Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 157/ШШ2025/00219

 

         

   2025          07          21                                      157/ШШ2025/00219

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг Х сум 3 дугаар баг Т гудамж       Д-55, Х салбар, Х банк  ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Г сум, 3 дугаар багт оршин суух, Б овогт Н-ын Г, Борынхон овогт Э-ын С нарт холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 24,514,197.77 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарын захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1. Н.Г нь нэхэмжлэгчХ Банк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын     10-ны өдөр 31750663161 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 5,659,000 төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БГХ/ ЗГ/50663161 тоот Барьцааны гэрээ байгуулж цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,160,458.08 төгрөг, зээлийн хүү 566,611.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,031.58 төгрөг, нийт 1,728,101.39 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 562 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Онлайн цалингийн зээл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлийн төлбөр: 6,006,975.35 төгрөг

1. Үндсэн зээлийн төлбөр 4,498,541.92 төгрөг,

2. Зээлийн хүү 1,377,778.11 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүү    130,655.32 төгрөг.

 

2. Н.Г нь нэхэмжлэгчХ Банк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын     30-ны өдөр ЗГ/230318494308 тоот онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулж 900,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр БГХ/230318494308 тоот Барьцааны гэрээ байгуулж цалингийн орлого, А9 гар утас барьцаалсан.

Зээлдэгч нар нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 665,064.76 төгрөг, зээлийн хүү 85,700.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65.91 төгрөг, нийт 750,831.24 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 545 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Онлайн хэрэглээний лизингийн зээл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлийн төлбөр: 387,013.36 төгрөг

1. Үндсэн зээлийн төлбөр 234,935.24 төгрөг,

2. Зээлийн хүү 137,308.27 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүү    14,769.85 төгрөг.

 

3. Н.Г, Э.С нар нь нэхэмжлэгчХ Банк ХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 17 -ны өдөр 317202351060400 тоот малчны зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Малчны зээлийн гэрээнд 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 04 дүгээр сарын 17 -ны өдөр БГХ/ 317202351060400 тоот Барьцааны гэрээ байгуулж 455 толгой мал, 5 ханатай гэр барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 4,717,057.34 төгрөг, зээлийн хүү 2,245,888.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,306.16 төгрөг, нийт 7,010,251.59 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 43 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Малчны зээл 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлийн төлбөр: 18,120,209.06

1. Үндсэн зээлийн төлбөр 15,282,942.66 төгрөг,

2. Зээлийн хүү 2,833,475.46 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүү    3,790.94 төгрөг.

 

Иймд дээрх 3 зээлийн нийлбэр 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Зээлийн төлбөр:

1. Үндсэн зээлийн төлбөр 20,016,419.82 төгрөг,

2. Зээлийн хүү 4,348,561.84 төгрөг,

3. Нэмэгдүүлсэн хүү    149,216.11 төгрөг,

4.нийт 24,514,197.77 төгрөг гаргуулах.” гэжээ.             

 

Хариуцагч Э.С, Н.Г нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Н овогтой Г, Э овогтой С нарт холбогдуулан 24,514,197.77 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжилсэн мөнгөнөөс бид 2 гэр бүл байхаа больж салсан, өрх толгойлсон эмэгтэй болсон тул онлайнаар авсан зээлийг төлөлцөхгүй, хамтрангаар орсон малчны зээл болох 18,120,209.06 төгрөгийг хувааж төлнө. Харин Н.Г онлайнаар авсан 6,393,988.71 төгрөгийг төлнө. Саналыг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Э.С, Н.Г.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар нь хариуцагч Н.Г, Э.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,514,197.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Г, Э.С нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...малчны зээл болох 18,120,209.06 төгрөгийг хувааж төлнө. Харин Н.Г онлайнаар авсан 6,393,988.71 төгрөгийг төлнө..” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Дээрх тайлбарын хүрээнд Салбарын захирал Б.А-тай утсаар холбогдож танилцуулахад зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд өгсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Н.Г, Э.С нарын нэхэмжлэлийн шаардлага болох 24,514,197.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,521 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 280,521 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Н.Г, Э.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,260.5 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 140,260.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Г, Э.С нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 24,514,197.77 (хорин дөрвөн сая таван зуун арван дөрвөн мянга нэг зуун ерэн долоон төгрөг, далан долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,521 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Н.Г, Э.С нараас улсын тэмдэгтийн хураамж 140,260.5 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 140,260.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Г, Э.С нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ