрт 0.0 төгрөг. Нийт 3,375,933.37 төгрөгийг хариуцагч Б оос гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч овогт Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би “******* ББСБ” дамжуулан 202******* оны 12 сарын 19-нд гар утасны лизингийн үйлчилгээ авч 1,3**************,32*******.96 төгрөгийн зээл хүлээсэн болно. Харамсалтай нв өнгөрсөн хугацаанд тодорхой хувийн шалтгаанууд санхүүгийн тогтворгүй байдал, тогтмол орлогогүй зэргээс шалтгаалж зээлийн төлбөрөө төлж чадаагүйг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор миний орлогын эх үүсвэр тогтворжиж нөхцөл байдал сайжирсан тул үлдэгдэл зээлийг 1******* сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. Үүний дагуу сар бүрийн 5-нд зээлийн төлбөрөө хуваарийн дагуу үнэнч шударгаар төлж барагдуулах болно гэдгээ баталгаатай илэрхийлье. Тухайн хугацаанд ямар нэгэн зөрчил хоцрогдол байхаар хичээн ажиллаж байна. Иймд уг өргөдлийг хүлээн авч надад зээлийн бүтцийн өөрчлөлт хийж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.О холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,375,933.37 (гурван сая гурван зуун далан таван мянга есөн зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч Б. нарын хооронд Иргэний хуулийн *******51 дүгээр зүйлийн *******51.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

*******.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,375,933.37 (гурван сая гурван зуун далан таван мянга есөн зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө)-ийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,375,933.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,375,933.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******,965 төгрөгийн тал хувь болох 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 3,375,933.37 (гурван сая гурван зуун далан таван мянга есөн зуун гучин гурван төгрөг гучин долоон мөнгө)-ийг хариуцагч Б. нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******,965 төгрөгийн тал хувь болох 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамж 3*******,**************2 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

*******.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ******* жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ