Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 157/ШШ2025/00224

 

         

   2025          07           22                                      157/ШШ2025/00224

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Х аймаг Б сум 2 дугаар баг  Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Б Д 6-610 тоотод оршин суух, Шарнууд овогт С-ын Ц-д холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 9,324,878 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:              С.Ц-с зээлийн гэрээний  дагуу үндсэн төлбөр 8,616,231 төгрөг, хүү 679,320 төгрөг, алданги 29,327 төгрөг, нийт 9,324,878 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Б УБҮ-ийн Баргилт цехэд машинч хийдэг ба экскаватор нь ажиллахгүй байгаа тул цаг зэргээр цалинжиж байгаа. 9,324,878 төгрөгийг 9 сарын 20-ноос цаг тухайд нь төлж барагдуулна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төв нь хариуцагч С.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,324,878 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тусгайлсан журмаар шийдвэрлүүлэхээр  гаргажээ.

Хариуцагч С.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад    “...9,324,878 төгрөгийг 9 сарын 20-ноос цаг тухайд нь төлж барагдуулна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч С.Ц-ийннэхэмжлэлийн шаардлага болох 9,324,878 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,148 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 164,148 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч С.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 82,074 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 82,074 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар          Б тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 9,324,878 (есөн сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун далан найм) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,148 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч С.Ц-с улсын тэмдэгтийн хураамж 82,074 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 82,074 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХК-ийн Х салбар Б тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ