Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2025/00216

 

   2025          07           21                                      157/ШШ2025/00216

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Бсум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Х аймгийн Бсум, Х банк ХХК-ийн Бтооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Бсум, 3 дугаар баг, Бумбат дэнж 2-207 тоотод оршин суух, Б овогт М-ын Х-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 21,190,755 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны  7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын       07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Х аймгийн Бтооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн М.Х нь ХасБанкны Бтооцооны төвөөс 2024 оны 10 сарын 02-ны өдөр 1430090120 дугаартай зээлийн гэрээ байгуулан 24,090,000 орин дөрвөн сая ерэн мянган/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 02-ны өдөр зээлдэгч М.Хын ХасБанк дахь 5002405791 тоот дансанд 24,090,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 4,015,000 төгрөг, зээлийн хүү 1,800,446 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,462 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430090120 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 04 сарын 11-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 80 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс утсаар болон биечлэн уулзаж шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.\

Нэхэмжлэлийн шаардлага:

1/Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430090120 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 20,075,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 1,103,955 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,801 төгрөг нийт 21,190,755 төгрөгийг зээлдэгч М.Хаас гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү,

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ. 

 

Хариуцагч М.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Зээлээ төлөөгүй нь гэр бүл, хувь хүний санхүүгээс үүссэн хүндрэл тул ямар нэг санал гомдолгүй төлж барагдуулна. 8 сарын 10 хүртэл төлөөгүй байгаа сараа төлж барагдуулж, 8 сарын 10-наас үндсэн графикаараа төлөх хүсэлтэй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төв нь хариуцагч М.Хд холбогдуулан 21,190,755 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...8 сарын 10 хүртэл төлөөгүй байгаа сараа төлж барагдуулж, 8 сарын 10-наас үндсэн графикаараа төлөх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч М.Хын нэхэмжлэлийн шаардлага болох 21,190,755 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,904 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 263,904 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 131,952 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 131,952 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Хд холбогдох зээлийн гэрээний үүрэг 21,190,755 (хорин нэгэн сая нэг зуун ерэн мянга долоон зуун тавин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,904 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамж 131,952 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 131,952 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Бтооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ