| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0748/З |
| Дугаар | 128/ШШ2025/0763 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0763
Хариуцагчийн зөвшөөрлийн баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “”*******” ХХК нь дүүргийн Засаг даргын 2011 оны ******* дугаар захирамжаар иргэн Н.М*******аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
Тус эзэмшил бүхий газрыг иргэн Н.М******* нь Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2006 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар 85 тоот тогтоолоор дуудлага худалдаагаар авсан нотлох баримтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2011 он ******* дүгээр захирамжаар Н.М*******ад газар эзэмших эрх олгосон тул байх тул “*******” ХХК нь газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх үндэслэлгүй болно.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******аас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ““*******” ХХК-ийн газар Нийслэлийн өмч комиссын тогтоолоор иргэн Н.М******* нь дуудлага худалдаагаар авсан болно. Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* нь “*******” ХХК-ийн “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр 263,788,800 /хоёр зуун жаран гурван сая долоон зуун наян мянга найман зуун/ төгрөгийг төлөх шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн мэргэжилтэн Э.У*******т олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлд заасан эрх, үүргийг буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон байна.
Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуульд харшилсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар “*******” ХХК-ийн “Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр 263,788,800 /хоёр зуун жаран гурван сая долоон зуун наян мянга найман зуун/ төгрөгийг төлөх шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр 263,788,800 /хоёр зуун жаран гурван сая долоон зуун наян мянга найман зуун/ төгрөгийг төлөх шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР