| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00223/И |
| Дугаар | 157/ШШ2025/00215 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 157/ШШ2025/00215
2025 07 21 157/ШШ2025/00215
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Бр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймаг, Бр сум, 2 дугаар баг, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Бр сум, 3 дугаар баг, Геологийн 16-06 тоотод оршин суух, Б овогт Б-ын С холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 12,229,636.86 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.С-с зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11,757,231.13 төгрөг, зээлийн хүү 462,019.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,392.69 төгрөг, нийт 12,229,636.86 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Хас банкин дахь зээлээ сар бүр 2,000,000 төгрөг төлж зээлийн гэрээ дуусахаас өмнө зээлээ төлж барагдуулна. Нэхэмжилсэн 12,229,633.86 төгрөгийг төлнө.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Б.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,229,636.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Хариуцагч Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Хас банкин дахь зээлээ сар бүр 2,000,000 төгрөг төлж зээлийн гэрээ дуусахаас өмнө зээлээ төлж барагдуулна. Нэхэмжилсэн 12,229,633.86 төгрөгийг төлнө.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч Б.Солонгийн нэхэмжлэлийн шаардлага болох 12,229,636.86 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,624 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 210,624 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Сос улсын тэмдэгтийн хураамжид 105,312 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 105,312 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С холбогдох 12,229,636.86 (арван хоёр сая хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун гучин зургаан төгрөг, наян зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,624 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Сос улсын тэмдэгтийн хураамжид 105,312 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 105,312 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.С нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ