2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04806

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүргийн ****  хаягт оршин байрлах ************** ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин байрлах ******* ХХК/регистрийн дугаар:*******/-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 34,222,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани өөрийн өмчлөлийн С******* дүүргийн ***** тоот өрөөг оффисын зориулалтаар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/14 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ-ний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ******* ХХК-д түрээслүүлсэн.

Түрээсийн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд чөлөөлөхийг мэдэгдсэн боловч хариу өгөхгүй өдий хүрсэн тул албадан чөлөөлүүлж өгнө үү.

Түрээсийн гэрээний 1.2-т түрээсийн гэрээний хугаа нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байх бөгөөд сарын түрээсийн төлбөр 2,508,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа өгөөгүй, захиалагчийг өөрийн эд хөрөнгийг ашиглах боломжгүй болгосон тул 2023 оны 8 дугаар сараас эхлэн 2024 оны 10 сар хүртэлх хугацаа буюу 13 сар 20 хоногийн хугацаанд түрээслэгчид олох байсан орлогыг 1 сарын 2,508,000 төгрөг нийт 34,222,064 төгрөг болсон.

Иймд уг төлбөрийг хариуцагч одоог хүртэл өгөөгүй тул 34,222,064 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжпэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхад гаргасан хариу тайлбартаа: ...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тус байрыг суллан, эд хөрөнгийг хүлээлгэн өгнө. ...манай компани мөнгөө алдаж хохирсноос болж түрээсийн төлбөрийг барагдуулаагүй байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 34,000,000 төгрөгйиг бүрэн төлж барагдуулах боломжгүй нөхцөлд байгаа бөгөөд 15,000,000 төгрөгйиг 6 сарын хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна. ... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлж өгсөн тул үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013.01.03№01 Хувьцаа эзэмшигдчийн хурлын тогтоол, компанийн дүрэм, ******* ******* ХХК өмчлөгчөөр бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 2003.01.30№ гэрчилгээний хуулбар, Ажлын байр түрээсийн гэрээ 2023.01.02№23/14, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Ц.Дд олгосон итгэмжлэл 2024.03.25№09, Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ 2024.03.22, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.Дд олгосон итгэмжлэл 2025.04.18№3, Оффисын байр хүлээлгэн өгсөн акт 2024.08.10, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай хүсэлт,

Хариуцагч талаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд Б.У иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хариуцагч биелүүлснээр уг шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан, ажлын байр албадан чөлөөлүүлэх, олох байсан орлого 34,222,064 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч ажлын байрыг чөлөөлснөөр уг шаардлагаас татгалзаж, түрээсийн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй, эд хөрөнгийг ашиглах боломжгүй болгосон хэмээн 2023 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл 13 сар 20 хоногийн хугацаанд түрээслэгчид олох байсан орлогыг гэрээгээр тохиролцсон 1 сарын 2,508,000 төгрөгөөр тооцож, нийт 34,222,064 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд олох байсан орлого гаргуулах нэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй байгаа хэмээн 15,000,000 төгрөг төлөх хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн.

 

4. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.

 

5. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй С******* дүүргийн *** давхар барилгын үйлчилгээ, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ******* ХХК бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2003.01.30№ дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

6. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 23/14 дугаартай Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, дээр объектын 204 тоот өрөөг ******* ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, сард 2,508,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байх бөгөөд түрээслэгч тухайн объектыг хүлээн авчээ.

 

7. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэж байх бөгөөд хүчин төгөлдөр байна.

 

8. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэл нийт 13 сар 20 хоногийн хугацаагаар төлбөр буюу олох байсан орлого гаргуулахаар хариуцагчаас шаардсаныг хариуцагч үгүйсгээгүй тул гэрээнд заасан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

9. Түрээсийн гэрээний хугацаа дуусанаас хойшхи олох байсан орлого гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэж зааснаар хангах үндэслэлтэй гэж үзлээ.

10. Тайлбарлавал, хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд түрээсийн байрыг чөлөөлж өгөөгүй болох нь тогтоогдсон, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр талбайг чөлөөлж өгсөн боловч 2024 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч түрээсийн талбайг ашиглах боломжгүй болгосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй тул түрээсийн гэрээний хугацаа дуусан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны зайлшгүй олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно. /талууд түрээсийн төлбөрийг сард 2,508,000 төгрөгөөр тохиролцсон, өдөрт 80,903.2 төгрөг байх ба 13 сар 20 хоногийн төлбөр 33,222,064 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй./

 

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. ... гэж зааснаар, түрээсийн талбай албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хариуцагч биелүүлснээр нэхэмжлэгч уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК нь С******* дүүргийн **** тоот өрөөг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснээр нэхэмлэгч ******* ******* ХХК нь уг шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 493 дугаар зүйлийн 493.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч ******* ХХК-иас 34,222,064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,200 төгрөгийн 364,160 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,940 төгрөг, харуицагчийн биелүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35,100 төгрөгийг Б******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч ******* ХХК-иас 364,160 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У