| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/00082/И |
| Дугаар | 191/ШШ2025/04816 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/04816
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б*******, С*******, Ч******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.У******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт оршин байрлах, П******* овогт Г******* Б******* /регистрийн дугаар: ХЛ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б******* дүүргийн **** тоот хаягт байрлах Н ХХК /регистрийн дугаар: /-д холбогдох,
73,943,188 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Ж.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б******* нь Н- ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаар Амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан Ч******* дүүрэг, 19-р хороо, Өвөргүнт зусланд 97 м.кв талбай бүхий Канад технологийн 4 улирлын амины орон сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Түүнчлэн би тус амины орон сууцны ард талд гарааш барихаар болж, хариуцагчаар суурийн ажпыг 5,500,000 төгрөгөөр нэмж хийлгэхээр тохиролцсон.
Миний зүгээс хариуцагчид гэрээнд заасан ажпын хөлс болох 55,000,000 төгрөг болон гараашийн суурийн ажпын хөлс 5,500,000 төгрөг, нийт 60,500,000 төгрөгийг Н- ХХК-ийн захирал Ж.Өын эзэмшлийн хаан банкны тоот дансанд шилжүүлгээр болон бэлнээр хувааж төлсөн болно.
Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ажпаа бүрэн хийж гүйцэтгээд надад хүлээлгэж өгөх ёстой байсан боловч хугацаа хэтрүүлэн 2020 оны 8 дугаар сард хүлээлгэж өгсөн.
Орон сууцаа хүлээн авмагц гэр бүлээрээ амьдарч эхэлсэн бөгөөд 2021 оны 1 дүгээр сард доголдол илэрсэн. Энэ тухай хариуцагчид удаа дараа мэдэгдэж, мөн бодитойгоор харуулж байсан. Хариуцагчийн зүгээс удахгүй очоод доголдлуудыг арилгаж өгнө гэж хэлдэг боловч доголдлыг арилгахаар бодитой үйлдэл хийдэггүй.
Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр надтай биечлэн уулзаж доголдлуудыг тус бүр жагсааж бичин мөнгөний хэрэг гараад байна нэмээд 3,000,000 төгрөг өгчих, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус доголдлуудыг арилгаж өгнө" хэмээн баримт үйлдэн гарын үсэг зурсан. Миний зүгээс тохиролцсон ёсоор 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл бодитойгоор доголдлыг арилгах ямар нэгэн ажил хийгээгүй.
Миний бие хариуцагч талаас удаа дараа доголдлыг арилгаж өгөхийг шаардаж байсан бөгөөд ямар ч үр дүнд хүрэхгүй байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Мөн маргаан бүхий амины орон сууцанд бий болсон доголдлыг арилгахад гарах өртгийн хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мэргэшсэн төсөвчин С ХХК-иар гаргуулсан бгөөөд нийт 73,833,188 төгрөгийн өртөг гарч байгаа.
Иймд хариуцагч нь нэгэнт доголдлыг арилгаж өгөхгүй нь илт байх тул түүнээс доголдлыг арилгахада гарах зардал 73,833,188 төгрөг болон төсөвт өртгийн шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 110,000 төгрөг, нийт 73,943,188 төгрөгийг хариуцагч Н- ХХК-иас гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1., 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зориг болон гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Уг гэрээг харахад гүйцэтгэгч талаас Н ХХК, захиалагч талаас Г.Б******* байгаа. Гарын үсэг хэсэгт компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.Ө гарын үсэг зурсан. Харин тамга дарагдаагүй байдаг. Зөвхөн тамга дарагдаагүй байдлыг компани гэрээ байгуулаагүй юм байна гэж үзэх боломж байхгүй. Тухайн үед гэрээний зорилго, зорилт, зориулалт юу байгааг анхаарах шаардлагатай. Тэгэхээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний хүчин төгөлдөр дээр талууд маргаагүй, гагцхүү гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар маргадаг. С ХХК нь барилгыг нийтэд нь буулгаад суурин хэсгийн хөрсийг гадна талаас нь газрын түвшнээс доош суурин хүртэл ухаж зайлуулах байдлаар дүгнэсэн. Эдгээрийг хийхэд 73,000,000 төгрөгөөр тооцсон. Харин Х үнэлгээ болон ХХК нарын дүгнэлт адилхан буюу гүйцэтгэгчийн буруугаас хөрсний шинжилгээ хийгээгүй, зураггүй учраас эдгээр доголдол үүссэн байна гэж зөв тогтоосон. Харилцан адилгүй үнийн дүн тогтоосон боловч үндэслэл бүхий дүгнэлт байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт хууль болон баталгаат хугацааны талаар шаардсан байдаг. Гэрээний тусгай нөхцөлийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт барилга ашиглалт орсноос хойш 36 сарын дотор гомдлын шаардлага гаргана гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хугацаандаа гаргасан. Өөрөөр хэлбэл 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр мэдэгдэж, талуудтай уулзаж, доголдлын талаар харилцан тохиролцож бичиг үйлдэж, гарын үсэг зурж, доголдол арилгах хүсэл зоригийг илэрхийлсэн. Улмаар 2020 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг хугацаандаа гэж үзнэ. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3б ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж гүйцэтгэгч талд хуулиар үүрэг болгосон байдаг. Гэвч гүйцэтгэгч нь гуйлтынх нь дагуу хийсэн гэж хэлээд байна. Гэтэл хөрсний шинжилгээ болон зураг байхгүй бол барилга барихгүй гэж барилгын тухай хуульд заасан. Үүнийг гүйцэтгэгч тал мэдэж байгаа, мэдсээр байж хямд үнээр өөрт ашиггүй байдлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулна гэж байхгүй. Энэ нь хариуцлагаас бултах тайлбар гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг гүйцэтгэгч хариуцна гэж заасан. Мөн гэрээний 2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажилтай холбоотой аливаа зөрчил, үр дүнгийн зөрчлийг гүйцэтгэгч хүлээнэ гэж гэж заасан. Тэгэхээр Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дахь хэсэгт зааснаар ажлыг шинээр гүйцэтгэж байгаа эсхүл доголдолтой холбоотой гарах зардлыг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Бид удаа дараа шаардлага гаргаад доголдлыг арилгаад өг, мөнгө нэмээд өгье гээд 4,000,000 төгрөг санал болгосны дагуу тохиролцоод 3,000,000 төгрөгийг өгсөн боловч нэг ч доголдлыг арилгаж өгөөгүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нь уг ажлыг хийж гүйцэтгэхгүй, хэрэв гүйцэтгэлээ гэж үзэхэд дахиад доголдол үүсгэхгүй байх бодит нөхцөлгүй юм байна гэж бодож доголдлыг арилгах гарах зардлыг мөнгөн хэлбэрээр шаардаж байгаа. Энэ шаардлага нь үндэслэлтэй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт эрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Тэгэхээр тухайн байшинд 2021 оны 01 дүгээр сараас хойш нэг ч амьдраагүй байдал нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн. Хариуцагч хүлээлгэж өгсөн дээр маргаагүй. Доголдлыг зайлшгүй арилгаж байж тухайн орон сууцанд амьдраад үргэлжлүүлээд ашиглана. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу С ХХК-ийн төсвийн өртөг 73,943,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн Г.Б*******той ийм гэрээ байгуулаагүй тул энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хадам ах н.Ч хүсэлтээр иргэн Г.Б*******той танилцаж, хамтарч байшин барихаар болсон. Нэхэмжлэгч нь Б******* дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч ажилтай байсан бөгөөд миний хадам ахын компанийн нийгмийн даатгалыг хариуцдаг байцаагч байсан юм билээ. Ингээд манай хадам ахад 55,000,000 төгрөг байна, үүгээр байшин бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд канад стандартын байшин бариулахаар надтай холбож өгөөд манай дүүгээр бариул, яаж ийж байгаад бариад өгнө гэсэн асуудал яригддаг. Тэгээд 2022 оны хавар буюу 04 дүгээр сарын 7-ны өдөр нэхэмжлэгч Г.Б*******той фейсбүүкээр холбогдож, зурвасаар харилцаж эхэлсэн. Анх надад гар палааны зураг явуулж, ийм байдлаар баримаар байна гэж хэлсэн. Ингээд би 5 дугаар сарын дундуур нэхэмжлэгч Г.Б*******од 55,000,000 төгрөгт яагаад ч багтахгүй, ийм учраас хоёулаа тохиролцоод хийе, компаниар хийх юм бол ажилчдын нийгмийн даатгал, татвартайгаа нийлээд 55,000,000 төгрөг хүрэхгүй, компаниар хийлгэх гэж байгаа гэрээний хуулбар дээр хувиар хийе гэж тавиад нэхэмжлэгч Г.Б******* нь гэрээгээ өөрчлөөд хувь хүнээр хийе, гарын үсгээ зуралцъя, би танд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгөөд та ажлаа эхэлж байх уу гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Ингээд надад та газраа очиж үзэх үү гэхээр нь би эхнэртэйгээ хамт гурвуулаа очиж үзсэн. Тэгээд газар дээр очиж миний дүү аль зүгт хаашаа харж бариулах вэ гэхэд энд барина гэж хэлсэн. Танай газар хашааныхаа урд нэлээн цэвдэгтэй, ус их орж ирдэг юм байна, танай хөрс ямархуу вэ гэсэн чинь манай энэ хавь зүгээр, та энд 55,000,000 төгрөгт багтаагаад байшин бариад өгөөч гэж хэлсэн. Тэгээд барилгын ажлыг шууд эхлүүлээд эхний ээлжид ургамлын хөрс суулгах гээд 40-50 сантиметр хуулаад экватороор бохирын цооногоо 4 метр ухаад суулгах явцад ямар нэгэн ус, цэвдгийн шинжтэй зүйл гарч ирээгүй, ажиглагдаагүй тул бид ажлаа эхлүүлсэн. Үндсэн барилгадаа 80 сантиметрийн өндөртэй, хатсан суурийг газар ухаж хийгээд тэрэн дээгүүр нь арматур холболттой шугам суурь хийгээд нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгч нь орой 5 цагаас ажлаа тарж ирээд байнгын хяналтаа тавьж байсан. Би яаж хийсэн, ямар зургаар хийсэн, хэдэн сантиметр ухсан, яаж яаж хийснийг фото зургаар нэхэмжлэгчид үзүүлж байсан.
Канад загварын барилгыг барьсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр дээшээ цан цохидог, цан алддаг, дулаалгын материал хийгээгүй гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ барилгад канад технологийн өөрийнх нь үндсэн шилэн хөвөн, Оросын холбооны улсаас ICO 4 удаагийн гэрчилгээтэй ХХК-ийн оруулж ирж нийлүүлдэг ус, чийг тусгаарладаг материалыг хийж өгсөн. Бид нар канад технологийн барилга дээр норм, стандартын дагуу яаж хийгдэж ёстой түүнийх нь дагуу хөрсийг 30-40 сантиметр хуулсан, үндсэн бор хөрс дээр нь сууриа хийж эхэлсэн. Доголдол үүссэн асуудал дээр 2021 оны 9 дүгээр сард эхнэр бид хоёр нэхэмжлэгчээс мөнгө авахаар очиж уулзсан. Би барилгыг хүлээлгэж өгөхдөө 7,500,000 төгрөгийн алдагдалтай байгаад бид хоёр тохиролцоод нэхэмжлэгч надад өгөхөөр болсон. Тэгээд эхнэр бид хоёр мөнгөө авах гээд очиход 4,000,000 төгрөг өгье, ийм ийм доголдол гарчихсан байна гэж хэлсэн. Би ямар доголдол үүсээд байна гэсэн чинь ус гоожсон, мөр байхгүй гэж хэлээд 13 доголдлыг бичиж өгсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй, очоод харахад нэг цонхны поорчог нь цуурсан байсан. Энэ цонхны поорцог юунаас болж цуурсан бэ гэж асуухад эгч нь сууж байсан манай хүүхэд цохиод хагалчихсан гэж хэлсэн. Би 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, чи 7,500,000 төгрөгөө өг, чи материалаа өг би дараа нь доголдлыг арилгаад өгье гэж хэлээд гарсан. Тэгээд Солонгос сурдаг хүүхдүүдэд мөнгө шаардлагатай болоод эхнэр гарын үсэг зураад, хүлээлгээд авсан. Ингээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг доголдлыг арилгуулаад ав гэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Би өдийг хүртэл 7,500,000 төгрөгийн талаар ярихгүй, нэхэмжлэхгүй явсан. Нэхэмжлэгч нь зуны турш надтай уулзаж явсан, ахад ийм байна гэдэг асуудлыг тавьсан. Нэхэмжлэгч бид хоёрын бие биеэсээ мөнгө асууж байсан яриа, ахын юу болж байна гэсэн яриа, зурвас бүгд байгаа.
Нэгдүгээр шинжээчийн дүгнэлт нь барилгын өртгийг тодорхойлж байна. Энэ нь мөнгөн илэрхийлэл юм. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтэд барилгын хийцийн талаар алдаатай гүйцэтгэл хийсэн гэсэн дүгнэлт огт байхгүй. Гуравдугаарт маргааны гол зүйл нь барилгын чанар байдал муудах болсон шалтгаан байх ёстой гэж үзэж байна. Барилгах барих хөрсний геологийн судалгааг нэхэмжлэгч тодорхойлоогүй. Захиалагч талын хүсэлт нь палан зураг өгөөд 55,000,000 төгрөгт багтаагаад бариад өгчих, илүү зардал байхгүй гэж хэлсэн. Би зөвхөн захиалагч талын захиалгыг гүйцэтгэсэн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4 дэх хэсэгт ажил гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй. Нөгөө талаас мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2. дахь хэсэгт доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх үүрэгтэй. Тэгвэл тогтоосон хугацаанд авсан арга хэмжээ нь байшинг нураах. Гэтэл үүнийг хөрснөөс болсон гэж байгаа. Нөгөө талаас ажлын үр дүн түүний дагуу доголдлыг захиалагч мэдэж байсан эсэхээс шалтгаалж ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол хуульд заасан шаардлага эрхээ алдсан байна. Тэгэхээр захиалагч энэ талаар мэдэж байсан байна. Мөн барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиалагчийг үүргээ биелүүлээгүй байж барилга барьдаг хүний хувьд мэдэх ёстой гэж байна. Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тэгэхээр энэ нь Иргэний хуулийн 402 дугаар зүйлд заасны дагуу аливаа гэм хорын шалтгаан нөхцөлийг ярих гэж байгаа бол хэний зүгээс ямар шалтгааны улмаас гэм хорын учирчхаад байгаа юм, хэний буруутай үйл ажиллагаа, ямар буруутай үйл ажиллагаа явуулаад хэн нь ямар оролцоотой байсан гэдгийг шүүх дүгнэлт хийж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт гурван өөр гарсан. Нэхэмжлэгч өөрөө тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан, шинжээчийн дүгнэлтээр 73,000,000 төгрөг гарсан гэж байгаа. Тэгвэл шинжээчийн дүгнэлтүүд нэг жигд гарсан уу. Шинжээчийн дүгнэлт дээр маргахгүй байгаа асуудал нь хөрсний цэвдгээс болсон байна гэдэг дээр талууд нэгдэж байна. Нөгөө талаас шинжээчийн дүгнэлт тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны дагуу үнэлэх үү, үнэлэхгүй юу гэдгийг Иргэний хууль болон барилгын тухай хуульд заасны дагуу захиалагч тал хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авгадсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Ж.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, Н- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга нэг жилийн ашиглалтын явцад үүссэн доголдол 2021.09.05 гарчигтай жагсаалт-танилцуулсан Г.Б*******, танилцсан С.А тус тусын гарын үсэгтэй, Амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ 2020.05.20№01, гэрээний тусгай нөхцөл, гэрээний хавсралт-2 план зураг, байшингийн дотор гадна талын фото зураг, С ХХК-ийн 2022.10.07 огноотой Амины орон сууц засварын төсөв өртөг, Т.М олгосон 2023.01.16 итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: Ж.Өын иргэний үнэмлэхийн хуулбар, Н- ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, Ж.Өын дансны хуулга, Зарлагын баримт падаанууд, барилгын фото зураг,
Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Хаан бакны 2023.03.28№29-3230 албан бичиг, тус албан бичгээр шүүхэд ирүүлсэн Ж.Өын тоот дансны хуулга, дүгнэлт гаргах боломжгүй тухай И ХХК-ийн 2023.10.24№23/391 албан бичиг, Х ХХК-ийн Х тайлан, ХХК-ийн 2025.04.05№13/25 албан бичиг, шинжээчийн ажлын хөлс төлсөн баримт, ХХК-ийн 2025.04.29№25/0022 шинжээчийн дүгнэлт, төсөвт өртөг,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Г.Б******* нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдол арилгахад шаардагдах 73,833,188 төгрөг болон төсөвт өртгийн шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 110,000 төгрөг, нийт 73,943,188 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Захиалагч Г.Б******* болон гүйцэтгэгч Н- ХХК-ийн хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай Амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 97 м.кв талбайтай амины орон сууцыг барих барилгын ажлыг гүйцэтгэж захиалагчид актаар хүлээлгэн өгөх, гүйцэтгэсэн ажилтай холбогдох аливаа зөрчил, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах үүрэг хүлээж, захиалагч нь гүйцэтгэгчийн ажлын үр дүнг шалгах актаар хүлээн авч захиалагчаас нийлүүлэх бараа, материал, ажлын хөлс болон бусад зардалд нийт 55,000,000 төгрөгийг төлөх, уг дүнг гэрээний үнэ хэмээн талууд тохиролцжээ.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ийм гэрээ байгуулаагүй тус нэхэмжлэлийн хариуцагч нь Н- ХХК биш гэж маргасан боловч 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай Амины орон сууц барих ажил гүйцэтгэх гэрээ-нд захиалагч, гүйцэтгэгч талуудыг нэрлэн зааснаас үзэхэд иргэн Ж.Ө гэх хүн ажил гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., 198 дугаар зүйлийн 198.1.-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. гэж зааснаар хариуцагчийн уг татгалзал үгүйсгэгдэж байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.
7. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь ажлын хөлсийг гүйцэтгэгч компанийн захирал Ж.Өын данс руу шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож, талууд ажлын хөлсний талаар маргаагүй буюу нэхэмжлэгч нь уг барилга нэг жилийн ашиглалтын явцад доголдол үүссэн хэмээн уг доголдлыг арилгахад гарах зардлын тооцооллыгг С ХХК-иар гүйцэтгүүлж, төсөвт өртгийн дүн 73,833,188 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
8. Хариуцагч нь ажлын үр дүн түүний доголдлыг захиалагч мэдэж байсан эсэхээс шалтгаалж ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол хуульд заасан шаардлага эрхээ алдсан, захиалагч Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиалагчийг үүргээ биелүүлээгүй, шинжээчийн дүгнэлт 3 өөр гарсан хэмээн маргасан.
9. Талуудын байгуулсан гэрээний дагуу баригдсан Ч******* дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зусланд байрлах амины орон сууцанд доголдол илэрсэн болох нь Х ХХК-ийн х тайланд ...гэрээний дагуу барьсан барилга нь доголдолтой байна. Барилгын шал суулт өгч доош суусан, зуухны өрөөний барилга сууь сууль өгч суусан, сууцны барилга, халаалтын зуухны өрөөний барилга зай гарсан, барилга нь хөрснйи усны түвшин өндөртэй газар намагт газар баригдсан, намагтай хөрсний усны түвшин өндөртэй газар намагтай газар баригдсан, намагайт хөрсний устай газар барилга барихдаа багана суурь хийж, багана суурь хооронд шугаман суурь хийж холбож хийсэн. Ингэснээр барилгын суурь зөв шийдлээр хийгдсэн тул сууцны сууринд мар нэгэн доголдол илрээгүй. Сууцны барилгын шал хөдөлгөөн орсон. Шалны доод талын хар хөрсийг зайлуулах, солих ажлыг бүрэн гйүцэт хийгээгүйгээс, эсвэл доош дулаан алдахгүй болтол дулаалга хийгээгүйгээс шаварлаг хөрс хөлдөж, гэсэж шал хөдөлгөөн орсон байна. Шал хөдөлгөөн орсонтой холбоотой хана шал хооронд завсар гарч цан цохисоон, хаалга гажсан, таазны гипсэн хүрээ хагарах, ванн хана хооронд зай гарах, плита хагара зэрэг холбоотой доголдол үүссэн. Зуухны өрөөний барилгад баганан сууоь хийгээгүй тул суурь хөдөлгөөнд оржээ. Шаварлаг хөрсийг бүрэн зайлуулаагүйгээс болж нэхэмжлэлд дурдсан доголдол бий болжээ. Энэ нь барилга барих газрын хөрсний онцлог, бүтэцээс болж үүссэн долголдол болно. Барилга барих гүйцэтгэгч компани ажил гүйцэтгэхдээ ийм доголдол үүсгэхгүй байх техникийн шийдэл гаргаж барих ёстой, захиалагч энэ онцлогт таарсан төлбөр төлөх болно. Шалны ажлын чанар муутай хийсэн. Барилгын доголдлыг засварлах боломжтой ... гэж дүгнэснээр тогтоогдож байна.
10. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан үед шинжээчээр томилогдсон шинжээч ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 дугаар дүгнэлтэд ... тухайн барилга барих газар нь газар хөдлөлтийн өндөр баллтай, цэвдэг хөрстэй бөгөөд барилга барихад хөрсний шинжилгээ хийж, и геологийн дүгнэлтийг дагуу түүнд тохируулж ажлын зураг боловсруулж, барих ёстой боловч ажлын зураг хийгдээгүй, план зургаар, ойролцоо үнээр тохирч гэрээ хийсэн байна. Цэвдэг хөрсөнд тохирсон суурийн зураг байхгүй бөгөөд уг барилга нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй боловч хөрсний өгтэй нөхцлөөс шалтгаалж, хөрсний шинжилгээ зайлшгүй хийх шаардлатай байсан. Барилгын тухай хуулийн 40.2-т заасан Барилгын гүйцэтгэгчийн үүрэгт Барилгын ажлын зураг төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулжээ. ... барилгыг бүхэлд нь шинээр буулгаж барихаар бус доголдолтой хэсгийг хэсэгчлэн засварлахаар тооцож, гүйцэтгэлийн төсөвт дараах засварын ажлыг хийхээр төсөвт тооцон оруулсан. ...
11. Дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдэд захиалагчийн барилга бариулах газрын хөрсний өгшилтэй байдал ба барилгын ажлын зургийн талаар дүгнэснээс үзэхэд, уг доголдол үүсэхэд гэрээний талууд хэн аль нь буруутай гэж үзэх үндэслэлтэй буюу Барилгын тухай хуульд заасан захиалагчийн ба ажил гүйцэтгэгчийн үүргээ тус тус гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.
12. Тодруулбал, нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх гэж заасныг зөрчсөн байх ба уг барилга нь хөрсний усны түвшин өндөртэй, намагтай газрын онцлогийг нхэмжлэгчийн зүгээс хариуцагчид тодорхой мэдээлэх үүрэг нь хуулийн уг заалтаар хэрэгжихээр байжээ.
13. Хариуцагч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно. гэж заасныг зөрчсөн байх ба барилгын ажил гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих;, 40.1.2.-т барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх; гэж тус тус заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
14. Ажил гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсанаар Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан үүргээ захиалагч биелүүлснээр хэрэгжихээр байна.
15. Иймд шинжээчийн дүгнэлтийн дагуу тогтоогдсон барилгын доголдлыг арилгахтай холбоотой зардлыг талууд хамтдаа хариуцахаар байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж зааснаар уг зардлыг талуудад тэнцүү хуваарилах нь зүйтэй байна.
16. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар дээр дурдсан зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн шинжээч ХХК-ийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 25/0022 дугаар дүгнэлтийн төсөвт өртгийн нэгдсэн товчоог үйлдсэн төсөвчин гарын үсэг зурж, тэмдэг дарсан байх тул барилгын засварын ажлууд хийгдэхэд нийт гүйцэтгэлийн төсөвт өртгийн дүн 43,172,932 төгрөгөөр тогтоосныг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
18. Хэрэгт авагдсан С ХХК-ийн 2022.10.17 огноотой Амины орон сууцны засварын төсөв өртгийн тайлангаас үзэхэд, уг төсвийг үйлдэх болсон үндэслэл ойлгомжгүй буюу барилгад доголдол үүссэн талаар дүгнэсэн эсхүл, барилгад хийгдэх шаардлагатай ажлын талаар тэмдэглэл үйлдсэн (II. Төсвийн тухай тэмдэглэл)-ий аль болох нь тодорхойгүй тул нийт 73,833,188 төгрөгийн дүнтэй төсвийг баримтлаагүй болно.
19. Нэхэмжлэгч нь Б.У гэх хүнд засварын төсвийн үнэ 110,000 төгрөг төлсөн баримтыг нотлох баримтаар гаргасан боловч С ХХК-д төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н- ХХК-иас 21,586,466 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,356,722 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н- ХХК-иас 265,882.33 төгрөг гаргуулан нэхэмжэгч Г.Б*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У